0326-р ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ёс зүйн зөрчлөөр ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

0326-р ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ёс зүйн зөрчлөөр ажлаас нь чөлөөлжээ

0326-р ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ёс зүйн зөрчлөөр ажлаас нь чөлөөлжээ

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Хуурай замын цэргийн командлалын харьяа 0326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч нас барсан харамсалтай хэрэг хоёр долоо хоногийн өмнө гарсан. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан ЗХЖШ-ын удирдлагууд зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 0326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлсэн байна.

Шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд тухайн цэргийн ангийн шат шатны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгийг салбарын сайд нь онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
7
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж