Үзэгдэх орчин хязгаарлагдсан, зорчихгүй байхыг анхааруулж буй замууд

Үзэгдэх орчин хязгаарлагдсан, зорчихгүй байхыг анхааруулж буй замууд

Үзэгдэх орчин хязгаарлагдсан, зорчихгүй байхыг анхааруулж буй замууд

Энэ долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын газраас анхааруулж буй. Өчигдрөөс орон нутгийн замуудад халтиргаа гулгаа их үүсч, замууд мөстсөн бөгөөд энэ үеэр хурд хэтрүүлснээс осол хэд хэд гарсан бол малдаа явж байхдаа төөрч, сураггүй болсон хүмүүс ч байгаа юм. Тиймээс хол замд зорчихдоо анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. Мөн өчигдөр /2023.11.21/ 23:00 цагаас орон нутгийн чиглэлийн зарим замд хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаад байсан.

Авто тээврийн үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, арваннэгдүгээр сарын 22-ны өглөөний байдлаар нэг чиглэлд зам хаасныг нээсэн бөгөөд нийт дөрвөн чиглэлд хүчтэй цасан шуургатай байна гэсэн юм.

Тухайлбал,А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, өнөөдөр 09:00 цагаас нээжээ. Харин:
  • А0401 дугаартай Дархан-Улаанбаатар,
  • А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замуудад хүчтэй цасан шуурга шуурч байна.

Мөн А1001 дугаартай Дархан-Эрдэнэт, А1002 дугаартай Эрдэнэт-Булган чиглэлийн авто зам дагуу цас ороогүй хэдий ч салхи хүчтэй салхилж байгааг анхаарууллаа. Одоогийн байдлаар бусад нутгаар цаг агаар тогтуун, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

*** Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-22 103.140.10.206

na gg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж