"Эрмитажийн музейгээс Хүннүгийн дурсгалуудаа буцаан авна"

"Эрмитажийн музейгээс Хүннүгийн дурсгалуудаа буцаан авна"

"Эрмитажийн музейгээс Хүннүгийн дурсгалуудаа буцаан авна"

Соёлын сайд Ч.Номин Эрмитажийн музейд хадгалагдаж буй Хүннү гүрний үед холбогдох дурсгалуудаа буцаан авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Санкт-Петербург хотноо "Ноён уул 100 жилийн туршид" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, тэрбээр хурлыг нээж үг хэлсэн байна.

Соёлын сайд Ч.Номин "Монгол нутагт 100 жилийн тэртээд Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн судлаачид Сэлэнгэ аймгийн нутагт орших Ноён ууланд ХХ зууны анхны археологийн малтлага судалгааг хийж байсан билээ. Тухайн үеийн шинэ Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ бичиг байгуулан, малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ удаагийн "Ноён уул 100 жилийн туршид" эрдэм шинжилгээний хурлаар Монгол дахь ХХ зууны анхны археологийн судалгаа, анхны төрт улс Хүннүгийн хаад язгууртны онгоныг судалсан үр дүнгээ хэлэлцэж байгаа гэж ойлгож байна.

Малтлага судалгааны үр дүнд асар баялаг түүхийн олдвор илэрч, олдсон ч тухайн цаг үед сэргээн засварлах, нэртэй эрдэмтэн судлаачид шинжлэх зорилгоор түр хугацаагаар судлахаар гэрээ байгуулан энд авч ирснийг бид сайн мэдэж байгаа.

Тухайн үед Монголын төрөөс өөрийн эрх зүйн хүрээнд буцаж ирэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан эдгээр дурсгалыг өгч явуулсан. Мэдээж энэ дурсгалыг сэргээн засварлах ажлыг ОХУ-ын эрдэмтэн судлаачид маш сайн хийсэн. Харин өнөөдөр бид Монгол Улсад орчин үеийн шаардлага хангасан музейтэй болж, Монголын ард түмэн өөрийн гайхамшигт түүх дурсгалаа эзэмшиж, дэлхий дахинаа сурталчилж, дахин судлах зорилгоор эдгээр түүхэн дурсгалаас анх авч ирсэн гэрээ ёсоор буцаан авах хүсэлтэй байгаагаар илэрхийлж байна" гэжээ.

Тэрхүү археологийн олдвор нь Хүннү гүрний үед холбогдох дурсгалууд болохыг олж тогтоосон бөгөөд тухайн үеийн Монгол Улсын Шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ байгуулж байсан түүхтэй. Өгөө эдгээр үнэт олдворууд нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагддаг билээ.
ОХУ-ын эрдэмтэн П.К.Козловын экспедицийн малтлагын явцад Ноён уулын язгууртны VI булшнаас хамгийн баялаг олдвор илрүүлсний дотор 14551 ширхэг хивсний хатгамал наалтын тасархай байжээ. С.А.Кондратьев ширдгийг анх олсон тухай өдрийн тэмдэглэлдээ “Хивс гайхалтай хадгалагдсан байна. Энд тэндгүй нугаларсан … зөвхөн нэг л хэсэгт урагдсан буюу авсны урд ивээсэнд дарагдсанаар урагджээ… авсны ивээснүүд маш их холилдсон байдалтай илрэв. Тонуулчид авсыг нааш цааш нь хөдөлгөсөн бололтой” гэж бичжээ. Мөн нарийн шаглаас бүхий 13904 ширхэг торгон даавууны тасархайг авсны таган дээрээс тус тус олсон талаар эрдэмтэн судлаачид онцолж байгаа юм.
Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын соёлын есдүгээр форумыг "Соёлоор нэгдье" уриан дор зохион байгуулсан байна. Энэ үеэр ЮНЕСКО-гийн "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах" конвенцод үндэслэн Монгол Улсын Соёлын яамнаас уриалга гаргажээ. Соёлын сайд Ч.Номин энэ үеэр,
  • Хүн төрөлхтний өмнө дэлхийн соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, өвлүүлэн үлдээх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх
  • Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн конвенцийн дагуу хамтран ажиллахыг дэлхийн 40 гаруй улсын соёлын сайд нарт уриаллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.188.13

Авч чадвал их сайндаа, чамайг сайд шиг сайд байсаан гэж гэж яарих болно шүү !

Avatar

Зөнч 2023-11-23 103.57.93.253

Сайд аа дэмжиж байна,хэдэн золбин орос тролл,босоо хэвтээ хөхдөгүүд,мояагууд хуцаж л байг

Avatar

Бид тусгаар улс. 2023-11-23 66.181.185.150

маш зөв шүү. манай Мэгжид Жанрайсиг бурханы ориг зэс хувилбарыг хүртэл Оросууд авч явсан байдаг. Сүхбаатар кинон дээр гардаг даа.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.21.108.49

Энэ Соёлын Саадын эцэг Чинбат Ноён уул, Гацууртын аманд алтны уурхай нээж алт ухахдаа Хүннүгийн булш ухаж 40тонны 4 контейнер дүүрэн давтагдашгүй хосгүй үнэт эрдэнэсийн алт, мөнгө эд өлгийн зүйлсийг хувьдаа аваад явчихсан хүн шүү дээ. Шунахай сувдагаараа аймаар гэр бүл дээ. Эцэг Чинбат Эрмитажаас олдворуудаа нэх, аав нь үнэ хүргээд зарчихаа мэдье гэж байгаа шд, үүнийг тааварлхад үзмэрч бх албагүй.

Avatar

Нэргүй 2023-11-23 139.5.218.224

Чи харсан юм бол Эрүүгийн цагдаад албан ёсоор мэдэгдээд гэрчээр байцаагдаж нотлоод өг л дөө!! Энд хий дэмий цуурч байснаас!?

Avatar

Нэргүй 2023-11-23 122.201.23.83

Согтуу ах нар чинь өгөх байлгүй.

Avatar

Нэргүй 2023-11-23 213.87.149.99

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-23 103.212.118.109

Хууль дүрэм, гэрээг чинь зэрлэг бүдүүлэг оросууд мэдэхгүй шүү дээ. Бүдүүлэг Оросууд өгөхгүй, тэр ч байтугай хариу ч өгөхгүй л өнгөрөх вий…

Avatar

Эрх чөлөө 2023-11-23 59.153.113.60

Хол очиж гуцацгаа орос троллуудаа. Эзэн нь юмаа мэддэг юм. Хадгалах нөхцөлөө бүрдүүлчихсэн учраас түр өгсөн юмаа буцаагаад авъя гээд байгаа юм бишүү. Оросын түүхэнд падлий ч хамаагүй юмсыг Орос хадгалаад яах вэ дээ. Буцааж авчрах цаг нь болсон. Монголын музейн сан ч баяжиж, жуулчдад үзүүлэх харуулах юм арвин болно биз. Оросын тролл болсон хэдэн эргүү дагзнууд ингээд юм юманд хошуу дүрж, балиар хар суртал ухуулгаа хийхийг харахаар зэвүү дургүй зэрэг хүрэх юм

Avatar

ЗОЧИН 2023-11-23 139.5.218.136

СОЛИОРОЛОО ЗОГСОО. ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААНА ГЭЖ. ЧИ ТЭДГЭЭРИЙГ АВЧ ИРЭЭД ХААНАА ХИЙХ ЮМ БЭ??? ТЭНДЭЭ МОНГОЛЫНХ ГЭСЭН ТОДОРХОЙЛОЛТТОЙГООР ХАДГАЛАГДАЖ БАЙГАА. ЧИ ХЭНД ҮНЭЛЭГДЭХ ГЭЖ СОЛИОРДОГ БАЙНААА.

Avatar

Хотын иргэн 2023-11-23 202.131.249.106

Нэрээ соль Дүлзэн минь

Avatar

Зочин 2023-11-23 192.82.92.42

Гэнэт санаж гэнээ. Хадгалж ирсэнд нь талархавал таарна. Буцааж егех гэхэд авах хун байхгуй болсон биз. Бид нэг ийм шуудээ!!!

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.189.243

Ха ха цайрсан алөн новшнууд аягүй бол гэртээ л магадгүй новшнууд ш дээ

Avatar

Эгэл 2023-11-23 103.57.93.253

Соёлын сайд маш зөв,бид ингэж асуудлаа ил тодоор тавьж байх ёстой.Монгол улс гэрээ хийж судалгаа хийлгэсэн бол одоо буцааж авах ёстой.зарим орос троллууд хуцаж л байг тэднийг золбин нохойн дайтай ч харах хэрээггүй

Avatar

Tumur 2023-11-23 103.57.93.139

Шаардлаа гэх шиг,мангар хүүхэн тэгээд "Хадгалж"-чадах уу, Оросынх тоотой,бүртгэлтэй бол дэлхий даяар анх "Хулгай"-хийгчид болох англи,европ,америкчууд зөвхөн Монголоос хичнээн их үнэт зүйлс хулгайлсан бол зах зухаас нь гэхэд хэдэн мянган динозаврын яс,өндөг америкруу гарсан байдаг…(тухайн үед Монгол гаальгүй ,орон нутгийн ноёд авилга авагчид ,бүх цаг үеийн "ноёд"-авилга авагчид,ялагуяа гадаадынханд худалдагддаг , Эх Орноо ч өгчдөг гарууд)

Avatar

Хотын иргэн 2023-11-23 202.131.249.106

Оросоор дүүрэн хулгайч байгаа, Tumur биш Dulzen гэж бич

Avatar

Бат инженер 2023-11-23 202.9.41.11

Овоо доо Бас үг дуугарчихаж

Avatar

Нэргүй 2023-11-23 193.57.67.241

Сайн байна, манай Монгол Улс бол агуу түүхтэй, тусгаар улс юм.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.187.187

уул нь тэндээ байвал маш олон хүн очиж үзээд сонирхох боломж хэдэн мянга дахин их юм байгаамдаа,энэ номин өөрөө эрмитаж орж үзсэн болов уу??? тэнд хүннүгийн булшнаас гадна арабын муминууд хүртэл байдаг , ёвропын сэргэн мандалтын үеийн оргинал зургууд гээд ,леонардо да винчийн мадоннагийн зургууд гээд,тэнд оргинал бус хуулбар зураг нэгч байдаггүй тийм дэлхийд нэртэй музей юм шүү дээ уул нь???энд авч ирлээ гэхэд дэлхийн хэдэн хүн ирж үзэх үү???тэгээд ч монголын нутгаас олдсон гээд үүх түүх нь бна

Avatar

Нэргүй 2023-11-23 202.131.225.197

Долоох гээд донгиотоод яахав дээ. Зусарч н**ш вэ.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.187.187

зусардаад байгаа гэж ойлгосон бол чиний тархины чинь хэмжээ,монголын үзмэрүүд намайг үзэж байхад бүхэл бүтэн тусгай өрөөнд хатсан ааруулнаас авхуулаад экс архи хүртэл байсан,гэрийн макет хийхдээ хоёр баганыг нь шалнаас нь хөндий ,тоононоос нь өлгөгдсөн байдалтай байрлуулсан байсныг нь музейн ажилтнуудад нь хэлж явлаа,засагдсан эсэхийг мэдэхгүй,энэ үзмэрийг энд авлаа гээд эрмитажийг үзэх хүний тоо хасагдахгүй,харин монголын хүннүгийн үзмэрийг үзэх хүний тоо л буурна гэсэн үг шдээ

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.186.186

Одоо Эримтажийг гадныхан меддее vзэхгvй ш дээ. Хятадууд Иранууд vзэх vv, Монголын тvvхийн эдзvйлсийг Чингисийнхээ музейд сайн бvртгэж аваад залахад болохгvй нь юу байхав. Угаасаа аялал жуулчлалаа хегжvvлэе гээд байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.161.58

Оросод очих хүний тоо буурах эсэхдээ асуудал нь биш..Монгол өөрийн юмаа энэ гээд үзүүлэхэд л хэргийн учир байна.Тэгээд ч манайд ирэх жуулчний тоо музейн үзмэрээс хамааралгүй гэж хэн батлаад байна?Д.Алимаа

Avatar

Нэргүй 2023-11-23 202.9.46.221

Дээрэмчдээс юмаа буцааж авах нь зөв. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашна. Тэндээ байвал олон хүн үзнэ гэчихжээ. Битгий малан дурак юм ярь. Дэлхийд ад үзэгдсэн түрэмгийлэгч улс руу ойрын 20 жилдээ жуулчид очихгүй.

Avatar

Z 2023-11-23 202.126.90.46

Танай гэрт байгаа үнэт эдлэл бурханыг чинь би аваад хадгалж байя чи одоогоор жоохон тэнэг ядуу хэцүү байгаа юм чинь сайн ах нь хахах

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.177.250

эзэн нь юмаа мэддэг юм гөлөг минь

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.179.36

Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэгч Цэвээн Жамсрано Оросын археологч П.Козловтой гэрээ байгуулахдаа эдгээр олдворуудыг дараа буцааж авна гэсэн заалт оруулсан гэдэг!! 1924 онд П.Козловын малтлагаар гарсан үнэт олдворуудыг муудуулахгүй зөв хадгалах байр сав, нөхцөл боломж манайд байгаагүй учраас Орос руу хадгалуулахаар өгч явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, түр хадгалуулсан гэсэн үг!!

Avatar

Zochin 2023-11-23 212.174.130.51

Овоо ш дээ энэ хүүхнийг херо Баатар хошин шогийн Алтаншагай/ЕС н найз/ нарын алиа салбхдай нарыг л ивээн тэтгэхээс өөр хийх юмгүй гэж бодсиййн

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.183.49

Өөрийгөө "эртний хүн" гээд кунсткамкрт тавьчаач, аягүй олон хүн үзнэ дээ !

Avatar

Музей тоногч 2023-11-23 202.21.107.97

одоо Лгбтдоржууд алгаа үрээд жуумалзаад, шүлс нь гоожоод хүлээгээд сууж бгаа даа. Ирсэн дор нь шуучихаж болохгүйгээ бас мэднээ. Эхлээд Хятадад дууриамалуудыг нь яг цав хийлгэчээд яг сонгуулийн дүйвээнээр л гусна. Монгол Банкны Золжаргал, Чулуунбат, Музейн ахирал Чүлуунхүү, галлерей тоносон Лгбтдорж, Дорлигжав гд мангар олон музей тоногчид алалцана даа.

Avatar

Бадарч тахар 2023-11-23 66.181.191.178

Хэрвээ авч чадвал бусад улсууд бас барьцаад бусад юмаа авна гэх байх да ! Оросууд хэзээ ч тийм гоомой юм хийхгүй Номин минь ! мөн ч гэнэн байна да !

Avatar

Зочин 2023-11-23 202.55.188.105

БИТГИЙ ТЭНЭГТЭЭД БАЙ МАЛ АА! ОРОСОД БҮР ӨГСӨН БИШ, ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ АВЧ Л ТААРАА ШҮҮ ДЭЭ. ОРОС ГЭХЭЭР Л БҮР СҮНС НЬ ЗАЙЛЧИХДАГ ЭРГҮҮ МИНЬ!

Avatar

Нэргүй 2023-11-23 103.57.94.193

Зөв! Сайн байна!

Avatar

Нэргүй 2023-11-23 103.212.119.146

номинг гялайлгах ганц ажил болно шүү. хичээгээрэй. олон улсын дэ жлэг ав.

Avatar

Baldan 2023-11-23 202.131.233.190

bayarlalaa

Avatar

Нэргүй 2023-11-23 202.9.46.56

bravo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж