Б.Энхбаяр: Авлигын хэргийг Давж заалдах шатны шүүх, УДШ-ээр хэлэлцэнэ

Б.Энхбаяр: Авлигын хэргийг Давж заалдах шатны шүүх, УДШ-ээр хэлэлцэнэ

Б.Энхбаяр: Авлигын хэргийг Давж заалдах шатны шүүх, УДШ-ээр хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн (2023.11.22)ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д  өргөн барихаар боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт орж, шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэдэг зохицуулалт орсон.

Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг үндэслэн, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Шүүх байгуулах асуудлыг Засгийн газар өөрийн тааллаар дангаар УИХ-д өргөн мэдүүлэхгүй гэсэн үг.

2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа шүүх тогтолцоонд дараах өөрчлөлт оруулна. Нэгдүгээрт, орон нутгийн анхан шатны шүүхүүдэд Эрүүгийн хэргийн дагнасан шүүх, Иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэж, нэг шүүүх болно. Энэ шүүх нь дотроо Эрүүгийн хэргийн танхимтай, Иргэний хэргийн танхимтай болно.

Ингэснээр анхан шатны шүүх дээр байгаа хоёр ерөнхий шүүгч нэг болно гэсэн үг. Хоёр тамгын даргатай шүүх нэг тамгын даргатай болно. Ерөнхий шүүгч, Тамгын газрын даргын орон тоо багасна.

Захиргаа нь томорч данхайгаад байна гэдэг асуудлыг шийдэж байгаа.

Хоёрдугаарт, Давж заалдах шатны шүүхүүдийн хүрээнд Орхон, Дархан аймагт байсан Эрүү, Иргэний бие даасан шүүхийг нэгтгэж, нэг Ерөнхий шүүгч, нэг Тамгын даргатай болгоно.

Давж заалдах шатаны шүүхийг тойргийн журмаар байгуулах, бүсчилсэн хэлбэрээр зургаан аймагт байгуулах асуудлыг хөндөхгүй байхаар шийдсэн.  Анхан болон давж заалдах шатны шүүхүүд байрлаж байгаа байр, одоо ажиллаж байгаа орчин нөхцөл гэр хороонд ямар нэгэн хөдөлгөөнд хийгдэхгүй.

Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хялбар буюу зөвшөөрлийн шүүхийн тогтолцооны хувилбарыг  оруулж ирсэн. Энийг Улаанбаатар хотод зөвшөөрлийн буюу хялбар хэргийн ажиллагааны шүүхийг анхан болон давж заалдах шатны журмаар Улаанбаатар хотод нэг шүүхтэй байхаар оруулж ирлээ.

Гэр бүл, хүүхдийн шүүхийг анх удаа Монгол Улсад дангаар байгуулна.

Авлига , албан тушаалын хэрэгт ногдуулж байгаа анхны шүүхээс гаргасан шийдвэр хэт хөнгөн, нөлөөнд орсон байж болзошгүй байгаа. Энэ төрлийн хэргүүд дийлэнхдээ Эрүүгийн хуульд заасан хагмийн бага ял буюу торгох ялаар шийтгүүлж байгаа. Тухайлбал,  Багануурын уурхайн захиралд торгох ял оноосон,  2.7 тэрбум төгрөгийн хээл хахууль авсан асуудалд нэр холбогдсон Хөдөлмөрийн баатарт 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Иймээс авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй.

Өөрөөр хэлбэл, Шууд давж заалдах шатны шүүхээр энэ төрлийн хэргийг шийдвэрлэдэг байна. Улсын дээд шүүхийн  эрүүгийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг болно.  Хоёр шатаар яяна. Шууд Давж заалдах шатны шүүх шийдвэрлэнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү  хуулийн өөрчлөлтийг өнөөдөр УИХ- д өргөн мэдүүлж, нэн яралтай горимоор хэлэлцүүлэхээр боллоо гэсэн юм.

Шүүгчдийн цалин ямар төвшинд байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариулт өглөө.

Анхан шатны шүүгчийн гар дээр авдаг цалин өнөөдрийн байдлаар 2.4 сая төгрөг. Энэ цалин сүүлийн 10 жилд өөрчлөгдөөгүй. Хүмүүс шүүгчийн цалин нэмэгдээд байна гэж ярьдаг. Гэтэл бие даасан тогтоолоор батлагддаг учраас үүнийг нь хөнддөггүй.

Бусад албан хаагчдынхаа цалинг нэмсээр байгаад сүүлийн 10 жил шүүгчдийнхийг өөрчлөөгүй. Шүүгчид өөрсдөө цалингийн асуудлаа олон нийтэд ярьж чаддаггүй юм билээ.

Мөн шүүн таслах үйл ажиллагаа явуулахад оролцогч нь шүүхийн захиргааны ажилтнууд буюу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар байдаг. Шүүхийн захиргааны ажилчид гар дээрээ 1.2 сая төгрөгийн цалин авдаг.

Тиймээс шүүхийн захиргааны ажилтнуудын орон тоог үлэмж хэмжээгээр нэмэх, хоёрдугаарт цалинг нэмэх асуудлыг ярих шаардлага байгаа гэв.

 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн компаниудын талаарх танилцуулгыг Сангийн яамнаас хийлээ. Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тендерт оролцох боломжгүй компаниудыг хар жагсаалтад оруулдаг. Энэ удаад 61 компанийг хар жагсаалтад нэмж орохоор боллоо, одоо байгаа жагсаалт дээр нэмж. Хагас жилийн хугацаанд шалгалт хийсний үндсэн дээр энэхүү жагсаалтыг гаргасан байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулагдсан учраас тушаал гараад дөрвөн сувгаар жагсаалтыг харах боломжтой. Засгийн газар, Сангийн яамны вэб сайт, tender.gov.mn-ээс  мэдээлэл харах боломжтой гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.128

SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

bravo, amjilt xusie.

Avatar

Иршнн 2023-11-22 66.181.191.40

хэтихөнгөн ял оноовол прокурор улсын нэрийн өмнөөс эсэргүүцэж болдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

^ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.218.200

Авилага , албан тушаалын хэргийг бүр үгүй болгох байтал тэрүүнтэйгээ эвлэрцэн дагансан шүүхтэй болно гэж байдаг мал байдаг л юм байна. Авилагаа аваад бай бид хуулиараа торгох ялаа өгөөд байна гэж ойлгов. Авилага албан тушаалын хэрэгтэй ял тохирдог заалтаа авч хая л даа

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

ANYSDN80955877 ZYGAATSI MAS TOOXGUI

Avatar

Isee 2023-11-22 66.181.178.73

Гол нь компаний нэр зарлахаас гадна эзэмшигчдийг нь зарлах хэрэгтэй., шууд хамааралтай компаниудыг нь ч давхар гаргах ёстой.

Avatar

Зочин 2023-11-22 202.9.46.132

За сайн л бодоорой, их л амар юм яриад,

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

SEKSEER TAICHI80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

SEKSDN ZYGAATSI XANTLAA s****a SEKSEER80955877

Avatar

zochin 2023-11-22 76.67.107.193

Батлан xамгаалаx яам гэж нэг xэрэггүй яам байна аа, xүн яргалаxаас өөр ажилгүй, угаасаа Орос Xятад 2 той байлдаx ч биш, юу ч болоx билээ, xарин ард түмнийxээ төлөө ийм шударга биш ялзарсан шүүxийн эсрэг цэргээ xөдөлгөx xэрэгтэй биз дээ !!!

Avatar

zochin 2023-11-22 76.67.107.193

ШАЛ XУДЛАА !!!

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

DYYDLGAAR TAICHI80955877SEKSDN

Avatar

зочин 2023-11-22 103.57.92.114

Огцор

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

XALYYXAN SEKSYG UILCHLN TSAGIN SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

DYYDLGN XANAGCH80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

80955877DYRAA XANI .ERGJLN

Avatar

хуульч 2023-11-22 66.181.179.126

Анхан шатны шүүхийн шүүгч яагаад авлига, хээл хахууль, хүн амины онц ноцтой хэргүүдийг шийдэж болохгүй гэж, яасан сонин зарчим ярина вэ сайдаа. Хууль зүйн сайдын амнаас гармааргүй үг байна шүү. Анхан шатны шүүхэд чинь насаараа шүүгчээр ажиллаж байгаа өндөр дадлага туршлагатай хүмүүс зөндөө байдаг. Үнэн шудрага үйлсийн төлөө нүүрээ ширлэж, хүний эрхээ хязгаарлуулсныхаа төлөө эдийн засгийн баталгаагаа дээд зэргээр хангуулах ёстой юм шүү.

Avatar

Иргэн 2023-11-22 139.5.218.200

Өөрсдийнх нь баталсан ЭБШ хуулиар л хэрэг шийдэж байгаа

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

Хүндэрсэн өвчнийг анхан шатны эмнэлэгт бус 3-р шатлалын эмнэлэгт үзүүлж эмчилдэгтэй адилхан л даа.

Avatar

Еэ еэ бөөвөө 2023-11-22 66.181.181.242

одоогийн давахын иргэн, эрүүгийн ерөнхий шүүгч нарын чадварт эргэлзэж байгаа. 22онд баахан татаасны шүүгч нар томилогдсон. иймэрхүү юмаа янзлуулах гэж томилсон бжээ

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

SEXSEEF UILCHLEEX XNGAAD809T5877

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

SEKSD80955877

Avatar

MGL 2023-11-22 66.181.179.126

Гэр бүлийн шүүх л байхаас, Хүүхдийн шүүх гэж юу байдаг юм бэ. Хүүхдийг шүүхгүй ээ. Гэр бүлийн шүүх хүүхдийн эрхийг хамгаалах ёстой.

Avatar

Нэргүй 2023-11-22 103.57.92.114

Хүн үхсэнийг тоохгүй гар

Avatar

Цалин бол багадаагүй, захиргааны өжилтны цалин нь өам нэмэгдсэн, мэдээлэл нь худал бн аа 2023-11-22 202.9.46.132

Цалин бол багадаагүй. Захиргааны ажилтнуудын цалинч бас нэмэгдсэн, худлаа мэдээлэл өгөх юм

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.181.23

Хаус барьдаг барилгын компаниуд орон сууцныхныг унтуулахгүй, шуугиулагч төхөөрөмжөөр зовоож байна. Орон сууцныхны дээд ба хажуу айлууд нь тусгай шуугидаг төхөөрөмжүүдийг хана ба шаландаа суурилуулж, улмаар нэвт чимээ гаргадаг юм. Ингэхдээ гэмт хэрэгтнүүд хаус барьдаг барилгын компаниудаас хөлс авалгүй, тэдний төлөө үнэгүй зүтгэдэг. Орон сууцандаа байнга дриллдэж байгаа чимээ, чанга хөгжим ба чанга яриа гэх зэргийг 24 цаг сонсож байна. Тиймээс хүмүүс ээ, мафийнхнаас хаус битгий худалдаж аваарай!

Avatar

Зочин 2023-11-22 66.181.179.114

Шүүгчид бас цалин өгдөг юм уу? Тэрийгээ ч тоож авдаггүй биз дээ.

Avatar

Санал 2023-11-22 66.181.180.133

Төрийн дээр иргэд байгаа. Иргэний эрхийг хангах чиглэлээ ажиллах учиртай гишүүд дандаа хүн хорих тамлах чангалах юм ярьдаг болж. Ийм хуульч гэж ч юу байхав. Хүүхдээ зодож хүмүүжүүлдэг аав гэсэн үг

Avatar

ZOCHIN 2023-11-22 202.55.183.178

НҮҮРСНИЙ ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ. ӨНӨРӨӨГ ГАНЦ ЯВУУЛААД Л ЭНХБАЯРЫГ ХАМРЫГ НЬ ТАС ЦОХЬЧИХ ЮМ ДА. НҮҮРСНИЙ ХЭГИЙГ ШИЙДЭХ ЗОРИГТОЙ ААВЫН ХҮҮ ХЭЗЭЭ ТӨРХИЙН БОЛДОО.

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.62

шүүхийн шинэчлэл яасан бэ? Одоогоос хэдэн жилийн өмнө нэлээд эрчимтэй яригдаж байсан шүү дээ. Одоо бүр таг боллоо!!! Шоронжилт хэтэрлээ!

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

Шорон хүрэлцэхгүй бол цахим шоронг бий болгох хэрэгтэй. Гэрээсээ ч гарахааргүй тохиргоо бүхий цахим гав зүүх, мөн зураг хөрөг нэр бүхий мэдээллийг нь давтамжтайгаар нийтэд ил тод мэдээлж байх, нийгэмд ашигтай ажилд дайчлах гэх мэт…

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.191.93

Хулгайчууд хулгайчаа барина гэж байдаггүй юм даа.Хороон дарга хэсгийн ахлагч гээд бүгд энэ хулгайд оролцсон Эд нар л тэнэг авгай хүүхнүүдын тархийг эргүүлж приус авч өгч,мөнгө тарааж Энэ Хүрэлсүгын командыг сонгоход гар бие оролцон Хулгайчуудыг өөгшүүлэн дэмжсэн Одоо өөрөө цэвэрхэн болох гэж жүжиглэж байгаад ахиад намаа ялуулах гэж байгаа башир л арга шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

SEKSDN ANSDNA80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 202.179.25.68

Компааниуд нь байхгүй болоод өөр ХХК байгуулаад яваад байдаг хэсэг нөхөд байдаг тэр нь яах ёстой юм бол

Avatar

BOLD 2023-11-22 103.212.118.124

bitgii jujigleed bai neree soliod l orood irne sh dee

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.216.193

Хуцалгүй огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж