Озэки Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё Фүкүока хотод үргэлжилж байна. Өнөөдөр/2023.11.22/ башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд боллоо. Башё өндөрлөх дөхөм тусам өрсөлдөөн улам чангарч буй.

Энэ өдөр озэки Киришима Б.Лхагвасүрэн сэкивакэ Вакамотохарүг давж, есөн даваатай болсноор башёг сэкивакэ Котоновака болон Атамифүжигийн хамтаар тэргүүлж эхэллээ. Харин Хошорюү С.Бямбасүрэн Асанояамаг давснаар найман даваатай болж, тэргүүлэгчдийн араас бичигдэж байна.

Башёг эрчтэй эхлүүлсэн озэки Такакэйшо өнөөдөр Котоновакад өвдөг шороодож, долоон даваа, дөрвөн унаатай болжээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил Кинбозанг давж, качикоши хийхэд нэг даваа дутуу ирлээ. Харин Хокүсэйхо Э.Даваанинж Охог дийлж, таван даваа, зургаан унаатай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-22 66.181.166.196

Сумо сонин биш болоод удаж байна даа, мэдрэмжгүй сэтгүүлч

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж