Угаар мэдрэгчээ ашиглахгүй бол түлшний картыг нь хаана

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Угаар мэдрэгчээ ашиглахгүй бол түлшний картыг нь хаана

Угаар мэдрэгчээ ашиглахгүй бол түлшний картыг нь хаана

Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 200 мянга орчим айл өрх бий. Эдгээр айл өрхийг угаартах эрсдэлээс сэргийлж 2020 онд угаарын хий мэдрэгч суурилуулсан. Гэтэл "Тавантолгой түлш" компанийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдийг угаар мэдрэгчээ залгаж, ашиглахгүй бол түлшний картыг нь хаана гэжээ. Иргэдийн хувьд угаар мэдрэгч байнга залгахаар тог цахилгаан их зарцуулж байна гэдэг шалтгаанаар ашигладаггүй гэдэг тайлбарыг хэлдэг.

Утаагүй түлшийг Улаанбаатарт туршаад гурван жил өнгөрч байна. Энэ хугацаанд утаагүй түлшнээс болж өнгөрсөн жил гэхэд 27 хүн амиа алджээ. Хотын хэмжээнд галлагаа эхлэх үеэр "Тавантолгой түлш" ХХК-иас яндангаа хөөлөх, зуухны битүүмжээ шалгах, ханан пийшингийн сувгуудаа нээж цэвэрлэхийг иргэдэд анхааруулж байв. Ганцхан энэ жил ч биш эрсдэл байдаг учир сар тутамд, энэ зөвлөмжийг өгдөг.

Зөвлөмжөөс гадна бодит туслагч нь угаар мэдрэгч төхөөрөмж.

Угаар мэдрэгч нь үндсэн хоёр төрөлтэй. Эхнийх зайгаар, хоёр дахь нь цахилгаанд залгаж ажилладаг. Ашиглалтын тухайд айл бүр зөв хэрэглэж чаддаггүй. Тухайлбал, галлагааны улирлаас урьтаж албаныхан айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад хяналт тавихад ихэнх айлын төхөөрөмжийн зай дууссан, зарим нь хаясан байжээ. Тоон дүнгээс харвал 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л угаар мэдрэгч үлдсэн байж. Энэ оны тухайд агаарын бохирдлыг бууруулахад 23 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ дотор төхөөрөмж авах мөнгө багтсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж