“УБТЗ” ХНН: Боомтын сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход анхаарч байна

“УБТЗ” ХНН: Боомтын сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход анхаарч байна

“УБТЗ” ХНН: Боомтын сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход анхаарч байна

Энэ онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдсэн дүнтэй байна. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 28,2 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь хамгийн их ачаа тээж түүхэн амжилт тогтоосон байна. Энэ тоог өнгөрсөн 2021 оны мөн үетэй харьцуулахад 1,8 сая тонноор илүү байна.

Энэ нь УБТЗ-ын зүгээс Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм.

Тус боомтын төмөр замаар энэ онд 15 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилт болох боомтын сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход анхааран ажиллаж байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж