Ураны үнэ 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрэв

Ураны үнэ 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрэв

Ураны үнэ 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрэв

Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны үнэ сүүлийн 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрчээ. Тодруулбал, ураны фьючерс Даваа гаригт нэг фунт нь 80.25 ам.долларт хүрсэн тухай "Bloomberg" мэдээлэв. Цөмийн эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ жил ураны үнэ өсөх хандлагатай байна. "Bloomberg"-ээс тооцоолсноор ураны үнэ 2020 оны эцсээс хойш 125 хувиар өсчээ. 

Цахилгаан эрчим хүчний зах зээлийн үнэ тогтворгүйтэж, цэвэр эрчим хүчний шилжилтийн төлөөх амлалт хаа сайгүй эрчимжсэн нь өөр эх үүсвэр хайхад түлхэц болж байгаа аж.

Дэлхийн ураны гуравны хоёрыг Казахстан, Канад, Австралид олборлодог. Гэхдээ сүүлийн үед ураны олборлолтын хэмжээ бага зэрэг буурч байна. Тухайлбал, Канадын "Камеко" компани олборлолтын төлөвлөгөөгөө бууруулсан. Мөн саяхан Нигерт болсон төрийн эргэлт Европ руу нийлүүлдэг ураны тээвэрлэлтийг тасалдуулжээ. 

Дэлхий даяар 60 орчим цөмийн реактор баригдаж байна. Тэдгээр реактор ажиллаад эхэлбэл жилдээ 15 мянган метр тонн уран шаардлагатай болохыг "Crux Investor" уул уурхайн хөрөнгө оруулалтын мэдээллийн агентлаг саяхан гаргасан тайландаа дурджээ. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2023-11-22 172.59.201.234

ugaasaa bugd uran ii hor gedeg 10-20jild garch gamchig bolsonoos Europe bugd haaj ba Africa hurtel zogsooj baihad Ukraine mongol l avilga d idegdsen uls oron oo sunuuh bolj baikal ubur mongol tubaag noyd l amin hubia gej orosiin hyadadiin told nair tabij orson buriad durbed urbagchid

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

~~~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.107.40

Монгол улс УРАН олборлосноор гүний ба хөрсний усанд цацраг идэвхит бодис др хүхрийн хүчил уусан мал амьтан, өвс ургамлын апокалипсис бүс үүсэх боломж бараг 100% болно. Хөрсөн дээр ч бодис алдагдах нь тодорхой. Үүний дараа Монголоос олборлосон УРАН ы хог хаягдал зөвхөн Монголд л хаягдана. Энэ бол Дэлхийд мөрдөгдөж байгаа хууль. Ингээд Сүхбаатар, Дорнод, Говийн БРЭНД мал, мах хэзээ ч эргэн сэргэхгүйгээр устан үгүй болно.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.183.49

Чи муу Оросын бууны гөлөг ёстой битгий х** !

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.107.40

Монгол улс УРАН ыг олборлох цаг хугацаа нь болоогүй. Газрын баялаг шударга бусаар хувиарлагдан авлига, луйвар, албан тушаалын гэмт хэрэг гаарсан. дээрээсээ авахуулаад доод шатандаа хүртэл хариуцлага бүрэн алдагдсан, зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд Төрийн эрхийг хуваан барьж байгаа эгзэгтэй цаг үед УРАН олборлох нь Монгол улс дүүжлүүрт зогсож байгаа цаазаар авахуулагч болноо л гэсн үг.

Avatar

зочин 2023-11-22 202.126.88.130

Уран олборлолт манайд нээх тохирох эд мөн юм уу даа. Байгаль орчинд аюултай хүн малгүй хордох мэдээ л гараад байх юм..Олборлолоо ч гэсэн ашиглаж чадах юм уу.Геополитикийн зөрчил дэлхий нийтэд асар хурцдаж байна. АНУ барууны орнууд ОХУ,, БНХАУ-д илт дайсагнаж ,Украинд дайн өдөөж,ОХУ-ын эсрэг хүчтэй хориг тавьж байна..Франц АНУ зэрэг орны ураны хангамж хүндэрсэн нь орос хятадаас нийлүүлэлт багассантай холбоорой л гэх юм.Дайсан орнуудад нийлүүлэх ураныг нутаг дээгүүрээ гаргахгүй нь тодорхой.

Avatar

Нэргүй 2023-11-22 43.242.242.59

Манай улс ураны гол тоглогч нарын нэг болох бүрэн боломжтой боловч эх орныхоо эрх ашгийг хөсөр хаядаг нөхдөөс болоод тэгэж чапахгүй байна. Яаралтай олборлож гадаадад гаргах нь зөв байна. Атомын цахилгаан станцаа хурдан барих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.179.36

Манай төр засаг оросын хөлсний троллууд болон агентуудын дайралтаас дальдчаад байлгүй, тас алгадаад няц гишгиж хяад ФЦранцтай тохирсон ёсоор урааны олборлолтоо эхлүүлэх хэрэгтэй шүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж