"Цэрэг, арми 1990 оны өмнөх хуарангийн системээсээ салаагүй байна"

"Цэрэг, арми 1990 оны өмнөх хуарангийн системээсээ салаагүй байна"

"Цэрэг, арми 1990 оны өмнөх хуарангийн системээсээ салаагүй байна"

Ардчилсан намын Хууль зүйн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Цэрэг армитай холбоотой халагламаар баримтууд гарч байна. Монгол Улсад ер нь цэрэг армийн бодлого алдагджээ гэж дүгнэж болох уу?

-Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэг бодлого өнгөрсөн 30 жилд цаасан дээр хангалттай гарсан. Үндсэн хуулиар Монгол Улс зэвсэгтэй хүчинтэй байна гээд маш тодорхой зарлачихсан. 1998 онд “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс”-ийг анх баталсан. 1994 онд Батлан хамгаалахын хуулиудыг шинэчилсэн.

2010 онд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг УИХ-аар шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Батлан хамгаалах багц хуулийг шинэчилсэн. Төрийн цэргийн бодлогын үндэс бодлогын баримт бичгийг Батлан хамгаалах бодлогын үндэс болгож өөрчилсөн. Харамсалтай нь цаасан дээр л бодлогын сайн баримт бичигтэй болсон. Бодит амьдрал дээр эдгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.

-Шалтгаан нь?

-Хуулиар Батлан хамгаалах яам төрийн захиргааны төв байгууллага. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын бүтэц юм. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалахын яам улс төрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой газар. Харин Зэвсэгт хүчний жанжин штабыг цэргийн генерал ч юмуу, мэргэжлийн хүн удирдах ёстой. Гэтэл өнөөдөр энэ хоёр институц холилдчихоод байна. Аль нь яам, аль нь Жанжин штаб нь мэдэгдэхгүй болчихсон. Ингэж холилдсоноос болоод гажуудчихаад байна. Үүнээс гадна Монгол Улсын цэрэг арми ЗХУ-ыг дагаж байсан ерэн оны өмнөх хуарангийн системээсээ салаагүй байна. Цаасан дээр шинэчлэл хийсэн боловч бодит байдал дээр цэрэг эрсийг хуаранд аваачаад хорьчихдог, хуарангийн ужгирсан систем огт өөрчлөгдөхгүй явж ирлээ. Зарчим, хандлага, арга хэлбэрт огт өөрчлөлт гарсангүй. Тиймээс өнөөдөр идээ бээр нь хагарч байна.

-Энэ хандлага, энэ гажуудлаа засахын тулд нэн тэргүүнд яах ёстой вэ?

-Батлан хамгаалах, цэрэг нэгтгэлийн анги нэгтгэлүүдийг өөр болгох ёстой. Батлан хамгаалахын шинэчлэгдсэн бодлого гурван чиглэлтэй гарсан. Нэгдүгээрт, Монгол Улс байнгын мэргэжлийн армитай байна. Энэ нь тусгай батальон л доо. НҮБ-ын энхийг ахиулах ажиллагаанд оролцдог. Байнгын бэлтгэл, сургуулилт хангадаг, олон улсын цэрэг стандартыг хангасан хүмүүс байдаг тусгай батальон. Энэ нь армиа бэлтгэх ёстой.

Гэтэл энэхүү армид алба хааж байгаа хүмүүсийн цалин, хангамж, нийгмийн хамгааллыг хангалттай бүрдүүлж өгч чадахгүй байна. Угтаа энэ хүмүүс л энхийг сахиулах ажиллагаагаар дэлхийд Монголын армийн нэр хүндийг, Монголынхоо нэрийг өргөж байгаа шүү дээ .

-Оюутныг цэрэгт татсан нь буруу гэх шүүмжлэл гарсан. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Бидний үед оюутан цэрэг хөтөлбөрийг гаргасан. Үүнийг Батлан хамгаалахын хуульд оруулсан. Залуучууд их, дээд сургуульд сурах хэрэгтэй. Үндсэн хуулиар цэргийн алба хаах нь иргэн бүрийн үндсэн үүрэг гэж заасан учраас бид үндсэн хуулиа хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ Үндсэн хуулиа хэрэгжүүлж байна гээд залуучуудыг нэг жил хуаранд аваачиж хориод зодож, нүддэг байж яав ч болохгүй. Ийм зүйл рүү чиглээгүй.

Зорилго нь оюутанд зун амарсан үедээ цэргийн алба хаах боломжийг гаргасан. Үүгээр бид оюутнууд, залууст цэргийн мэргэжлийн боловсролыг олгохыг зорьж байсан.

Цэргийн ангийг хүмүүжүүлэх зүйл гэж ойлгоод байна. Үгүй шүү дээ. Цэргийн алба хаалгаж байгаа учир нь цэргийн мэргэжлийн боловсрол олгох юм. Түүнээс хүмүүжүүлэх газар биш, сургалтын газар байхгүй юу. Цэргийн анги нэгтгэл гэдэг бол цэргийн мэргэжлийн боловсрол олгодог газар байх ёстой юм. Оюутнууд бусад үед өөрийн сонгосон хууль, багш, анагаахаар ч юмуу мэргэжлийн боловсролоо олж харин зуны цагт оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж цэргийн мэргэжлийн боловсрол эзэмшдэг байхаар зохицуулсан зүйл. Өөрөөр хэлбэл, их сургуульд сурч байхдаа цэргийн албаа хаах боломжтой богино хугацааны үр дүнтэй хөтөлбөр байсан.

Ний нуугүй хэлэхэд, оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд “Оюутан цэрэг хөтөлбөрт хүүхдээ явуулмаар байна” гэж олон хүн хөөцөлддөг байсан. Цэрэг татлага бол эсрэгээрээ. Миний хүүхдийг чөлөөлөөд өгөөч гэж хөөцөлддөг. Цэрэгт яваад зодуулбал яах вэ, янз бүрийн байдлаар хохирчихвол яах юм бэ гэдэг. Ийм хоёр өөр зүйл.

Нөгөө талаас их сургуульд сураагүй уул уурхай, газар тариалан, барилга, бүтээн байгуулалтад дулааны улиралд ажилладаг залуус өвлийн улиралд оюутан цэрэг шиг цэргийн алба хаах боломжийг бүрдэх хэрэгтэй. Оюутнууд нь зуны хугацаанд, бусад салбарт ажиллаж байгаа жирийн залуучууд өвлийн хугацаанд албаа 45, 45 хоногоор хаах байдлаар цэргийн мэргэжлийн боловсрол олгохыг зорьж байсан. Хамгийн гол нь цэрэгт цэргийн мэргэжлийн боловсролыг олгох гэж байгаа болохоос сайн эр хүн, сайн эцэг болгох нь тусдаа асуудал. Үүнээс гадна орон нутгийн хамгаалалт гэдэг зүйлийг бид шинэ хуулиар оруулсан. Гэтэл үүнийг дайчилгаа гэж ойлгоод байгаа юм. Үгүй. Энэ нь Швейцарын маягаар тухайн орон нутагтаа тухайн хүн цэргийн мэргэжил эзэмшихэд чиглэж байгаа юм. Жишээлбэл, Укриан шиг байдалд ороход цэргийн боловсролоор бэлтгэгдсэн байх гэдэг үүднээс л дээ. Гэхдээ энэ нь Дорнодын хүүхдийг Ховд руу, Улаанбаатарт байгаа залууг Өмнөговь руу хүчээр явуулах биш. Тухайн тухайн орон нутагтаа, анги нэгтгэлүүд дээр өөрийн чөлөөт цагтаа мэргэжлийн боловсрол авдаг байна. Энэ нь тухайн хүний сонголтоор хийгдэнэ. Хүчээр аль нэг анги нэгтгэл рүү хуваарилахгүй.

Жишээлбэл, цэргийн мэргэжлийн боловсрол үзэхийн зэрэгцээ барилга барих инженерийн ухаанд суралцмаар байна гэвэл тэр чиглэлээр нь явуулдаг юм байна. Хэрвээ мэдээллийн технологийн чиглэлээр явъя гэвэл тэр анги нэгтгэл рүү оруулдаг. Ингэхээр тухайн залуу цэргийн боловсрол эзэмшихээс гадна КТМС-т сурснаас дутахааргүй боловсрол авчихаж байгаа юм.

Иймэрхүү байдлаар тухайн залуу улсдаа ямар байдлаар хэрэгтэй, тэр нь цаагуураа улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд оролцоотой байдаг. Өөрийнх мэдсэн сурсан зүйл хэрэг болохуйц байдлаар сонголтыг нь хийлгэдэг юм билээ. Иймэрхүү байдлаар армийг мэргэжлийн болгож, дотор нь ангилмаар юм билээ. Холбоо, мэдээллийн технологийн, барилгын гэхчилэгээр төрөлжүүлмээр юм билээ.

Үүнээс гадна цэргийн анги нэгтгэлийг нээлттэй болгомоор юм билээ. Жирийн иргэд танилцаж болдог баймаар байгаа юм. Ямар шорон биш. Тиймээс иргэд орж танилцдаг, спорт зааланд нь тэмцээн уралдаан зохион байгуулж хураамжаа төлчихдөг ч юмуу ингэж иргэний болгох хэрэгтэй.

Тэгэхгүй манайхан буутай цэргээр мануулсан шорон шиг байлгаад байна. Хаагдмал байгаа учраас зодож, тамлаж, алж ч болно гэдэг зүйл рүү орж болохгүй. Цаасан дээр энэ бодлогууд нь байгаа. Харамсалтай нь, энэ бодлогыг ойлгож хэрэгжүүлэх чадамж энэ төр засагт дутаад байна. Тэр дундаа Засгийн газрын түвшинд энэ бодлогыг салгах ёстой байна.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

батаа 2023-11-22 202.9.40.64

Зөв хэлжээ. АНУ, НАТО-гийн сургалтаар ахлагч нарыг зөндөө бэлдсэн талаар Хааны эрэлд сургуулийн үеэр хэлж байсан, гэтэл хугацаат цэргийн алба хоцрогдсон хэвээр. Ахлагч цэргийг удирддаг. Шалтгаан юунд бна вэ. Оновчтой хувилбарыг бодоод бодоод бодын шийр 4 гээд зогссон Сайнханбаярт байх шиг. Учир нь тэрээр Орост, бас ЗХЖШ дарга Орост төгссөн. Хэл ус муутай учраас барууны сургууль, дамжаанд явж чадаагүй. Сэтгэлгээ, үзсэн харсан нь Орос гэсэн үг.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.70.36.227

Танай намын битан Ганбаагаас өөр хэн цэргийн алба хаасан юм бэ? Хүний зовлонгоор оноо авчих гээд л

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.121.243

Zov asuudliig hondson baina. Tsergiin albiig buh niiteer ni bogino hugatsaand haalgah yostoi. Odoogiinh shig tanil taltai ni uldeed tanil talgui ni yavdag togtoltsoog oorchloh yostoi. Zaluu hun medremjtei baina.

Avatar

Сайн 2023-11-22 202.21.121.243

Маш сайн голыг нь олсон ярилцлага болсон байна. Бид ингэж л эрүүлээр сэтгэж байж шинэчлэн. Арми байх ёстой сайн арми байх ёстой гэдгийг тодорхой хэлсэн байна. Баярлалаа

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.160.52

Олон юм гуцалгүй Израйлын ЦАХАЛыг л хуулбарлаад л болоо… Үхэр Монголчууд өөрсдөө юм сэдэж хийнэ гэж ямар нохойн баасc байдын ..Тэр БХ яамны сайд гэж харах царайны сумын сургуулийн боовныы хулгайч л байна лээ шдэ ..Тийм амьтан 21 зууны цэрэг дайныг ойлгохуу ?..

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.191.194

ХЭДЭН ТРИКОНУУД ЦЭРГИЙН АМЬДРАЛ СОНСООД ӨМДӨНДӨӨ ШЭЭС АЛДАЖ БАЙНАА.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

Энэ бүх доройтлын үндэс нь цэрэг цагдаа хүчнийхний их дээд сургуулийн босго оноо гэж байхгүй, хэн дуртай нь элсэж ордогт байгаа юм. Тиймээс эдгээр сургуулийн босго оноог өндөрсгөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

1990 онд ардчилал ялаад АН тарвалзаж байхдаа энэ бүхнийг засаж цэгцлэн сайжруулах нь яасан юм. Сонгууль дөхөхөөр хэлд орцгоогоод, сонгууль дуусахаар ичээндээ орж унтахдаа бэлдэхгүй юү дөө.

Avatar

Нэргүй 2023-11-22 103.212.119.237

Нийгэм нь ардчилал нэрээр хар захын улс болсон ч хуучин намын үзэл сурталтангууд тэр чигээрээ л үлдсэн ш дээ.Тэр соёл боловсрол нь тархи толгой,аж амьдралд нь хэв маягаа хадгалаад үлдсэн болохоор нийгэм цэвэршиж чадахгүй байсаар өнөөг хүрсэн.

Avatar

Зочин 2023-11-22 66.181.182.250

Анархистууд хэзээ энэрэнгүй болчив. энэ байтугай юм хийдэг биздээ. Тэгээд заримыг нь дарж, заримыг нь мэлзээд сууж бийгаа. . Ерөнхийлөгчийг өдөөн хатгаж байх шиг. Санаа зоволтгүй, та нар шиг авирлахгүй болов уу

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Armiin erunhii komandlagch dugrah boloogui yu? 2023-11-22 66.181.183.36

Urunhiilugchiin mani uls turiin soel haachsan be?!. uvliin huitend Turh emnelgees taabchigtai yavuulj turgenii mashin suulgaj hunleg bus uildel gargaa gej Hurelsuhiin terguulsen zasiin gazar es zuin hariutslaga huleej buren bureldehuuneeree ogtsorch bailaa. Tuunees hoish turh emnelgiin hashaanii uudend gadaa mashindaa turluu,h, armid tsereg yavsan zaluus hed hed uhlee.Getel Oyun-Erdeniin terguulsen zasgiin gazar uls turiin soel,es zuin hariutslaga huleeh tuhai gants ug dugarsangui !? yagaad

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.183.36

Odoop bolie oo!!! Muu buhniig umnuh yiigemiin uldegdel; geh, ter ued tseregt alba haagaad eruul saruul irdeg baisaan. Yamarch ued sai muu ali ali ni l baidag ch sain ni davamgaijj baisan ni bodit unen. Umnuuh uuregt ajlaa hiideggui,hiij ch chadahgui bolovsrol medleggui nuhdiig uls turiin tomilgoo,tanil tal,buleglelees yamarch shalguugui tomilgoo hiidegees uudeltei

Avatar

Нэргүй 2023-11-22 219.59.88.34

Цэргийг 1000 өдөр тэжээж, нэг өдөр ашиглана. Өөрийн улсын цэргийг тэжээж чадахгүй улс, бусдын цэргийг тэжээдэг. Монгол улс өөрийнхөө цэргийг тэжээх нь зөв.

Avatar

Нэргүй 2023-11-22 72.143.194.141

Эээ шээс.мэдэх зүйл байхгүй бэлтрэгийн доть

Avatar

zochin 2023-11-22 76.67.107.193

Батлан xамгаалаx яам гэж нэг xэрэггүй яам байна аа, xүн яргалаxаас өөр ажилгүй, угаасаа Орос Xятад 2 той байлдаx ч биш, юу ч болоx билээ, xарин ард түмнийxээ төлөө ийм шударга биш ялзарсан шүүxийн эсрэг цэргээ xөдөлгөx xэрэгтэй биз дээ !!!

Avatar

Зочин 2023-11-22 66.181.182.250

Ардчилал яриад араар нь луйвар яргалал хийдэг. танхай этгээдүүдэд сайхан далим гарч хууль, цэрэг хүчний байгууллөгын эсрэг дайрч эхэллээ. Замд нь саад болдог тул хэзээний заналтай. 12 сард хөлсний жагсаалаа зарлаад удаж байна. Харгисууд яах гэжийгаа бол!!!

Avatar

Нэргүй 2023-11-22 103.212.119.237

Хуучин нийгэмээс боловсорсон чам шиг золбингуудыг устгаагүй цагт эрүүлжихгүй ээ

Avatar

Иргэд 2023-11-22 139.5.216.21

Жирийн ардын хүүхдүүд л цэрэгт явдаг энэ орны бүхий л хэцүү хатуу ажлыг тэд л нугалдаг дарга нар хүүхдээ явуулдгүй явуулсан ч дундаас нь татаад авчихдаг гэж байгаа

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.40.14

Медведев гэдэг Кремлийн ноёнтноос нэг сурвалжлагч танай хүү яагаад цэрэгт явахгүй байна? гэж асуусан чинь "Манай хүү цэрэгт явах боломжгүй. Учир нь хүү маань АНУ-ын иргэншилтэй" гэж билээ.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.179.24.141

Армиа ч хат даа. Хэдэн бүдүүн дарга нарын гэдсийг л дүүргэдэг болсон гэж харагдаж байна. Боловсон хүчний бодлого алдагдаж,ёс журам хүний эрх гэж яриад ч хэрэггүй уусан шавар шалбаагтаа бүр мөсөн хутгалдсан байна. Одоо шинэчлэлтийг "Цэргийн сургууль боловсролоос нь өөрчлөлт хийж дэлхийн жишигт нийцсэн оюун ухаан дээр түшиглэсэн хүмүүсээ бэлдэж өөрчлөлтийг яг одооноос эхэл. АТТЕСТАТЧИЛААД ХАЛАХЫГ НЬ ХАЛААД ДЭМЖИХИЙГ НЬ ДЭМЖЭЭД ӨГӨӨЧ

Avatar

Харьцуулагч 2023-11-22 49.0.139.28

Наашаа харж инээсэн хорон санаатан байна. Хүний үнэргүй худалч байна.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.176.192

Арми, батальон хоёрыг ялгаж мэдэхгүй байж юу яриад байгаа юм бэ? Хуарангүй арми дэлхийд хаа байна? Нэг их мэдэмхийрээд "ардилсан" болох гэж шоудаад юу ярьж байгаагаа ч ойлгох тэнхээгүй тэнэг амьтад одоо боль!

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.169.116

танай нам самраач эрлийзүүдээсээ салж чадахгүй байж олон юм бүү ярь

Avatar

уншигч 2023-11-22 66.181.169.116

нэг хэсэг ан тэргүүтэй улстөрчид армийг байхгүй болгоно гээд орилоод байсан санагдах юм за тэгдэггүй юмаа, энэ олон юм яриад байгаа амьтдыг нэг хээрийн сургуульд гарогаад хэд хонуулаадхаач бүүр ид хүйтэнд шүү тэгээд дараа нь авчраад юу ярихыг нь нэг хармаар банйа батлан хамааглах салбар руу одоо бүүр хэн дуртай нь дайрдаг боллоо төр сул байгаагын шинж буруу юмыг зөвтгөр ямар ч арга байхгүй гэхдээ далимдуулж үнэрээ авгайтай нийлж улын аюулгүй байдалд халдаад байгаа юм биш биз аан

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.113.77

дээд сургуулийн оюутнуудад иргэний хамгаалатын хичээл 2 жил ороод 3 сар цэрэгжлийн дадлага хийвэл яасан юм. Нэг л их улсаар тэжээлгэсэн цүдгэр генералууд харгислал, яргалал, алуурчидын бүлэг байгуулж хүний амь эрсдүүлж түүнээ нуухаас өөр юм мэдэхгүй , "ийм юм болсон нь тоогүй үүнийг бид магадлая," гэхээс өөр хариу өгч чадахгүй юм. Дүүргийн цэргийн хэлтсийнхэн гэж хүн хохироохоос өөр эрдэмгүй хүн байдаг. БХЯ, ЖШ, ХЦУГ-ын генераалууд "дайнд бууж өгөх гэж байгаа Япон шиг " харагдлаа. шившигээ

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.179.36

Монголын арми бол ёстой илүү үргүй зардлын шуудай!! Үүний оронд гэрээт цэргийн алба хаагчдаас бүрдсэн, маш чадварлаг цомхон мэргэжлийн армитай болох ёстой!!! Аав, ээжийнхээ гараас гараагүй байсан балчир хүүхдүүдийг хугацаат цэрэг гэж татаж бөөгнүүлчихээд хоол, хувцас нтр гэж баахан үргүй зардал сүйтгэл!! Яг цагаа тулахад тэд байлдах чадваргүй, Украин руу дайрч байгаа орос цэрэг шиг алуулаад л дуусна!!! Энэ бол 70 жил болсон орос школ!!! Орос щколтой генеарлууд үүнээс салж чадахгүй!!!

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.31

Mongol hulmas orssoos buren holdoj baij lbodit erh chuluuguu olj avch hugjino

Avatar

Нэргүй 2023-11-22 103.11.195.66

tseregt heden tolgoin ajildgui muu sanaatai hogiin garuud aa bailgaj huuhduudiig tamluuldag yum bna, heden general hurandaa nar ni,

Avatar

Нэргүй 2023-11-22 47.227.179.89

энэ нам Дундад иргэн улсын иргэн Бао Чао Цоо гоос салаагүй цагт 24 оны сонгууль 4 жилийн өмнөх шигээ л үр дүн гарна.Яасан дарга болох өвчтэй хүүр вэ? Энэ хужааш Монголчууд 90 оноос өөрийгөө БНХАУ – ын иргэн гэж мэдүүлэг өгөх хүртэл нь тасралтгүй УИХ, бага хурал төрийн сайд болгосон! Одоо шаахайгаа үүрээд нутаг руугаа буц!

Avatar

Зочин 2023-11-22 66.181.182.250

АН үгээр бамбай хийсэн дээрэмчид хүний үхлээр шоу хийхээ тат. 90-ээд оны эхээр цэрэг хэрэггүй гээд юу үзлээ. аргагүйдэж амаа татсаншдээ. Хилийн цэргийг бол бараг үгүй болгоод яалаа. 2008.7.1нд Элбэгдорж Сосорбарам нар ЗГ-ын эсрэг бослого өдөөж 4 хүнийг алж цагдаагийн даргаар туг тахиад өөрөө ард нь үлдсэн. Одоо армийг хүчгүйдүүлж яах гээв. Монгол Дэлхийд данстай тусгаар улс шүү, Цэргийн хүч хатуу сахилга батдаа байдаг. Хөлсний цэрэг ч тушаалаар ажилладаг. Үүнийг албадлага гж солиороод бна у

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.120

Энэ худлаа гар юу ч хийж чадахгүй ээ

Avatar

зочин 2023-11-22 139.5.217.27

Цэргийн ангиуд одоо сэтгэлгээний, техник, орчин нөхцлийн шинэчлэл хийгээчээ. Хэддүгээр зуунд яваад байгаа юм бэ. Дэглэлт ч гэх шиг тийм заваан юмаа болио. Орчин үеийн гое хүүхдүүд явах сонирхолтой соёлтой болгох хэрэгтэй. Хуучин арга барилаасаа салаа одоо.

Avatar

Нэргүй 2023-11-22 203.91.112.114

songuuli duhhuur hund taalagagdah gej yaridagaa bolio erunhiilugchiin zuvluh baihdaa hiihgui yasiinbe

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.216.139

Эд нар хэрэггүй дээ бодлогогүй дуурайж самрана шүү

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.108.62

Бүтэн 1 жил хүүхдүүдийг тэнд хорих хэрэггүй, угаас юу ч сурахгүй. Үнэхээр байлдах, батлан хамгаалах чадвартай резерв бүрдүүлэх гээд байгаа бол 5 жилийн турш жил бүр 1 сарын бэлтгэлд хамруулахад л хангалттай

Avatar

Зочин 2023-11-22 202.126.90.128

цэрэггүй бүс гэдэг шиг цэрэггүй улс болох юм байналдаа . улсын хүч цэрэгтэй цэргийн хүч жагсаалдаа л гэдэг байсан . амь үрэгдсэн эрүүл мэндээр хохирсон гол шалтгааныг үнэн зөвөөр олж хариуцлагыг өндөр тооцох ёстой . анги нэгтгэлрүү одоо тэгээд хэн хүссэн нь ороод юу мэдсэнээ яриад явах юм байхдаа .

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.107.40

Энэ зулбасга цэргийн талын А ч бхгүй гар шд. Танай АН д цэргийн алба хаасан бараг хүнгүй, ганц танкчин л байгаа биз дээ хаха. Өнөдөр АНУ аас нь авахуулаад Хойд Со хүртэл, Украйнаас авахуулаад Хамас, Хезболлах хүртэл бүх улс үндэстэн, цэрэгжсэн бүлгүүд хуарангаар л цэрэг байрлуулж сургаж дадагжуулж бшд.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.70.36.227

Өөрчлөх боломж АН-д хамгийн их байсан. Элбэгдорж 8 жил Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байв. Дорлигжав, Одонбаатар, Түвдэндорж, Сономпил, Лу.Болд, Ажнай Бат-Эрдэнэ гээд хамгийн олон АН-ын сайдууд юугаа хийж байсан юм бэ?

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.216.193

МАНгасуудад бас өөрчлөх боломж байсан Батэрдэнэ аварга хүртэл сайд байсан гэхээр бодлого алдагдаж таараа одоогийн сайд ч гэсэн танк хүлдэг сэтгэхүйн боловсролтой хүн

Avatar

Нэргүй 2023-11-22 202.70.36.227

Аан тийм Женко бас 4 жил Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байсан ш тээ

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-22 202.9.46.60

ЖИРИЙН ИРГЭН ХҮНИЙ САНААНД НИЙЦСЭН ЗӨВ ГАРГАЛГААТАЙ ӨӨРИЙН НИЙГМИЙГ ӨӨР ӨНЦГӨӨС НЬ ХАРСАН САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛСОНД ТАЛАРХАНА.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.46.165

Өөрчлах цаг болжээ.

Avatar

Цэрэг 2023-11-22 88.234.155.239

Мэргэжлийн нехедтэй нь санал солилцоогуй байж нэг их ярих юм. Дэлхийн цэргийн хегжлийг хэр мэддэг болоод ингэж байгаа вэ. Хугацаат цэрэгтэй гадаад улсын байдлыг цэргийнхнээс илуу хэзээ мэддэг болов. Манай цэргийн барилгууд 60—70-аад оныхоороо байгаа, Цэргийнхнээс нь бодит байдлыг сонсооч ээ. Тэдэнд хэлэх эрх байхгуй юм уу. Олон жил саналаа танилцуулж байсан, хэн ч шийдээгуй. Тэд хун биш юм. Тер цэргээ бэлтгэхгуй юу. Тесвийг нь урсгалаас хэтруулэхгуй байлгасан нь цэргийнхний буруу юу…

Avatar

з 2023-11-22 202.126.88.228

санаа нь зөв байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж