Тайланд, Сингапур, Манжуурын шинэ жилийн аяллын захиалга дүүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

Тайланд, Сингапур, Манжуурын шинэ жилийн аяллын захиалга дүүрчээ

Тайланд, Сингапур, Манжуурын шинэ жилийн аяллын захиалга дүүрчээ

Иргэд сэрүүний улиралд хотын агаарын бохирдол, түгжрэлээс ангид байж, баярын өдрүүдэд гэр бүлээрээ аялахыг хүсдэг. Үүнтэй зэрэгцэн иргэдийн эрэлтэд нийцүүлэн аяллын компаниуд ч хөтөлбөртэй, баярын тусгай аяллуудаа зарлаж, хэдийнэ захиалга дүүрчээ. Тодруулбал, аяллын компаниуд арванхоёрдугаар сарын тусгай хөтөлбөр гаргаж, мөн гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, ажлынхнаараа аялах боломжтой маршрутыг ч нэгтгэсэн байна.

Дотооддоо баярлах, салхинд гарах, амралтын газар хоноглох 7-10 хоногийн төсвөөр гадаадад 5-7 хонох нь зардал болоод үзэх зүйл, авах мэдрэмжийн хувьд эрс ялгаатайг иргэд хэлж буй. Тиймээс 500-7,5 сая хүртэлх төгрөгийн богино болон урт хугацааны аяллыг иргэд олноор сонирхож байгаа аж.

Монголчуудын сүүлийн жилүүдэд олноор зорьж байгаа орон бол Хятад. Тэр дундаа Манжуурын таван өдрийн 350-400 мянган төгрөгийн аялал, Жининь-Хөх хотын долоон өдрийн 650 мянган төгрөгийн аяллаас эхлээд Тэнгэрийн хаалга Жанжиажэ есөн өдрийн 2,8-3 сая төгрөгийн аялал гэхчлэн эрэлттэй байгаа газрууд их байна. Хүмүүсийн ихээр сонирхож буй арванхоёрдугаар сарын аялал болон үнийн мэдээллийг нэгтгэвэл:

  • Шанхай-Ханжоу хотын аялал- 2,8-3 сая төгрөг (9 шөнө, 10 өдөр),
  • Манжуурт шинэ он гаргах аялал- 650-700 мянган төгрөг (7 шөнө, 8 өдөр),
  • Жининь-Хөх хот- 1,1-1,2 сая төгрөг (7 шөнө, 8 өдөр),
  • Манжуур-Хайлаар хотын аялал- 670 мянган төгрөг (6 шөнө, 7 өдөр),
  • Датун-Хөх хотын аялал- 950 мянгаас 1,1 сая төгрөг (6 шөнө, 7 өдөр),
  • Туркийн гурван хотын аялал- 4,9-5,1 сая төгрөг (7 шөнө, 8 өдөр),
  • Манжуур хотын аялал- 350-380 мянган төгрөг (5 шөнө, 6 өдөр),
  • Тайландын Пукет арлын аялал- 4,9-5,5 сая төгрөг (7 шөнө, 8 өдөр),
  • Дубай хотын аялал- 6,5-6,7 сая төгрөг (6 шөнө, 6 өдөр),
  • Бангкок-Паттаяа аялал- 5,2-5,4 сая төгрөг (7 шөнө, 8 өдөр),

Дээрх аяллуудын хувьд арванхоёрдугаар сарын 20-ноос хойшхи захиалгууд нь ихэвчлэн захиалга дүүрсэн болохыг аяллын компаниуд хэлж байна. Учир нь хүмүүс гол төлөв чөлөөт болон хөтөлбөртэй аяллыг гэр бүлээрээ захиалжээ. Шанхай-Ханжоу хотын аялал дээр жишээ авахад нийт үнэ нь нэг хүний гурван сая төгрөг бөгөөд тус төлбөрт буудал, аяллын хөтөч, унаа, хөтөлбөрт багтсан хоол, аяллын даатгал зэрэг багтжээ. 6-оос дээш насныхан тус төлбөрөөр аялах бол 5-аас доош насныхан 750 мянгаас 2,1 сая төгрөгөөр аялах юм.

Харин Манжуурт шинэ он гаргах аяллын маршрутын хувьд Улаанбаатар-Налайх-Багануур- Хэнтий-Дорнод-Хавирга боомт- Алтан эмээлт-Манжуур хот. Нийт 2100 км зам туулах газрын аяллын үнэ 650 мянган төгрөг байна.

Иргэд энэ үеэр дотоодод аялах боломжгүй учир олон хоногийн аялалд явахыг илүүд үзэж байгаагаа ч хэлж байгаа юм. Тиймээс энэ өвөл өнгөрсөн жилүүдээс илүү гадаадын аялал эрэлттэй байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж