Зуслан болон Налайхын замд цасаар шуурч хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй байна

Зуслан болон Налайхын замд цасаар шуурч хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй байна

Зуслан болон Налайхын замд цасаар шуурч хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй байна

Өнөөдрөөс нийслэл болон бусад орон нутагт цаг агаар эрс хүйтэрч, цасаар шуурахыг анхааруулсан. Өглөөний 07:00 цагийн байдлаар зуслан болон Налайхын замд цас ихээр шуурч байна. Одоогоор замын хөдөлгөөнийг хязгаарлаагүй болохыг АТҮТ-өөс мэдээллээ.

Нийслэлээс өгч байгаа мэдээллээр халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор шөнөөс эхэлж давс, бодис зам дээр цацаж байгаа.

Хотын аль нэг чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Халтиргаатай байгаа учир тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа иргэд хурдаа тохируулахыг анхааруулж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:

-Хотын өвөлжилтийн бэлтгэл хангаж ажил үргэлжилж байна. Хот тохижилтын газар, дүүргүүдийн хувийн хэвшлийнхэн нийт 7258 тонн бодис, 5500 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар 3351 тонн бодис, 4574 тонн давс нөөцлөөд байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 2700 тонн бодис, 1200 тонн давс худалдан авах ажлыг зохион байгуулсан.

Зам цэвэрлэгээний тухайд нийт 24 байгууллага байгаа.

Нийт 847 талбайн үйлчлэгч ажиллаж байна. 312 тусгай зориулалтын машин ажиллаж байгаагаас давс бодис цацах 49 машин, шүүрдэгч 50 машин үйлчилгээнд ажиллана. Одоогоор нийслэлд хоёр удаа цас ороод байна. Тиймээс давс бодисын хэрэглээ их байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.178.220

Хотын удирдлага нэг л болж өгөхгүй байна даа??!! Нямбаатар дан захиргаадлын арга хэрэглэх гээд зүтгээд байх юм?? Энэ мэнэжер нь их сул хүн байна!!

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.97

Албан газрууд бас орчныхоо цасыг цэвэрлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж