Австралид үнэгүй хонь тарааж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

Австралид үнэгүй хонь тарааж байна

Австралид үнэгүй хонь тарааж байна

Австралийн хонин сүргийн тоо 78.75 саяд хүрсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хонин сүргийн тоо толгой өссөн тул үнэ нь хямдарч, малчид зардлаа хэмнэх зорилгоор тэднийг нядлах юм уу, бусдад өгч байна. Хонины махны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 70 хувиар буурч, кг нь 1.23 ам.доллар болжээ.

Цаг агаарын таатай нөхцөл хонин сүргийн өсөлтөд хамаатай. Тодруулбал, Австралийн Шинэ өмнөд Уэльс, Виктория зэрэг хонь ихтэй бүс нутагт сүүлийн гурван жилийн хугацаанд хур тунадасны хэмжээ дунджаас дээгүүр байжээ. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл байдал сайнгүй байгаа ч нэгэнт олон тоотой болсон хонин сүргийг удаан хугацаанд тэжээх, маллах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хямд үнэ нь малчдад дарамт болж байгаа аж. 

"Фермерүүдийн ашиг орлого асар их уналтад орсон. Тэдэнд зах зээл байхгүй болсон учир хонио нядлахаас өөр аргагүйд хүрч байна. Хонио нядлахын оронд бусдад өгөхийг илүүд үзэж байгаа ч үнэгүй хонь авах хүн тийм их алга" гэж хөдөө аж ахуйн "WAFarmers" бүлгийн дэд ерөнхийлөгч Стив МакГуайр хэлжээ. Түүнчлэн нядалгааны газрууд хүртэл ажлаа амжихгүй байгаа гэлээ.

Австрали нь хонины махны үйлдвэрлэл, экспортоор дэлхийд тэргүүлдэг. Гэтэл ийн нийлүүлэлтийн илүүдэл үүсээд буй нь дэлхийн бөөний үнэд дарамт болж байна. Австралийн томоохон сүлжээ супермаркет "Woolworths" л гэхэд хурганы махны үнээ 20 хувиар бууруулахаа мэдэгджээ. 

Фермерүүд зардлаа бууруулахын тулд хонио үржүүлэхгүй байх талаар бодох болсон. Энэ нь хонины тоо толгой буурахад хүргэнэ. Цаашилбал, хонины зах зээлийг хэт нийлүүлэлтээс дутуу нийлүүлэлт рүү хурдацтай шилжүүлэх эрсдэлтэй ажээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж