Сайд, УИХ-ын гишүүд “гэрийн даалгавар”-аа сөхөж харах сөхөөгүй байна

Сайд, УИХ-ын гишүүд “гэрийн даалгавар”-аа сөхөж харах сөхөөгүй байна

Сайд, УИХ-ын гишүүд “гэрийн даалгавар”-аа сөхөж харах сөхөөгүй байна

Монгол Улс Азийн ардчиллын “Баянбүрд” гэх тодотгол жилээс жилд бүдгэрч нийслэл Улаанбаатар хотынхоо утаанд уусан шингэсээр удлаа.

Хүний эрхийн асуудал хөлийн жийрэгнээс дорд үзэгдэж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрүүл, аюулгүй орчин амьдрах, сурч боловсрох гэх мэт хүний эрхийн суурь зарчмууд алдагдсаар, алсарсаар…

Жил бүр хүний эрхийн талаарх төлөв байдлыг Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулдаг. Хамгийн сүүлд ХЭҮК-оос 21 дэх илтгэл буюу 2022 онд хүний эрх хаана, хаана ноцтой зөрчигдөв гэдгийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан байдаг.

Танилцуулга хийгээд хүний эрхийн асуудал дээрддэг бол өнөөдөр Монгол Улс хүний эрхийн зөрчилгүй орны тоонд багтдаггүй юм аа гэхэд хүний эрхийн зөрчилөөр дэлхийд дээгүүр давхихгүй л байсан болов уу. Угтаа ХЭҮК-оос гаргадаг тайланг зөвхөн цаас төдийхнөөр харж хандсаар удсан.

Ганцхан хүний эрхтэй холбоотой ч биш аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг ч авч хэлэлцэхээ больсон шүү дээ.  Гэтэл бүр байтлаа НҮБ болоод олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээсээ урваж буцахад Монгол Улсын Засгийн газар, УИХ ойрхон байна.  Хүний эрх зөрчигдөх, хүүхэд хүчирхийлүүлэх, амь насаа алдах бүрт УИХ, Засгийн газрын гишүүд уулга алдаж, “Хүний эрхийн чиглэлээр доривтой алхам хийх ёстой, хуульд өөрчлөлт оруулах нь зөв” хэмээн дуу дуугаа авалцан мэдэгддэг. Гэхдээ энэ бол ердөө л жүжиг төдийхөн үзэгдэл байдаг. Хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг гал унтраах төдийхнөөр биш угаар нь , углуургаар нь, сууриар нь авч үздэг, хэлдэг биш хийдэг байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөрөөр эргэх байсан.

Гэтэл  Монгол Улсын Засгийн газар, УИХ иргэдийнхээ өмнө болоод олон улсын өмнө хүний эрхийн асуудлаар гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага, гэрийн даалгавраа сөхөж харах сөхөөгүй байна. Тухайлбал, сүүлийн 24 сарын хугацаанд буюу хоёр жилийн хугацаанд  Монгол Улсын Их хурал  НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод явуулах илтгэл тайлангийн төслийг УИХ-ын байнгын хороо болон парламентаар огт авч хэлэлцээгүй байна.

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ГЭРЭЭНИЙ ХОРООДОД ЯВУУЛАХ ИЛТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2006 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 60\251 тоот тогтоолоор НҮБ-ын Хүний эрхийн комиссыг Хүний эрхийн зөвлөл болгог өөрчлөн байгуулж “гишүүн бүх улсынхаа хүний эрхийн үүрэг, амлалтынх нь биелэлтийн талаар үнэн бодит мэдээлэлд үндэслэн, тэдэнд шударга бөгөөд бүхий л хүрээний асуудлыг хамруулан дүгнэлт хэлэлцүүлэг хийх” эрхийг Хүний эрхийн зөвлөлд олгосон байдаг. Энэ хүрээндээ НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцдэг Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлэг \UPR\  нь механизмыг 2007 оны 6-р сарын 18-нд баталсан байдаг. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг \UPR\-ийн гол зорилго нь дэлхийн бүх хүний тусын тулд улс орнуудын хүний эрхийн нөхцөл, байдлыг газар дээр нь сайжруулахад оршдог байна.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс орнууд дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэх, хүний эрхийг зөрчигдөх тохиолдол бүрт анхаарал хандуулах боломжийг эрэлхийлэх бөгөөд улс орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, хүний эрхийн салбар дахт сайн туршлагаа хуваалцах, бие биеэсээ суралцах боломжийг олгох, хүний эрхийн асуудлаа сайнаар шийдвэрлэх чадавхыг бэхжүүлдэг байна.

МОНГОЛ УЛС 2020 ОНД НҮБ-ААС  170 ЗӨВЛӨМЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ, АМЛАЛТ АВЧЭЭ

Монгол Улс нь  НҮБ-ын  гэрээний хороод болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт / UPR/ 2010 оноос хойш гурван удаа Үндэсний тайлангаа явуулсан байна.

 Нэгдүгээрт,

Монгол Улс 2010 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр НҮБ-ын  Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг / UPR/-т анх удаа оролцсон. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан нийт 129 зөвлөмжөөс 126 зөвлөмжийг хэрэгжүүлэх амлалт авсан бөгөөд  Монгол Улсын Засгийн газар нь 2015 оны 02 дугаар сарын 09-ны зөвлөмжүүдийг хэрхэн биелүүлсэн талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн.

Хоёрдугаарт,

Монгол Улс НҮБ-ын  Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг / UPR/-т хоёр дахь удаагаа орж, 2015 оны 5-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн  Нэгдсэн чуулганы үеэр 164 зөвлөмж өгснөөс 150 зөвлөмж хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авч байв.

Гуравдугаарт,

Монгол Улс НҮБ-ын  Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг / UPR/-ийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар  2020 оны 5-р сарын 5-нд Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлж, 170 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан байна.

Өөрөөр хэлбэл дөрвөн жил тутам НҮБ-ын  Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг / UPR/-т Монгол Улс хүлээсэн үүргээ хэрхэн биелүүүлсэн талаарх тайлангаа 2024 онд хүргүүлэх учиртай. Гэтэл сүүлийн хоёр жил  энэ асуудалд ач холбогдол өгсөн, авч хэлэлцсэн хүн тун ховор.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО БАС ЭС ҮЙЛДЭХҮЙ 

 

Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулиар олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний тайланг боловсруулах үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээдэг. Засгийн газрын 2017 оны  193 дугаар тогтоолын Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журмын дагуу яамд, бусад төрийн байгууллагууд тайланг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн илгээдэг болжээ. Өмнө нь Гадаад харилцааны яам дангаараа бүх олон улсын гэрээний хороодод илгээх илтгэл, тайланг хариуцаж, зарим талаар тайлагнах хугацаанаас хоцроож байсан учраас олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг яамдууд чиг үүргийн хүрээнд боловсруулдаг болсон байна. Гэсэн хэдий ч энэ чиглэлийн тайлан тооцоо нь хэдэн хувийн биелэлттэй ямар үр дүнтэй байгаа талаар нэгтсэн ойлголт дүгнэлт өнөөдрийг хүртэл алга. НҮБ дээр УИХ эсвэл Засгийн газрын хэн нэгэн гишүүний нэр, эрх ашиг дурдагдахгүй. Гагцүү Монгол Улс хэмээх ганцхан нэр л дурдагдана бас дуудагдана. Тиймээс хаа хаанаа хариуцлагатай байж үүргээ нэр төртэй, нэр хүндтэй биелүүлэхийг шахаж, шаардах учиртай.

Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд онцгой үүрэгтэй субьектын хувьд УИХ-аас хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд НҮБ-ын хүний эрхийн тайлагнах  механизмд оролцох үүрэгтэй. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд ажилладаг Хүний эрхийн дэд хороогоор хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, НҮБ-ын гэрээний байгууллагуудад Засгийн газраас илгээж байгаа тайлан, эдгээр байгууллагуудаас Засгийн газраас өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэргийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах, шаардлагатай зарим асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан УИХ-д өргөн мэдүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулах боломжтой. 

Түүнчлэн УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороо нь “Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал”-ыг хуулийн дагуу авч хэлэлцэх үүрэгтэй. Тиймээс тус хороо нь шаардлагатай гэж үзвэл тайлангийн асуудлыг хэлэлцүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах боломжтой.  Мөн Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулиар “Монгол Улсын олон улсын гэрээний үүргийн биелэлтэд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар зөвлөмж чиглэл өгч, шаардлагатай бол энэ тухай санал боловсруулж  Улсын их хурал эсхүл Засгийн газарт танилцуулна” хэмээн заажээ.Тиймээс Гадаад харилцааны яам ч энэ ажилд чухал үүрэг хүлээж байна.Түүнчлэн цаашид соёрхон баталж, нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн байдлыг УИХ-аар тогтмол хэлэлцдэг байх нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх ажилд ахиц авчрах юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

^^^^ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Иргэн 2023-11-22 103.57.93.114

Сиамын ихэр хурдан явж чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж