Украины Авлигатай тэмцэх үндэсний товчооны хүн хүчийг нэмэгдүүлж, ажилчдын тоог 1000-д хүргэх шийдвэрийг тус улсын хууль тогтоох дээд байгууллага Дээд Рада дэмжжээ. Авлигатай тэмцэх ажилчдын тоог 300-гаар нэмэгдүүлэхийг Украины парламентын 323 гишүүн дэмжсэн байна.
Уг хуулийн төсөлд 2024-2026 онуудад жил бүр ажилчдын тоог 100 орон тоогоор нэмж, ажлын байрыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгажээ.
Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх бол Европын холбооны шаардлагын нэг хэсэг учраас энэ бол чухал хуулийн төсөл гэдгийг парламентын спикер онцолжээ.
Сүүлийн жилүүдэд Авлигатай тэмцэх үндэсний товчоо нь мөрдөн байцаагч дутагдалтай байгаа талаар гомдоллох болжээ. Тухайлбал, тус байгууллагын үндсэн нэгжийн дарга Андрей Калужинский хэлэхдээ, одоогоор улсын хэмжээнд ердөө 220 орчим мөрдөн байцаагч ажиллаж байна. Түүнчлэн эдгээр мөрдөн байцаагчид нь гэмт хэргийг илрүүлж, мөрдөн байцааж, яллах дүгнэлт үйлдэх ажлыг давхар гүйцэтгэдэг гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ