“Нийслэлийн 213 нэгжийг 42 болгож бууруулна”

“Нийслэлийн 213 нэгжийг 42 болгож бууруулна”

“Нийслэлийн 213 нэгжийг 42 болгож бууруулна”

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Улаанбаатар хотын захирагч мэдээлэл хийсэн. Тус хуралдаанаар нийслэлийн одоогийн есөн дүүрэг 204 хороог татан буулгаад 42 дүүргийг байгуулах боломжтой гэсэн юм.

Тэгвэл энэ талаар Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан:

-1992 онд шинэ Үндсэн хуулийн дараа Улаанбаатар хотыг есөн дүүрэгт хуваасан. Түүнээс хойш 31 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Улаанбаатарын хүн ам өнгөрсөн Даваа гаригийн байдлаар 1.7 сая хүрчээ. Дүүргүүдээс хамгийн их өсөлттэй нь манай Хан-Уул дүүрэг 60 мянган хүн амтай байснаас 281 мянга болжээ. Баянзүрх гэхэд л 87 мянга байсан бол 435 мянга болжээ. 1992 оны бүтцээр олон тооны хүнд төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байна гэж үзэж өнгөрсөн жилээс судалгааны ажлыг эхлүүлсэн. Хотын даргын хэлснээр төвийн зургаан дүүргийн 204 хороо бий. Тэнд 2856 хүн ажиллаж байгаа. 204 хороо, есөн дүүргийн засаг дарга гээд 213 засаг дарга сонгогдсон. Эндээс иргэдийн асуудлыг шийдэж байгаа нь ховор. Хорооны даргад төсөв байдаггүй. Тиймээс шинэчилсэн хуваарилалтыг хийж байгаа юм. Швед, Финланд, Австрали гээд хүн амын хувьд Монголтой ижил улсуудыг судалж үзсэн. Финландын Хельсинк гэхэд л 34 дүүрэгтэй юм байна. Бидний шинэчилсэн хуваарилалтаар 42 нэгжээр нийслэл Улаанбаатарыг шат дамжлаггүй болгъё гэж байгаа юм. 42 нэгжийг хариуцсан хүмүүс бүх эрх үүргүүдээ хариуцаад цас цэвэрлэгээ, хот тохижилт гээд бүгдийг нь хариуцна.

5-6 хороодыг нийлүүлээд нэг дүүрэг болгоно. Таваншар дүүрэг, Толгойт дүүрэг, Амгалан дүүрэг, Улаанхуаран дүүрэг гэнэ. Засаг дарга нь бүгдийг нь хариуцна. Цас цэвэрлэгээ гэхээр л хотын дарга гэдэг байсан. Ирээдүйд тухайн шатны засаг даргатай хариуцлага ярина.

Ирээдүйн дүүргийн дарга нар одоогийнхтойгоо харьцуулахад эрх мэдэл нь багасна. Зөвхөн хот, нийтийн аж ахуйн ажлаа хариуцдаг болно. Барилга, байгаль орчны асуудлыг нийслэлд төвлөрүүлнэ. Хороодод 231 “Хурдан” төвийг байгуулна. 440 төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Нийт 23 тэрбум төгрөгний хэмнэлт гарна. Товчхон хэлэхэд, асуудал шийддэг олон засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэж, 42 асуудал шийддэг, хариуцлага хүлээдэг нэгжтэй болно. Мөн энэ шинэчлэлийг дагаж олон өөрчлөлт гарна. НИТХ гэсэн том хуралтай болох нь зөв. 42 нэгжээ төлөөлнө гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж