Холбоотон орнуудад 100 мянган украин цэрэг бэлтгэл хийжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Холбоотон орнуудад 100 мянган украин цэрэг бэлтгэл хийжээ

Холбоотон орнуудад 100 мянган украин цэрэг бэлтгэл хийжээ

Украины 100 мянга гаруй цэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд холбоотон орнуудад бэлтгэл сургуулилалтад хамрагдсаныг Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Александр Кириленко хэллээ. Ойролцоогоор 30 гаруй оронд бэлтгэл сургуулилалт зохион байгуулагджээ. 

"Хамтарсан хүчин чармайлтын ачаар зэвсэгт хүчний сургалтын үр дүнтэй тогтолцоо бий болсон. Энэ нь ОХУ-ын зэвсэгт түрэмгийллийг няцаах хамгаалалтын бүрэлдэхүүн хэсгийн чадавхийг мэдэгдэхүйц бэхжүүлсэн" гэж Кириленко хэлэв.

Украин цэргүүдийн хамрагдаж буй сургалт дөрвөн үндсэн чиглэлтэй байна. Энэ нь цэрэгт шинээр элсэгчдэд зориулсан анхан шатны сургалт, гадаадын зэвсэг хэрэглэх заавар, командлагч, бага офицеруудын сургалт, төрөл бүрийн анги нэгтгэлүүдийг хамарсан бэлтгэл гэсэн дөрвөн чиглэл юм.

Их Британийн тэргүүлсэн “Интерфлекс” ажиллагаанд 2022 оны зургадугаар сараас хойш 30 мянга гаруй украин цэрэг хамрагджээ. Түүнчлэн Европын холбоо энэ оны эцэс гэхэд 40 мянган украин цэргийг сургалтад хамруулахаар зорьж байна. 

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж