Хүнсний аюулгүй байдлын чуулганыг Украин зохион байгуулна

Хүнсний аюулгүй байдлын чуулганыг Украин зохион байгуулна

Хүнсний аюулгүй байдлын чуулганыг Украин зохион байгуулна

Украины нийслэл Киев хотноо энэ сарын 25-ны өдөр хоёр дахь удаагийн "Олон улсын хүнсний аюулгүй байдлын чуулган 2023" болно. Уг чуулганы зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангах дэлхийн эсвэл байгуулах хүчин чармайлтыг нэгтгэх, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох ложистикийн хувилбаруудыг хөгжүүлэх шинэ боломжийг судлах юм.

Украин улс хүнд нөхцөл байдлыг үл харгалзан дэлхийн хүнсний батлан даагч болох амлалтаа биелүүлсээр байна. Мөн Оросын түрэмгийллээс үүдэлтэй дэлхийн хүнсний хямралаас гарах арга замыг идэвхтэй хайж буй.

"Олон улсын хүнсний аюулгүй байдлын анхдугаар чуулган" өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд болсон бөгөөд энэ үед ерөнхийлөгч Зеленскийн санаачилсан "Украины үр тариа" хүмүүнлэгийн хөтөлбөрийг эхлүүлжээ. "Украины үр тариа" хөтөлбөр нь дэлхийн хүнсний хямралын хүмүүнлэгийн болон эдийн засгийн үр дагаврыг даван туулахад хувь нэмэр оруулна. Түүнчлэн Украины үйлдвэрлэгчдээс түншүүдийн худалдсан авсан хүнсний бүтээгдэхүүнийг өлсгөлөнгийн ирмэгт байгаа Африк, Азийн орнуудад илгээх юм.

Энэхүү санаачлага нь Украины хөдөө аж ахуйд үзүүлэх олон улсын дэмжлэгийг зохион байгуулах, тариалангийн талбайг хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, Украины хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах баталгаатай олон улсын үйлчлүүлэгчдийг олох боломжийг олгоно.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран Украин болон хөтөлбөрийн түншүүд хүнсний хомсдолтой тулгараад буй орнуудын дундаас Украины үр тариаг хүлээн авах орнуудыг тодорхойлдог. 

Анхдугаар чуулганы үр дүнд "Украины үр тариа" хөтөлбөрт олон улсын түншүүдээс 220 орчим сая ам.долларын хүмүүнлэгийн сангийн дэмжлэгт хуримтлагджээ. Харин удахгүй болох уулзалтын хүрээнд үр тариаг хадгалах, анхан шатны боловсруулалт хийх, бүтээгдэхүүнийг хүлээн авагч орнуудад тээвэрлэх хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нэмэлт боломжуудыг судалж, хамтын ажиллагааны алгоритмыг хэлэлцэнэ. Уулзалтад 60 гаруй улс орон, байгууллагын удирдлагууд оролцохоо мэдэгджээ. 

Украин улс Этиоп, Сомали, Йемен, Кени зэрэг хамгийн хүнд нөхцөлд байгаа орнуудад 170 мянган тонн улаан буудай тээвэрлэсэн. Цаашдаа хөтөлбөрийг Нигери, Судан, Мозамбик / Малави, Мадагаскар, Жибути, Мавритани, Ливан болон бусад оронд өргөжүүлэхээр төлөвлөж байна.

"Украины үр тариа" санаачлагыг дэмжсэнээр хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдэхээс гадна Оросын дайралт, минад өртсөн тариаланчдыг дэмжих юм.

Монгол Улсад суугаа БНУкрУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пономаренко Дмитро

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж