"Blackpink"-ийнхэн Юн Сук Ёлтой хамт төрийн айлчлал хийв

"Blackpink"-ийнхэн Юн Сук Ёлтой хамт төрийн айлчлал хийв

"Blackpink"-ийнхэн Юн Сук Ёлтой хамт төрийн айлчлал хийв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл, тэргүүн хатагтай Ким Кён Хийн хамтаар Их Британид төрийн айлчлал хийж байна. Тэднийг Мягмар гаригт хаан III Чарльз, хатан хаан Камилла нар хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Хаан III Чарльз тавдугаар сард хаан ширээнд өргөмжлөгдсөнөөс хойших анхны төрийн зочин нь Юн Сук Ёл болж байна. Энэхүү айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойтой давхцаж буй.

Букингемийн ордонд болсон төрийн хүлээн авалтад "Samsung electronics" компанийн гүйцэтгэх захирал Ли Жэ Ён, "Blackpink" хамтлагийнхан зэрэг 170 гаруй хүн оролцов. 

Энэ үеэр хаан III Чарльз Өмнөд Солонгосын соёл, тэр дундаа К-поп урлагийг онцлон үг хэлжээ. Тэрбээр байгаль орчны тогтвортой байдлын талаар дуу хоолойгоо өргөдөг гэж "Blackpink"-ыг онцолсон байна. Мөн "Gangnam Style", "Squid Game" зэрэг Өмнөд Солонгосын соёлын талаар дурджээ. "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "COP26″ бага хурлын Элч төлөөлөгч Blackpink хамтлагийн оролцоог үнэлмээр байна. Тэд дэлхийн супер од байхын зэрэгцээ ийм чухал асуудлуудыг хөндөж чаддагийг нь би бахархаж байна" гэж хаан III Чарльз хэлжээ. 

"Blackpink" хамтлагийнхан Их Британийн томоохон арга хэмжээнд оролцсон хамгийн анхны өмнөд солонгос хамтлаг болж байна. 

Хаан III Чарльз 1992 онд Өмнөд Солонгост айлчилж байжээ. Энэ үеэс хойш солонгосчууд гайхамшигийг бүтээж чадсаныг тэр хүлээн авалтын үеэр хэлжээ. 

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

Энэ ч уруудаж доройтохын цондон доо. Алив улс эрдэмтэн мэргэд оюуны тэргүүлэгчидээ дээдэлж байж хөгжих, хөгжлөө цаашид хадгалж үлдэнэ. Поп урлагаа дээдэлдэг нь мунхарч буйн шинж.

Avatar

Нэргүй 2023-11-22 137.108.113.4

Solongosuud mundag baina aa. Bid mongolchuud zalhuuraad, hoorondoo tunjingui

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-22 103.212.119.154

Нэг их бөөн сүр болоод л, Лиза баян залуудаа хаягдчихсан уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж