Европын парламент Украинд төлөөлөгчийн газраа нээнэ

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Европын парламент Украинд төлөөлөгчийн газраа нээнэ

Европын парламент Украинд төлөөлөгчийн газраа нээнэ

Украины өндөр албан тушаалтнуудын хүсэлтийн дагуу Европын парламент Киевт төлөөлөгчийн газраа нээхийг зөвшөөрсөн тухай "Euractiv" мэдээлэв. Уг шийдвэрийг арваннэгдүгээр сарын 20-нд баталсан бөгөөд Украины парламенттай харилцах харилцааг хөнгөвчлөх, тэр дундаа, Европын парламентын хороодтой холбох зорилготой гэж мэдээллээ.

Европын парламент нь гишүүн орон бүрд харилцаа холбоог ажиллуулж, тус тусад нь улс орнуудтай харилцах ажлыг эрчимжүүлдэг. Мөн Европын холбооноос гадуур тухайлбал, АНУ эсвэл Их Британид хэд хэдэн оффистой.

"Euractiv"-т дурдсанаар, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн гуравдугаар сард Львов хотод уулзах үеэрээ Европын парламентын ерөнхийлөгч Роберта Мецолагаас Киевт төлөөлөгчөө байгуулахыг хүссэн байна. Украины парламентын дарга Руслан Стефанчук мөн энэ асуудлыг дөрөвдүгээр сарын сүүлээр тавьсан гэж мэдэгджээ.

Украинд төлөөлөгчийн газраа нээх нь Европын холбооны парламентын хороодод тус улсад болон Зүүн түншлэлийн бусад орнуудад "болж буй асуудал, үйл явцын талаар тогтмол мэдээлэлтэй байх" зорилготой гэж баримт бичигт дурджээ.

Украин улс нь Европын холбоонд элсэх хүсэлтээ 2022 оны хоёрдугаар сард өргөн барьсан.  Европын комиссоос саяхан Киевийн шинэчлэлийн хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрч, элсэх албан ёсны хэлэлцээг эхлүүлэхийг санал болгосон. Европын холбооны удирдагчид ирэх арванхоёрдугаар сард элсэх хэлэлцээний шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Хэлэлцээг эхлүүлэхийг зарим гишүүд дэмжиж байгаа бол Унгар улс ийм алхам хийхийг эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж