Америкийг сохроор үзэн ядагчдад зориулав /№ 2/

Америкийг сохроор үзэн ядагчдад зориулав /№ 2/

Америкийг сохроор үзэн ядагчдад зориулав /№ 2/

Америкийг сохроор үзэн ядагчдад зориулав /№ 1/ нийтлэл ЭНД дарж уншина уу. 

  1. Сошиалд баахан хүний чарлалдахыг харахаар шийдлээ. Тэгж гарчгаа сонгож авлаа. Путин Украиныг ялчихаад, дараа нь АНУ ба «Өрнөд»-ийг ялаад, Орост СССР-ээ эргэж байгуулаад, дараа нь Монголд капитализмыг үүрд булшилж, баян ядуугийн эгнэгт устгана гэж итгэгчдэд зориулсан өгүүлэл маань Танд очлоо!
  2. Орос-Украины дайн; Израиль-Хамасын дайн; Европын Холбоо, НАТО-гоос ОХУ-тай харилцаагаа дээд цэгт нь тултал нь хурцатгаад байгаа; дэлхийн хүнсний ба дүрвэгсдийн хямрал; Хятад-Америкийн харилцааны зөрчил ба мөргөлдөх эрсдэл гээд томоор авч яримгүй байна.
  3. Мэдлэгийн эрин зуун руу зөвхөн «Өрнөд» хошуучилна гэсэн итгэл үнэмшлээсээ би огтоос ухрахгүй ба цаашид улам нотлогдох болно!
  4. Энэ сэдвийг хөндөхгүй байж түвдсэнгүй. «Өрнөд»-ийг яагаад заавал буруушааж, муутгаж, үзэн ядах ёстой вэ–Хариулт нь: Ердөө Таны арчаагүй атаархал чинь байж байгаа нь тэр! Бэртэгчин хөгийн амьдралдaa бачимдаад уур уцаараа «Өрнөд»-ийнхөн рүү гаргаж байгаа царай чинь тэр!

АНУ ба Өрнөд рүү дайсагнан харьцах нь «Өрнөд биш ертөнц»-ийн нэг ёсны феномена болсон энэ цаг үед МОНГОЛ ХҮН, МОНГОЛЧУУД заавал хэн нэгний талд зогсох ёстой гэж үзэж байгаа бол миний бичсэнтэй эвлэрэх үү гэж хэргээр ам асууж байгаад үргэлжлүүлэн толилуулъя. Эдүгээ дэлхий дахины бодит байдлыг хар даа. Ердөө жагсаалт гаргаж болж байна. Хэн хүнгүй мэднэ дээ. Жагсаалтыг захын монгол хүн баяжуулаад бичиж чадна.

  • Олон улсын банк-санхүүгийн системийг муу нэрт барууныхан л ажиллуулж байна
  • Бүхий л хатуу валютыг (дэлхийн мөнгө!) тэд л эзэмшдэг
  • Дэлхийн эдийн засгийн гол хэрэглэгч нь тэд л байна
  • Олон улсын хөрөнгийн биржүүдийг тэд л хянадаг
  • Тэд бол цэрэг зэвсгийн ихээхэн хүч нөөц, чадавхитай
  • Өндөр техник, технологи бүхий зэвсэглэлийн үйлдвэрлэл тэд л эзэмшдэг
  • Усан замын чухал зам харилцааг тэд л хянадаг
  • Тэд л сансрын уудмыг түлхүү ашиглах бололцоотой
  • Тэд л сансрын аж үйлдвэрлэлээр давамгайлж буй
  • Олон улсын харилцаа холбооны технологид тэд л давамгайлсан
  • ШУТ-ийн дэвшил, судалгааны ололтыг тэд л гардан эзэмшдэг
  • Техник, технологийн тэргүүлэх боловсрол тэд л олгодог
  • Даян дэлхийн кино театрууд (Хойд Солонгосоос бусад нь), даян дэлхийн ТВ-үүдийн дэлгэцийг барууны кино, урлаг, дуу хөгжим, соёл, спорт, аж төрөх ёс эзэгнэнхэн байна гэх мэт.

Даяаршил, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, ерөөсөө технологийн хөгжилтэй холбоотойгоор дэлхийн геоэдийн засгийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Хүн төрөлхтөн өнөөдөр аж үйлдвэржилтийн нийгмээс мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдээллийн технологи, үйлчилгээний салбар давамгайлсан аж үйлдвэржилтийн дараахи нийгэм рүү (Post–Industrial Society) шилжиж байна.

Аж үйлдвэржилтийн дараахи энэ шинэ нийгэм болох шинжлэх ухаанч иргэншлийг буй болгож буй хэдхэн орнууд л метатехнологийг хэрэглэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж баталгажууллаа. Яг одоогийн байдлаар өндөр хөгжсөн 10 хүрэхгүй улс орон  метатехнологийг голлон эзэмшиж байна. Тоолбол тэд дэлхий дээр одоогоор 50  гаруй метатехнологи бүтээгээд байгаа ба түүний  20-22-ийг АНУ, 8-10-ыг Герман, 7-г Япон, 3-5-ыг Британи, Франц, 1-2-ыг Швед, Норвеги, Итали, Швейцарь тус тус эзэмшиж байна.  Метатехнологийг эзэмшиж, нэвтрүүлж, хэрэглэж байгаа бол тэр улстай бусад улс өрсөлдөх боломж бараг байхгүй гэж эрдэмтэд үзэх болжээ.  Муу нэрт европ, өрнөдийнхөн л энд жагсаж байна.

XXI зуун Хятадын зуун болно, Азийн зуун болно гэх таамгийг метатехнологи өөрчилж магадгүй. Энд метатехнологиос web–технологийг нь салгаад аваад үз. Microsoft, Apple, түүний iphone5, iPаd, мөн Facebook, Twitter, LinkedIn, Wi‑Fi, YouTube-г ази, хятад хүний оюун тархи яагаад бүтээж чаддаггүй юм бэ гэх энгийн асуулт тавиад хариулт хайгаад үз. БРИКС, Орос-Хятад, Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын “Бүс ба Зам” гэх эдийн засгийн институц АНУ–Европ–Японыг давж хөгжинө гэж таамаглахад метатехнологи шал өмнөө төсөөлөл өгөхөөр байна. XXI зууны технологийн ноёрхлын эрин үеийн цусгүй дайнд «Өрнөд» огтоос ялагдахгүй гэх төсөөлөл л буугаад байна.

Энд би уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, үйлдвэр хэрэггүй болчихсон гэж бичиж байгаа хэрэг биш шүү. Идэж уух, ойр зуур хэрэглэхээ өөрсдөө бүтээчихээд, илүү гарсныг нь экспортло гэдэг үзэл маань хэвээрээ.

Манай мэтийн жижиг улс, манай авсаархан эдийн засаг цаг хожихын тулд өсөлтийн дээрхи шинэ бүх төвтэй хугацаа алдалгүй хамтран ажиллах хэрэгтэй, нэр дурдсан улсуудад илгээж буй оюутнуудаа метатехнологи руу чиглүүлэх, тийм төвүүдэд ажиллуулах, дадлагажуулах нь нэн тэргүүний зорилт хэмээн хэлэх гэсэн юм. Дээд эрэмбийн технологи эзэмшчихсэн энэ цөөхөн монгол хоёр их аварга гүрний дунд харин ч мөнгөөр ёстой нэг тоглож өгөх бус уу?

Зөвхөн эдийн засаг гэлтгүй хүмүүний бүх амьдрал, нийгмийн бүх харилцаа, бараг байгаль дэлхийн үзэгдэл юмс тэр чигээрээ мэдлэгт суурилахаас өөр гарц XXI зуунд байхгүй тухай дэлхийн ирээдүйч эрдэмтэд хангалттай нотлон бичдэг. Тэдгээрээс маш чухаг нэгийг нь эшлэе.

  • Хэзээ ч ийм олон улс орон зах зээл, хил хязгаар, оюун санаагаа дэлхий ертөнцөд нээж байсангүй. Дэлхий ертөнцийг технологийн хөгжил улам жижигрүүлж, шинжлэх ухааны хуруун дээр эргэлдэх жижигхэн бөмбөлөгтэй адилхан болгожээ!

Гучаад жилийн тэртээ АНУ-ын нэгэн улс төрч энэ мэргэн онч үгийг олж хэлжээ. Хоёрхон өгүүлбэр хэрнээ XXI зууны хөгжлийн хэтийн төлөв, тавиланг заагаад өгчихөв үү гэлтэй. XXI зууны дэлхийн ертөнцийн ирээдүйг энд би баргар талаас нь бус, Монгол мэт жижиг улс үндэстэнд хатуу тоглоом шүү гэдэг эрсдэл талаас нь дүрсэлж, өрнөдийн маягаар сэтгэж, өрнөдийн соёлын кодыг шууд хуулбарла хэмээн уриалан, тэр уриалгаа энд эвлүүлэн бичиж буй хэрэг шүү дээ.

Эдүгээ Монгол оронд маань эдийн засгийн элдэв гачаал бишгүй тулгарч байна. Хоёр хөршөөсөө эдийн засгийн хамааралтай нь харагддаг, мэдрэгддэг. Тэглээ гээд буруутнаар өрнөдийн (хэрэг дээрээ гуравдагч хөршүүд) түнш орнуудаа тодруулан тэднийг араб, африк, мусульман, латин шиг иргэншил–соёлын өсөрхлийн нүдээр харах нь даан ч мунхаг хэрэг болно. Ардчиллын 30 гаруй жилд биднийг эрхбиш бага ч болов өрнөджүүлсэн, соёлжуулсан.  Нүдийг маань нээсэн. Үүнд өрнөд ертөнц буруугүй. 

Өрнөдийн нийгмийн эдийн засгийн хөгжил цэцэглэл, технологийн дэвшил, цэргийн хүч чадал, улс төрийн эв нэгдэл рүү олон зууны туршид өрнөдийн бус ертөнцийн араб, африк, индиан, хар, шар, цагаан, өнгөт, буддист, мусульман, күнз, бөө шүтлэгт үндэстэн ястнууд ямагт өсөрхөж ирсэн түүх буй.  Одоо ч өсөрхсөөр яваагийн илрэл нь Оросоос Өрнөдийн орнуудтай дэгдээсэн хийрхэл, дайны элдэв заналхийлэл (Украин дахь цэргийн тусгай ажиллагаа нь ч үүнд зориулагдана), лалын дүрвэгсдээр Европыг нураалгах тэдний хэнээрхэл, мөн Европ, Америкт үе үе гэнэт үйлдэгддэг, яг одоо Израильд үйлдэж буй исламистуудын террорист халдлагууд, энэ бүгд Өрнөдийг сулруулах, хөгжлийг нь боймлох санаархлын  илрэл хэмээн үзэхэд буруутахгүй.

Өрнөдийнхний бүх амжилтын нууц нь тэдний үнэт зүйлс, институцчилалд нь байна гэдгийг өсөрхөхчид нээж олсон тул тэр цөм рүү нь цохилт хийх ёстой гэж үздэг. Тэр цөм нь аль нэг улс, хот, дүүрэг биш, ардчилсан, либерал, хүний эрхийг дээдэлдэг тэр нийгэм нь бүхэлдээ юм. Гэхдээ бутцохиулна гэж хэзээ ч бүтэхгүй. Тэдний нийгмийн гагнаас нь улс төрийн дэглэм, мөнгөндөө байдаг юм биш. Тэдний урлаг уран сайхан, рок ертөнц, уран зохиол, кино урлаг, бүр энгийн рүү орж яривал жийнсэн өмд, зажилдаг бохь, уудаг коландаа байдаг юм. “Зөөлөн хүч”–соёлын нөлөө, англи хэл, сошиал медиа, цахим контент гээд татан дагуулах увидасыг нэрлэе. Барууны соёлын нөлөөнд автах гэдэг нь хэн ч хориглож дийлэхгүй үйл явц юм.

Баруунд суурийг нь тавьсан, одоо ч Баруундаа хүчтэй буй рок-поп хөгжмийн урлаг дэлхийн улс орнуудын хүн ардын сэтгэхүйд айхтар нөлөөлж, өөрийнх нь үзэл суртлаас (шашныг нь хэлээгүй байна) давж гарсан түүх юу хэлнэ вэ? Рок хөгжмийн тэсрэлт коммунизмыг нийгмийн байгууламж системийнх нь хувьд нураачихсан нь хэтрүүлэг биш шүү. Дуу хөгжимд хил хязгаар гэж үгүй юм, тэгэх тусмаа шинээр түрэн орж буй барууны рок-поп хөгжимд ямар ч үзэл суртал, үзэн ядалт саад хийж даан ч хүчрэхгүй юм.

Нийгмийн амьдрал руу нь орж тольдоё. Элдэв индекс судалгаа хэмжүүрээр «Өрнөд» ямагт манлайлж явна. Баялаг хангалуун ээлтэй нийгэм, аз жаргалтай нийгэм, ДНБ-ий өсөлт ба дэлхийн эдийн засагт эзлэх жин нөлөө гэвэл ямагт «Өрнөд» өмнө чинь алхаж явна. “Ноён долларыг устгана”, “Долларгүй шударга ертөнц” гэж амаа цангатал яривч яг одоо даян дэлхийд нөөцлөгдсөн валютын 60% нь ам.доллараар, 20% нь Еврогоор, цаана нь «Өрнөд» ертөнцийн бусад валютууд (фунт, иен, франк, крон, шекель, бусад долларууд гэх мэт), гэтэл  «Өрнөд биш» ертөнцөөс хятад юань 3%, бусад нь сураггүй. БРИКС-ийн нөгөө их мөнгө хаана байна вэ? Энэ юуг илэрхийлнэ вэ?

Дахин учирлая. Мунхаг харанхуй, зөрүүд гөжүүд монголчууд минь амьдрал чинь бүтэхгүй дэлбэрч үхчих гээд байгаа бол эрдэм мэдлэг, оюун ухаан, шинэ технологи, нэг үгээр барууны хөгжлийн туршлага руу хуйлрагтун! Тэд Таны бүтэлгүй амьдралын буруутан биш шүү! Буруутныг хайгаад байгаа бол хамгийн том буруутан нь Та өөрөө, Таны үр хүүхэд, Таны гэр бүл чинь. Таны өмнө буруутан биш, тэгэхдээ буруутан гэж үзэж байгаа бол гадаад гуравдагч хөршүүд рүү биш, зөвхөн над руу хараалаа урсгагтун!

АХМАД ДИПЛОМАТЧ, СУДЛААЧ-ПРОФЕССОР ДАШДОРЖИЙН БАЯРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

94 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.161.159

Баярхүү гэж амьсгаа зөнөг залгачихсан

Avatar

Зураач Лондон 2023-11-23 90.208.245.113

Нөгөө мунхагууд уншаасай! Үүнэс илүү яаж тайлбарлаж хэлж бичих билээ. Өөр хэлэх ч үг алга.

Avatar

Нэргүй 2023-11-23 124.158.69.11

Өрнөдийн бүх амжилтын нууц нь ардчилалын үнэт зүйлс, институцлалд байна гээд Баярхүү маш тодорхой хэлжээ. Өрнөдийн нийгэм нээлттэй тунгалаг, ил тод байдаг учраас хөгждөг байна. Монгол улс хоёр хөрш, гурав дахь хөршүүдтэйгээ ижил тэнцүү харилцаж хөгжмөөр байна.

Avatar

Д....н 2023-11-23 66.181.186.201

Хэт туйлшрах хамгийн муу. Юмыг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. сайн юм муу болох муу юм сайн болохыг алийг тэр гэх вэ.

Avatar

өвгөн 2023-11-23 66.181.179.152

Баярхүү гуайд баярлалаа, үнэнийг сайхан бичиж. юм ойлгодог хүн бол ойлгоод ухаарахаар л бичиж. даанч манай монголд оросын фашистуудын суртал ухуулгад хордсон хүн хэт их байгаа болохоор ойлгох хүн ховор байх юм да.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.180.15

Тагнуулын ерөнхий газар энэ хүнийг шалгаачээ. Мөнгөөр биеэ үнэлж АНУ-ын талд ажиллаж байгаа нь ил тод байна шүү дээ.

Avatar

өвгөн 2023-11-23 66.181.179.152

чи харин фашист оросын бууны нохой, хутган үймүүлэгч байна. чамайг эх орноосоо уравсан хэргээр шалгавал зохино, илжигээ

Avatar

Нэргүй 2023-11-23 137.74.195.251

ороz руугаа тонилоочээ хөгшин хониний насгүй зөнөгөө, далдарч үхээсэй та нар

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.161.102

Харин чам шиг Оросын төлөө бусад Монголчуудаа доромжилдог гаруудыг л шалгаж тэр Мөнхбаяр, улаан уруултай авгай эн тэртэй чинь нийлүүлмээр юм даа

Avatar

Зураач Лондон 2023-11-23 90.208.245.113

Орос руугаа яваач дээ, чиний эрх шүү дээ! Харин тэд чамайг яах л бол доо…ккк

Avatar

Нэргүй 2023-11-23 146.70.101.138

гое бичжээ ккк. өгөр ояа, мояанууд даанч ойлгож авах ухаан дутнаа гэж хөөрхий.

Avatar

Нэргүй 2023-11-23 213.87.149.99

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-23 103.57.95.48

Шүд ийм юм бичихгүй бол өөр хэн бичих вэ дээ.

Avatar

Зочин 2023-11-23 103.212.118.239

Уншдаг, ойлгодог, эргэцүүлж боддог, сэхээнлэг хүнд бол хэрэг болохуйц санаанууд байна. Баярхүү багш мэтийн хүмүүс л ингэж бичиж, хэлж чадна. Тэнэгүүд хийгээд атаархагч илжигнүүдийн чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, элс хийсэн ч сэгсэрнэ. Нэг зүйл хэлье. Коммунистуудад хайрлаж хамгаалах үнэт зүйлс гэж огт байдаггүй. Хүний амь тэдэнд юу ч биш. а**а х***а. Бүтээсэн нийгмийн баялагаас бол харин цөлм өж өгнө. Ердөө л тэр.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.9.40.159

Энэ хүнийг чинь гайгүй зөв үзэл бодолтой хүн юм байна гэж бодсон минь андуурал болжээ.бусдын үзэжл бодлыг үл хүндэтгэдэг өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг өчүүхэн нэгэн байсан байна. Дарга нарыг дагаж далдагнаж явдаг ийм хүмүүс хүнд хэрэгтэй зүйл хэлж ярьж бичихгүй. Хоёр нүүрт ийм хүмүүс хол явж чадахгүй

Avatar

өвгөн 2023-11-23 66.181.179.152

чи харин хол явахгүй арчаагүй, атаархагч ажилгүй залхуу гуйлгачин байна да, илжигээ

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.115.97

амерка үндэстэн гэж байхгүй .тэнэмэлүүдийн орон.уугуулуудыг устгаад эх нутагт нь эзэн нь болсогсод

Avatar

Нэргүй 2023-11-23 146.70.101.138

өгөр орoz троллоо дэлхий дээр чиний хулмас чинь тараа таниулаад нохойн хоол, ад болоод гишгэх газар ч үгүй, хойд солнгосоос сум гуйгаад явна. бодит байдал ийм л байна даа

Avatar

Эрх чөлөө 2023-11-23 59.153.113.60

Шүд амаа билүүдсэн "хуучин хүү"-чүүд өөр лүү нь улангасан дайрч, элдвээр доромжлоно гэдгийг мэдэж байсан ч байгаа юмыг байгаагаар нь бичсэн Баярхүүд талархъя.

Avatar

Нэргүй 2023-11-23 173.66.93.130

Монгү хүмүүс оюун санааны хувьд устчихсаан , өнгөрсөн

Avatar

Зочин 2023-11-23 66.181.178.143

"Мэдлэгийн эрин зуун руу зөвхөн «Өрнөд» хошуучилна гэсэн итгэл үнэмшлээсээ би огтоос ухрахгүй" гэжээ. Энэ зөвхөн чиний л бодол. Юм уншдаггүй, хүний хэлснийг сохроор дагадаг, хаана, ямар нөхцөлд амьдарч байгаагаа, ер нь дэлхий дээр юу болж байгааг ухаарч чадах оюуны чадавхгүй, зөв мэдээлэл ч олж авч чаддаггүй, талхны мөнгөний төлөө хамагаа зарсан харанхуй фанат гэж нэрлэе чамайг.

Avatar

Нэргүй 2023-11-23 146.70.101.138

өгөр орoz троллоо дэлхий дээр чиний хулмас чинь тараа таниулаад нохойн хоол, ад болоод гишгэх газар ч үгүй, хойд солнгосоос сум гуйгаад явна. бодит байдал ийм л байна даа.

Avatar

Зураач 2023-11-23 90.208.245.113

Сүүлийн урт өгүүлбэрийг өөрт чинь эргүүлээд хэлье!

Avatar

Нэргүй 2023-11-23 202.9.47.27

Дайныг зогсоох маш амархаан арга байнаа . Путинд " Дайнаа зогсоовол чамд грийн карт олголоо " гэхэд л маргааш нь дайн дуусна .. ха ха

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.176.216

Маанаг гайхал. 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-11-23 202.9.46.75

Монголчуудыг мунхаг тэнэгээр нь дормжлох нь өөрт нь хэрэгтэй байдаг юм байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.181.181

ТАРАНСЖЕНДЕР ИРГЭДИЙН ГЭРЛЭЛТИЙГ МОНГОЛД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ .ТЭГВЭЛ АМЕРИКИЙГ СОХОРООР ҮЗЭН ЯДАГЧИДАД ТОМ ЦОХИЛТ БОЛНО .ГОЁ УУ

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.176.216

Чи гоомой юу? 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.181.181

Монголд 10жилийн дараа LGTB хувьсгал гарна.20 жилийн дараа 7-р сард баахан дээлтэй оркууд наадам хийхгүй , моринууд хөлсөө гартал уралдах хэрэггүй .Зүгээр бүтэн сар LGTB парад ,наадам болдог болно OO MY GOOD SO NICE…

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.179.36

Баярхүүд талархал илэрхийье! “Хүмүүсийн зөвхөн 2% нь сэтгэн бодож чаддаг, харин 3% нь өөрийгөө сэтгэн бодох чадвартай гэж боддог бол үлдсэн 95% нь сэтгэн бодох гэж зовсноос үхсэн нь дээр үздэг” гэж Бернард Шоу хэлсэн байдаг!! Дор бичигдсэн комментуудын дийлэнх олонх нь Баярхүүгийн бичсэнийг эсэргүүцсэнд гайхах юм алга, тэд 95% нь юм чинь!!!

Avatar

Ecvcт итгэх хэрэгтэй 2023-11-23 202.55.188.104

европыг израйл америкийг хvчтэй байлгадаг зvйл бол АРИУН БИБЛИ юм шvv. Библи бол дэлхийн номер нэг ном. шинэ жилийн гацуур баяр дэлхийн шилдэг их сургуулиуд эмнэлэгийн анх vvccэн суурь нь ихэнх тусламжийн байгууллгын vндэс суурь нь бас ихэнх сэтгэл зvйчид христийнхэн байдаг шvv

Avatar

Z 2023-11-23 202.126.90.46

Usa ihenh protestant, izrael iude shuu nileen uur shashin. N1 nom chini chamshig hamgiin mulguu garuudiig burtgedeg guinnesiin nom yum.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.160.120

Шүд новшоо хүн хэзээ ч аль нэг улсыг сохроор үзэн яддаггүй гэдгийг мэдээ мэрдэл зда вэ

Avatar

НЭР 2023-11-23 103.212.116.214

Барууны ертөнцийн хишгийг өдөр бүхэн хүртэж яваа СОХОР ҮЗЭН ЯДАГЧИД сөнөтүгэй…

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.176.216

Ямар хишиг?

Avatar

hmm 2023-11-23 66.181.177.44

medehgvi bgaa bol chiniil archaagvinh

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.176.216

Ямар хишиг?

Avatar

Зураач Лондон 2023-11-23 90.208.245.113

Ямар хишиг гэсэн үү? Яг одоо чи барууны шилдэг технологи- хишгийг ашиглаж байна!

0 0
Avatar

уншигч 2023-11-23 78.187.120.177

Үнэн л баримттай хэлж дээ. Үгүйсгэх гээд оролд доо. Баримтаа бич. Тэгвэл бодье. Хөгжил эргээд хуучиндаа очно гэж хэзээ ч байдаггүй. Бүгд бренд, хөгжим соёл, хэл гээд гүйлддэг мөртөө учиргүй муулах нь ямар вэ. Хамгийн гол нь барууныхан энэ хөгжлийг хөдөлмөрөөрөө бүтээсэнд л байгаа. Зүгээр суух биш шүү…

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.176.216

колони орнуудын баялгийг дээрэмдэж, хүн ардыг нь боол болгон мөлжсөний үр дүн гээч. 😂😂😂

Avatar

эх оронч 2023-11-23 66.181.188.22

дээрэлхүү хулгайч архичин бас б****л з**х*й оросууд манайд үнэнхүү хэрэггүй. Бид цөөхөн Монголчууд оросоос холхон шиг Дэвшилтэд ертөнцтөй хөл нийлүүлж амар жимэр амьдрах хэрэгтэй. Бидний цөөхөн Монголчуудыг хамгийн ихээр алж устгаж газар нутгийг минь дээрэмдэж хүн амыг нь барьцаалж шантааж хийсэн хүн сүгнүүд бол оросууд гэж эх сурвалж бичиж байсан түүх байна.

Avatar

Нэргүй 2023-11-23 103.212.117.84

би амeрикийг үзэн яддаг гэхдээ сохроор үзэн яддаггүй

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.179.36

Чиний виз чинь гараагүй юм байна л даа?!

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.178.18

зөв хэлжээ амээрик бол гайхалтай орон шүү

Avatar

b 2023-11-23 66.181.188.22

Zov , uhaaral oilgolt mongolchuudad heregtei, unentei shuud evler. Chuhal sanaa shuu.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.176.216

Америкийг сохроор шүтэн бишрэгчдийн талаар энэ шүд баярхүү нэг юм бичмээр дээ. Дорсойчихоод. 😂😂😂

Avatar

Бадарч тахар 2023-11-23 66.181.191.178

Ингэж хүмүүсийг өдөөн хатгаж нёрвтүүлж байхын оронд жүүд Баярхүү тэр Иёрусалимийн хуучин ханандаа очоод мөргөж байсан нь хамаагүй дээр !

Avatar

Нэргүй 2023-11-23 118.221.209.8

солонгост монгол хүүхдүүд байнга өвөө эмээ нарт хүчиндүүлж эцэг эх нь баярлаж байна ёстой бузар муу ёрыг байнга л хараад сууж байна эцэг эхэд нь хэлэхээр тоохгүй инээгээд байна охиныг чинь солонгсо өвгөн дагаад байнаа болгоомжтой гэхээр баярлаал

Avatar

Нэргүй 2023-11-23 118.221.209.8

соц үед шашин муу нөлөөтэй гэж хорьдог байсан. гэтэл зөв байж лалынхан шашны төлөө гэж дайн хийж хүүхдээ хөгшин өвгөнтэй суулгаж байна . шашнаар далимдуулж ану солонгост хүүхдүүд хүчиндэж байна . дээр үед ч ийм л байсан тиймээс хорьсон яадын. шашин нэрээр хүүхэд хүчинддэг нь бүх улсад байсан . монголд шавь нараа бандьддаг байсан шд. лам нар айлд хонож нялх охидыг нь хүчиндэж охид цус алдаж өвдөж яргалуулж үхдэг байсан. одоо солонгост байнга л сүмийнхэн жаахан охид хүчиндэж байна

Avatar

Нэргүй 2023-11-23 118.221.209.8

соц байхад зориуд хувийн машин бага байлгадаг байснаа агаарын бохирдлыг бага байлгах , баялгаа хэмнэх зорилготой гэж заадаг байсан. нийтийн унааг л хөгжүүлдэг байсан нь зөв . агаарын бохирдлыг хар . хүмүүсийг нийгэм дунд байлгаж ганцаардуулахгүй байх зөв гэж байгууллага сургуулиудын хооронд уралдаан тэмцээн өдөрлөг их хийдэг залуус хоорондоо танилцах суух боломж олгодог байсан. нийтэрээ гарч цэвэрлэгээ хийдэг мод тарьдаг эвдэрхий хагархайгаа хурал хийж байгаад өөрсдөө засдаг байсан нь зөв

Avatar

Зочин 2023-11-23 139.5.218.151

Баярхүү гуай та нийтлэлээ Баабар шиг сэтгэгдэл бичигдэхгүйгээр нийтлэж бай л даа.. Нөгөө Орос троллууд нь сомент мөчир дээр суучаад чарлалдаад ороод ирэхийн.. кк. Доржготов, Баабар та хэдийн нийтлэл доор.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.179.36

Тэнэгүүд юу гэж чарлахыг нь зориуд харах гээд байгаа юмаа! Уул шалтгааныг нь ухаж харах гээд байгаа юм!

Avatar

Нэргүй 2023-11-23 118.221.209.8

социализм бол бүх хүн хэрэгцээнээсээ илүү хэрэглэж болохгүй материаллаг аз жаргал биш өөр жаргалаар жаргаж сурахыг заадаг байсан. тиймээс бүгд ижил тэнцүү цалинтай байсан ялгаа нь хэт бага. хүмүүс бүгд ижил орлоготой нийтээрээ дундаж амьдралтай бол хүмүүс жаргалтай байдаг гэж заадаг байсан. зөв тйим их баялаг дэлхийд байхгүй манай дэлхий ядуу учир тэр нь зөв малаа . зөв дэлхий ядуу . одоо дэлхий даяар хагас дамжуулагч хийх түүхий эд олдохгүй үнэ өсчихөөд байна . хойч үе маань яахын бэ яахын

Avatar

Нэргүй 2023-11-23 118.221.209.8

социализмын үед би онц сурдаг байсан тиймээс юу заадаг байсныг нь мэддэг хэдхэн хүний 1. бусад нь хичээл хийдэггүй үймүүлдэг унтдаг байснаас юу ч мэдэхгүй сураагүй өнгөрсөн . соц үед бүх хүн бага хэрэглэе тэгж байж бид хойч үедээ онгон ариун хэн ч хөндөж бузарлаагүй онгон баялгийг үр хүүхэддээ үлдээе. хөрөнгөтөн орнууд хамаг нутгаа ухаж үйлдвэржээд баялаггүй болоод сөнөхөд манай улс баялагтайгаа байж л байх болно . манай улс үүрд мөнх байх болно гэж заалгасан. тиймээс би их юм авдаггүй

Avatar

зочин 2023-11-23 59.153.115.139

:Дашдоржийн Баярхүүгийн үнэн сайн талыг нь одоо мэддэг эрхэмүүд монголд цөөнгүй байдаг боловч тэд одоо дуугаа хурааж дуугүй сууцгаадаг аж учир нь тэд ихэвчлэн түрүүчийн зөвлөлтийн оросжсон тогтолцооний үед идэвхтэй даган баясагчид байжээ дээр нь бас өвгөрч эхэлсэн байна Цагийн юм цагтаа байдаг аж.

Avatar

Нэргүй 2023-11-23 118.221.209.8

өрнийхнийг дэлхий дууриаж бүгд үйлдвэржвэл энэ дэлхий хэдхэн хоногт сүйрнэ . дэлхийн хүн ам хэт их бага хэрэглэх хэрэгтэй байна ирээдүй хойч үедээ хог л үлдээх нээ энэ бол маш харгис хувиа хичээсэн чам шиг шуналтай юмнуудын хар гай. үх чи бид эрүүл дэлхийтэйгээ дундаж амьдралтай байвал л болоо

Avatar

Нэргүй 2023-11-23 118.221.209.8

өрнө сайн тал их бий ч хэт их хэрэглээнээс нь болж дэлхийн байгаль сөнөж байна бохирдолт дулаарал тэд нараас болж байна . ядуу орныхон ихэнх нь машингүй олон хувцасгүй бага хэрэглэж бага бохирдуулж байна . энэ хурдаараа бол дэлхий сөнөж гэж байна хэн сөнөөгөөд байнаа : өрнийхөн сөнөөж байна . хэт их юм хийж байна хэт их үйлдвэртэй байна энэ буруу хар дэлхий сөнөж байна . япон хятад 2 маш их цөмийн хаягдал далай руу цутгаж байна дэндэж байна

Avatar

Нэргүй 2023-11-23 118.221.209.8

ану чинь байгалийн гамшиг түймрээ яая гэж байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-11-23 118.221.209.8

ану дотооддоо их муу байгаа . хэт их эрх чөлөө гээд сайн юм биш байна гэмт хэрэг ихсээд бүр дэлгүүрүүд нь хааж байна. удахгүй дэлгүүргүй зэрлэг африк болно. хар тамхи хэт дэлгэрээд гудамжиндаа үхсэн гацсан хүмүүс их байна аймаар болжээ. байсхийгээл арьсны үзэл гарч харууд хятдуудыг намнадаг

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.179.27

Өөрсдийгөө даваажин, үлдсэн нь ширэнгэ гэж ЕХ Гадаад хэргийн сайд, согтуу Боррелийн амнаас саяхан гарч байсан мэдэгдэл. Украин, ОХУ энд огт падлийгүй ш дээ

Avatar

Нэргүй 2023-11-23 202.179.25.2

ТЭГЭЭД ЗААВАЛ ГАДНЫ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНД ОРОХООР БОЛ АЛТ, МӨНГӨ, ЗЭС, НҮҮРС, НООЛУУР, МАХ ГЭЭД ҮНЭЛЭГДЭХЭЭР ЗҮЙЛС ОЛОН БИЙ ШҮҮ ДЭЭ.
ТЭГЭЭД ЯРИХААР ЗААВАЛ НӨГӨӨ Л НӨХДҮҮД МААНЬ ЗӨВХӨН АМ ДОЛЛАРААР Л ЗАРНА, ТЭГЭХГҮЙ БОЛ ХЭН Ч АВАХГҮЙ ГЭЧИХ ГЭЭД. ХЯТАД ЖИШЭЭ НЬ ЮАНААРАА Л ХУДАЛДАА ХИЙХИЙГ ИЛҮҮ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ…

Avatar

Нэргүй 2023-11-23 202.179.25.2

БИДЭНД ЗААВАЛ АМ ДОЛЛАР БАЙХ ЁСТОЙ. ТЭГЭЭД БАЙГАА ХЭМЖЭЭНД НЬ ТОХИРСОН ХАНШААР НЬ ТООЦООД Л МОНГОЛ ТӨГРӨГӨӨ ХЭВЛЭХ ГЭЖ ИРЭЭД Л ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ. (МЭДЭЭЖ ГАДНЫ ХҮМҮҮСИЙН ҮГЭЭР Л ҮГ ХИЙЖ БАЙГАА БОЛОВ УУ) БИД ЧИНЬ ТУСГААР УЛС ӨӨРСДӨӨ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭ ХЭВЛЭЭД ЭРХТЭЙ. ҮҮНИЙГЭЭ ГАДНЫ НӨХДҮҮДЭЭР ЗААЛГАЖ БАЙВАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛОО АЛДСАН ГЭЖ ОЙЛГОДОГ.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.179.25.2

ХӨГЖҮҮЛЭХЭД МӨНГӨ БИШ ХӨДӨЛМӨР Л ХЭРЭГТЭЙ. МӨНГӨГҮЙ БОЛ ХЭН Ч АЖИЛЛАХГҮЙ ГЭЭД БАЙДАГ НӨХДҮҮДЭД ХЭЛЭХЭД МОНГОЛЫН БАНК ТӨГРӨГИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ХЭВЛЭЭД ТАРААГААД БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГИЙН УЧРЫГ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛОО АЛДСАНТАЙ ХОЛБОЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙХ.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.179.25.2

ЭЦСИЙН ЭЦЭСТ МОНГОЛЫГ ЭНД АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨ Л ХӨГЖҮҮЛЖ САЙХАН ОРЧИН БИЙ БОЛГОНО. ТЭРНЭЭС ӨӨР ГАЗАР ӨӨР УЛСАД БАЙГАА ХҮМҮҮС ЛАВ БИШ.ЗАЙНААС УТАА АРИЛГАДАГ ЮМ ЛАВ ОДООХОНДОО СОНСООГҮЙ!

Avatar

Нэргүй 2023-11-23 202.179.25.2

МОНГОЛЫН ХУВЬД ОРОС УЛС, ХЯТАД УЛС ГЭСЭН ХӨРШ ОРОНТОЙГОО Л ЭВТЭЙ БАЙВАЛ ЭХНИЙ ОЛОН УЛСЫН ЗОРИЛТ МААНЬ БИЕЛЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ. ТЭРНЭЭС БУСАД УЛС ОРНЫ ХУВЬД ХОЛЫН ГИЙЧИН Л ГЭСЭН ҮГ. ЗААВАЛ ТЭДЭНГҮЙ Л БОЛ АМЬДАРЧ ЧЯАДАХГҮЙ ГЭЭД БАЙДАГ НӨХДҮҮД ӨӨРСДӨӨ ТИЙШЭЭ НҮҮНЭ БИЗ. ЭСВЭЛ МОНГОЛД Л ЧУХАМ АМЬДРАЛ БАЙНА БАЯЛАГ БАЙНА ГЭДЭГ НӨХДҮҮД ӨӨРСДӨӨ Л ИРЭЭД АМЬДАРНА БИЗ.

Avatar

Нэргүй 2023-11-23 139.5.218.151

Бид нар 2 хүчирхэг хөршөөсөө хэт хараат болчихгүйн тулд зайлшгүй 3 дагч хөршүүдтэй Солонгос, Япон, Франц, Канадуудтай харилцаатай л байх ёстой. Чи өөрөө тэр Орос руугаа тонилж Укриан очин Орос ахдаа тусалвал яаасийн..? Тэнд очоод ачигч, жолооч, манаа ч болохноо хийнэ үүдээ

Avatar

Нэргүй 2023-11-23 202.179.25.2

УЛС ОРНУУДЫН ХУВЬД Ч ЯЛГААГҮЙ БАЙХ ЁТОЙ ЮМ БОЛОВ УУ? ХОЙД СОЛОНГОСЫГ МУУЛААД Л БАЙДАГ. ТЭДНИЙ МУУ АМЬДАРЧ БАЙГАА БИЕЭ ДААЖ ЧАДАЖ БАЙГАА, БҮР ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛД ЯГ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ЮМ? МОНГОЛ РУУ ДАЙРАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ЭСВЭЛ … ЗА БИ Л ОЙЛГОХГҮЙ НЬ!

Avatar

Нэргүй 2023-11-23 202.179.25.2

МИНИЙ ХУВЬД БАРУУНЫ УЛСУУДАД ДУРТАЙ БИШ. ДУРГҮЙ Ч БИШ ТОВЧХОНДОО ТЭДНИЙ АМЬДРАЛ НАДАД ТЭГТЛЭЭ ХҮРТЭЭЛГҮЙ. ҮР ХҮҮХДЭЭ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ БИД БУСДЫН ГАР ХАРАХГҮЙ АМЬДАРЧ СУР! БИЕ ДААГААД АМЬДРАЛАА АВААД ЯВАХ ЧАДАЛТАЙ БОЛ, ТИЙМ БАЙ, ТЭГЭЭД ХААЯА ЦАГААН САР НААДМААР ЭРҮҮЛ САРУУЛ АМ БҮЛЭЭРЭЭ УУЛЗАЖ БАЙХАД Л БОЛНО ГЭДЭГ.

Avatar

санаа 2023-11-23 112.72.8.90

Баярхүүд аливаа нийгмийн хөгжил явдагаараа явж соц кап гэх мэтээр хүн төрөлхтөнд таараагүй нийцээгүй нь хаягдаад түүх болоод хоцорно түүнийг албаар магтан дуулах итгүүлэх оролдлого түүхэнд олонтаа байдаг 21 зуунд үзэгдэл маш хурдтай явагдлаа. Эдгээр нийгмийн үзэгдлийн хажуугаар үзэгдлээс завшигч нар гэж бас байна. Монгол улсыг нийгмийн үзэгдлээр халхавчлан тонож хувааж худалдаж үгүй болгосон нь нийгмийн үзэгдэл болох ардчилалд хамаагүй далимдуулагч шунахай бүлэг хүмүүст хамаатай билээ

Avatar

зочин 2023-11-23 202.9.46.81

200 гаруй жил оршин тогтнохдоо зөвхөн 16 өдөр л дайн хийгээгүй байсан улсыг юу гэж нэрлэх бол???

Avatar

өвгөн 2023-11-23 192.82.65.103

Яг л үнэнийг бичиж, харамсалтай нь харанхуй бүдүүлэг, арчаагүй гуйлгачин царайлсан, оросыг тахин шүтдэг оркууд ойлгохгүй.

Avatar

зочин 2023-11-23 202.126.88.130

Дэлхийн ДНБ-ны 13 хувийг үйлдвэрлэж эдийн засгийн хүч чадлаар 2-р байрт орж байсан агуу орос гүрнийг ардчилагч гэх хулгайчууд сүйрүүлсэн. Нэг хувийг ч үйлвэрлэх чадваргүй болгосон. Нийт нутгийн ,мөн хүн амын 40 өөд хувийг оросуудыг үзэн ядагч барууны идэш болгосон.Оросын нийт баялагийн 3-ны 1-г гадаад рүү зөөсөн. 1990-ээд оны үед өдөрт 13000 үйлдвэр аж ахуйн газар дампуурч,мөнгөний ханш 200 хувийг давж, үй олон хүмүүсийг ажилгүй болгон гудманд хаяж,улс орноо сүйрүүлж байсан.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.126.88.130

Харин В.Путин тэргүүтэй эх оронч хүчин төрд гарч,эх орноо бүрэн сүйрэхээс аварлаа.Эдийн засаг батлан хамгаалах чадвараа богино хугацаанд сэргээж хүчирхэгжүүлж ,гайхамшгийг бүтээв. Орос орон одоо эдийн засгийн хүчирхэг орнууд дотор дэлхийд 5-рт бичигдэж байна. Барууны 60-аад орон ОХУ-ын эдийн засгийг устгах гэж хориг тавьж дайраад ганхуулж ч чадсангүй.Украиныг нацист орон болгож оросын эсрэг дайн өдөөгөөд өөрсдөө хүндэрч сүйрч байна.Хуучин барууны хараат байсан 140-өөд орон ОХУ-ыг дэмжиж байна..

Avatar

Нэргүй 2023-11-23 203.23.49.69

Үнэн л юм бичиж Кибер ертөнцөд бид ч татагдан орж байгаа..Олон олон ажлын байр вертуаль орчинд ажиллах хүний нөөц хэрэгтэй бга 85 с 90 -д онд төрөгсөд улсын толгойд гарвал орчноо ойлгоод монгол улсаа аваад явчих бхо

Avatar

зочин 2023-11-23 66.181.160.52

Америк гэдэг агуу улс байгаагүй бол хүн төрөлхтөн 18 дугаар зуун хавьд л явж байх байсан да …Iphone интернэтийн тухай санахч хэрэггүй…

Avatar

Нэргүй 2023-11-23 202.21.107.97

Ер нь Монголчууд Америкыг хэзээ ч сохроор үзэн яддаггүй, харин АНУ ын хөрөнгө оруулалттай ТББ уудын санхүүжилт авдаг АН ын цөөхөн тархиа угаалгасан боловсролын түвшин дорой Оркууд ОХУ ыг сохроор үзэн яддаг юм. Тэдгээр Оркуудын тархийг дахин прогррамчилсан болхоор үхэж дуусталаа энэ бдал арилахгүй. Харин шинэ үеийн хэрсүү хүүхэд залуус шал өөр өсөж торниж бна, тэд АНУ ын экспортын ардчилал улс орныг хялбархан сүйрүүлж колоноо болгодог гэдгийг бодит бдал др харж ухаарсан бөлгөө.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.160.52

Шааагааааллл…. Гудманд гараад залуучуудаас " Орос хэл мэдхүү ?" гээд асуугаад үздээ ?…

Avatar

Нэргүй 2023-11-23 202.21.107.97

Хольцтой орсгой өвгөн хариугүй солиорох гж байгаан бишүү. Уг нь ч зайлуул боловсрол тааруу орчуулагч л хүн ш дээ. Энүүнийг хэн хөөргөөд тоймч болгочихсын.

Avatar

Зочин 2023-11-23 59.153.112.243

Баярхуу хоцрогджээ Ногоо л хар цагаанаар зуваадаг большевик арга Америкийг узэн чдах ч хэоэггуй. Тахин шутэх ч хэрэггуй Аль ч улсад асар олон. Асуудал байна Монголчуудаа орк хар масс гэж цоллохын оронд улс орноо хогжуулэх бие биеэ дэмжихэд хун бур хувь нэмэр оруулмаар

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.160.42

Америкийг соороор ДАГАН БАЯСАГЧИЙН СОЛИОРОЛ – 2 … Ёо – ёо , энэ хүний \гэе \ өвчин – бас үзэн ядалт " тэсрэх " цэгтээ тулжээ , америкийг шүтэн наалдагчийн ч гэдэг юм уу , нэг" гавьяат " өгчихвөл нэг хэсэгтээ амдана даа – амь тариа ч гэх юм уу … Нэг хэсэг Е – г дагаж наламганаад овоо намдаж байсан юм , цаадах нь тоосонгүй улам гааруулчихлаа —

Avatar

Нэргүй 2023-11-23 124.158.69.113

Оросын путин ард түмнээ эрх чөлөөгүй хаалттай байлгаж, айлгаж удирдах гэж байгаад сүйрүүлж байна. АНУ -ын Байдан ард түмэндээ эрх чөлөөг нь эдлүүлж удирдаж цэцэглүүлэн хөгжүүлж байна. Би амьдралдаа хөгжилтэй сонгодог капиталист улсад очиж үзээгүй 70 гарсан өвгөн. Гэсэн хэдий ч эрх чөлөөт сонгодог капитализм хамгийн зөв зам гэдэгт итгэдэг. Монгол – АНУ -ын стратегийн түншлэл хөгжин бэхжтүгэй.

Avatar

зочин 2023-11-23 202.126.88.130

Тэр хөгжилтэй оронд чинь үй олон хүн орон гэргүй гудманд ил амьдардаг.Ийм хүмүүс америкт 5 сая гэж зарим хэвлэл мэдээлдэг.Хоолоо олж дийлэхгүй 50 сая хүн халамжийн байгууллагын хоолон очерлодог ч гэдэг. Сарын 2500 доллар авах ажил олоход хэцүү. Гэтэл юм хэт үнэтэй Түргэн дуудахад 1000 долл,эмчид нэг удаа үзүүлэхэд 300-400 долл,төрөхөд 40000,хамгийн хямд хагалгаа 100000 долл гээд явж өгнө.Баячууд,ховор мэрэгжлийнхэн сайхан амьдрана.Сул дорой хүмүүс, турж үхнэ. Хөрөнгөтнүүд бусдыг хоосон тэжээхгүй

Avatar

УНШИГЧ 2023-11-23 43.242.242.140

ЭНД НИЙГМИЙН ХӨГЖИЛ, ФОРМАЦИЙН ОЙЛГОЛТ ЗЭРЭГ ОЙЛГОЛТУУДЫН ТАЛААР ОГТ ДУРДСАНГҮЙ ЗӨВХӨН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ, ХИЙРХЭЛ ТӨСӨӨЛӨЛ, ТААМАГ Л БАЙНА. С. БАЯРЦОГТИЙН 20000 ХУВЬСАГЧ ШИГ.

Avatar

JIRIIN IRGEN 2023-11-23 43.228.130.38

ZUB L BICHIJ… MONGOLCHUUD MINI UNSHAAD UXAARAISAI BILEE….. YUM BODOX XEREGTEI

Avatar

Нэргүй 2023-11-23 122.201.19.2

Ухаантай байлаа, Баярлалаа

Avatar

зочин 2023-11-23 202.126.88.130

Баруун тийм л хүчирхэг юм бол тэр замаараа хөгж л дөө. Энэ систем агуу гэдгийг дэлхий нийтэд харуул. Дэлхийн улс орнуудыг сайн талаараа өөртөө тат.Өрсөлдөөд ажилла.Сайхан амьдар. Хэн тэдэнд саад болсон юм. Юунд Орос хятадыг номер нэг дайсан гэж дэлхий нийтээр зарлаад устгах гэж илт дайсагнаад байгаа юм. Юунд НАТО-г дорнт рүү тэлж оросын хилд тулган байдлыг хурцатгав.Юунд Украиныг нацист орон болгож,оросын эсрэг дайн өдөөв.Юунд 60 уул бүлэглэж оросын эдийн засгийг сүйрүүлэх гэж оролдоод байна вэ.

Avatar

зочин 2023-11-23 202.126.88.130

Бусдыг мал гэж бүү бод. Барууныхан дэлхийг 500 жил колончилсон. Одоо ч ихэнх орнуудыг өөрийн нөлөөнд байлгасаар байна.Гэтэл буурай орнууд үсрэнгүй хөгжөөд,тусгаар тогтнолын төлөө тэмцэл хүчээ аваад, баруун ноёрхолоо алдах гээд тэвдэж байна.Дэлхийн хөгжлийн хурдын 60-аад хувь нь Хятад Энэтхэгт ногдж байна гэсэн тоо 2-3 жилийн өмнөөс л гараад байсан .Барууны туйлын зорилго бол Орос хятадыг нухчин дарж дэлхийг бүхэлд нь ноёлох явдал.Бусад орныг колони мэт болгож цөлмөж мөлжих.

Avatar

Нэргүй 2023-11-23 203.17.23.177

ОРОСЫГ ШҮТЭГЧДИЙН НИЙТЛЭГ ХАНДЛАГА: ЦООХОР ДЭЭЛТ, ПУТЛЕР, КИМ ЖОН УНЫГ БҮР ШҮТЭЭНЭЭ БОЛГООД, ХОЙМРОО ЗАЛЖ, ӨДӨРТ 108 МӨРГӨДӨГ, ӨНӨР МӨНХБАЯСГАЛАН ЛОДОЙ ЭД НАРЫГ ДАГАЖ МЭДЭЭНД НЬ ГҮН ИТГЭДЭГ, МОГОЙН ЗУРАГ ШЭЙР ХИЙЖ, ТҮРҮЙВЧЭЭ ДАЛЛАЖ, ФБ-ИЙН МЭДЭЭНД ЯМАР Ч ШҮҮЛТҮҮРГҮЙ ХАНДАЖ ШЭЙРЛЭСЭН БОЛГОНД НЬ БАТ ҮНЭМШДЭГ, ЭНД ТЭНДХИЙН СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕСТ ЛУЙВАРДУУЛААД СУРЧИХСАН, МӨНГӨӨ ДАХИН ДАХИН АЛДААД ХАШИРДАГГҮЙ, СОНГУУЛЬД САНАЛАА ЦООХОР ДЭЭЛТ, ХҮҮК ГЭХ МЭТ ГАРУУДАД 20К-ААР ЗАРДАГ НИЙГМИЙН ХАР МАССУУД БАЙДАГ

Avatar

зочин 2023-11-23 202.126.88.130

Барууны харгис бодлогыг дэмжигчид эх орноо харийн колони болгохыг хүсэгчид бол ардчилагчид гэх нэртэй урвагчид. Нүүрэндээ баг өмссөн дайснууд. Улс орон бүрийг дотроос нь үймүүлж бусинуулж задалж, самууруулж эх орноо барууны хараат колони болгох хүсэлтэй Ийм этгээдүүдийг барууны хөрөнгөтнүүд улс бүрт зориуд үүсгэн, буй болгосон.Тэднийг либераль, төвийг сахигч гэж зориуд сурталчилдаг.Бид ч энгэж эндүүрдэг.Үнэмшдэг Үнэн хэрэгтээ тэд хэт барууны үндэсрэхэг үзэлтэн нацистүүдээс бараг ялгарах юмгүй.

Avatar

зочин 2023-11-23 59.153.115.141

Ер нь бол үнэн л юм бичиж.Өнгөрсөнд одоод ч ирээдүйд ч барууныхан илүүрхэж байсан, байх ч байх даа.

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.161.141

МОНГОЛ УЛСЫГ ХАГЛАН БУТАРГАХАД ЧИГЭЛСЭН ИЙМ НИЙТЛЭЛИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ .

Avatar

Нэргүй 2023-11-23 103.10.23.120

Маш сайхан нийтлэл бичиж. Америк МАНДТУГАЙ. Коммунистууд оркууд зайлцгаа.

Avatar

Иргэн 2023-11-23 66.181.176.208

Барууны угаадас долоогоо юу хөлсний бичээч минь??? а**с-г үзэн ядах бодит шалтгаанууд байгаа болохоор юм ойлгодог сийрэгдүү толгойтой хүмүүс үзэн яддаг юм ш дээ. Дэлхий дээр хамгийн их дайныг өдөөн хатагадаг, өөрсдийнхөө монополийг тогтоож эрхшээлдээ байлгахыг санаархад явдлыг нь худлаа гээд хэлчихэж чадах уу???

Avatar

Зочин 2023-11-23 59.153.87.54

монголын их эргүү тэнэгүүдийн тэнэглэлд хязгаар үгүй билээ л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж