Урт цагааны түрээслэгчдийг яллагдагчаар татжээ

Урт цагааны түрээслэгчдийг яллагдагчаар татжээ

Урт цагааны түрээслэгчдийг яллагдагчаар татжээ

Урт цагааны дахин төлөвлөлтийн асуудал түрээслэгч болоод олон нийтийг талцуулж буй. Нийслэлийн цахим хуудаст энэ асуултаар иргэдийн саналыг авсан бөгөөд олонхийн саналаар ногоон байгууламж эсвэл оффис барих ажлыг эхлүүлэх юм.

Энэ асуудлын зэрэгцээ хууль зөрчсөн хэд хэдэн зөрчил гарсан. Тухайлбал, тус төвд үйл ажиллагаа эрхэлж байсан дархнуудыг химийн хорд бодис ашигладаг нь илэрчээ. Тэрхүү зөрчлийг гаргасан этгээдүүдийг яллагдагчаар татах болжээ.

Хоёр долоо хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатар дахин төлөвлөлтийн асуудлаар долоо хоног иргэдээс цахимаар санал авна гэдгийг мэдэгдсэн. Харин түрээслэгчид үүнд таатай хандахгүй байгаа бөгөөд талбайгаа чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг арваннэгдүгээр сарын 8-нд уулзаж, түрээслэгчдийг яаралтай талбайг чөлөөлөхийг шаардсан.

Тэрбээр, эрсдэлтэй гэх актууд гарсан байхад нураад унавал түрээслэгчид хариуцлага хүлээх үү? Тиймээс хууль зөрчиж дам, дамандаа түрээсэлсэн асуудлыг цэгцэлж, нийслэл өмчөө мэдэлдээ авна.

Түрээслэгчид зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс хандаж болохгүй. Ямар хүнтэй гэрээ байгуулж талбай түрээсэлж байгаагаа ч мэдэхгүй байж энэ байр нурахгүй, талбайгаа чөлөөлөхгүй гэж болохгүй шүү дээ. Нийт гурван удаагийн акт гарсан. Барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэх. Тиймээс талбайг чөлөөлж өгөхийг иргэдээс хүсч байна гэсэн юм.

Харин түрээслэгчид 60 гаруй жил нураагүй, стандартын дагуу баригдсан барилгыг буулгах шаардлагагүй. 1000 гаруй хүний эрх ашиг яригдана гэдгийг ч онцлов.

Ямартай ч тус төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж болоод нийт түрээслэгчдэд хотын зүгээс мэдэгдэх хуудсыг хүргүүлээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нүд шил зарна 2023-11-23 46.135.28.2

эрээний нүдий шил зардаг дундговь эрдэнэдалайгаас ирсэн чулуунаа өнөрбаяр гэх 2 ш**** залуу уб ын гэр хорооллын300 гаран охид хүүхнүүдийг бузарлаж дуусгаж бна аа яаая.

Avatar

Зочин 2023-11-23 66.181.178.212

шууд нураах ёстой. нийтийн эрх аш г гэж бас байдаг бөгөөд хүчтэй байдаг юмаа. харны үүр л юм бидээ.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.126.90.106

Давхар түрээслэнэ гэдэг чинь өөрөө юу гэсэн үг вэ ? Энэний цаана хэдхэн хүний шунал , ашиг сонирхол байсан юм биш үү .
Давхар түрээслэлт гэдэг чинь наанадаж
бараа , үйлчилгээний үнийг хөөрөгдөх нэг хөшүүрэг байсаар ирсэн байж болох талтай .
Иймд урт цагааныг буулгаж , цэцэрлэгт
хүрээлэн болгоё .

Avatar

Зочин 2023-11-23 202.126.89.230

Үнэхээр бохир орчин. Нураавал таарна

Avatar

Зочин 2023-11-23 202.126.89.164

Төртэй юм бол харуул. Шууд нураа. Хотынхоо төвд хортой бодисоор алт хайлуулж олныг хордуулчихаад юуны чинь түрээслэгчдийн эрх ашиг вэ????Нямбаатарын шийдвэрийг массаараа 100/ дэмжинэ.

Avatar

Нямбаатар 2023-11-23 66.181.183.36

Хэрвээ давхар түрээсэл гэж буруутгах эрх зүйн үндэстэй бол та нар засаж журамлах үүрэг байгаа. Тэр үүргээ биелүүл!!! Капитал барилга яавч 60-70 жилд нурахгүй ээ. Дор хаяад 100-150 жил зогсоно. 2-рт уг барилгыг баригдаж байх үед одоотой адил хуурах хулихдах гэх ойлголт байхгүй цаг үе байсан тул нурахгүй нь тодорхой. Сүүлийн үед өнгөрсөн хавтан унасан цаанаас хуучин шавардлага нь хэвээрээ л харагдаж байна. Нурж унаад хүн дарагдаад үхнэ гэж ниж сэтгэл гэхээсээ газарт шунаад байгаа биш үү?

Avatar

Зочин 2023-11-23 45.117.32.6

40000-ын байруудыг нураах болчихсон байхад нураахгүй байгаа биздээ. Яагаад гэвэл эзэнтэй учраас газар хөдөлхөд адилхан эрсдэлтэй шүү дээ

Avatar

W 2023-11-23 59.153.113.55

Tur ni huch heregleed bolohgui baigaa humuusee darj surmaar baina shuu! Naad huuchin barilaga chine udalgui hun **** ternees umnu huch heregleed nuraah heregtei!

Avatar

Нэргүй 2023-11-23 202.179.24.175

Суурин дор нь харх үүрэлсэн барилгыг нураа. Шөнө болохоор нөгөөдүүл нь час час гээд дуугаралддаг гэсэн яриа байдаг

Avatar

Нэргүй 2023-11-23 202.55.188.40

Маш зөв . одоо наатахаа буулгаж сайхан цэцэрлэгт хүрээлэн болго ! . Олон жил мөнгө хүртсэн улсууд БДАГ.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.9.47.13

Зөв ш дээ арай л адварсан гарууд байсын.

Avatar

Нэргүй 2023-11-23 122.201.23.83

комнистуудын шалгарсан арга шоронд хийгээд газрыг нь дээрэмдэх гэж байгаан.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.160.94

Хүмүүсийн саналаар дахин төлөвлөн яахаа шийдэх нь хир зөв бол. Санал авч бна гэдэг чинь нураахгүй байж болох юм биш үү

Avatar

Нэргүй 2023-11-23 213.87.149.99

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зо 2023-11-23 202.21.109.19

Хүмүүсийн саналаар нураана байхдаа яахавдээ!
Төр шийдвэр гаргасан бол үл марган илүү дутуу яриа баыхгүйгээр шууд нураах хэрэгтэй ш дээ! Юун санал!

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.161.19

hha teneg amitad shu. 60jil nuraagui bhara margaash nurahgui gsn batalgaa boldog yum bhda. hungui shono n joohon gazar hodlood mongondo horogdood bga shunaliin tulamnuudiin languug daraasai tegeed unen bj gd mongondo haramsaad suuj bhda taarsan l*******d

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.176.119

Тунсаагүй монгол гагнуур гэж огт байх боломжгүй энэ бол өөр асуудал,харин яллагдагчаар татагдсан гэдэг нь харин Сталины хүн байвал хэрэг байж л таараа гэдэгтэй их адилхан сонсогдож байна

Avatar

Зочин 2023-11-23 212.174.130.51

Зүгээр л трактороор түрчих юун эрх ашиг асуух шаардлага бхгүй

Avatar

Нэргүй 2023-11-23 202.131.227.82

зүгээр л эрт зохицуулалт хийгээд шийдчихсэн асуудлыг энгийн хөдөлмөр эрхлэгчдийг яллагдагч болгож сенсаацлан шийдвэр гаргадаг даргуйлагчид л юм даа

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.161.235

Улс өмчөө мэдэх хэрэгтэй хэдхэн хүний эрх ашигаас болж бусад нь хохирох ёсгүй нураа

Avatar

зочин 2023-11-23 202.21.127.166

Зүгээр л хөөж гаргаад нураа. Өнгө үзэмжгүй, өмхий үнэртсэн бохир оромж.

Avatar

Бат инженер 2023-11-23 202.9.41.11

Урт цагаан чинь төрийн өмч юм уу. Дэмчиг даргын үеэс л хоршооллын өмчөөр баригдсан барилга Үйлдвэр хоршоолол гэж байсан чинь олон нийтийн өмч байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 2023-11-23 122.201.25.111

тэнэг хог вэ адилхан улсын өмч

Avatar

зочин 2023-11-23 66.181.178.233

нураах хэрэгтэй, хүний амь эрсдвэл хэн хариуцах юм

Avatar

Нэргүй 2023-11-23 202.131.245.34

tend uchnuun olon jil ene hvmvvs ajillasan bhad ter olon jil bvr shalgaj bhgui yu hiij bsiin bol, odoo genet ene hvmvvsiig zailuulahiin tuld shalgaj ehleed zurchil ilruuleed bgaamuu, yum 2 taltai.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.184.178

Нөгөө алдартай том хулгайч нартайгаа эхлээд тэмцвэл зохистой

Avatar

Нэргүй 2023-11-23 103.212.118.43

Урд нь шинээр бариад эргээд түрээслэгчдээ оруулна гээд байсан. Одоо ч газар нь нэг даргын халаасанд л ороо биз дээ.

Avatar

зочин 2023-11-23 66.181.166.196

Хэдэн түрээслэгчийн эрх ашиг чухал уу, нийтийн эрх ашиг чухал уу л гэдэг асуудал ш дээ, бодоход уг нь нийтийн эрх ашиг нь илүү чухал баймаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж