Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийлээ.
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээвэр хгжүүлэх, их багтаамжийн тээврийн хэРэгсэл буюу метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд өмнө нь танилцуулсан. Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, мөн зураг төслийг ойрын хугацаанд хийх үүргийг өглөө., Ирэх арванхоёрдугаар сард багтаан олон улсын ТЭЗҮ хийх, олон улсын тендер зарлах үүргийг өглөө. Үүний дараа барих үүрэг өглөө. Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд Жайка, 2011 онд Койка, хамгийн сүүлд 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Энэ олон ТЭЗҮ-д үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа.
Энэ удаад метро барих шийдвэр анх удаа Засгийн газрын түвшинд гарлаа. Үндэсний эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашигт нийцсэн шийдвэр гарлаа.
Өмнө нь Э.Бат-Үүл даргын үед анх удаа метро байгуулна гэдэг асуудал яригдаж байсан. Энэ асуудал олон улаа дуншиж ирснийг Засгийн газар ажил хэрэг болгохоор түүхэн шийдвэр гаргалаа. Зураг төсөл, ТЭЗҮ -г хийснийг дараа метро барих мөнгөний эх үүсвэрийг Засгийн газар шийдэж өгөхөөр боллоо.
Чиглэлийн хувьд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр ажлыг хийх анхны төслийг танилцуулж байгаа.
Зураг төслийн тендерийг арванхоёрдугаар сардаа багтаан, 2024 оны нэгдүгээр сард харин барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана.
2024 оны тавдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүлнэ. 2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийгээд 2028 онд метротой болохоор төлөвлөсөн.
Энэ шийдвэр гарсантай холбогдуулж, хоёр дахь төсөл буюу давхцуулаад Хөшигийн хөндий рүү ил замаар метро явуулах асуудлыг танилцуулсан.
Үүнийг нийслэл өөрөө хөрөнгө гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих асуудлыг ТЭЗҮ гарсны дараа шийднэ гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ