Пёньян 2 удаа бүтэлгүйтсэн ч хиймэл дагуулаа амжилттай хөөргөв

Пёньян 2 удаа бүтэлгүйтсэн ч хиймэл дагуулаа амжилттай хөөргөв

Пёньян 2 удаа бүтэлгүйтсэн ч хиймэл дагуулаа амжилттай хөөргөв

Хойд Солонгос энэ оны эхээр хоёр удаа бүтэлгүйтсэний эцэст өчигдөр тагнуулын хиймэл дагуулаа сансрын тойрог замд амжилттай оруулсан гэж мэдэгдэв. Пёньяны удирдагч Ким Жон Ун бүс нутаг дахь АНУ-ын хүчнийг ажиглахын тулд тагнуулын хиймэл дагуул хөөргөхөө амласан юм. Хиймэл дагуулыг Мягмар гаригт хөөргөх ажиллагааг Ким Жон Ун даргалсан гэж Хойд Солонгосын албан ёсны төв мэдээллийн агентлаг мэдээлсэн бөгөөд богино хугацаанд хэд хэдэн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхийг хүсч байна гэжээ. "Ким Жон Ун  Бүгд найрамдах улсын дайнаас урьдчилан сэргийлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр оруулах пуужинг хөөргөхөд тусалсан бүх боловсон хүчин, эрдэмтэн, техникийн ажилтнуудад баяр хүргэв" гэж KCNA агентлаг онцлон тэмдэглэжээ. Тус агентлаг хөөргөх үеийн зургуудыг өнөөдөр нийтлэв.

Пёньяны пуужин хөөргөх ажиллагааг анхааралтай ажиглаж, үйл явдлыг үнэлэхээр хамтран ажиллаж байгаа АНУ, Япон, Өмнөд Солонгосын талаас хиймэл дагуул амжилттай байршсан тухай ямар ч баталгаа гараагүй байна.

Гэхдээ "Цагаан ордны зүгээс Пёньяны пуужин хөөргөснийг буруушааж, нөхцөл байдлыг үнэлэхийн тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллаж байна" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон мэдэгдлээ. Сөүлийн Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэл хийхдээ, Хойд Солонгосын цэргийн тагнуулын хиймэл дагуул зөөвөрлөсөн пуужин Мягмар гаригт өмнөд чиглэлд хөөрсөн. Пуужинг 22:43 цагийн орчимд Хойд Пёнган мужаас харвасан" гэж   сэтгүүлчдэд мэдээлжээ. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл пуужин хөөргөсний дараа хуралдаж, гишүүд нь Сөүл хилийн дагуух хурцадмал байдлыг намжаахын тулд 2018 онд Хойд Солонгостой байгуулсан гэрээний зарим хэсгийг цуцлах арга хэмжээ авна гэж Ёнхап мэдээлэв.

Япон өмнөд хэсэгт орших Окинава арлын албаныхны зүгээс  ард иргэдээ хоргодох газар хайхыг анхааруулсан бөгөөд пуужин нисч өнгөрсний дараа сэрэмжлүүлгээ цуцалсан байна. Засгийн газрын дээд хэмжээний төлөөлөгч Хироказу Мацуно сэтгүүлчдэд хэлэхдээ,  пуужин хөөргөсөн нь НҮБ-ын тогтоолыг зөрчсөн үйлдэл гэдгийг онцолжээ. Хойд Солонгос сүүлийн 25 жилийн хугацаанд хиймэл дагуул байрлуулах гэж долоон удаа оролдсон. Үүний тав нь далайд осолдож, хоёр нь сансарт гарсан ч ажиллагаа нь эргэлзээтэй.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 202.70.34.27

Яаж ч муу хэллээ гэсэн Монголоос л лав илүү юмаа. Бусдын царай харахгүй л амьдраад байгаа улс даа…

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.177.134

яасан их Тоолдог юм тэгвэл Илон Маск 200-удаа Бүтэлгүйтсэн

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.47.27

Уг нь гайгүй инжинер ч хийчихдэг л болсон цаг шдээ ..Хөөргөж байгаа улс нь солиотой улс болхоор л шуугиад байгаа байх л даа

Avatar

Нэргүй 2023-11-22 185.199.102.12

Манай Монгол юу хийж чадах уу? АРХИ – ДУЛААНЫ аргаар боловсруулсан өмхий мах хамгийн сайн хийж чадна. Улс орнууд хөгжөөд тасраад явчихсан. Харахгүй юу Вьетнамуудыг. Дээх нь Вьетнамчууд Монголчуудыг ах нар гэдэг байлаа.

Avatar

Нэргүй 2023-11-22 80.83.235.85

Манай хэд 10-20 жил явсан машин оруулж ирээд Монголд яваагүй сая орж ирсэн гэж тэнэгтээд. Тэр машин нь тэнтэй манай мөнгөөр 20 хуушуурны үнэтэй. Ха ха ха монгол хүн бүтэхгүй оркууд шүү.

Avatar

зочин 2023-11-22 202.126.88.130

манай зарим нөхдийн хийж чаддаг юм нь хэрүүл, үзэн ядалт Төрд гарч нийгмийн өмчөөс идэж уух л хүсэл.Нэг хэсэг нь улс орноо сүйрүүж, нурааж,нөгөө хэсэг нь үүнийг засах гэж ядсан ийм л дүр зураг байна. Хойт солонгосчууд шиг юм хийж бүтээж сураасай. Хэнээс ч дор бус ажиллаж амьдарч чаддаг болоосой.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.181.152

Айлын хүүхдүүд/айхтар/пуужин хийж тоглоод л,манай хэд хүүхдийн хуучин машин будаад өгөхөд хөөрөөд л.

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.47.12

Хийж чадахгүй байсан юмаа Оросоос авч дээ, хөөрхий. "Өөрсдөө юу ч чадахгүй байж" гээд өмөөрөөд ороод ирдэг мояа ояа нарт хандаж хэлэхэд: ард иргэдээ өлсгөж, хөдөлмөрийн лагерьт боолын хөдөлмөр эрхлүүлэн байж ингэж нэг хиймэл дагуул хөөргөөд яахав дээ. Соц үед амьдардаг байсан үетэйгээ харьцуулахад унах машинтай, өмсөх хувцастай, цадталаа идэх хоолтой, сүүлийн загварын гар утастай, интернет ороод хүссэнээ үзээд, сураад мэдээд авах эрх чөлөөтэй байгаадаа баярлаж байгаа шүү би

Avatar

Нэргүй 2023-11-22 129.146.35.7

Чи ядаж худгаас ус зөөдөг тэрэг хийж сур аа. 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.177.134

эргүү тэнэг хог , наад юмнууд чинь 1д.дэлхийн бүх орнуудад , бүр хамгийн ядуу орнуудад ч бий-энэ чинь энэ цагийн тренд-эргүү хогоо 2д.наад юмнууд чинь Соц үеийн ДЦС-гүйгээр зүгээр л хог

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.177.134

202.9.47.12-эргүү тэнэг хогоо ,америк барууныхан өөрсдөө бүр 1950-иад хойш болон одоо бүр НҮБ-р дамжуулан э/з-н Хориг тавьж ирсэн(Монголыг ингэсэн яаж нусаа хацардаа наах байсан бол), үргэлж бүх л болох болохгүй зүйлээр элдвээр хэлж ирсэн-эргүү тэнэг хог үүнд нь итгэчихсэн,бөөсөн тархитай хог ,27сая хүн амтай ард түмэн -эргүү тэнэг хог-чамаас тэнэг л байв гэж

Avatar

Зочин 2023-11-22 59.153.113.129

Зүгээр нэг компани хөөргөж болоод байхад, яагаад болохгүй гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж