Урт цагааны түрээслэгчдийг яллагдагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

Урт цагааны түрээслэгчдийг яллагдагчаар татжээ

Урт цагааны түрээслэгчдийг яллагдагчаар татжээ

Урт цагааны дахин төлөвлөлтийн асуудал түрээслэгч болоод олон нийтийг талцуулж буй. Нийслэлийн цахим хуудаст энэ асуултаар иргэдийн саналыг авсан бөгөөд олонхийн саналаар ногоон байгууламж эсвэл оффис барих ажлыг эхлүүлэх юм.

Энэ асуудлын зэрэгцээ хууль зөрчсөн хэд хэдэн зөрчил гарсан. Тухайлбал, тус төвд үйл ажиллагаа эрхэлж байсан дархнуудыг химийн хорд бодис ашигладаг нь илэрчээ. Тэрхүү зөрчлийг гаргасан этгээдүүдийг яллагдагчаар татах болжээ.

Хоёр долоо хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатар дахин төлөвлөлтийн асуудлаар долоо хоног иргэдээс цахимаар санал авна гэдгийг мэдэгдсэн. Харин түрээслэгчид үүнд таатай хандахгүй байгаа бөгөөд талбайгаа чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг арваннэгдүгээр сарын 8-нд уулзаж, түрээслэгчдийг яаралтай талбайг чөлөөлөхийг шаардсан.

Тэрбээр, эрсдэлтэй гэх актууд гарсан байхад нураад унавал түрээслэгчид хариуцлага хүлээх үү? Тиймээс хууль зөрчиж дам, дамандаа түрээсэлсэн асуудлыг цэгцэлж, нийслэл өмчөө мэдэлдээ авна.

Түрээслэгчид зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс хандаж болохгүй. Ямар хүнтэй гэрээ байгуулж талбай түрээсэлж байгаагаа ч мэдэхгүй байж энэ байр нурахгүй, талбайгаа чөлөөлөхгүй гэж болохгүй шүү дээ. Нийт гурван удаагийн акт гарсан. Барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэх. Тиймээс талбайг чөлөөлж өгөхийг иргэдээс хүсч байна гэсэн юм.

Харин түрээслэгчид 60 гаруй жил нураагүй, стандартын дагуу баригдсан барилгыг буулгах шаардлагагүй. 1000 гаруй хүний эрх ашиг яригдана гэдгийг ч онцлов.

Ямартай ч тус төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж болоод нийт түрээслэгчдэд хотын зүгээс мэдэгдэх хуудсыг хүргүүлээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж