Г.Сайханбаяр цэргийн асуудалд болгоомжтой хандахыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Г.Сайханбаяр цэргийн асуудалд болгоомжтой хандахыг анхааруулав

Г.Сайханбаяр цэргийн асуудалд болгоомжтой хандахыг анхааруулав

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр /2023.11.22/ хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ Үндэсний аюулгүй байдалд хамаарах цэргийн асуудалд болгоомжтой хандах хэрэгтэйг анхааруулав. Тодруулбал, "Хүмүүс цэргийн нарийн амьдрал мэдэхгүй байж Үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай холбоотой асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэй" гэсэн юм.

Тэрбээр, цэргийн анги, салбарууд дээр очиж ажиллах эрх хэвлэлийнхэнд нээлттэй байгаа. Дүрмийн бус харилцаа байхгүй. ХЭҮК-ын дүрмийн бус харилцаа байна гэх дүгнэлт 2021 оных. Тухайн дүгнэлтийг УИХ-аар танилцуулах үеэр би уншиж танилцаж, арга хэмжээ авсан. Өвчин хэлж ирэхгүй. Цэргийн ангид алба хааж байгаа залууст шаардлагатай эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж байгаа. Цэргийн албанд яргалал байхгүй гэсэн юм.

Өмнө нь тэрбээр, 0326-р анги дээр гарсан асуудлаар хуулийн байгууллага ажиллаж байна. Бүх мэдээллийг нээлттэй өгч байгаа. Болсон процесс, үйл явдал юу болсон, анги дээр ямар нөхцөл байдал болсон талаар олон нийтэд нээлттэй явуулж байгаа. Анги дээр болсон үйл явдалтай холбоотойгоор хугацаат цэргийн албанд явуулсан хүүхдүүдийн ар гэрийнхэн асуудал тавьсан, үүнийг шийдэхээр ажиллаж байна. 0326-р анги дээр гарсан хэргийн  шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хуульд заасан хугацаанд мэдээлэх байх. Мөн тус ангийн эцэг, эхчүүдэд тухайн ангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөд явж байна. Засгийн газраас бодит байдлыг тайлбарлаж, учир шалтгааныг хуулийн байгууллага тодорхой гаргах байх гэдэг тойруу хариултаар ам таглав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж