Пёньян 2 удаа бүтэлгүйтсэн ч хиймэл дагуулаа амжилттай хөөргөв

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Пёньян 2 удаа бүтэлгүйтсэн ч хиймэл дагуулаа амжилттай хөөргөв

Пёньян 2 удаа бүтэлгүйтсэн ч хиймэл дагуулаа амжилттай хөөргөв

Хойд Солонгос энэ оны эхээр хоёр удаа бүтэлгүйтсэний эцэст өчигдөр тагнуулын хиймэл дагуулаа сансрын тойрог замд амжилттай оруулсан гэж мэдэгдэв. Пёньяны удирдагч Ким Жон Ун бүс нутаг дахь АНУ-ын хүчнийг ажиглахын тулд тагнуулын хиймэл дагуул хөөргөхөө амласан юм. Хиймэл дагуулыг Мягмар гаригт хөөргөх ажиллагааг Ким Жон Ун даргалсан гэж Хойд Солонгосын албан ёсны төв мэдээллийн агентлаг мэдээлсэн бөгөөд богино хугацаанд хэд хэдэн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхийг хүсч байна гэжээ. "Ким Жон Ун  Бүгд найрамдах улсын дайнаас урьдчилан сэргийлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр оруулах пуужинг хөөргөхөд тусалсан бүх боловсон хүчин, эрдэмтэн, техникийн ажилтнуудад баяр хүргэв" гэж KCNA агентлаг онцлон тэмдэглэжээ. Тус агентлаг хөөргөх үеийн зургуудыг өнөөдөр нийтлэв.

Пёньяны пуужин хөөргөх ажиллагааг анхааралтай ажиглаж, үйл явдлыг үнэлэхээр хамтран ажиллаж байгаа АНУ, Япон, Өмнөд Солонгосын талаас хиймэл дагуул амжилттай байршсан тухай ямар ч баталгаа гараагүй байна.

Гэхдээ "Цагаан ордны зүгээс Пёньяны пуужин хөөргөснийг буруушааж, нөхцөл байдлыг үнэлэхийн тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллаж байна" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон мэдэгдлээ. Сөүлийн Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэл хийхдээ, Хойд Солонгосын цэргийн тагнуулын хиймэл дагуул зөөвөрлөсөн пуужин Мягмар гаригт өмнөд чиглэлд хөөрсөн. Пуужинг 22:43 цагийн орчимд Хойд Пёнган мужаас харвасан" гэж   сэтгүүлчдэд мэдээлжээ. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл пуужин хөөргөсний дараа хуралдаж, гишүүд нь Сөүл хилийн дагуух хурцадмал байдлыг намжаахын тулд 2018 онд Хойд Солонгостой байгуулсан гэрээний зарим хэсгийг цуцлах арга хэмжээ авна гэж Ёнхап мэдээлэв.

Япон өмнөд хэсэгт орших Окинава арлын албаныхны зүгээс  ард иргэдээ хоргодох газар хайхыг анхааруулсан бөгөөд пуужин нисч өнгөрсний дараа сэрэмжлүүлгээ цуцалсан байна. Засгийн газрын дээд хэмжээний төлөөлөгч Хироказу Мацуно сэтгүүлчдэд хэлэхдээ,  пуужин хөөргөсөн нь НҮБ-ын тогтоолыг зөрчсөн үйлдэл гэдгийг онцолжээ. Хойд Солонгос сүүлийн 25 жилийн хугацаанд хиймэл дагуул байрлуулах гэж долоон удаа оролдсон. Үүний тав нь далайд осолдож, хоёр нь сансарт гарсан ч ажиллагаа нь эргэлзээтэй.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж