Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 200 мянга орчим айл өрх бий. Эдгээр айл өрхийг угаартах эрсдэлээс сэргийлж 2020 онд угаарын хий мэдрэгч суурилуулсан. Гэтэл "Тавантолгой түлш" компанийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдийг угаар мэдрэгчээ залгаж, ашиглахгүй бол түлшний картыг нь хаана гэжээ. Иргэдийн хувьд угаар мэдрэгч байнга залгахаар тог цахилгаан их зарцуулж байна гэдэг шалтгаанаар ашигладаггүй гэдэг тайлбарыг хэлдэг.
Утаагүй түлшийг Улаанбаатарт туршаад гурван жил өнгөрч байна. Энэ хугацаанд утаагүй түлшнээс болж өнгөрсөн жил гэхэд 27 хүн амиа алджээ. Хотын хэмжээнд галлагаа эхлэх үеэр "Тавантолгой түлш" ХХК-иас яндангаа хөөлөх, зуухны битүүмжээ шалгах, ханан пийшингийн сувгуудаа нээж цэвэрлэхийг иргэдэд анхааруулж байв. Ганцхан энэ жил ч биш эрсдэл байдаг учир сар тутамд, энэ зөвлөмжийг өгдөг.
Зөвлөмжөөс гадна бодит туслагч нь угаар мэдрэгч төхөөрөмж.
Угаар мэдрэгч нь үндсэн хоёр төрөлтэй. Эхнийх зайгаар, хоёр дахь нь цахилгаанд залгаж ажилладаг. Ашиглалтын тухайд айл бүр зөв хэрэглэж чаддаггүй. Тухайлбал, галлагааны улирлаас урьтаж албаныхан айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад хяналт тавихад ихэнх айлын төхөөрөмжийн зай дууссан, зарим нь хаясан байжээ. Тоон дүнгээс харвал 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л угаар мэдрэгч үлдсэн байж. Энэ оны тухайд агаарын бохирдлыг бууруулахад 23 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ дотор төхөөрөмж авах мөнгө багтсан байна.
Хотын уугуул иргэн 2023-11-22 66.181.179.106
Тэр утаа мэдрэгч нь эхний удаа үнэгүй, дараа нь өөрсдөө худалдаж авдаг. Чанар муутай учраас дороо эвдэрэдэг, дахиад өөрсдөө худалдаж авна гэвэл бас чиг үнэтэй, мөн утаа мэдрэгч нь тогонд залгаатай байхдаа байнга дүнгэнсэн чимгээ гаргадаг учраас шөнө унтахаад саад болдог учраас тогноос салгадаг гээд зөндөө зовлон байна. Иймд, сайн чанарын, удаан эдэлгээтэй, дуу чимээ гаргадаггүй угаарын хий мэдрэгчээр хангамаар байна. Иймд, мэдрэгчээ ашиглахгүй бол түлшний картыг нь хаана гэж муйхардаж болохгуй.
ИРГЭН 2023-11-22 66.181.167.254
ТЭНЭГИЙН ДЭЭД ТЭНЭГЛЭЛ. ТЭГЭЭД НААД МУУСАЙН БОРЧУУД ЧИНЬ ХӨЛДӨЖ ҮХЭХГҮЙН ТУЛД ЮУ Ч ХАМААГҮЙ – ДУГУЙ , ТҮҮХИЙ НҮҮРС ГЭХ МЭТ ТҮЛНЭ. ТЭГЭЭД УТАА БАГАСАХ УУ ? ХААНА, ТОРГОНО, ХЯЗГААРЛАНА ГЭХЭЭР ӨӨР ЗӨВ САНАА, ЗӨВ ГАРГАЛГАА ТОЛГОЙНД ОРДОГГҮЙ МАЛНУУД ЮМ АА.
Нэргүй 2023-11-22 202.9.40.14
Хөлдөж үхэхгүйн тулд үхсэн нохой, муур, гутал, хувцас, хуванцар, хог түлээд эхлэх биз.
Нэргүй 2023-11-22 202.179.21.192
ДЭэр үеэсээ хүмүүс утаа мэдрэгчгүй яаж амьдарч болоод байсан бэ ? ЭСвэл түлш үнэхээр асуудалтай ю у ?
Нэргүй 2023-11-22 213.87.157.158
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-11-22 66.181.178.128
хагас кокс нийлүүлээч.
Зочин 2023-11-22 139.5.217.87
Та нар минь тэр угаар, утаа мэдрэгчээ асаагаад ажиллуулаад өгөөч дээ. Гуйж байна. Өөрийхөө болоод үр хүүхэд, эцэг эхийнхээ амь насыг хамгаалаад өгөөч дээ.Та л өөрийгөө хайрлахгүй бол бусад хүмүүс таны амь насыг тэр болгон хамгаалаад нүд цавчихгүй хараад сууж чадөхгүй шүү дээ.Амьддаа өөрийгөө хайрла хүмүүсээ!!!