Компьютераас шалтгаалах өвчин

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Компьютераас шалтгаалах өвчин

Цаг үеийн шаардлагаар хүмүүс аль хэдийнэ компьютерийн дотно анд болсон. Түүнээс болж нуруу хөших болон нүдний хараа мууддаг талаар та бишгүй л сонссон биз. Тэгвэл компьютер дээр ажиллаж байгаа хүмүүс хэт удаан хөдөлгөөнгүй байснаас насанд хүрэгсэд остеохондроз, хүүхдүүд сколиозоор өвчилдөг байна. Мөн энэ удаан суух үйл явц нь аарцгийн эрхтнүүдийн цусны эргэлтийг сааруулахад хүргэж, түрүү булчирхайн үрэвсэл үүсэх гол нөхцөл болдог гэнэ. Компьютер дээр ажиллаж байгаа болгон программист биш учраас бэлтгэсэн материалаа хадгалах зуршил суугаагүй, бага хэмжээний алдаа, гацах зэргээс болж байнгын стресст орж байдаг нь тархины инфаркт болоход хүргэж болзошгүйг эмч нар мөн анхааруулж байна. Дээрх бүхнээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга байна. Энэ нь та ердөө л 2-3 цаг тутамд хараагаа амрааж, 4 цаг тутамд босч, биеийнхээ чилээг гаргаж, гар хурууны дасгал хийж байх хэрэгтэй.  

www.seruun.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж