Х.Нямбаатар: Шинэчилсэн төлөвлөлтөөр нийслэлд 42 дүүргийг байгуулна

Х.Нямбаатар: Шинэчилсэн төлөвлөлтөөр нийслэлд 42 дүүргийг байгуулна

Х.Нямбаатар: Шинэчилсэн төлөвлөлтөөр нийслэлд 42 дүүргийг байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Улаанбаатар хотын захирагч мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАР:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн төлөвлөлтийн талаарх судалгааг танилцуулсан. Жил гаруйн өмнө Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийг шинэчлэх талаар судалгааг хийж эхэлсэн байдаг.

Улаанбаатар хотод өнөөдөр  есөн дүүрэг 204 хороо байгаа.  Дээрх шинэ нэгжид шилжсэн тохиолдолд 213 Засаг дарга, түүний ажлын албыг татан буулгаад 42 дүүргийг байгуулах боломжтой.

Одоогийн хороо гэдэг нэгж, эрх мэдэлгүй, хот нийтийн аж ахуйн чиг үүрэггүй, татвар төвлөрүүлдэггүй, төсөвгүй засаг захиргааны нэгж болчихоод байгаа. Сүүлийн үед цахим үйлчилгээ нэвтэрснээр төвийн дүүргийн иргэд хороодоос төрийн үйлчилгээ авах нь багасч байгаа.

Тийм учраас татвар төлөгчдийн мөнгөөр оновчгүй засаг захиргааны нутаг нэгжийг санхүүжүүлэх шаардлагагүй, оновчтой бүтэц рүү шилжүүлье гэж үзэж байгаа.

Миний хувьд Нийслэлийн Засаг даргын хувиар ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс Хот тохижилтын газар,  Улаанбаатар зам  арчлалтын компани, Нийслэлийн захирагийн ажлын албыг дүргүүдэд шилжүүлэхээр төлөвлөж байна.

Та бүхэн санаж байгаа бол нохой муур устгалын ажил хүртэл нийслэлийн захирагчийн ажлын албанд харьяалагддаг. Ийм оновчгүй бүтцээр явах нь зардлыг л улам өсгөнө.

Ерөнхий сайд нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбоотой Улаанбаатар хотын иргэдтэй удахгүй уулзаж санал солилцоно.

42 Sub District буюу нэгж гэж нэрлээд байгаа. 42 дүүрэг нь өөрсдийн гэсэн нийгэм соёл, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжтой. Одоо зургаан тусдаа байгаа өрхийн эмнэлгүүдийг нэг, хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг болговол эрүүл мэндийн даатгалын сангаар өөр өөрийгөө санхүүжүүлээд явах чадавхитай болно.

Зарим өрхийн эмнэлэг 10 мянга хүрэхгүй хүн ам дээр 20 гаруй орон тоогоор цалинжих гэхээр санхүүжилт нь хүрдэггүй. жишээ татвал,Таван шар  нь дундаа нэг эмнэлэгтэй, тэр нь нэг болон хоёрдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлчихдэг байя. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь дүүргүүдийн дундын гуравдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлдэг байх юм.

Ойр хавьд байгаа байршлаараа нэгдэж төрийн үйлчилгээг авна. Олон төрлийн албан хаагчийн орон тоог цомхотгож хэмнэлт явуулах, хамгийн гол нь өөрөө тодорхой төрлийн татвараа хурааж тэр хавийнхаа иргэдийн хог шороог цэвэрлэж, амьдрах хэв маягийг хангахын төлөө ажилладаг эрх мэдэлтэй засаг захиргааны нутаг дэвсгэрийг байгуулах юм гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-22 202.179.25.16

Ер нь энэ олон чадваргүй, эрх мэдэлгүй засаг захиргааны нэгжид маш их хөрөнгө зарцуулах хэрэг байна уу. Цомхон, оновчтой бүтэцтэй цөөн нэгж байх нь зөв биз. Сайн судлах хэрэгтэй, ажлын байрны тодорхойлолтыг нарийн боловсруулж байж, орон тоо бүтцийг тооцох хэрэгтэй. Одоогийн дүүргүүдэд ч гэсэн юу хийж, ямар хариуцлага хүлээх нь ойлгомжгүй орон тоо их байх шиг Жишээ нь: СӨХ хариуцсан ажилтнууд ч гэх шиг. Олон хүнтэй, том байгууллагыг толгойлох гэсэн дарга нарын хүсэл, сонирхолд автахгүй байх

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.40.196

Дүүргүүдийг алга болгож, хорооллуудыг байршлаар нь 3-5 хороог нэгтгэж төсвийн эрх мэдэлтэй, аж ахуйн ажлаа шийддэг энэ нэгж бүтэц нийслэлтэй шууд харьцдаг болох юм байна гэж ойлголоо. Дүүргийн засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийг татан буулгаж шат дамжлага, төсөв мөнгө хэмнэх юм байна

Avatar

ЗӨВ Л СЭТГЭЖ БАЙНА 2023-11-22 103.111.68.3

ЗӨВ Л ЯРЬЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ МЭДЭЭЖ ОРОН ТООГ БОЛ ОДОО БАЙГАА ХҮРЭЭНДЭЭ НЭМЭХГҮЙГЭЭР ХИЙХ НЬ ЗӨВ,ЗӨВ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА. БҮХНИЙГ НЭГ ГАРТ ТӨВЛӨРҮҮЛЭХ ГЭСЭН ОДООГИЙН ТОГТОЛЦОО БОЛ ЦАГ ҮЕ БОЛОН ХӨГЖЛӨӨ ДАГААД ИНГЭХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ ДЭЭ ХАРИН Ч НЯМБААТАР АСУУДЛЫГ САЙН ХАРЖЭЭ. АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Иргэн 2023-11-22 202.9.40.227

…яагаад ийм улсаа хорлосон сэтгэхүйгээр ажилладаг юм бол…42 дүүргийн засаг дарга түүний албатууддаа зарцуулагдах төсөв хөрөнгө одоогийнхоос 4 дахин их…судалгаа тооцооллыг яаж гаргадаг хүмүүс вэ…энэ дарга хэлж байгаа тооныхоо хэмжээг сайн мэддэг болов уу

Avatar

Нэргүй 2023-11-22 192.82.64.248

одоо дүүргийн байшин гэж ямар том орднуул байдаг билээ

Avatar

Зочин 2023-11-22 203.98.76.9

Иргэд хороо /баг/-ноосоо эхлэж төрийн үйлчилгээг авч байна. Том дарга нар бол хороог алгасаад Төрийн үйлчилгээг авдаг байх. Иргэдэд хамгийн ойр үйлчилгээ нь хороо Хороо байхгүй дүүрэгтэй болсноор иргэдэд үйлчилэх төрийн үйлчилгээ "0" болох болно. Дүүргийн тоо нэмэгдэхээр даргын тоо нэмэгдэнэ. Нямбаатар хотын даргын ажлыг хийж чадахгүй л юм байна даа эртхэн суудлаа тавьж өгөх хэрэгтэй

Avatar

БАНХАР 2023-11-22 43.228.129.119

БИТГИЙ ГУЦОО

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

Аж ахуйн ажлуудаа дүүрэгт шилжүүлдэг нь их зөв шүү, харин хяналт шалгалтыг байсгээд хийж хариуцлага тооцдог механизмыг сайжруулах хэрэгтэй дээ.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

Амжилт хүсэе.

Avatar

Иргэн 2023-11-22 202.9.40.227

….засаг дарга түүний албатууд 4 дахин өсөж төрийн алба хөрөнгө санхүү дийлдэшгүй их зарлагатай болгох гэж үү….ядарч бгаа ард түмний нуруун дахь ачаа хүндрэх нь ойлгомжтой бхад юу бодож баримжаа багцаагүй тоо хэлж явдаг дарга вэ..ямар тооцоолол үндэслэл хийж 42 шүү…энэ дарга тоог яаж бодож дандаа багцаагүй тоо хэлээд явдаг юм бол

Avatar

Сонгогчдын төлөөлөл 2023-11-22 202.21.125.22

204 хороог 42 томхон нэгж болгоё гээд байгаа юм биш үү. Тэгэхээр тоогоо зөв бодоод байх шиг байхын

Avatar

Нэргүй 2023-11-22 103.57.95.159

Био Шувуунаас 15 км т Алтанбулаг гэж сум бий. тТийшээ тэлчихээч

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Басхүү 2023-11-22 66.181.189.102

маш зөв. яам.агентлаг. дүүргийн хэлтэс албадын бүх л ажил хороо гэх ямар ч чадамжгүй нэгжид проекцлон бууж тэд доошоо иргэдээ шахдаг. Өрхийн эмнэлэг иргэний бүртгэлийн бусад үйлчилгээ төвлөрч байж чанаржина

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.188.71

аймаар зөнч, зөн билэгтэй хотын даргатай болсон бус уу, энэ тоонуудыг шинжлэн судлах агентлаг байгуулж ард иргэдэд үр өгөөжтэй байдлаар ном товхимол гаргах, мөн
дэлхийн голлох 5 хэл дээр орчуулаад даян дэлхийд ирээдүй цагийн зөн бошгийг нь үзүүлж олны хүртээл болгох юмсан, дээд тэнгэрээс заяат төрсөн бид нар дэлхий нийтэд мэдсэн сурсан зүйлээ түгээхгүй бол нүгэл болно шүү.

Avatar

Нэргүй 2023-11-22 203.17.23.197

Энэ хүн байнга тэнэгтэй боллоо. 27000ын тэнэглэл нь бут үсэрсэн.. Одоо бас 42 ын тэнэглэл нэмэгдлээ. Харин ч одоо байгаа 9 дүүрэг чинь ихдээд байгаа шүү. Налайх, Багануур, Бага хангайг Улаанбаатар хотын харьяалалаас гаргах хэрэгтэй. Налайх, Багахангайг Төв аймгийн харьяа сумд болгох хэрэгтэй. Багануурт биеэ даасан хотын эрх олгох хэрэгтэй.

Avatar

зочин 2023-11-22 202.126.88.130

Хүн ам улам олшроно. Үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд нэмэгдэж хот тэлж л таараа.Үүний дагуу хотын газар нутгийг цаашид улам тэлж,,дагуул хотууд ч байгуулах шаардлага гарч болзошгүй. Сайтар судлах зүйл. Дагуул хотуудыг аймгуудад шилжүүлээд ,бие даалгаад одоогийнхоос юу нь сайжрах юм. Иргэд үүнийг хүсээд байгаа юм уу. Чи харин өөрөө тэнэгтээд байна уу даа.

Avatar

Иргэн 2023-11-22 103.212.117.100

Яарвал даарна гэдэг үг бий. Нямка даргаа. 42 хороо байгуулах асуудал чинь нэгл ойлгомжгүй байна. Энэ бүтцийнхээ схемыг, дэлгэрэнгүй танилцуулгатай нь гаргаад мэдээллийн бүх л хэрэгслээр сурталчилаад, нийлэлийн иргэдийн , хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн саналыг авч шийдмээр биш үү. Энэ ажлыг өөрийн чинь заасан хугацаанд багтаан хийж болно шүүдээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ..

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Мөнгөнөөс илүү иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, ойртуулах нь нэг номерын зорилго шүү 2023-11-22 66.181.179.68

Уул нь юм хийе гээд байгаа нь зөв. Гэхдээ судалгаа муутай, бэлтгэлгүй шилжилт хийх юм.Дээрээ шийдвэр гаргаад орхичихдог, дор нь иргэд чирэгддэг. Саяхны хороо салахад иргэд их чирэгдсэн. Иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл өөрчлөхөөс авахуулаад.Орон сууц, эрчим хүч, банк гэх мэт иргэдэд үйлчилдэг байгууллагууд нь программаа солиогүй хуучнаараа.Хөгшчүүл, хүүхдүүд өрхийн эмнэлэгтээ л ханддаг.Ханиад томууны улиралд өрхийн эмнэлэг аминд ордог. Тариагаа хийлгэчихнэ.

Avatar

Нэргүй 2023-11-22 192.82.64.248

дүүрэг байтугай хороон дээрээ очиж үзээгүй, ямар ч шаардлага гардаггүй мөрөөрөө амьдарч яваа иргэний бодол: энэ одоо байгаа хэрэггүй бүтцээ дахиад бараг 4 дахин томруулна гэж юу гэсэн үг вэ, нэмэлт төсөв зардал яах вэ, ямар зэвүүн сэмхэн, гаргаж ирдэг санал вэ, яг хулгайч шиг

Avatar

зочин 2023-11-22 202.126.88.130

Ардчилагч гэх нөхөд юм л бол эсэргүүцнэ. Үймүүлж самууруулж саад хийнэ. Ажилгүй төрийн албат байгаа мэт гүтгэнэ. Ажлыг муутгаж сулруулж шүүмжилж гүтхэж байхыг л хичээнэ Хотын засаг захиргааны зарим нэгжийг цомхотгох хувилбар л ярьсан байна.Уг нь иргэдийн бараг дэргэд нь.одоогийн хорооны зохион байгуулалт тийм ч муу биш.Хэт цомхотгоод иргэдийг чирэгдүүлж хүндрүүлж төвөгтэй байдалд оруулах бий дээ. Сайтар судалж,ёстой иргэдийн санал авч байж шийдмээр асуудал байна.

Avatar

Зочин 2023-11-22 66.181.180.133

Энэ хүмүүс дураараа ярьдаг болж. Мэргэжлийн хүмүүс алга болж.

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.251

ДАНХАР ТОЛГОИТОИ БУТЦЭ ЦОМТГО

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.193

битгий хуцаад бай

Avatar

иргэн 2023-11-22 202.131.227.82

3 хан сая хүн амтай байж, зуун ямаанд 60 ухна, баахан орон тоо, зардал нэмж яах юм бол. Татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй зарцуулах юм даа.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.168.82

эдийн засаг, нийгмийн хувьд биеээ даасан байх гэхээр яаж 42 болгож хуваах юм бол доо. ялгаагүй зарим нь гэр хороололоороо л үлдэх юм биш үү. энэ бүгдээ иргэдээрээ нээлттэй хэлэлцэх нь зөв байх.

Avatar

Нэргүй 2023-11-22 210.148.94.144

Ёстой галзуурсан биддаа бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж