Ураны үнэ 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрэв

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Ураны үнэ 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрэв

Ураны үнэ 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрэв

Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны үнэ сүүлийн 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрчээ. Тодруулбал, ураны фьючерс Даваа гаригт нэг фунт нь 80.25 ам.долларт хүрсэн тухай "Bloomberg" мэдээлэв. Цөмийн эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ жил ураны үнэ өсөх хандлагатай байна. "Bloomberg"-ээс тооцоолсноор ураны үнэ 2020 оны эцсээс хойш 125 хувиар өсчээ. 

Цахилгаан эрчим хүчний зах зээлийн үнэ тогтворгүйтэж, цэвэр эрчим хүчний шилжилтийн төлөөх амлалт хаа сайгүй эрчимжсэн нь өөр эх үүсвэр хайхад түлхэц болж байгаа аж.

Дэлхийн ураны гуравны хоёрыг Казахстан, Канад, Австралид олборлодог. Гэхдээ сүүлийн үед ураны олборлолтын хэмжээ бага зэрэг буурч байна. Тухайлбал, Канадын "Камеко" компани олборлолтын төлөвлөгөөгөө бууруулсан. Мөн саяхан Нигерт болсон төрийн эргэлт Европ руу нийлүүлдэг ураны тээвэрлэлтийг тасалдуулжээ. 

Дэлхий даяар 60 орчим цөмийн реактор баригдаж байна. Тэдгээр реактор ажиллаад эхэлбэл жилдээ 15 мянган метр тонн уран шаардлагатай болохыг "Crux Investor" уул уурхайн хөрөнгө оруулалтын мэдээллийн агентлаг саяхан гаргасан тайландаа дурджээ. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж