Дөрвөн настай солонгос хүүгийн бичлэг дэлхийг уйлуулж байна

Дөрвөн настай солонгос хүүгийн бичлэг дэлхийг уйлуулж байна

Дөрвөн настай солонгос хүүгийн бичлэг дэлхийг уйлуулж байна

Өмнөд Солонгосын “My Golden Kids” телевизийн шоуны 169 дахь дугаарт оролцсон дөрвөн настай хүүгийн бичлэг олны сэтгэлийг шимшрүүлж байна.

“My Golden Kids” нь өнөөгийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн чиг хандлагыг харуулахын зэрэгцээ хүүхэдтэйгээ юу хийхээ мэдэхгүй байгаа эцэг эхчүүдэд туслах зорилготой шийдэл бүхий нэвтрүүлэг юм.

Дөрвөн настай Гюм Жи Юн эцэг эхтэйгээ хэрхэн харилцдаг тухайгаа ярьжээ. Түүнээс ээж аавынхаа хэнтэй нь цагийг өнгөрүүлэх дуртай вэ гэж асуухад “Мэдэхгүй” гэж хариулсан байна. Энэ нь хүү ихэвчлэн ганцаараа цагийг өнгөрөөдөгийн илэрхийлэл болжээ. “Ээж надад дургүй байх” гэж хэлээд хүү уйлж эхэлсэн ч өөрөө зөнгөөрөө уйлахаа больсон байна. Мөн аавынх нь талаар асуухад “Уурлахаараа аймаар байдаг. Намайг арай эелдэг зөөлнөөр дуудах байх гэж найддаг” гэжээ.

Уг бичлэг анх ТикТок платформд цацагдсан бөгөөд 25.3 сая үзэгчид хүрсэн байна. Харин твиттерт нийтлэгдэх үед нь 10.4 сая хүн үзжээ.

Хүүг зураг зурж байхад ээж нь ширүүн харьцаж буй өөр нэг бичлэг мөн цацагджээ. Урлаг сонирхохын оронд хичээл номдоо анхаар гэж ээж нь дөнгөж дөрөвхөн настай хүүд хэлсэн аж.

Цахим орчинд ээж аавын хайраар дутсан хүүгийн талаар янз бүрээр хэлэлцэж байна. Ялангуяа дөрөвхөн настай атлаа өөрийгөө хянах гэж оролдож, мэдрэмжээ тайлбарлаж буй хэрсүү зан нь олны сэтгэлийг хөдөлгөв.

Бяцхан хүү дүүтэй болсныхоо дараа ааш зан нь ширүүн болсон гэж аав ээж нь үзсэний үндсэн дээр уг нэвтрүүлэгт хандсан аж. Хүүгийн аав ээж бүтэн цагийн ажил хийдэг. Тиймээс өвчтэй эмээ нь хүүхдүүдийг асардаг гэжээ.

Эх сурвалж: KOREA BOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
133
ХарамсалтайХарамсалтай
16
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нууц 2023-11-23 66.181.161.253

бараг манай ээж аав надад тэгэх шахам ханддаг24 2.5наттай яагаад ингэж харьцдагын би ойлогдоггүй одоо ч уйлж байна

Avatar

Энхжаргал 2023-11-23 43.242.243.166

би энийг үзээд маү их уйллаа😭😭😭😭😭

Avatar

Hulnn 2023-11-23 139.5.216.126

Ишш чааваас би бас фэйсбөөк ээс үзээд их л уйлсан би өөрөө 9 настай юм л даа би их уйлсан энэ өдрийн өглөө 23.11.23ний өглөө

Avatar

Зочин 2023-11-23 202.72.243.182

Бүтэн цагийн ажил гэдэг чинь юу бил ээ?

Avatar

ха ха ха 2023-11-23 66.181.179.126

ТВ-ийн шоу үзээд уйлахаа больцоон.

Avatar

Зочин 2023-11-23 139.5.219.221

жүжиг ч бсан амьдрал дээр байдаг юмыг л харуулсан бна. хүүхэд ийм юманд ямар эмзэг ханддаг, зүрхэндээ шарх авдаг болохыг …

Avatar

Зочин 2023-11-23 172.56.167.233

Монголд бол үүнээс долоон дор амьдралтай олон хүүхдүүд б.гаа

Avatar

huu 2023-11-23 202.70.37.178

aaw eejin mordond sar syylga

Avatar

Нэргүй 2023-11-23 213.87.149.99

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

зочин 2023-11-23 59.153.112.91

хөөрхий хүү

Avatar

ZOCHIN 2023-11-23 202.55.183.178

Солонгосчуудын амьдрал бүхэлдээ шоу шүү дэ. Хандлага авах олны анхааралыг чиглүүлэх, PR , ТВ шоуг утгаар нь хийнэ. Энэ хүүхдийг хэлж үг, гэрт нь хийсэн юм шиг бичлэг бүгд шоу. Энэ хүүхэдийг удахгүй нэг олон ангит кинон дээрээс харнаа та хэд. Оддын амьдрал нь мөнгө ихтэй ч зүгээр л там. Бүх амьдрал нь шоу болохоор бодит амьдралаа ялгаж салгаж чадахаа больцон тийм л дэлгэц доторх тэжээвэр амьтан гэж болно.

Avatar

Уншигч 2023-11-23 59.153.115.176

Битгий мэдэмхийр. Инээдтэй байна.

Avatar

zochin 2023-11-23 71.239.25.243

unen taldaa shuu.Dotor n niigemiin idevhitei amidrald n 5-10 jil bolson humuus solongoschuud jujij , mayaglaj helberdej amidardagiig n sain oilgono.Odoo mongolchuud zah zuhaasaa Si g duuraigaad jujeed ehelsen bna lee.Solongost uildvert ajildag humuus solongosuudiig ter bur sain medehgui baih taltai.Surguuli, kompani, emneleg, uilchilgeenii dalbaruud deer l solongoschuudiin jinhene tuehiig harj bolno.

Avatar

Нэргүй 2023-11-23 103.212.118.111

хүүхэд насны эвгүй сэтгэгдэл одоо ч арилаагүй л бна.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.21.107.154

чи бүү шалчигана

Avatar

Нэргүй 2023-11-23 202.126.90.46

Ми хүүхэд нас тэр чигтээ хаячиж магадгүй гэсэн дарамт уйтгарт өнгөрсөн. Ажилд орж байж л бурхан минь өөрийн дураар схан амьдрах боломж нээгдсэн

Avatar

Нэргүй 2023-11-23 103.80.211.131

Манай дундаж давхаргынхан хүүхдүүдтэйгээ их зандрангуй харьцаж харагддаг.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.55.188.33

чи тэгээд аль кастын баас вэ🤣

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.183.49

Буриадын бух юлдэнгүүд хүүхэддээ харин ч зөөлөн ханддаг, их эрхлүүлдэг, харин халхууд л хүүхдээ зарц болгодог, мал ч ихтэй байдаг, тэр олон малыг нь муусайн хүүхдүүд нь л хариулдаг ш дээ !

Avatar

Зочин 2023-11-23 66.181.180.186

Манай халхчууд тийм тал байж аргагүй ээ

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.160.42

Монголд бол түгээмэл амьдрал биз дээ – ялангуйяа залуусын …

Avatar

Буриад Зон 2023-11-23 66.181.161.48

манайд ч байдаг зүйл ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж