Засгийн газрын өчигдөр (2023.11.22)-ийн хуралдаанаас тендерт оролцох эрхээ шинээр хязгаарлуулсан 61 компанийг зарласан. Энэ удаад Дарханы замын тендерийг будлиантуулсан гэгдэх “Чайна гео инженеринг корпораци”, хувцас үйдвэрлэгч “Урбан брэнд”, нийслэлд цас цэвэрлэх “ногоон” машин шахсан “Батсээр”, КОВИД-19 цар тахлын үеэр Эрүүл мэндийн яаманд тавилга нийлүүлсэн “Хашхан” зэрэг сонирхолтой компаниуд “хар жагсаалт”-д нэмж багтжээ.
Энэ мэтээр төрөөс зарласан тендерт шалгарсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөн тендерт шалгарахын тулд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон зэрэг хууль зөрчсөн, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан асуудал зөндөө бий. Инхэндээ Төрийн худалдан авах ажиллагааны хууль зөрчиж буй компаниудын ард улстөрчид, төрийн дунд шатны албан хаагчид байдаг. Тиймээс 2013 оноос эхлэн хууль зөрчсөн компаниудын жагсаалтыг гаргаж зарладаг болсон.
Засгийн газраас энэ жил хууль зөрчсөн 107 компанийг “хар жасгаалт”-д оруулахаар хяналт шалгалт хийж байна. Улмаар 61 компанийг уг жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд ихэнх нь барилга угсралт, засвар, зам, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуудаг компаниуд байгаа юм. Өөр нэг ноцтой зүйл анзаарагдсан нь төрөөс зарласан тендер удаа шалгарч санхүүжилт авч байжээ. Энэ хүрээнд 2019 онд 16, 2020 онд 15, 2021 онд 16, 2022 онд найм, 2023 онд 11 компанийг “хар жасгаалт”-аар мэдээлсэн байдаг. Тэгвэл энэ удаад “хар жасгаалт”-д оруулсан компанийн тоо бараг зургаа дахин өссөн байна.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг баталсан. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 2024 онд шинээр 692 төсөл, арга хэмжээ тусгагдаад буй.
Ингээд Засгийн газрын “хар жасгаалт”-д шинээр багтсан 61 компанийн нэрсийг хүргэе.
“Хар жагсаалт”-тай бүтнээр нь танилцахыг хүвэл Худалдан авах ажиллагааны газрын https://www.tender.gov.mn/mn/bidder/blacklist?supplierName=undefined&page=1 сайтаас харж болно.
Харин тус компаниудын эзэд, оролцсон тендер болон үйл ажиллагааны чиглэлийг өөр эх сурвалжаас авахыг хүсвэл “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын https://opendatalab.mn/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn/ сайтаас шалгах боломжтой.
Холбоотой мэдээ