Аминд халтай албадлагынх уу, дайсанд халтай мэргэжлийнх үү?

Аминд халтай албадлагынх уу, дайсанд халтай мэргэжлийнх үү?

Аминд халтай албадлагынх уу, дайсанд халтай мэргэжлийнх үү?

Монголын армид бугшсан асуудлыг эл өдрүүдэд ид хэлэлцэж байна. Хүн хийгээд хариуцлагыг сайжруулснаар өнөө, маргаашдаа өөрсдийгөө хуураад өнгөрөх ч хэсэг хугацааны дараа дахиад л амьдын зол, үхэсний хохь болгохгүйн тулд хойшдын харамслаас урьтаж, ухаан бодлоо уралдуулах цаг иржээ.

 ӨЧИГДРИЙН БА ӨНӨӨГИЙН ЗАЛУУС

Өнөөгийн залуус бие бялдарын хувьд туниа муутай болсон талаар цэргийн дарга нар боломж олговол завшааныг ашиглаад хэлэхийг хичээдэг. Цэрэг татлага болгоны дараа л халагладаг. Гэтэл тэгж хэлээд буй хүмүүсийн хүмүүжсэн байж мэдэх гурван жилийн хугацаатай цэргийн үеийн дууны утгыг сонсвол арай үгүй шиг.

Цэргийн албанд татагдан очоод

Цэрэг шинель даахтай үгүйтэй

Явган маршийн ард хоцорсон… гэснээр харвал тэр үед ч шинэ цэргийн нийтлэг төрх нь “доожоогүй” байжээ. Гэхдээ өнөөдөр өчигдөр, уржигдар биш. Дэлхий цэргийн хүчээр гэхээсээ технологи, эдийн засгийн хүчээр биенээ байлдан дагуулж байна. Гэтэл бид хуучнаараа. Хуучнаар зогсохгүй хуучны хүлээсэндээ улам бүр баглахыг Батлан хамгаалахын бодлоготнууд шаардаж байна. Өнөөдөр бие бялдраас илүүтэй технологийн мэдлэг, түүнийг эзэмшсэн байдлаараа улс орнуудын арми ялгарч байна. Хуучны суртал ухуулгаас илүү нийгмийн сүлжээнд олон нийтийн санаа бодолд нөлөөлөх аргад бусад улсууд суралцуулж, стратегийн мэргэжлийн боловсон хүчин хандуулж байхад бид “дота”-чдад хоцрогдсон танк ярьсаар… Товчхондоо орчин үеийн цэрэг эрсэд бие бялдраас илүү гадна мэдлэг, технологи ашиглах чадвар чухалд тооцогдох болжээ. Цэргийн жавхаа жагсаалдаа гэдэг ч жавелин эзэмшсэн хоёрхон залуу танкийг цувааг таг зогсоож, маш их хохирол учруулж буйг бид орой болгон шахуу Орос, Украины дайны мэдээнээс харж л байна. Тиймээс өнөөгийн залуусын бие бялдарт анхаарахаас илүүтэй өөрсдийн тархи, толгойд цэргийн дарга нар анхаарлаа хандуулах цаг болжээ.

ЦЭРЭГ ЯЛТАН БИШ…

Хөвгүүд насанд хүрсэн л бол цэргийн алба хаах албадан хуультай. Хэдийгээр мөнгөн төлбөрөөр, дүйцүүлэх хаах боломжтой ч халааснаасаа гаргаад өгдөг нь ховор. Тиймээс хууль, журмаас илүүтэй үзэмжээр цэрэгт татагдах нь олонтаа. Хамгийн сүүлд цэргийн ангид унтаад босч ирээгүй гэх байлдагч үүний гэрч болон цэрэгт татагдсан. Түүнд сонголт байсан бол цэрэгт явахгүй байсан амьд байх магадлал өндөр байсан. Хаахгүй гэвэл хуулиар хэрэгт унах байсан учраас түүний адил олон залуус цэрэгт явдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг хийгээд ял эдэлж буй хэрэгтэн, цэрэг хоёр хоёулаа эрхээ хасуулж, төрийн мэдэлд очдог. Албадлагын аюул нь энэ. Хүн өөрийн итгэл үнэмшил, шашин шүтлэгээсээ хамаарч цэргийн алба хаахгүй байх эрхийг хуулиар хасчихдагт хамаг учир байна. “Эх орон чинь дуудаж байна гэх хоосон цэцэрхэлээр үүнийг цагаатгах бөгөөд хамгаас чимээгүй байсан нь харин эх орон байж мэднэ. Хугацаат цэргийн эгнээг жирийн иргэдийн хүүхэд эсвэл танил талгүй, төлбөрийн чадамж тааруухан айлын хүүхдүүд л бүрдүүлж байх шиг. Энэ эцэстээ олон нийтийн дунд батлан хамгаалах салбарыг буруушаах, нэр хүнд нь унах болж хувирав. Дэлхийн талыг донсолгож явсан монголчуудын хувьд цэрэг эрс үнэт зүйлсийн нэг мөн гэвэл тийм. Гэхдээ ийм байдлаар цааш явбал цэргийн нэр хүнд, түүний ач холбогдол улам бүр унах аюултай аж. Эрүүл саруул хүүхдээ цэргийн албанд татуулах нь эрсдэлтэй өндөр тулгалт болоод буйд Монгол эд эс бүр санаа зовж байна.

АЛБАДЛАГЫН ЦЭРЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Хуучны цагт барилгын цэрэг гэж байсантай адил төмөр замыг цэргүүд барьж буй мэтээр бишгүй шуугисан. Үүндээ урамшаад ажиллах хүчний хомсдлыг цэргээр нөхөх тухай УИХ-ын түвшинд яриад эхэлжээ. Ургац хураалтын үеэр цэргүүдийг ажиллуулан дарга нар мөнгө олдог явдал өнөөдөр бодитоор бий. Гэтэл бүх нийтийн албадан цэрэг татлагын түүх хүн төрөлхтний дайн байлдааны түүхийн хожим хэсэгт л дэлгэрсэн бөгөөд 1790-ээд оны Францын хувьсгалын үеэс эхэлжээ. Монголд ч энэ л үеэс Манж цэрэгт татах болсон бөгөөд айлын удам залгах ганц хүүг албадан татахыг хориглосон хууль, эрх зүйл зохицуулалтуудыг ч бодож олсон байна. Ихэнхи Өрнөдийн улс орнууд бүх нийтийг хамарсан цэргийн албан татлагыг 19-р зууны эхэн гэхэд хэрэгжүүлэх болж цэргийн насны эрчүүдийг 1-8 жилийн хугацаатайгаар алба хаалгах болсон байна. Цэргийн албан татлагын тухай сэдэв нь олон янзын шалтгаантайгаар маш маргаантай сэдэв байсаар иржээ. Сонсохыг хүсвэл хугацаагүй цэрэгт мордсон эр нөхөр нь эхнэр хүүхдээ, янаг амрагаа санан дуулсан "Хулсан ташуур" дууг өнөө хэр нь амандаа аялсаар л яваа.

Нэн ялангуяа цэргийн албан татлагыг эсэргүүцэх хамгийн том шалтгаан нь хувь хүний эрхийн зөрчил гэж тооцогддогтой нь холбоотой. Тиймээс ч гадны цэрэгт татагдах насны залуус бидний нэгэн адилаар алба хаахаас зайлсхийж, заримдаа улс орноо орхин өөр улсаас орогнол хүсэх тохиолдол ч байдаг аж. Цэргийн албан татлагын тогтолцоог тухайлбал Финляндад гэхэд siviilipalvelus/төрийн өөр алба/, Австри, Герман, Швейцарь дахь Zivildienst (олон нийтийн алба) зэрэг байлдааны ажиллагаанаас гадуур эсвэл бүр цэргийн албаас гадуур өөр үйлчилгээ үзүүлэх замаар зохицуулах болжээ.

2023 оны байдлаар тун олон улс орон иргэдээ цэрэгт татахаа больж, оронд нь сайн дурын мэргэжлийн цэрэгт улс орныхоо батлан хамгаалахыг даатгах болсон байна. Гэвч цэрэг татлагыг цуцалсан олон улс орны засгийн газрууд дайны болон хямралын цаг үед цэргийн албан татлага явуулах эрхээ хадгалсаар байна. Дайн эсвэл улс хоорондын мөргөлдөөнд оролцож буй талууд цэргийн албан татлагыг хэрэгжүүлэх магадлал маш өндөр байдаг ба ардчилсан улсуудад автократ улсуудыг бодвол цэргийн албан татлага явуулах магадлал бага гэж тооцогддог байна. Их Британи 1960 онд цэрэг татлагыг халсан бол АНУ 1973 онд цэргийн албан татлагыг халсан аж.

Мэдээж цэрэг хэрэгтэй. Гэхдээ албадлагаас илүүтэй сайн дурын цэргийг гадны улс орнууд сонгож байна. Харин Монгол шиг хүн ам цөөтэй, батлан хамгаалах салбар нь өчүүхэн төсөвтэй улс оронд сайн дурын цэрэгтэй байх нь учир дутагдалтай. Хагархай цонх, халцарч мөөгөнцөртсөн хана, туургатай, хоцрогдлын хоцрогдол болсон өнөөгийн цэрэгт хэн сайн дураараа очиж, шанаа авч, хуучинтай зууралдахыг хүсэх билээ.

АЛБАДЛАГА БОЛ БООЛЧЛОЛ

Монголд төр данхайсан хэр нь ямар ч асуудал шийдэгдэх нь байтугай улам дордож буйн шалтгаан албан татвар, албадлагын цэрэгтэй болчихлоо. Хүний эрхийг нэгт тавьдаг барууны ойлголтоор бол хувь хүний эрхийн эсрэг хамгийн ноцтой зөрчилд албан татвар, албадлагыг цэрэг тооцогдоно. Үүний балгаар хувь хүний бие махбодь, сонголт тэр чигтээ бусдын эрхэнд тодорхой хугацааны туршид/төр, түүний эрх мэдэлтнүүдийн гарт/ орох төдийгүй шаардлага гарвал амь насаа золих эрсдлийг гаргах болдог. Харин албан татварын гайгаар монголчуудын дийлэнх олонх нь ядуурсан төдийгүй төрийн эрх мэдэл улам бүр хүчирхэгжиж байна.

Өөрөөр хэлбэл, хүний амьдрал тэр чигтээ төрийн мэдлийнх болж байгаа учраас энэ бол нэг төрлийн боолчлол гэж либертаричууд үздэг. Нөгөө талдаа улс төр-эдийн засгийн үүднээс нь дүгнэвэл бүх нийтийг хамарсан цэргийн албан татлага нь төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх хэрэгсэл, дайн тулаан дэгдээх томхон боломжийг нээж өгдөг. Түүхээс харвал цэргийн алба нь ямагт тоталитари шинжтэй байсаар ирсэн. Наполеон, Бисмарк тэргүүтэй дарангуйлагчид иргэдээсээ шаардсаар ирсэн цэргийн албан татлагыг цаашид ЗХУ, Нацист Герман мэтийн улс орнууд үргэлжлүүлсээр ирсэн түүхтэй. Түрэмгийлэгч улс орнууд цаг ямагт цэргийн албан татлагад найддаг.

Энэ бүх үзүүлэлтээр нь аваад үзвэл Монголын батлан хамгаалах хүчин хойгуур жагсах нь лавтай төдийгүй төсөв нь алба хаагчдын цалинг тавихад л зарцуулагддаг. Адаглаад цэргийн хоол хүнс, хувцас хэрэглэлд өчүүхэн төсөв зарцуулдаг нь өнөөдрийн асуудал болоод байна.

МЭРГЭЖЛИЙН ЦЭРЭГТЭЙ БОЛОХ УУ?

Монголын энхийг сахиулагчид дэлхийн тэргүүн эгнээнд жагсч буй талаар бид хангалттай мэднэ. Гэхдээ үүнийг албадлагын цэрэгтэй эсвэл гэрээт цэрэгтэй андуурав. Энхийг сахиулахаар илгээдэг цэрэг эрс бол Монголын мэргэжлийн цэргүүд. Цалинтай, ажилтай, тусгай бэлтгэгдсэн, сайн дураараа амьдралаа энэ салбарт зориулж буй эрс. Бусад орнууд ч мэргэжлийн цэргийг албадлагын цэргээс илүүд үздэг. Амьдрал дээр ч батлагдсан. Тиймээс цэргийн алба хаахаас татгалзах эрхийг хүлээн зөвшөөрсөн улс орнуудын жагсаалтыг АНУ, Англи, Австрали, Бельги, Швейцарь, Франц, Нидерланд, Хорват тэргүүлж буй бол Чех, Үзбек зэрэг 40 гаруй улсын эгнээнд оржээ. Харин бидний дуурайх дуртай Орос цэргийн албан татлагаар залуусыг үхэл рүү нь илгээж буйг дэлхийгээрээ шүүмжилж байна. Үүнээс үүдэн өнгөрсөн жилээс эхлэн албадлагын цэрэгт татагдаж, амиа алдахаас сэргийлсэн Орос залуус олноороо Монголд орж ирсэнийг албан мэдээ гэхээсээ илүүтэй гудмаар алхахад л бид мэднэ. Эдгээр улс орнуудын арми дэлхийд дээгүүрт жагсдаг. Учир нь тэд мэргэжлийн цэрэгтэй төдийгүй батлан хамгаалах салбартаа их хэмжээний төсөв зарцуулж, иргэд нь түүнийх нь төлөө дуртайяа татвараа төлдөг. Харин манайх шиг албадлагын, ард хормойгоор урдахаа нөхсөн, цалингаас цааш төсөвгүй арми биднийг хамгаалж чадах уу? Тэр дундаа дэлхийн эхний тавд эрэмбэлэгдсэн армитай хоёр аварга амьтнаас… гээд бодоод үзвэл бодит байдал "үгүй" л гэх асуулт руу чиглэх болов уу. Тиймээс бидэнд албадлагын хуучны арми бус төсвийнхөө 10 орчим хувийг зарцуулдаг мэргэжлийн арми хэрэгтэй. Мэргэжлийн армийг бий болгохын тулд амьдралын баталгааг нь бий болгох нь чухал. Цалингаас эхлээд зарцуулах төсвөө нэмэх ёстой. Ингэж гэмээн бид энх цагт эгэл цэрэг эрсийнхээ амь нас, эрүүл мэнд, ирээдүйг хамгаалж чадна. Батлан хамгаалах салбар бидэнд ад үзэгдэх бус бахархал дүүрэн орших ёстой…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sanal bainaa 2023-11-22 98.193.13.144

Manaihaan neg sanal baina. Tsereggui uls gej yasan ch baij bolohgui. Harin chadvarlag tsomhon mergejliin armitai boloh heregtei baina. Harin zaluusiin huvid jild 1 udaa 15 honogoor tsergiin mergejilten mayagaar 3 jil beldeh heregtei baihaa. Ohiduud ch bolno sh dee, Sniper, nurse yu baidiin. Emegteichuudiig zaaval gehgui erchuudiig bol must. Gehdee 15 honogt yamar ch hereggui jagsaad alhuulaad baih hereggui yag mergejleer ni surgah heregtei baihaa. Tankist bol yag tankan deer ni, artillery geh

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Иргэн 2023-11-22 49.0.139.28

Энэ их цэцэн хүмүүсд дайн боловч амиа авч гарах хэдэн сайхан мөнгол эрчүүдтэй байх юу нь саад болно гэж бодоод байгаа юм бол. Хүзүүгүй чөтгөрийн тогтоосон жишиг юм бол уу. Нэрээ сайн, сайхан эрчүүдтэй болтугай.

Avatar

Нэргүй 2023-11-22 77.111.247.146

Шүүсээ шахуулж бхдаа улсууд шүүдээ тануус бол ккк

Avatar

Зочин 2023-11-22 202.9.40.124

санал бичихдээ гадаад улсын нэр оруулах хэрэггүй.орос бол цэрэг армийн хувьд дэлхийг тэргүүлдэг улс.ак с эхлээд цөмийн з****г хийдэг цөөхөн хэдэн улсын нэг бидэнд оростой харьцуулах юм байхгүй.хадаас чхийж чадахгүй хойно урдаас авч бна.үйлдвэр хөгжүүлмээр бна залуучуудаа ажилтай орлогтой болгомоор бна заавал б** барьсан баахан цэрэг байлгах ямар хэрэгтэй юм.цэрэг дайн хүсмээр сайхан юм биш шүү.

Avatar

Зочин 2023-11-22 202.9.40.124

монголд нүсэр арми байх ямар хэрэгтэй юм бэ цэргийн дарга нарыг ажилтай байлгах л ганц арга бх.цэрэг биш ажилчин.тариачин эрдэмтэн.малчин хэрэгтэй бна.улс орноо хөгжүүлж ядаж л урд хойд 2 хөршөө холбосон төмөр зам хурдны зам тавьмаар бна.тэгэхэд монгол залуу бүр ажилтай орлоготой бх боломжтой.цэрэгжсэн.цагдаажсан.шоронжсон биш хөгжсөн.баяжсан.иргэнжсэн нийгэм хэрэгтэй байна бишүү.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.169.116

нэг ч хүний амь үрэгдэх ёсгүй нь туйлын үнэн. харамсалтай нь дэлхийн орон бүрт ийм хэрэг гараад байдаг нь тун хэцүү. манайх ядаж үүнийг зогсоох хэрэгтэй. цэрэгтэй тулж ажилладаг нөхдүүдийг туйлын сайн сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй. олон эрэгтэй хүүхэд нэг доор цуглаад их хэцүү л байх. гэвч харамсалтай хэргийг далимдуулаад зарим нэг хүмүүс монгол улсын цэрэг армигүй болгочих гээд үзээд байна уу үгүй юу аан далдаас хэн удирдаад тийм их том том яриад хэнээс айдаггүй энэ тэр гээд улайран зүтгээд байна

Avatar

зочин 2023-11-22 59.153.113.77

БХЯ,ЗХЖШ, ХЦГ-ын бүх генералуудын цолыг хурааж , ажлаас нь халж явах газарт нь явуулж армийн удирдлагын 100 хувь шинэчилээ. Цэргийн анги нэгтгэлийн бүдүүн офицерууд бага дарга нараа өөрчилөө. Тэдний арга барил хоцрогдож харгис бүлэг бий болгохоос өөр аргагүй болгожээ. Тэгээд харгис бүлгээ хамгаалдаг болжээ. Дарханы цэргийн ангийн тухай маш нууц кино байгаа шүү одоо яг түүн шиг болжээ. Нөгөө талаар армийн сайныг сайн сурталчлаач

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.169.116

мөрөөдчихсөн илжиг вэ чи нэртэйгээр нь эзэнгүй болгочихоод ирээд хэвтчихье гээд хэлчихээч

Avatar

Зочин 2023-11-22 66.181.182.250

АН үгээр бамбай хийсэн дээрэмчид хүний үхлээр шоу хийхээ тат. 90-ээд оны эхээр цэрэг хэрэггүй гээд юу үзлээ. аргагүйдэж амаа татсаншдээ. Хилийн цэргийг бол бараг үгүй болгоод яалаа. 2008.7.1нд Элбэгдорж Сосорбарам нар ЗГ-ын эсрэг бослого өдөөж 4 хүнийг алж цагдаагийн даргаар туг тахиад өөрөө ард нь үлдсэн. Одоо армийг хүчгүйдүүлж яах гээв. Монгол Дэлхийд данстай тусгаар улс шүү, Цэргийн хүч хатуу сахилга батдаа байдаг. Хөлсний цэрэг ч тушаалаар ажилладаг. Үүнийг албадлага гж солиороод бна уу

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.108.62

Чи битгий өвчигнө. Цэрэг тушаалаар ажилладгийг хэн ч мэднэ. Гэвч цэрэгт хүн сайн дураар л элсэх ёстой болохоос хүн бүр очиж чам шиг хэдэн хэнхэг галзуучуудын гарын шүүс болох албагүй. Цэрэг эр зориг, үнэнч байдлыг сургах ёстой болохоос хэн гээч дарга зодчих бол, хэн гээч галзуу новшид алуулчих бол гэсэн айдас суулгадаг газар байх ёсгүй.

Avatar

Mangar survaljlagch 2023-11-22 73.222.87.68

Yu ch medehgui baij bitgii olon yu h***

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.88.83

Израйлд дайн эхэлхэд , 3 хоногт 300 000 мянган цэрэг эрс бэлэн байдалд оржээ.. Бүр гадаадад аялж ,амарч явсан залуус яаран сандран эх орондоо иржээ..Гэтэл Орос дайн эхлүүлхэд сая гаран залуус эх орноосоо дүрэвжээ…
Израйлынх шиг армитай болох хэрэгтэй

Avatar

494 2023-11-22 202.21.108.62

Агуулгаараа ялгаатай хоёр зүйл л дээ. Израйл бол экстремист бүлгийн халдлагаас гэр орноо хамгаалж байгаа, харин Орос бол заавал Украйн руу дайрах шаардлага байгаагүй. Онц шаардлагагүй зүйлийн төлөө хэн амиа өгөхийг хүсэх юм бэ?

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.46.138

Оросууд эх орноо хамгаалах байсанч ирэхгүй ..Ямар нэгэн албадлагийн арга хэрэглэхгүй бол ирэхгүй зугтаанаа

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.178.220

Монголын арми бол ёстой илүү үргүй зардлын шуудай!! Үүний оронд гэрээт цэргийн алба хаагчдаас бүрдсэн, маш чадварлаг цомхон мэргэжлийн армитай болох ёстой!!! Аав, ээжийнхээ гараас гараагүй байсан балчир хүүхдүүдийг хугацаат цэрэг гэж татаж бөөгнүүлчихээд хоол, хувцас нтр гэж баахан үргүй зардал сүйтгэл!! Яг цагаа тулахад тэд байлдах чадваргүй, Украин руу дайрч байгаа орос цэрэг шиг алуулаад л дуусна!!! Энэ бол 70 жил болсон орос школ!!! Орос щколтой генеарлууд үүнээс салж чадахгүй!!!

Avatar

gadniy 2023-11-22 207.11.72.193

aimaar

Avatar

зочин 2023-11-22 103.212.119.199

Манай залуусын бие муудаж байгаа нь шууд идэж буй хүнс хоолных гэдгийг нь тогтоосон шүү дээ. Халуун ногоотой хоол , кока ундаа уугаад жил болоход л яс нь сийрэгжээд , мах нь булчин нь өөрөө язраад ирдэг байхгүй юу. Тийм учраас Хужаагаас битгий хор зөөгөөд байгаа чээ. Энэ бол цэвэр үндэсний бодлогын алдаа шүү. Хятад нарийн ухаан гэж.Удахгүй хүүхэд хийж чадахаа болих байлгүй.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.108.62

зас чи л ганцаараа махаа идээд хар усаа гудраад амьдарна биз. Хүн юугаа идэж уух нь чамд ер нь ямар хамаатайн.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.131.225.242

Хөлсний сэтгүүлч өнөрөө МУ ыг цэрэг армигүй болгох зорилго агуулжээ. Өнөрөө чинь хулангийн араас ороо юу даа. Монгол Улсыг Батлан хамгаалах цэрэггүй болгох сонирхол хэнд байна. Сүүлийн үед юм юм болж байна шүү. ЗХЕК руу дайрсан хуурамч бичлэг тэгээд энэ хөлсний хүүхний сэвээ нэг л биш дээ.ТЕГ анхааралдаа авах хэрэгтэй шүү. Цэрэг эрсийг дарамталдаг дэглэдэг амь насанд нь хүрдгийг зөвтгөсөнгүй, харин ч ийм бугшсан асуудлыг яаралтай таслан зогсоох хэрэгтэй. Далимдуулж БХС ыг үгүй хийж үл болно.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.108.62

Монголд эр хүйстэй болж төрснийхөө төлөө хугацаат цэрэг нэртэй 1 жилийн ял эдлэх нь 21р зуунд байж боломгүй зүйл л дээ. Тэр нь үнэхээр зааж сургадаг, хүний эрхийн мэдрэмжтэй газар бол бас өөр. Гэтэл бодит байдал дээр тэнд хүнийг нохойноос дор үздэг, дарамталдаг, гутаан доромжилдог, зодож занчдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний наад захын эрх тэнд хамгийн бүдүүлгээр зөрчигддөг. Сайн дураараа элсдэг чадварлаг, цомхон, мэргэжлийн арми л манайд хангалттай

Avatar

уншигч 2023-11-22 66.181.169.116

харин их сонин болоод явчихсан шүү хужаатай нийлж үмхий мах идчихээд уйлаад байсан билүү өнөрөө гэдэг нь

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.190.76

энэ зүгээр л цэргийн асуудал биш ш тээ, Монголчууд боломж гарвал л нэгнийгээ доошоо хийдэг, муугы нь үзэх гэдэг тамын тогооны ард түмэн болсон, энэ нь улам гүнзгийрч өвчин болж яваа, зэрлэгүүд, нийгмээрээ ялзарч яваа ард түмэн бол монголчууд, хамгийн муухай хэрэг хийдэг, хүний нутагт нэгнээ худалддаг, ер нь аймаар ард түмэн, өөрсдийгөө сайхан сэтгэлтэй гэдэг ч энэ нь аль эрт больсон зүйл гэдгээ ойлгоогүй, цэргийн аллага дарамт бол Монголчуудын өөрсдийнх нь л байгаа байдал ш тээ аймаар бэртэгчин

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.46.60

ЦЭРГИЙН АЛБА ХААХ ҮҮРЭГТЭН МЭРГЭЖЛИЙН ЦЭРГИЙН ЯЛГАА ИХЭЛ ДЭЭ… ТИЙМ БОЛОХООР ЭНХ ЦАГТ ЦЭРГИЙН АЛБА ХААХ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР МЭРГЭЖИЛ, БОЛОВСРОЛЫГ ТЭРГҮҮЛЭХ ХАНДЛАГААР АВЧ ҮЗЭХ ӨНӨӨ ЦАГИЙН ОНЦЛОГ БАЙЛТАЙ.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.108.62

Бусад улс эх орноо хамгаалж байгаа хөвгүүддээ хамгийн чанартай, хамгийн биед эвтэйхэн хувцас хунар, тоног төхөөрөмжөө өгдөг юм билээ. Манайд хамгийн хямд, хамгийн чанаргүй, хугацаа дууссан зүйлсээ л цэрэгтээ өгч устгалд оруулдаг маягийн. Гутал нь өвөл хагарчихна, тэрүүгээр нь цас ороод өдөржин нойтон гуталтай явсаар олон цэрэг бөөргүй болсон. Хугацаа нь дууссан оо шахна. Эв эрүүл шүдтэй ирээд шүднийх нь паалан хагарч унасан олон цэрэг мэднэ.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.108.62

2 хөрштэйгөө лав байлдаад амжилт олохгүй. Яахав энд тэнд элдэв зэвсэгт дээрэмчид, Казахууд ч юм уу аль нэг ястны босогчид бий боллоо гэж бодоход тэрийг асуудалгүй дарчих чадалтай цомхон, мэргэжлийн армитай байхад л хангалттай. 2 жилийн өмнө алба хааж байхад эрүү, хавиргыг нь хугартал өшиглөх мэт харгислал байж л байсан, одоо ч байгаа л байх. Музейд байдаг 2-р дайны үеийн каск, дашмаг, мөр өвтгөдөг хулгана энд тэндээс нь идчихсэн цоорхой аранз, цувтай л байсан. Тэрүүгээр хэнтэй ч байлдах билээ.

Avatar

Зочин 2023-11-22 202.126.88.83

2 хөрштэйгөө байлдаад дийлэхгүй нь. . магадгүй..
Гэхдээ сөхрүүлж , залхааж болж чадах ёстой ..
Яг л Афганистаанууд шиг …

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.108.62

Зэвсгээ хойноос, хувцсаа урдаас зөөжийж хөршүүдээ залхтал нь байлдаад байгаарай.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.88.84

Хятад ирвэл Орос зэвсэглэнэ Орос ирвэл Хятад зэвсэглэнэ ..Тулалдах цэргүүдээ л бэлдчихсэн байхад болоод явчихнаа

Avatar

зочин 2023-11-22 103.57.92.114

Татан буулга

Avatar

Нэргүй 2023-11-22 202.131.225.242

үхсэн хятадын хүслийн шингэн бэ чи

Avatar

Зочин 2023-11-22 59.153.112.243

Монгол байлдахгуй ээ Тэрийг зулээн зовшоорооч Манайх руу ямар ч улс дайрахгуй Зугээр хун ам цоорч орон нутаг эзгуйрч эмэгтэйчууд гадны бэр болж аажмаар тавь зуугаад жилийнидараа аль нэг улсад уусах аюултбол байгаа Тэхлээр ундэсний аюулгуй байдлын амин чухал асуудал бол цэрэг батлан хамгаалах биш хун амын хогжил торолт нас баралт эрчуудийн ухэл гадагшаа дурвэж байгаа хурд ядуурал архидалт нэг угээр хэлэхэд нийгмийн асуудлууд шуу

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.243

103 болиорой Тэсвэртэй болгож байна гээд. Олноор нь алапд тахир дутуу болгоод байх уу Офицер ай ти иэргэжилтэн хоер хэн хэн нь эх орныхоо хогжилд хувь нэмрээ оруулж байгаа Офицер илуу юм байхгуй шуу Мэргэжлийн црэгтэй болох хэрэгтэй АЛБАДЛАГЫН ЦЭРЭГ БАЙЛГАЖ ЗАЛУУЧУУДЫГ УНЭГУЙ АЖЛЫН МАЛ ГЭЖ УЗДЭГЭЭ БОЛИЕ

Avatar

Зочин 2023-11-22 58.78.177.197

Орчин үеийн дайны хэв маяг өөрчлөгдөж байна. Дроныг зөвхөн тагнуулаар зогсохгүй гранат шидэх, танк устгахад маш их хэрэглэдэг болж. Бараг дроны дайн болж байна. Манай нөхдүүд энэ талаар юу хийж байна. Сургамж авч арми шинэчлэгдэж чадаж байна уу. Тоглоом тоглодог нөхдүүдийг зөв ашиглавал болмоор ч юм шиг. Армиа шинэчилж, сайн тэжээхгүй бол хүний арми тэжээнэ гэдэг дээ.

Avatar

Зочин 2023-11-22 58.78.177.197

Бичих болгондоо ямар нэг байдлаар Оросыг оруулж муулах юм. Дэлхийн хамгийн хүчирхэг арми гэдгийг нь АНУ хэвлэлүүдээрээ хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Украйны тусгай ажиллагаанд нэг ч хугацаат цэргийн албанд татагдсан цэрэг байлдаагүй байдаг. Дан гэрээт цэргүүд. Тэд өндөр цалин хангамж (байрны зээлийн хөнгөлөлт, хүүхэд нь дуртай дээд сургуульдаа орох гэх мэт) , устгасан техникийн тоогоор өндөр шагналтай (1 танк юмуу онгоц 300.000 рубль гэх мэт) байдаг. Манайх ч гэсэн бодмоор л хөнгөлөлтүүд.

Avatar

Нэргүй 2023-11-22 103.212.117.67

эр хүн бүр алба хаах ёстой. харин албанд очоод зааж сургах хэрэнтэй мэдлэгийг ангийн дарга нар нь маш сайн олгох хэрэгтэй. нэх олон цэрэг бх биш хүн бүрт тохируулж биеийн хүчний дасгал сургуулилт хийлгэсэн ч яадаг юм. технологийн мэдлэг, бияиг үёгийн мэдлэгийн маш сайн олгох хэрэгтэй

Avatar

АН-Г ДЭМЖИГЧ 2023-11-22 43.242.242.140

ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Болд 2023-11-22 202.9.46.252

Өөрчлөлт хийх хэрэгтэй. Одоогийн энэ байгаа хэдээ бүгдийг нь солиод шинэлэг хүмүүс тавья

Avatar

Зөв байр сууринаас бичиж 2023-11-22 139.5.219.243

Ингэж сэтгэдэг сэтгүүлч байгаад баярлаж байна. Хүн албадлагаар цэргийн алба хаана гэдэг бол албадлагаар хувь хүний эрхээм хасуулж, төрийн мэдлийн субъект болж байгаа юм. Төр, дарга юу гэж тушаана түүнийг биелүүлэгч субъект. Хүн ёс суртахууны итгэл үнэмшил аль эсвэл шашин шүтлэгээсээ хамаарч хүн а**х, хүчирхийлэл хэрэглэхээс татгалзах эрхтэй байх ёстой. Ийм байх юм бол эрх чөлөө оршино. Путин шиг залуусыг нэг бол хүн *л, эсвэл өөрөө алуулах байдалд ор албадлагаар цэрэгт татах ёсгүй.

Avatar

БАНДИ НАРЫГ ЭР ХҮН БОЛГОЁ 2023-11-22 103.111.68.3

ХУЦАХ ШИГ БОЛОХ ЮМ НЭГ Л ИХ ЦЭЦЭРХСЭН ХҮМҮҮС. ЭНЭ ЯНЗААРОАА БОЛ 20 ЖИЛИЙН ДАРАА ГЭХЭД ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ЦЭРЭГГҮЙ ЭР ЭМ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ОЛОН ЭР ГЭСЭН ХҮМҮҮСТЭЙ Л БОЛОХ БАЙХ ДАА БАНДИ НАРАА ХАТУУЖУУЛ АЛИВААД ТЭСВЭРТЭЙ БОЛГО ТЭР ҮЕД НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙГАА АВЧ ҮЛДЭЖ ЧАДАХ ЮМ БОЛ ТЭНДЭЭС Л ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ЭРЧҮҮЛ ГАРАХ БАЙХАА ХОТ СУУРИНГИЙНХАНЫГ БОЛ ХАРАЛТГҮЙ ДЭЭ. ИЙМ Л ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж