Путиныг Сталинтай адилтгав

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Путиныг Сталинтай адилтгав

Путиныг Сталинтай адилтгав

НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд хэлсэн үгэндээ, Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины хүнсний нөөцийг эзлэн түрэмгийллийн дайндаа зэвсэг болгон ашиглаж байгааг Зөвлөлтийн удирдагч агсан Иосиф Сталины үеийн Холодоморын харгислалтай зүйрлэжээ.

Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тэрбээр, "Путин Сталин шиг хоол хүнсийг дайны зэвсэг болгон ашигласан.  Холодомор бол "харгислалыг хяналтгүй орхивол юу болдгийг  сэрэмжлүүлэх үлгэр болсон" гэснийг НҮБ-ын хэвлэлийн мэдээнд дурджээ.

Сталины шийдвэрээс үүдэн их өлсгөлөн болж, Украины 3.5-5 сая иргэн амиа алдсан эмгэнэлт үйл явдлыг Холодомор гэж нэрлэдэг.

Путин 2022 оны хоёрдугаар сард цэргийн түрэмгийллээ эхлүүлэхийн өмнө украинчуудыг өлсгөж, хүнсний дэд бүтцийг нь устгахаар төлөвлөж байсныг хүний эрхийн "Global Rights Compliance" хуулийн фирмийн  арваннэгдүгээр сарын 16-нд нийтэлсэн тайландаа нотолсон байдаг.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Украин дахь захирал Мэттью Холлингворт хүнсний хямралын талаар видео хурлаар Аюулгүйн зөвлөлтэй ярилцжээ.

"Украинчууд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах зах зээлд нэвтрэх эрхээ хасуулж, тариачид хангалттай хэмжээний хүнс үйлдвэрлэх боломжгүй болсон тухай мэдээлж байгаа нь Украины дотоод болон гадаадад ихээхэн нөлөө үзүүлж байна. Украины таван хүн тутмын нэг нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгардаг бөгөөд фронтын суурьшлын 40 хувь нь хүнсний хангамжид олон саад бэрхшээлтэй тулгардаг. Өвлийн саруудад онц байдал улам эрчимжинэ" гэж Мэттью Холлингворт тайларлав.

Оросын арми Украины боомт болон үр тарианы дэд бүтцийг бөмбөгдөж байгаа нь дэлхийн хүнсний хангамжид ч заналхийлсэн.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, өнгөрсөн долдугаар сард ОХУ Хар тэнгисийн үр тарианы санаачилгаас гарснаасаа хойш нэн шаардлагатай үр тарианы байгууламж руу 31 удаа халдлага үйлдсэн тухай баримтжуулсан байна.

НҮБ-д суугаа Украины Байнгын төлөөлөгч Сергий Кислицца хэлэхдээ, "Украин арваннэгдүгээр сарын 25-нд Холодоморын хохирогчдын дурсгалыг хүндэтгэнэ. 90 жилийн өмнөх шиг Орос дахин украинчуудын эсэргүүцэх хүслийг дарахыг оролдож байна" гэж хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж