"Засгийн газар өрсөлдөгчөө намнах шүүхийн хонгил угсарлаа"

"Засгийн газар өрсөлдөгчөө намнах шүүхийн хонгил угсарлаа"

"Засгийн газар өрсөлдөгчөө намнах шүүхийн хонгил угсарлаа"

Ардчилсан намаас өнөөдөр (2023.11.23) мэдээлэл хийх үеэрээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх болсноо мэдэгдлээ.


Ардчилсан намын дэд дарга Ж.БАЯРМАА:

-Сүүлийн үед цэргийн анги нэгтгэлүүдэд залуус амь насаа алдах тохиолдол газар авах шинжтэй болж байна.  Цэргийн ангиудад гарч байгаа хүний эрхийн зөрчлийн талаар Хүний эрхийн үндэсний комисс илтгэл тайланд удаа дараа дурдсан боловч дорвитой арга хэмжээ авагдаагүй байна. УИХ -ын 49 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Цэргийн анги нэгтгэлүүдэд гарч байгаа дүрмийн бус үйлдлүүдийн учир шалтгааныг тогтоож, таслан зогсоох ёстой гэсэн чиглэл өгсөн ч Батлан хамгаалах яам арга хэмжээ авсангүй.

Үр дагаварт нь арваад хоногийн өмнө нэг сайхан залуу амь насаа алдсан. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Цэргийн анги нэгтгэлд дэглэлт байхгүй, яргалалт байхгүй. Битгий худлаа мэдээлэл хийгээд бай” гэж албан ёсоор мэдэгдсэн. Гэвч өчигдөр нэг цэрэг Цэргийн төв эмнэлэгт өвчний улмаас хүргэгдэж ирснийхээ дараа ямар их дэглэлтэд байсан, ямар их зодуурт өртөж байсан тухай ярьсан. Энэ нь сайд Г.Сайханбаярын үг худал байжээ гэдэг нь нотлогдож байна. Тиймээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна гэлээ.

Шаардлагад “Хугацаат цэргийн алба хаагчдын амь нас, бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал тасралтгүй гарч байна. Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 326 дугаар ангид алба хаагч амь насаа алдсан.

Мөн 120 дугаар ангид зодуулж дарамтлуулж байсан алба хаагч цэргийн нэгдсэн эмнэлэгт ирж үгээ хэлснээр ил боллоо. Энэ хугацаанд хохирогчдын төлөөлөл, тэдний ар гэр үгээ хэлж, олон нийтэд бодит мэдээлэл хүргэлээ.

Олон нийт холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахыг удаа дараа шаардсан ч Ерөнхий сайд нь ямар нэгэн мэдэгдэл хийлгүй өнөөдрийг хүрсэн. Хэлэлцүүлэг болон Хүний эрхийн үндэсний комиссын удаа дараагийн тайлан илтгэлээс харахад цэргийн албанд очиж амь насаа алдах, эрэмдэг болох хэрэг нь нэгэнт хэвийн үзэгдэл болсон нь тодорхой.

Эрүүл мэндээрээ хохирч эрэмдэг зэрэмдэг болох, амь насаа алдах нь зэвсэгт хүчний бүх салбар нэгжүүдэд соёл болон төлөвшсөн дэглэлттэй холбоотой гэж дүгнэхэд хүргэж байна.

Өнгөрсөн нийгмээс амь бөхтэй өнөөдрийг хүртэл оршиж байгаа дэглэлт гэх зүйлийг үндсээр нь үгүй хийж, хүний эрхийн өндөр мэдрэмж бүхий орчин үеийн армийг зохион байгуулж чадах, шинэчлэх сайд энэ салбарт үгүйлэгдэж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь сайдаар ажиллах хугацаандаа энэхүү дэглэлт дүрмийн бус ажиллагааг таслан зогсоож чадаагүйгээс гадна чадсан мэтээр дүр эсгэж, "Дэглэлт яргалал байхгүй" хэмээн худал мэдэгдсэн нь тангараг өргөсөн төрийн өндөр албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл. Мөн салбартаа үгүйлэгдэж буй шинэчлэлийг хийж чадахгүйн нотолгоо гэж Ардчилсан нам дүгнэж байна.

Цаашид хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал бүрд улс төрийн хариуцлага дагалддаг соёлыг төлөвшүүлэх үүднээс Г.Сайханбаярыг нэн даруй огцруулж, дээрх шаардлагад нийцсэн иргэний боловсролтой хүнээр Батлан хамгаалахын шинэ сайдыг томилон ажиллуулахыг шаардаж байна" гэжээ.

Улс төрийн захиалгаар хүссэн үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох нь

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Х.ТЭМҮҮЖИН:  

-Засгийн газраас өчигдөр Хууль зүйн сайдын санаачлагатайгаар шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах авлигын дашгнасан шүүх байгуулах тухай зарлалаа. Ардчилсан нам гурван асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

Нэгдүгээрт, авлига хавтгайрсан, ужгирсан, өнөөдөр эрх мэдэлтэй байгаа хүмүүс сүргээрээ олуулаа хулгай хийж байгаа нөхцөлд авлигатай тэмцэх үйл ажиллагааны ямар ч санаачлагыг эсэргүүцэх, түүнийг улдан зогсоох сонирхол Ардчилсан намд байхгүй.

Гэхдээ нэг асуудал байна. Авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах, ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө авлигыг өөр аль нэг намын авлигач гэсэн нэр зүүсэн хүмүүсийг онилох байдлаар бүдэгрүүлэх оролдлого хийх нь шударга зүйл биш.

Энэ Засгийн газрын санаачлагын хамгийн аюултай нь, бидний олон жил ярьж байгаа хонгил гэдэг зүйлийг маш богино хугацаанд үр дүнтэй ажиллаж болох шинэ супер шүүхийн хонгилын системийг санаачилж байгаа.

Авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах нэрийн дор энэ шүүхийг байгуултал авлигын хэргийг Давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхээр шийднэ, Улсын дээд шүүх Давж заалдах шатны журмаар асуудлыг шийднэ гэдэг бол сонгуулиас өмнө онилсон, чиглэсэн тодорхой хэргийг нэн даруй шийд гэдэг шийдлийг шүхийн тогтолцоонд албан ёсоор хийж өгөх төлөв харагдаж байна. Шууд хэлэх юм бол улс төрийн захиалгаар хүссэн PR –ынх нь үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох тийм улс төрийн шийдлийг Засгийн газар гаргаж байна.

Авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах асуудлыг 2015 онд судалж үзэж байсан.

Тухайн үед 17 улс авлигын дагнасан шүүхтэй байсан. Боствани, Хорват, Бангладеш, Камерун, Словак, Уганда, Армени, Афганистан, Пакистан, Болгари, Рунди, Малайз, Палестин, Филиппин гэсэн улсуудад авлигын дагнасан шүүх байгуулагдсан байсан.

2022 онд  9 улсад дахиад шинээр авлигын дагнасан шүүх байгуулсан байна.  Албани, Армени, Мадгаскар, Серби, Сьерролан, Шриланк, Танзани, Украйн, Зимбабве улсад байгуулагдсан. Үр нөлөөнийх нь судалгааг харах юм бол авлигын дагнасан шүүх байгуулснаар энэ улсуудад авлигын хэрэг буураагүй. Эсрэгээрээ. улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, богино хугацаанд сонгуулийн цикл дотор улстөрчид нэгнээ намнадаг гар хөл нь болдог шүүхийн тогтолцоо болж хувирсан байна гэдэг үнэлгээ гарсан байна. Яагаад бид 2015 онд судалгаа хийсэн бэ гэхээр  авлигатай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэхийн тулд судалгааг хийсэн. Нэгдүгээрт, Монгол Улсад Үндсэн хуулийн боломжтой юу гэдэг дээр сөрөг дүгнэлт гарсан.

Энийг мэдэж байгаа учраас эрх баригчид авлигын дагнасан шүүх байгуулах хүртэл гэж хэлж байгаад сонгууль хүртэл авлигын хэргийг Эрүүгийн давж заалдах шатны шүүх шийднэ гэдэг байдлаар шийдэх нь.

Авлигын дагнасан шүүх байгуулахад Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн хувьд боломж муу.

Энэ асуудлсыг судлаад шийтдэл бараг хоёр гурван жил болох байх. Ирэх онд болох сонгуулиар богино хугацаанд тодорхой онилсон хүмүүсийг шоронд явуулахын тулд авлигын хэргээр амыг нь хааж, далд хийх боломж нь ганц Давж заалдах шатны шүүхэд эрх мэдлийг шилжүүлж,  Дээд шүүхэд эрх мэдлийг төвлөрүүлэх замаар хэргийг шийдэх юм байна. Энэ сонголтоо зарлалаа.

Цэргийн алба бол шорон биш

Ардчилсан намын дэд дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй. Батлан хамгаалах яам бол улс төрийн албан тушаалтан байгаад бодлого хэрэгжүүлдэг газар байх ёстой. Гэвч хуулиа ойлгож бодлого хэрэгжүүлдэг газар үгүй болсон байна. Засгийн газрын чиг үүргийн асуудал нь замбараагүй болсоор байна. Батлан хамгаалах салбар мэргэжлийн цэрэг, хугацаат цэрэгтэй байдаг.

Цэргийн алба бол шорон биш цэргийн мэргэшил олгох сургалтын байгууллага байх ёстой. Бодлого, төлөвлөлт алга. Зөвхөн түр зуурын гал намжаах бодлогоор яамдууд ажиллаж байна.

Хүний эрхийн зөрчил, эдийн засгийн асуудал, ядуурал бүгдийг нь суурь хөрсөөр нь өөрчлөх хэрэгтэй. Өнөөдрийн эрх баригчдад яаж сонгуулийг угтсан улс төр хийх вэ гэдэг л бодлого байна.

Монгол Улсад, Засгийн газарт цаас дутаагүй, бодлого дутаагүй, хууль дутаагүй харамсалтай нь үүнийг хэрэгжүүлж байгаа сайд, дарга гэж нэг ч алга. Ямар ч хэрэггүй сайдын албан тушаалыг бий болгосоор байна. Өөрчилье, шинэчилье гэвэл Ерөнхий сайд улс төрийн манлайллаа аваад сайдуудаа цөөлөх хэрэгтэй. Батлан хамгаалах багц хуулиар яг тухайн орон нутагт нь бэлтгэх богино хугацааны системийг төлөвлөсөн.

1990 оноос өмнөх ЗХУ-ын цэргийн школ, дэглэлт манай цэргийн албанд байгаад байгаа юм. Харин богино хугацааны үр дүнтэй хөтөлбөрийг бий болгох шаардлагатай. Ардчилсан нийгэм дэх цэрэг гэдэг нь иргэншсэн цэрэг байх ёстой.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-23 213.87.149.99

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-23 202.9.40.159

Огцруулахыг шаардахаас өөр зүйл хийдэггүй байлай улсууд. Тэмүүжин сайд байхдаа Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг прокурорууд суудаг байр болгоно гэж зүтгэсээр байгаад хэдэн тэрбум төгрөгөөр суурилуулсан аппаратыг эдсэн нөхөр дөө. тэр хохиролоо төлсөн болов уу

Avatar

123 togoo 2023-11-23 45.117.35.13

fiodaluud tusdaa shuuhtei boljee

Avatar

зочин 2023-11-23 139.5.219.234

элий балай юмнууд дандаа бусдыг хардаж буруутгаж байх юмаа ардчилал гарч ирж Монгол улсын улс биш болгосон шүү дээ хулгай луйвар дээрэм , эцэж цуцалгүй шуналын хонгилыг бүтээсэн

Avatar

togoo 2023-11-23 45.117.35.13

mal mah awch bna

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

VAWALDI SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.189.243

Хулгайч луйварчин л биш бол юундаа шээс алднам

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

ANYSIN SEKSEER SADARTLA80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

DYRAA SEKSEER UILCHLN80955877

Avatar

Зочин 2023-11-23 66.181.189.136

Үнэхээр үнэн .Авилгалтай тэмцэх нэрээр хүмүүсийг худлаа айлган сүрдүүлж шударга ,хүн бүрийг хашиж ,өөрсдийн МАН гэсэн буруу тогтолцоогоо авч үлдэхийн тулд үхэн хатан тэмцэлдэж байгаа нь үнэхээр үнэн … Маш их хүмүүс хэлмэгдэж байна ….Сонгуулийн тогтолцоо нь ч буруу … Байнга хар хайрцгаар хакёрдаж гарч ирсэнээр бусармаг хүмүүс төрд ёс мэт шигдэж байна

Avatar

Нэргүй 2023-11-23 202.126.89.150

Энэ Сайханбаяр гээч зөрүүд мэдрэмжгүй этгээдийг огцруулах нь зөв. Арьсаа хамгаалж зүтгэж байхаар сайн дурын гэрээт цэргийн тогтолцоонд шилжиж зөвхөн дайны үед бүх нийтийн дайчилгаа явуулж ҮХ-ийн иргэний үүргийг бүх шатны сургуульд цэрэгжилтийн хичээлээр хаалгуулж өвчтэй хүнийг татахгүй эмнэлгийн шинжилгээг хийлгэж байна гэх мэтээр бүлтэрвэл хүмүүс ойлгоно. Өөрийгөө хамгаалж чадахгүй хүнээр яаэ эх орноо хамгаалуулах вэ?! Архангайчууд дахиад сурталчилгаа хийвэл хөөгөөд явуул

Avatar

Нэргүй 2023-11-23 139.5.219.249

АНУСУУДИГ НАМНАХ Н ЗУВ

Avatar

Нэргүй 2023-11-23 139.5.217.131

tUUNII OROND CHAMAIG NUHSAN NI DEER SHUU MAL AA

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

SXN MERGJLN SEXSY DYRAAR80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

44DEESH SEKSY ERTEI80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

ANYSIIN SEKSYG XANTLAA SHAALGN80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.112.128

SEXSDN SADARTLA80955877

Avatar

Нэргүй 2023-11-23 202.126.89.150

Зөвлөлтийн үед 1960-аад он хүртэл шоронд ял эдэлсэн хүмүүсийг татдаггүй байхад дэг гэж юм байхгүй байсан ч дараа.нь шоронгийнхон татагдах болсноор Зөвлөтөд тэр манайд ч тэр дэглэлт эхэлсэн дээ

Avatar

Нэргүй 2023-11-23 202.179.31.242

"1990 оноос өмнөх ЗХУ-ын цэргийн школ, дэглэлт манай цэргийн албанд байгаад байгаа юм. " энийг юу гэж ойлгох вэ

Avatar

Зочин 2023-11-23 202.131.229.163

Албан тушаалаа ашиглахгүй, авилга авахгүй л байлдаа, юуны өрсөлдөгчөө намнах хонгил гээд байгуулах гээд хуцаад байгаан

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.187.187

би бодохдоо цэрэгт одоогийн залуус эрүүл мэндээр тэнцэхгүй байгаагийн гол асуудал нь 6 хөлт х*******н тахианы мах"генийн өөрчлөлттэй", төмрийн зэв арилгадаг,машины цонхыг гялалзуулдаг coca cola гэдэг маш хүчтэй хорноос шууд хамааралтай гэж ойлгодог,хот хөдөөгийн залуусыг харьцуулсан судалгаа хийх шаардлагатай гэж хардаг даа

Avatar

Иргэн 2023-11-23 66.181.185.196

АН сонгуулийн сутралчилгаагаа МАН-ын хийсэн сэдсэн бүхнийг ямарч аргаар хамаагүй харлуулах муулах хуучин аргаа давтаж эхлэлээ. Ард түмэн сайн муу хар цагааныг ялгах ухаантай болсон шүү. Та нөхдийн бузар ятгалганд хууртах болов ууд аа

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.177.146

kk, MAN-aa songooo hu

Avatar

Зочин 2023-11-23 66.181.182.250

АН гэгч эрүүгийнхэн төр үймүүлэх үндсэн ажилдаа орлоо. сар гаруйн өмнөөс жагсаал нэртэй самуун дэгдээх хөлсний ажилдаа орсон нэг сайхан шалтаг ч гараад ирлээ. Хүний зовлонгоор улстөр хийх, хулгай хийх, худал хэлэх, харлуулан дайрах, улс дампууруулах, үймээн самуун дэгдээх ажилд дээд зэргээр мэргэшсэн атал эсрэгээр өөрийгээ нүүр улайтал магтаж өгнө хударгагүй хулгайчууд

Avatar

зочин 2023-11-23 202.179.15.130

дэмжиж байна, олигтой арга хэмжээ авахгүй бол энэ бүхэн дуусахгүй дээ

Avatar

Иргэн 2023-11-23 66.181.176.208

Тэр яахав ээ. Танайхан намаа дотроо эмхэлж чадахгүй байж улс орны асуудал гэж томроод хэнд хэрэгтэй юм бэ???

Avatar

Нэргүй 2023-11-23 202.126.89.143

Хүүкийн онжав гээд том дуугарч байсан аргагүй өсөхбаяр аварга сайханбаяр хүүк гурвын авгай нар дэлхийгээр хэссэн онжавууд байдгийн баавартай аархаж байна аа мэдээж бизнес хийдэггүй гурвын авгай нар авилгын мөнгөөр зугаалж байгаа шдээ

Avatar

Эмээ 2023-11-23 202.21.107.20

Ардчилал нэртэй дээрэм хулгай цэргийн залуусын ёс суртахуунд ч сайн нөлөө өгөөгүй. Залуусаа ч хамгаалж бас хүмүүжүүлье

Avatar

Эмээ 2023-11-23 202.21.107.20

Зөз үөв. АН огцруулдаг ажлаа хийсэн нь дээр.

Avatar

зочин 2023-11-23 139.5.218.82

…эртнээс сэхсэнээ харуулахаар бэлдээд овоо ч мэдээлэл цуглуулах үйлс хийсэн та нарын үед ч байсан тийм л зөрчлүүд шүү дээ…өргөс авсан юм шиг зүгээр нэг алга болчихгүй л асуудал …жил бүр л тодорхой арга хэмжээ авч ирсээр л…сайжираад л байгаа юм л даа..та нар үнэхээр ТӨР+ТҮМЭН ОЛНОО гэсэн бол 90 онд задлаад "..цэрэг хэрэггүй ардчилал"..гээд тэр олон залуу хүчнийг хог дээр хэнэг ч үгүй гаргаж байхад Зх-ийг удирдлага ласуудлыг зохицуулж үлдээн, цомхотгол хийж байсан юм шүү..

Avatar

зочин 2023-11-23 66.181.178.233

огцруулах хэрэгтэй

Avatar

Бадарч тахар 2023-11-23 66.181.191.178

Сайханбаяр том том дуугараад пээдэлзээд байсан юм одоо ээлж нь ирлээ дэ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж