Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэнг Австралийн засгийн газар суллажээ

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэнг Австралийн засгийн газар суллажээ

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэнг Австралийн засгийн газар суллажээ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн Малайзын хоёр хэрэгтний нэг Сирул Азхар Умар гэгч нь 2015 онд Австрали улс руу зугтаж, Сидней дэх хууль бус цагаачдыг саатуулах төвд хоригдож байсан. Гэвч арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Австралийн засгийн газраас түүнийг Виллавудын цагаачлалын саатуулах төвөөс сулласан гэдгийг С.Шаарийбуу хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Хэрэгтнийг тодорхойгүй хугацаагаар баривчлах ялыг Австралийн Дээд шүүх хүчингүй болгосноор цагаачлалын төвд хоригдож байсан өөр 86 хүний хамт суллагдсан аж.

Австралийн сонинд өгсөн ярилцлагадаа С.Шаарийбуу, "Охиныг нь хөнөөсөн хэрэгтэн Австралид сул чөлөөтэй явж байгаад цочирдож, тус улсын Засгийн газарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ". Түүнчлэн хууль бус цагаачдыг хорих төвөөс суллагдаж буй хүмүүсийн дунд охиныг нь хөнөөсөн багтсан тухай Австралийн засгийн газрын төлөөлөгч өөрт нь мэдээллээгүй гэдгийг онцолсон байна.

С.Шаарийбуу хэлэхдээ, "Хохирогчдын гэр бүлийнхний хүний эрх хаана байна вэ?, Бид энд амьд мэнд, өнөөдрийг хүртэл шаналж зовсоор байна. Австрали улсад Монголын Элчин сайдын яам болон Улаанбаатарт Австралийн Элчин сайдын яам ч бий. Хэн нь ч надтай холбогдоогүй" гэжээ.

Өдгөө 52 настай Сирул Азхар Умар нь  2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг Малайзын Селангор дахь ойд хоёр удаа буудаж, дараа нь биеийг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлж хөнөөсөн хэрэгт  буруутгагдсан.

Уг хэргийг хамтран үйлдсэн 47  настай Азила Хадри нарт Малайзын шүүх 2009 онд цаазын ял оноосон. Гэвч 2013 онд Малайзын Давж заалдах шатны шүүх Азила, Сирул нарын давж заалдах гомдлыг зөвшөөрч, тэднийг ялаас чөлөөлөв. Энэ хооронд Сирул нь Сидней рүү зугтаж, 2019 онд Австрали улсад орогнол хүсч өргөдөл гаргасан нь няцаагдсан.

Малайзын Холбооны шүүх 2015 онд  Сирул, Азила нарыг цагаатгах шийдвэрийг цуцалж, Дээд шүүхээс оноосон цаазаар авах ялыг сэргээсэн. Азила нь өдгөө Сунгай Було шоронд хоригдож буй. Тэрбээр  шүүх хурал дахин явуулахтай холбоотойгоор цаазын ялыг хойшлуулах хүсэлтийг 2020 оны арванхоёрдугаар сард гаргасан юм.

Ш.Алтантуяагийн гэр бүл 100 сая ринггитийн нөхөн төлбөр шаардсан заргыг 2007 онд Малайзын шүүхэд гаргасан. Харин 2022 оны арванхоёрдугаар сард Шах Алам Дээд шүүхээс Азила, Сирул нар болон тэдэнтэй Абдул Разак Багинда, мөн Малайзын Засгийн газрыг Ш.Алтантуяагийн гэр бүлд 5 сая ринггит /1.45 сая ам.доллар орчим/ нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргасан. Багинда нь Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разактай ойрын холбоотон гэдгээрээ олны анхаарлыг ихээр татсан.

ЭХ СУРВАЛЖ: THE STAR, STRAIT TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж