НАТО-г удирдах сүүдрийн өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

НАТО-г удирдах сүүдрийн өрсөлдөөн

НАТО-г удирдах сүүдрийн өрсөлдөөн

Дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн эвсэл бол НАТО. Тус эвслийг удирдах боловсон хүчний асуудал энэ оны аравдугаар сард нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн бүрэн эрхийн гурав дахь хугацаа дуусч, огцрохоо мэдэгдсэнээр хөндөгдсөн. ОХУ-аас Украинд дайн хийж, бусад бүс нутгуудад зөрчил, мөргөлдөөн дуншиж байгаа энэ чухал үед Столтенбергийн үүргийг шууд залгамжлах удирдагч байгаагүйгээс огцрох хугацааг нь ирэх аравдугаар сар хүртэл нэг жилээр сунгаад байгаа юм. Энэ нь эвслийн 31 оронд, тухайлбал, АНУ-аас эхлээд шинээр нэмэгдсэн гишүүн Финланд, Турк хүртэлх орнуудад шинэ удирдагч сонгоход шаардлагатай зөвшилцөлд хүрэхэд тийм ч их цаг хугацаа байгаагүйг харуулсан. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг өнгөрсөн долдугаар сард Литва улсад болсон дээд хэмжээний уулзалтаар шийдвэрлэсэн юм. 

Шинэ дарга НАТО-г Оростой шууд дайнд татан оруулах аливаа хурцадмал байдлаас хамгаалж, Украиныг дэмжихэд холбоотнуудаа нэгдмэл байр суурьтай байлгахад  гол анхаарлаа хандуулах ёстой.

Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох нь тийм ч хялбар биш. Учир нь НАТО-гийн бүх гишүүд нэг байр сууринд хүрэх хүртэл  зөвлөлдөөнүүд үргэлжлэх ёстой. НАТО-д 38 жил ажилласан ахмад албан тушаалтан Жэйми Шеа хэлэхдээ, удирдагчид өндөр ур чадвартай улстөрч, харилцаа холбоо сайтай дипломатчийг хайж олохыг хичээнэ. НАТО-гийн дарга нь улс төрийн дээд түвшний нөлөө үзүүлэхийн тулд ерөнхий сайд эсвэл ерөнхийлөгч асан байхыг олон хүн илүүд үздэг. Өдгөө 64 настай Столтенберг Норвегийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай.

Зарим нь, ялангуяа Франц улс НАТО болон Европын холбооны хооронд илүү нягт хамтран ажиллахыг хүсч байгаа. Уламжлал ёсоор энэ албан тушаал Европт очдог. Гэхдээ нэр дэвшигчид НАТО-гийн ноёрхогч гүрэн АНУ-аас дэмжлэг авах шаардлагатай байдаг. Эх сурвалжийн хэлснээр Байдены засаг захиргаанд нэр дэвшигч хараахан гараагүй байгаа бөгөөд шилдэг туслахуудын дунд "хөдөлгөөнтэй мэтгэлцээн" үргэлжилж байна.

Эмэгтэй хүнийг НАТО-гийн даргаар сонгох хүсэл нь зарим гишүүдэд их байна.  Тухайлбал,  Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен дээрх бүх шаардлагуудад нийцсэн тохиромжтой улстөрч.

Гэвч тэрбээр нэр дэвших сонирхолгүй гэдгээ хэлсэн. Гэсэн ч НАТО-гийн дипломатууд түүнийг "хөшигний ард" нухацтай авч үзэж байгаа гэж мэдэгдэв. Социал демократ үзэл баримтлалтай, 45 настай  Фредериксен 2019 онд Данийн хамгийн залуу Ерөнхий сайд болсон. Түүний COVID-19 тахлын үед явуулсан хямралын менежмент олон хүн сайшаагдаж, өнгөрсөн жил хоёр дахь удаагаа сонгогдсон. НАТО-гийн албан тушаалд очвол ерөнхий сайдын албан тушаалаа өгөх ёстой  бөгөөд энэ нь түүний Засгийн газрыг сүйрлийн ирмэгт хүргэнэ гэж улс төрийн тоймчид хэлж байна. Түүний улс ДНБ-ий хоёр хувийг батлан ​​хамгаалахад зарцуулна гэсэн НАТО-гийн зорилтод хүрэхгүй байна.

Данийн санхүүжилт 1.38 хувь байгаа ч Фредериксен зорилтот түвшинд хүрэх хүчин чармайлтаа хурдасгана гэж амласан. Хэрэв Фредериксен сонгогдвол Нордикийн орнуудаас НАТО-г дараалан удирдаж буй гурав дахь дарга болох байсан.

Түүнээс гадна Эстонийн Ерөнхий сайд Кажа Каллас, Европын Комиссын Германы Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Канадын Шадар сайд Кристиа Фриланд нарын нэрс НАТО-гийн даргад яригдаж байна. Гэхдээ дипломатууд Калласыг НАТО-гийн зарим гишүүдийн хувьд Орост хэтэрхий харгис хүн гэж үздэг. Харин Берлин фон дер Лейенийг Европын комисст үлдээхийг хүсч байна. Фриландын хувьд батлан ​​​​хамгаалах зардлын зорилтод хүрдэггүй, Европын бус улсын хувьд боломж бага.

Тэднээс гадна Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес нарыг НАТО-г удирдах боломжтой хүмүүс гэж харж байна. Гэхдээ зарим холбоотнууд мөн НАТО-г анх удаа Зүүн Европын орнуудаас удирдах хийх ёстой гэж үзэж байна. Ялангуяа Орос улсаас Украинд дайн хийж байгаа нь энэ бүс нутгийг НАТО-д улам чухал болгож байгаа юм. Энэ бүс нутгаас 2024 онд Йенс Столтенбергийг залгамжлах хүсэлтээ Латви улсын Гадаад хэргийн сайд Кришянис Каринш илэрхийлсэн. Мөн Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, Эстонийн Засгийн газрын тэргүүн Кажа Каллас нар  НАТО-гийн дээд албан тушаалд ажиллах сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж