Украины дайнд сүйрсэн төмөр замыг сэргээн босгох төслүүдэд Өмнөд Солонгосын төмөр замын компаниуд хамтран ажиллахаар гэрээ байгуулав. Энэ хүрээнд Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яам, төрийн өмчит төмөр замын оператор "Korea Railroad" компани болон Солонгосын үндэсний төмөр замын удирдлагууд Украинд гурван өдрийн айлчлал хийжээ. Айлчлалын үеэр Украины төмөр замын оператор компанитай сэргээн босголтын долоон төсөлд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Долоон төсөлд Украин болон хөрш Польшийг холбосон хилийн бүсэд буухиа төмөр зам барих, Украины өмнөд хэсгийн Одесса, Измайл, Рени гурван хотыг холбосон одоогийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын хөдөлгөөний удирдлагын шинэ төв барих зэрэг багтаж байна.
Солонгосын үндэсний төмөр зам нь төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, төмөр зам барих ажлыг тэргүүлэн ажиллана. Харин "Korea Railroad" нь буухиа төмөр замын ашиглалт, галт тэрэгний засвар үйлчилгээ зэргийг хариуцана. Түүнчлэн галт тэрэг үйлдвэрлэгч "Hyundai-Rotem" компани шинэ төмөр замын вагон үйлдвэрлэх, тэдгээрийн засвар үйлчилгээ, засвар үйлчилгээний байгууламж барих ажлыг удирдана гэж яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ