Төөрч, сураггүй болсон иргэдийг олж, эрлийг зогсоолоо

Төөрч, сураггүй болсон иргэдийг олж, эрлийг зогсоолоо

Төөрч, сураггүй болсон иргэдийг олж, эрлийг зогсоолоо
НЭМЭЛТ:
Сүхбаатар аймагт өчигдрийн хүчтэй цасан шуурганы үеэр төөрсөн 186 хүнийг бүгдийг нь эсэн мэнд олж, эрлийн ажиллагааг зогсоожээ.
НЭМЭЛТ: 
Онцгой байдлын ерөнхий газраас ээлжит мэдээллийг өглөө. Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1, Булган суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3, Дарьганга суманд 1, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Дэлгэрэх суманд 1 буюу нийт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 27 суманд цасан шуурганы улмаас нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 330 иргэнээс 322 иргэнийг эсэн мэнд оллоо.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, аймаг, сумын мэргэжлийн ангийн 220 орчим хүн, 60 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэв.

Т.Баярхүү: 294 иргэнийг олсон, 14 иргэнийг  эрэн хайж байна

Монгол орны хэмжээнд өчигдрөөс цаг агаар эрс хүйтэрч, зарим аймгуудад цас ихээр шуурснаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозамд халтиргаа үүсэн, зам даваа хаагдсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан юм.

Тэгвэл эл хүндрэлтэй нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос цаг үеийн мэдээллийг хийлээ.

 Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:  

-Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар өчигдөр цас орж, байгалийн аюултай үзэгдэл ажиглагдлаа. Энэ хугацаанд нийтдээ дөрвөн аймгийн хэмжээнд 308 иргэн төөрсөн, сураггүй болсон мэдээлэл ирсний дагуу холбогдох аймгийн онцгой байдлын багууллага, зарим аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний анги байгууллагаас хүн хүч, техник дайчилж, эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр өглөөниЙ 10.00 цагийн байдлаар 294 иргэнийг олсон. Одоо дөрвөн аймгийн 9 суманд 14 иргэнийг  эрэн хайх ажиллагаа үргэлжлэн зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга өчигдөр шөнө аймгуудын удирдлагатай холбогдож, эрэн хайх ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, шаардлагатай хүн хүчийг дайчлах чиглэлээр үүрэг өгсөн. Энэ дагуу аймгууд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

14 иргэнийг  эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа нутаг дэвсгэрт цас их орсон, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй цаг хугацаа их зарцуулсан амаргүй нөхцөл байдалтай байна. Иймээс эрэн хайх ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, нэмэлт техник хүн хүч дайчлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-23 213.87.149.99

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

зочин 2023-11-23 66.181.160.52

Гачин юм аа… Шадар сайд холбогдож үүрэг өгөхгүй бол онцгойгыхон хөдөлдгүй байх нь..

Avatar

зочин 2023-11-23 202.9.46.157

Эрт дээр үеэс уламжилж ирсэн байгал дэлхийн ааш араншинг уншиж мэдэррч шиншилж таньдаг монгол ухаан дутаж хэлж мэдрүүлсээр байтал эсрэгээр зүтгэж засаг төрд эрхэлж эрж хайлгадаг хүмүүс их божээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж