Б.Энхбаяр: Авлигын хэргийг Давж заалдах шатны шүүх, УДШ-ээр хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: Авлигын хэргийг Давж заалдах шатны шүүх, УДШ-ээр хэлэлцэнэ

Б.Энхбаяр: Авлигын хэргийг Давж заалдах шатны шүүх, УДШ-ээр хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн (2023.11.22)ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д  өргөн барихаар боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт орж, шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэдэг зохицуулалт орсон.

Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг үндэслэн, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Шүүх байгуулах асуудлыг Засгийн газар өөрийн тааллаар дангаар УИХ-д өргөн мэдүүлэхгүй гэсэн үг.

2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа шүүх тогтолцоонд дараах өөрчлөлт оруулна. Нэгдүгээрт, орон нутгийн анхан шатны шүүхүүдэд Эрүүгийн хэргийн дагнасан шүүх, Иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэж, нэг шүүүх болно. Энэ шүүх нь дотроо Эрүүгийн хэргийн танхимтай, Иргэний хэргийн танхимтай болно.

Ингэснээр анхан шатны шүүх дээр байгаа хоёр ерөнхий шүүгч нэг болно гэсэн үг. Хоёр тамгын даргатай шүүх нэг тамгын даргатай болно. Ерөнхий шүүгч, Тамгын газрын даргын орон тоо багасна.

Захиргаа нь томорч данхайгаад байна гэдэг асуудлыг шийдэж байгаа.

Хоёрдугаарт, Давж заалдах шатны шүүхүүдийн хүрээнд Орхон, Дархан аймагт байсан Эрүү, Иргэний бие даасан шүүхийг нэгтгэж, нэг Ерөнхий шүүгч, нэг Тамгын даргатай болгоно.

Давж заалдах шатаны шүүхийг тойргийн журмаар байгуулах, бүсчилсэн хэлбэрээр зургаан аймагт байгуулах асуудлыг хөндөхгүй байхаар шийдсэн.  Анхан болон давж заалдах шатны шүүхүүд байрлаж байгаа байр, одоо ажиллаж байгаа орчин нөхцөл гэр хороонд ямар нэгэн хөдөлгөөнд хийгдэхгүй.

Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хялбар буюу зөвшөөрлийн шүүхийн тогтолцооны хувилбарыг  оруулж ирсэн. Энийг Улаанбаатар хотод зөвшөөрлийн буюу хялбар хэргийн ажиллагааны шүүхийг анхан болон давж заалдах шатны журмаар Улаанбаатар хотод нэг шүүхтэй байхаар оруулж ирлээ.

Гэр бүл, хүүхдийн шүүхийг анх удаа Монгол Улсад дангаар байгуулна.

Авлига , албан тушаалын хэрэгт ногдуулж байгаа анхны шүүхээс гаргасан шийдвэр хэт хөнгөн, нөлөөнд орсон байж болзошгүй байгаа. Энэ төрлийн хэргүүд дийлэнхдээ Эрүүгийн хуульд заасан хагмийн бага ял буюу торгох ялаар шийтгүүлж байгаа. Тухайлбал,  Багануурын уурхайн захиралд торгох ял оноосон,  2.7 тэрбум төгрөгийн хээл хахууль авсан асуудалд нэр холбогдсон Хөдөлмөрийн баатарт 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Иймээс авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй.

Өөрөөр хэлбэл, Шууд давж заалдах шатны шүүхээр энэ төрлийн хэргийг шийдвэрлэдэг байна. Улсын дээд шүүхийн  эрүүгийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг болно.  Хоёр шатаар яяна. Шууд Давж заалдах шатны шүүх шийдвэрлэнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү  хуулийн өөрчлөлтийг өнөөдөр УИХ- д өргөн мэдүүлж, нэн яралтай горимоор хэлэлцүүлэхээр боллоо гэсэн юм.

Шүүгчдийн цалин ямар төвшинд байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариулт өглөө.

Анхан шатны шүүгчийн гар дээр авдаг цалин өнөөдрийн байдлаар 2.4 сая төгрөг. Энэ цалин сүүлийн 10 жилд өөрчлөгдөөгүй. Хүмүүс шүүгчийн цалин нэмэгдээд байна гэж ярьдаг. Гэтэл бие даасан тогтоолоор батлагддаг учраас үүнийг нь хөнддөггүй.

Бусад албан хаагчдынхаа цалинг нэмсээр байгаад сүүлийн 10 жил шүүгчдийнхийг өөрчлөөгүй. Шүүгчид өөрсдөө цалингийн асуудлаа олон нийтэд ярьж чаддаггүй юм билээ.

Мөн шүүн таслах үйл ажиллагаа явуулахад оролцогч нь шүүхийн захиргааны ажилтнууд буюу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар байдаг. Шүүхийн захиргааны ажилчид гар дээрээ 1.2 сая төгрөгийн цалин авдаг.

Тиймээс шүүхийн захиргааны ажилтнуудын орон тоог үлэмж хэмжээгээр нэмэх, хоёрдугаарт цалинг нэмэх асуудлыг ярих шаардлага байгаа гэв.

 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн компаниудын талаарх танилцуулгыг Сангийн яамнаас хийлээ. Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тендерт оролцох боломжгүй компаниудыг хар жагсаалтад оруулдаг. Энэ удаад 61 компанийг хар жагсаалтад нэмж орохоор боллоо, одоо байгаа жагсаалт дээр нэмж. Хагас жилийн хугацаанд шалгалт хийсний үндсэн дээр энэхүү жагсаалтыг гаргасан байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулагдсан учраас тушаал гараад дөрвөн сувгаар жагсаалтыг харах боломжтой. Засгийн газар, Сангийн яамны вэб сайт, tender.gov.mn-ээс  мэдээлэл харах боломжтой гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж