Залуучуудын өвлийн олимпод Монголын 11 тамирчин оролцоно

Залуучуудын өвлийн олимпод Монголын 11 тамирчин оролцоно

Залуучуудын өвлийн олимпод Монголын 11 тамирчин оролцоно
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өвлийн спортын төрлүүд болох цана, тэшүүр, биатлон, хоккей, люж чарга, кёрлингийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч албан уулзалт хийжээ.
Уулзалтаар “Канвон 2024” залуучуудын өвлийн IV олимп, “Милан-Кортина 2026” өвлийн XXV олимпийн наадмын тухай мэдээллийг хүргэж, баг тамирчдын бэлтгэл ажлын тухай болон тоног төхөөрөмж, барилга байгууламжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцэв. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар МҮОХ-ноос өвлийн спортын төрлүүдэд түлхүү анхааран ажиллаж буйг онцолж, 2022-2023 оны хугацаанд цана, тэшүүр, кёрлинг, биатлон, хоккейн дасгалжуулагчид болон тамирчдад чиглэсэн олон улсын нийт зургаан хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснийг дурдлаа.
Түүнчлэн “Ханбогд кашмер ХХК” болон “Kelme” брэндээс “Канвон 2024” Залуучуудын Олимпод оролцох баг тамирчдын хувцсыг эхний байдлаар танилцуулж, санал солилцов. Дашрамд дурдахад одоогоор “Канвон 2024” залуучуудын олимпод оролцохоор Монголын уулын цана, гүйлтийн цана, биатлоны нийт 11 тамирчин эрхээ хүртээд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж