Мишээл Резидэнс бизнес зэрэглэлийн орон сууц ашиглалтад орж байна

Мишээл Резидэнс бизнес зэрэглэлийн орон сууц ашиглалтад орж байна

Мишээл Резидэнс бизнес зэрэглэлийн орон сууц ашиглалтад орж байна

Амьдрах таатай орчин, хэрэгцээт үйлчилгээний төвлөрлийг харж орон сууц сонгох нь их хотын завгүй амьдрал дунд гэр бүлдээ цаг гаргах, аюулгүй, ая тухтай ,амар тайван амьдрах, үл хөдлөх хөрөнгө нь үнэ цэнээ алдахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой. “Мишээл резиденс” нь монголд анх удаа Сингапурын жишгээр “Бизнес зэрэглэл”-ийн орон сууц концепцийг хөгжүүлж, архитектурын шинэлэг шийдэл, барилгын чанар, консьерж үйлчилгээгээрээ бусад төслөөс онцгойрч байгаа бүтээн байгуулалт юм.

“Мишээл резиденс” орон сууц нь Монголын барилгын салбар дахь шилдэг компаниудыг нэгтгэн бүтээн байгуулалтаа өрнүүлжээ .

ЦОНХ, АГААРЖУУЛАЛТЫН ХООЛОЙ – “МАК” ХХК

“МАК” ХХК-ийн Евро виндоор үйлдвэр “Мишээл резиденс” төсөлд ХБНГУ-ын Schüco  СТ70 системийн 5000м2 цонх

  • 48 db-ийн дуу тусгаарлалттай
  • 8А зэргийн ус нэвчилттэй
  • С5 зэргийн 2000 паскалийн салхины ачаалал даах чадвартай
  • Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон EPDM дэвшилтэт технологийн 3 давхар жийргэвчтэй
  • Хулгайн хамгаалалтын олон улсын RC3 стандарттай гэдгээрээ давуу талтай

Мөн “МАК” ХХК-ийн Евро Венти үйлдвэр нь Европ стандартын дагуу өндөр чанарын ган агааржуулах хоолойг үйлдвэрлэж “Мишээл резиденс” орон сууцны төсөлд нийлүүлсэн байна.

“SWORD” -ЦАХИЛГААН ШАТ

“Мишээл резиденс” орон сууцанд аюулгүй байдал, тав тухыг хангасан “Sword” брэндийн цахилгаан шатыг суурилуулсан. “Sword” брэндийн цахилгаан шат нь жилд 120 000 орчим буюу 3 минутанд 1 лифт үйлдвэрлэж борлуулдаг. Ая тух, аюулгүй байдлаараа дэлхийд танигдсан брэнд гэдгээрээ ”Мишээл резиденс”-ийн сонголт болжээ. 

ХОЛБОО ДОХИОЛОЛ, ГЭРИЙН АВТОМАТЖУУЛАЛТ – “ДИЖИТАЛ ПОВЕР” ХХК

“Мишээл резиденс” төслийн холбоо дохиолол, гэрийн автоматжуулалт, нэвтрэх системийн ажлыг “Дижитал Повер” ХХК хариуцаж байна.

Хяналтын камерын систем, галын дохиоллын систем, зарлан мэдээллэх систем зэрэг таны аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх холбоо дохиолол “ Мишээл резиденс” төсөлд цогцоороо хийгджээ

Гэрийн автоматжуулалтанд ус мэдрэгч, хөдөлгөөн мэдрэгч, хулгайн дохиоллыг хийхээс гадна хөшиг, розетка, унтраалга, гэрлээ автоматжуулж болохоор кабелийн холболтууд хийгдэж байгаагаараа давуу талтай

ДОТОР ХАЛААЛТЫН СИСТЕМ – “МОДЕРНХАС” ХХК

Салбартаа 10 гаруй жилийн туршлагатай “Модернхас” ХХК “Мишээл резиденс” төслийн дотор халаалтын системийг хийж гүйцэтгэлээ.

ГАДНА ФАСАД-“СПАСИОН” ХХК

Барилгын гадна фасад нь үзэмжийн талаасаа төдийгүй тухайн барилгын чанарт нөлөөлдөг чухал хэсгийн нэг юм. Тэгвэл Мишээл резиденс орон сууц нь Метал фасад нь барилгын гадна талыг байгалийн нөлөөнөөс удаан хугацаанд хамгаалж, эрүүл мэнд байгаль орчинд ээлтэй, галын аюулгүй байдал өндөр түвшин хамгаалагдсан /галд тэсвэртэй/ гэдгээрээ давуу талтай байдаг.

“ДОТОР ЦАХИЛГААН УГСРАЛТЫН- “MEGA LIGHTING ХХК

Зургийн дагуу хийж гүйцэтгэсэн дотор цахилгаан угсралтын ажилд ОХУ-ын IEK брэндийн тоноглолыг ашигласан байна.

IEK брэндийн хувьд ОХУ-д цахилгаан техникийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг юм.

Мөн айл өрхүүдэд Measurement брэндийн цахилгааны тоолуур тавигдаж байгаа бөгөөд тус тоолуур нь  алсын зайнаас таслах, мэдээлэл авах, дамжуулах боломжтой  гэдгээрээ давуу талтай

ДУЛААН МЕХАНИК- “ДЭЛГЭРМӨРӨН ИНЖЕНЕРИНГ” ХХК

“Мишээл резиденс” орон сууцны төслийн  дулаан механикийн ажлыг салбартаа 10 гаруй жилийн туршлагатай “Дэлгэрмөрөн инженеринг” ХХК хийж гүйцэтгэлээ

Дулаан механикийн ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэхдээ Герман улсад үйлдвэрлэгдсэн тоноглол ашигласан бөгөөд олон улсын стандарт нийцүүлж ажилласан байна

 

“ТӨГС ХИЛЭН” ХХК

Төслийн дотор цэвэр, бохир ус болон галын автомат систем, нөөцийн савны угсралтын ажлыг “Төгс хилэн” ХХК хийж гүйцэтгэжээ

Тус компаний хувьд барилгын салбарт 2013 оноос хойш тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

“Мишээл резиденс” төсөл дээр ажиллахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий брэндийн тоноглолуудыг ашиглажээ

Ашиглалтанд орж буй "Мишээл Резиденс" орон сууцанд 3-5 өрөө цөөн үлдсэн байрандаа захиалга авч байна.

Моби: 9999-8849, 9986-5151, 9907-4903

Юнител: 8888-4595, 8802-5558

Скай: 9099-5533

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

**** Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж