Ч.Маралгоо Канзас мужийн их сургуульд тэтгэлэгтэй суралцана

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Ч.Маралгоо Канзас мужийн их сургуульд тэтгэлэгтэй суралцана

Ч.Маралгоо Канзас мужийн их сургуульд тэтгэлэгтэй суралцана

Монголын өнөө цагийн шилдэг залуу теннисчдийн нэг Ч.Маралгоо АНУ-ын Канзас мужийн их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болжээ. Энэ тухай тус сургуулийн теннисний цахим хуудсанд албан ёсоор зарлав.

Өдгөө 18 настай түүний хувьд Ханжоугийн Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг Хятадын Чин Вэн Жэнтэй учраа таарч байсан билээ. Мөн Ч.Маралгоо өөрийн төрсөн дүү Ч.Мартагийн хамтаар олон улсын тэмцээн уралдаанд хосын төрөлд оролцож, шагналт байруудад орж байсан амжилттай.

Шех Расселлийн нэрэмжит олон улсын клубуудын аварга шалгаруулах тэмцээнд 14 настай Ч.Маралгоо түрүүлж, аваргын цом, 6000 ам.долларын шагнал хүртэж байв. Энэ амжилтаараа Монголын теннисний түүхэн дэх өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн анхны тамирчин болжээ.

Ч.Маралгоо АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямсыг дэмждэг.

Канзас мужийн их сургуулийн теннис NCAA-ийн нэгдүгээр дивизоны "Big 12" бүст багтдаг бөгөөд ахлах дасгалжуулагчаар нь Жордан Смит гэх эрхэм ажилдаг аж. Тэрбээр 2015 оноос хойш тус сургуулийн теннисний дасгалжуулагчийн албанд ажиллаж эхэлж, 2018 онд тушаал дэвшжээ.

Канзас мужийн их сургуулийн теннисний эмэгтэйчүүдийн багт Америк, Герман, Чех, Энэхтэг, Португал, Венесуэль, Япон зэрэг улсаас тамирчид багтдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж