"Эрмитажийн музейгээс Хүннүгийн дурсгалуудаа буцаан авна"

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

"Эрмитажийн музейгээс Хүннүгийн дурсгалуудаа буцаан авна"

"Эрмитажийн музейгээс Хүннүгийн дурсгалуудаа буцаан авна"

Соёлын сайд Ч.Номин Эрмитажийн музейд хадгалагдаж буй Хүннү гүрний үед холбогдох дурсгалуудаа буцаан авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Санкт-Петербург хотноо "Ноён уул 100 жилийн туршид" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, тэрбээр хурлыг нээж үг хэлсэн байна.

Соёлын сайд Ч.Номин "Монгол нутагт 100 жилийн тэртээд Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн судлаачид Сэлэнгэ аймгийн нутагт орших Ноён ууланд ХХ зууны анхны археологийн малтлага судалгааг хийж байсан билээ. Тухайн үеийн шинэ Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ бичиг байгуулан, малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ удаагийн "Ноён уул 100 жилийн туршид" эрдэм шинжилгээний хурлаар Монгол дахь ХХ зууны анхны археологийн судалгаа, анхны төрт улс Хүннүгийн хаад язгууртны онгоныг судалсан үр дүнгээ хэлэлцэж байгаа гэж ойлгож байна.

Малтлага судалгааны үр дүнд асар баялаг түүхийн олдвор илэрч, олдсон ч тухайн цаг үед сэргээн засварлах, нэртэй эрдэмтэн судлаачид шинжлэх зорилгоор түр хугацаагаар судлахаар гэрээ байгуулан энд авч ирснийг бид сайн мэдэж байгаа.

Тухайн үед Монголын төрөөс өөрийн эрх зүйн хүрээнд буцаж ирэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан эдгээр дурсгалыг өгч явуулсан. Мэдээж энэ дурсгалыг сэргээн засварлах ажлыг ОХУ-ын эрдэмтэн судлаачид маш сайн хийсэн. Харин өнөөдөр бид Монгол Улсад орчин үеийн шаардлага хангасан музейтэй болж, Монголын ард түмэн өөрийн гайхамшигт түүх дурсгалаа эзэмшиж, дэлхий дахинаа сурталчилж, дахин судлах зорилгоор эдгээр түүхэн дурсгалаас анх авч ирсэн гэрээ ёсоор буцаан авах хүсэлтэй байгаагаар илэрхийлж байна" гэжээ.

Тэрхүү археологийн олдвор нь Хүннү гүрний үед холбогдох дурсгалууд болохыг олж тогтоосон бөгөөд тухайн үеийн Монгол Улсын Шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ байгуулж байсан түүхтэй. Өгөө эдгээр үнэт олдворууд нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагддаг билээ.
ОХУ-ын эрдэмтэн П.К.Козловын экспедицийн малтлагын явцад Ноён уулын язгууртны VI булшнаас хамгийн баялаг олдвор илрүүлсний дотор 14551 ширхэг хивсний хатгамал наалтын тасархай байжээ. С.А.Кондратьев ширдгийг анх олсон тухай өдрийн тэмдэглэлдээ “Хивс гайхалтай хадгалагдсан байна. Энд тэндгүй нугаларсан … зөвхөн нэг л хэсэгт урагдсан буюу авсны урд ивээсэнд дарагдсанаар урагджээ… авсны ивээснүүд маш их холилдсон байдалтай илрэв. Тонуулчид авсыг нааш цааш нь хөдөлгөсөн бололтой” гэж бичжээ. Мөн нарийн шаглаас бүхий 13904 ширхэг торгон даавууны тасархайг авсны таган дээрээс тус тус олсон талаар эрдэмтэн судлаачид онцолж байгаа юм.
Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын соёлын есдүгээр форумыг "Соёлоор нэгдье" уриан дор зохион байгуулсан байна. Энэ үеэр ЮНЕСКО-гийн "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах" конвенцод үндэслэн Монгол Улсын Соёлын яамнаас уриалга гаргажээ. Соёлын сайд Ч.Номин энэ үеэр,
  • Хүн төрөлхтний өмнө дэлхийн соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, өвлүүлэн үлдээх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх
  • Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн конвенцийн дагуу хамтран ажиллахыг дэлхийн 40 гаруй улсын соёлын сайд нарт уриаллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж