ОБЕГ: Цасанд суусан 5 машиныг татаж, 11 хүнийг аварсан

ОБЕГ: Цасанд суусан 5 машиныг татаж, 11 хүнийг аварсан

ОБЕГ: Цасанд суусан 5 машиныг татаж, 11 хүнийг аварсан
Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсны улмаас цасанд суусан таван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг суманд нэг, Дорноговь аймгийн Алтанширээ суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг дуудлагын дагуу тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.
Алба хаагчид цасанд суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. Иймд:
  • Малчид, иргэд, тээвэрчид та бүхэн дулаан хувцаслах,
  • Хол, ойрын замд гарахдаа автомашины бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
  • Малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨЖ байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

))))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – —– – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж