"Ногоон" автобуснаас нэг ширхгийг ч хүлээж авахгүй"

"Ногоон" автобуснаас нэг ширхгийг ч хүлээж авахгүй"

"Ногоон" автобуснаас нэг ширхгийг ч хүлээж авахгүй"

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үе шаттай ажлуудын тэргүүн эгнээнд нийтийн тээвэр бичигдэж байгаа. үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.


-Иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах санал гарсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Автобусны тендерийг ирэх баасан гараг (2023.11.24)-ийн 11.00 цагт нээлттэй задална. Олон улсад зарласан тендерийн баримт бичгийг задалж, үнийн дүн, баталгаа зэргийг танилцуулна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг бүгдийг картжуулж бүртгэлжүүлнэ. Нийслэлийн ИТХ-аас 2014 онд баталсан машин цагийн тогтоол байгаа. Уг тогтоолоор автобусны ажилласан цагийг тооцож, татаас олгодог. Зорчигчийг тоололгүй өгдөг энэ механизмыг бид нар өөрчилье гэж байгаа. Цагдаа, хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт үнэгүй зорчдог иргэдийг тоолдог байдал руу шинжилнэ. Үүнд нэлээн том дүн бүхий програм хангамжийн тендер зарласан. Тээвэрлэсэн зоригчийнх нь тоогоор автобус компанид санхүүжилт олгодог шударга зарчим руу шилжинэ. Энэ асуудлыг ярьж эхэлсэн. Шийдвэр гарсан зүйл байхгүй. Би бол аливаа үйлчилгээг үнэгүй байлгахын эсрэг байдаг хүн. Тиймээс автобусаар зорчих тасалбарыг 1000 төгрөг болгож нэмнэ. Одоо байгаа тоон мэдээллээр нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Бид жил бүр 240-250 тэрбум төгрөгийг автобус компаниудад өгдөг. Гэтэл зорчилтын хувь хэмжээ ийм бага байна гэдэг хангалтгүй үзүүлэлт. Зорчигчийн тоог бодитоор гаргадаг болно. Үүний үндсэн дээр автобусны жолоочийн цалинг нэмэгдүүлнэ. Энэ дашрамд автобусны смарт компанитай хамтран ажиллах гэрээгээ цуцлах саналаа хүргүүлсэн.

-Шинэ автобуснууд орж ирснээр нийтийн тээврийн хүртээмж яаж нэмэгдэх вэ?

-Өнөөдөр автобуснуудын өдрийн гаралт 950-980 байгаа. Шинэ автобуснууд орж ирснээр 1300-1400-д хүргэнэ. Ингэхдээ богино чиглэлүүдийг нээнэ.  Энэ ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нээхээр төлөвлөж байна. Ирэх жил автобусны чиглэлийг хурдан болгохын авто замууд дээр эгнээ өргөтгөх ажил хийнэ.

-Төлбөртэй бүсийн асуудал юу болсон бэ?  

-Зарим хүн хөлбөртэй бүс тогтоож, шууд 27500 төгрөг авах мэтээр буруу ойлголт нийгэмд өгсөн. Төлбөртэй бүс тогтоох эрхийг нийслэлийн ИТХ-д өгөх асуудал яригдсан. Энэ асуудлыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад татаж авсан. Түгжрэлийн хуулийн төсөлд орсон бусад зохицуулалт батлагдана гэж найдаж байна. Мөн ирэх оноос эхлэн авто тээврийн улсын үзлэгийг нэгдсэн байдлаар нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулдаг болно. Авто тээврийн улсын үзлэгийг чанаржуулна. Нөгөө талаар төлбөртэй бүс гэж байхгүй болж байгаа болохоор RFID системийг хэрэглэхэд зохимжгүй болж байгаа. Хөдөө орон нутгаас орж ирж байгаа RFID төхөөрөмжөөр нийслэлд хязгаартай зорчиход хяналт тавих байдлаар явж байна.

-“Ногоон” автобусыг буцаах асуудал юу болсон бэ?

-Тэр бидний асуудал биш. Бид "ногоон" автобуснаас нэг ширхгийг ч хүлээн авахгүй гэдэг саналаа АТГ-д хүргүүлсэн. “Ногоон” автобусанд төлсөн мөнгөө буцаан авч, шинэ автобус худалдаж авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-22 66.181.177.80

Тэр хувь хүн такси барьж суухад 5 сая, жолоочийг 50 саяар торгох асуудал арай байнаа. Хүний эрх боосон шийдвэр гаргаж байна. Хотын даргаа үүнд анхаарч хандана уу.

Avatar

Нэргүй 2023-11-22 203.98.76.69

Гадны ийм туршлага байдаг. Ямарч мөнгө төлөхгүй явж байгаа ахмадууд маань мөнгөө төлөөд явж байгаа залуусын суудлыг загнаж байгаад л эзэгнэнэ. Ер нь автобусны үнэ тариф нэмэгдэх ёстой. Сурагч, оюутнуудад зориулсан зохистой хувилбар олох ёстой.Өндөр төлбөр төлж машинаар явж байснаас сандал суудал нь чөлөөтэй цэвэрхэн нийтийн тээвэрт аяндаа л сууна. оргил ачааллын үед зам дээр зогсоод утсаа ухаж байгаа хүмүүсийг хайр найргүй торгох ёстой.

Avatar

Нэргүй 2023-11-22 203.98.76.69

Одоо бараг автобусаар явж байгаа хүмүүсийн 70 хувь төлбөргүй буюу хөнгөлөлтэй явж байна. Картаа уншуулахыг харж байхад сурагч, оюутан, өндөр настан л гэж сонсогддог. Хүн болгон адилхан төлж явдаг болж байж наад автобусанд чинь суудал гарна. Жишээ нь ахмадуудад тэтгэвэр дээр нь 7 хоногийн автобусны мөнгө нэмээд өгчих. Гарвал тэр мөнгөөрөө явна биз. Ихэндээ энийгээ орлого болгоод барагтай бол бараг гарахгүй.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.107.89

захиалсан хүмүүсийг тэр автобусанд нь суулгаад вьетнаи руу нь цөл

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

* Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-22 203.17.23.197

Луйвар хийсэн луйварчдаар үнийг нь төлүүлээд ноогдох ялыг нь эдлүүлээд бүх автобусанд Үзлэг шалгалт хийгээд ашиглаж болох хугацааг тогтоож шинээр үнийг нь 40 саяаар үнэлээд боломжтойг нь богино хугацаагар ашигласан нь дээр.

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.216.191

Зөв шүү

Avatar

иргэн 2023-11-22 62.55.205.86

Өнөрөөгөө ашиглаж, ард түмний сэтгэл санааг өөр тийш нь хандуулаад л, ногоон автобусаа дараад л нэг л биш ээ, Нямбаатар дарга, кккккккк

Avatar

555 2023-11-22 66.181.190.166

Худалдан авалтаас ингэж мурих юм бол та нарт нийлүүлэх хүн олдох уу? Та нар өөрсдөө л цавчааа хийх шуналдаа хөтлөгдөж, ирүүлсэн загварыг баталсан шүү дээ…

Avatar

Нэргүй 2023-11-22 43.228.129.131

хаха чамд шинэ оймс гээд шивэртэй хуучин оймс өгвөл чи авах уу

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.46.138

Заа бас авто үзлэгээ оочиртой болгох нээ..Соц үед авто үзлэгт орох гэж алаан болдогсон

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.161.170

Ягшдээ. Харагдаач.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.186.190

Эргэж буцалгүй, ярьсан хэлсэндээ байгаарай

Avatar

Донгио 2023-11-22 139.5.217.133

Эргүү донгио. Ядахад энэ намд олдож байгаа хүний нөөц нь энэ.

Avatar

Нэргүй 2023-11-22 212.174.130.51

Nam yarisan muu mal ajilgui 8 jil hetsuu baina uu

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.187.153

Сонгоуйлын эхлэл

Avatar

Бадарч тахар 2023-11-22 66.181.180.131

Хүдэр том биётэй танхай залуусаар кондуктар хийлгүүл !

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.47.12

Тэгж яах гээд байгаа юм бэ, зүгээр наадхаа болиулаач!!! Бүгд мөнгөө төлж зорчдог болгооч ээ!

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.62

атобусны жолооч нарын бэлэн мөнгө авч нийтийн тээврийг дампууруулж байгааг зогсоож чадахгүй бну!

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.62

автобусанд яах гэж хөгжим суурилуулж өгдөг юм бэ? Орк жолооч нар хөгжмөө чарлуулаад ямар ч ая тухтай зорчих боломж алга!!! Нийтийн тээвэр хамгийн нам гүм байх ёстой орчин учир хөгжилтэй орнуудад хөгжим тавьдаггүй!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.89.1

бас тэнд хүнийг нийгмийнх нь байдлаар хөгшин хөвөө хөнгөлт тэтгэвэрээр нь нийтийн өмнө зарлаж улалзуулдаггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж