1000 жолооч: Таксиг нэг өнгөөр жигдрүүлэхийг эсэргүүцэв

1000 жолооч: Таксиг нэг өнгөөр жигдрүүлэхийг эсэргүүцэв

1000 жолооч: Таксиг нэг өнгөөр жигдрүүлэхийг эсэргүүцэв

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төсөлтэй хамт такси үйлчилгээг зохицуулах, бүртгэх тухай дагалдах хуулийн төслүүдийг оруулж ирсэн. Ингэхдээ такси үйлчилгээг зөвшөөрөлтэй ААН явуулах, нэг өнгийн тээврийн хэрэгслээр үйлчлэх, зөвшөөрөлгүй иргэн такси үйлчилгээнд явбал таван сая төгрөгөөр торгох зэрэг хатуу заалтууд оруулж байгааг такси үйлчилгээ эрхлэгчид эргүүцэж, дуу хоолойгоо эрх баригчдад хүргэх "1000 таски жолооч" чуулга уулзалтыг өчигдөр /2023.11.21/ зохион байгуулжээ.

Чуулга уулзалтыг иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон, хамгийн олон бүртгэлтэй “таксичид”-тай "Юбикаб" компаниас зохион байгуулав.

"UBCab" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.ОТГОНБАЯР:

-Сүүлийн үед манай улстөрчид, шийдвэр гаргагчдын амнаас такси үйлчилгээг бүртгэлжүүлнэ гэх үг гарах болсон. Бид нар өнгөрсөн хугацаанд юу хийж ирснээ энэ хүмүүст ойлгуулаагүй юм болов уу. Такси үйлчилгээ явуулахад зөвхөн нэг өнгийн такси байх ёстой гэдэг чинь Улаанбаатарт өмнө нь байсан шийдэл шүү дээ. Сити, Улаанбаатар такси гэж байсан. Яагаад тэр газрууд байхгүй болсон юм. Тухайн таксины жолооч хуримтлал үүсгэж таксинд явах машинаа худалдан авч байгаа шүү дээ.

Тэгвэл нэг өнгөтэй болговол тэр машин нь зарагдах уу, үгүй. Нэг өнгийн такситай байхын сул тал нь энэ. Тэгээд ч дэлхий дээр нэг өнгийн такситай улс хотууд байхгүй болж эхэлж байна.

Нэгэнт ардчилсан улс мөн юм бол бүртгэлжүүлэх, тусгай зөвшөөрөлтэй болгох хуульд жолоочид эрх ашгаа хамгаалж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй учраас өнөөдрийн 1000 жолоочийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Бүртгэлжүүлэх нь мэдээж UBCab-д ашигтай. UBCab машин лизингийн үйлчилгээтэй, машин оруулж ирдэг. Бид тэр үйл ажиллагаагаа өргөжүүлээд явна л гэсэн үг. Гэхдээ өчигдөр приус машин зээлээр авсан залуу яах юм. Хууль тогтоосноо зөв талдаа рультай "Sonata" авч байж л таксинд яв гэдэг зөв зүйл биш байх. Бид бизнес хийж байгаа ч гэсэн зөвхөн өөрсдийн эрх ашгаа харахгүй. Бидний хамтрагч жолооч нарын асуудал хөндөгдөж байна шүү дээ.

UBCab-д явж байгаа 40 мянган жолооч байна. Эдгээрээс зөвхөн өглөөнөөс орой хүртэл таксинд явдаг нь хэд байгаа вэ. Ямар ч байсан шийдвэр гаргагчид “Авто тээврийн тухай” хуулиа эргэн хараасай.

Заавал 5000 машин оруулж ирж, шинээр такси бааз байгуулах юм бол дахиад л түгжирнэ. Үүнээс илүү өдөр бүр таксинд явж байгаа хүмүүсээ бүртгэлжүүлж болдоггүй юм уу. Энэ санал дээр байр сууриа нэгтгэх зорилгоор өнөөдрийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Таксины жолооч Н "Миний хувьд таксинуудыг нэг өнгөтэй болгох хуулийн зохицуулалтыг эсэргүүцэж байна. Өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд хоёр охиноо унтуулчихаад шөнөжин таксинд явдаг. Сарын зээл маань сая гаруй мянган төгрөг. Хоёр гарч, хоёр амардаг ажил хийдэг ч цалин нийгмийн даатгалаа суутгаад зээлээ төлөөд яг таардаг. Хоёр хүүхдээ тэжээх, амьдралаа залгуулахад мөнгө хэрэгтэй учраас боломжит цагаараа таксинд явах шаардлага гардаг" гэв.

Таксины жолооч Б "Би Х.Нямбаатар болон Д.Сумъяабазарын жолооч хийж явахдаа сардаа хоёр сая төгрөг авч үзээгүй. Харин UBCab надад боломж олгож байгаа. Магадгүй эрх баригчид Хятадаас цахилгаан машин оруулж ирээд бид нарт зарах гээд байгаа байх. Эсхүл Солонгосоос хугацаа нь дууссан, худлаа он шивсэн машин оруулж ирж биднийг дарамтлах гээд байна гэж харж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Цагаач 2023-11-22 66.181.189.175

Хэн нэгэн өөрийнхөө явцуу эрх ашгийн үүднээс чанга дуугарсан зоргоор засаг үгэнд нь ороод жа жа гээд байж болохгүй байхаа.Такси ижил өнгөтэй байх нь олон талын ач тустай. Хэн дуртай нь бохир заваан тэргээрээ халтууранд явж тэгээд хүн дээрэмдэж хүчин байх ёстой гэх гээд байгаа юм уу. Больж үз.UB каб-ынхан та нар үүнийг дэмжээд байгаа нь хачирхалтай.

Avatar

Зочин 2023-11-22 66.181.191.145

Такси юуны өмнө бусдаас ялгарч танигдах ЖИГД өнгөтэй байх нь: үйлчлүүлэгчид аюулгүй талаасаач, хотын үзэмж талаасаа ч маш чухал шүү!!! Такси эрээвэр хураавар өнгөтэй байж огт болохгүй!!!

Avatar

Зочин 2023-11-22 202.126.89.61

Нэг өнгөтэй нэг стандөрттай болго, Машинаа зарах гээд байгаа бол эхлээд зарчаад стандартанд нийцүүлж авах ёстой байх. Одоо цэгцлэх цаг болсон байхаа

Avatar

Зочин 2023-11-22 59.153.112.223

Таксийн өөрчлөлтөөр ямар асуудал шийдэх гэж бн? Хувийн машинаар явах нь багасч түгжрэл буурах уу? Бензины хэрэглээ, СО2 буурах уу? Зорчигчийн аюулгүй байдал сайжрах уу? Таксийн гэмт хэрэг ёр нь ямар хувьтай юм? Таксигаар амьдралаа залгуулж бгаа олон хүнд боломжийн цалинтай ажлын байр бэлдчихсэн бгаа юм уу?

Avatar

Зочин 2023-11-22 103.212.116.62

Такси гэсэн бичиг байхад л хангалттай. Тод гэрэлтдэг.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.161.203

таксинд NO SMOKING стандарт мөрдүүл

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.126.30

Уг нь дэлхийн аль оронд такси нэг ижил өнгөтэй, тоолууртай, кабин дээрээ такси гэсэн бичигтэй гэрэлтдэг таних тэмдэгтэй байдаг даа. Хүмүүс ч албан ёсны таксинд суух дуртай байдаг. Халтуурчдын тамхи, хир үнэртсэн тоостой машинд сууснаас хамаагүй дээр.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.89.234

Хөдөө халтарууд явдаг.ийм заваан бж болоргүй

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.89.234

Бүх оронд ижил өнгөтэй тахi үйлчилдэг .үйлчилгээ стандарт гэж бдаг.дуртай явдаг ийм балай бж болохгүй.

Avatar

Зочин 2023-11-22 66.181.187.219

Таксийг 657 өнгөтөй болгож байгаа нь хулгайч сэтгэлгээгүй гэдэгээ батлаж байгаа хэрэг

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.187.147

МАН хувын хэвшлийнхнийг үнэхээр ад үзэх юм . Бид үнэхээр ардчилсан улс мөн үү Бид одоо яг ямар нийгэм байгуулж байгаа вээ

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

)))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Ter 2023-11-22 66.181.182.245

haach,yamarch orond neg ijel ungutei baidag,chadahgui bol erh uguhgui baihad boloo yum bishuu?mun ene haltuurchidaa neg tiishin bolgoo!!ashgaasaa tatvar tulduggui zamiin bugluunuud…

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.88.144

1 өнгөтэй 1 маркийн машинууд байдаг байгаа шүү бусад оронд

Avatar

Уншигч 2023-11-22 94.241.162.109

дэлхий нийтэд байдаггүй гэнэ үү ёстой мэдлэггүйгээ харуулаад амныхаа зоргоор ярьж байна аа. Eвроп болон Азид нэг өнгийн жигд цэвэрхэн таксинууд ,явдаг юм даа.Монгол шиг такси, машин нь мэдэгдэхгүй заваан, ууртай ааштай жолооч явдаггүй заа.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.108.8

ккк ёстой гоцваа ккк

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.191.130

Хувийн машинаар халтуур хийхийг хориглох хэрэгтэй. Хийнэ гэвэл такси болгоод зөвхөн таксиндаа л яв.

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.245

таксины зогсоолтой болох хэрэгтэй түүнээс хаа ч хамаагүй явж байгаад хүн авдагыг болиулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.245

машин авсан юм бол өөрийн хэрэгцээнд л авсан юм байгаа биз дээ тэр приус аваад таксинд явна гэж тэнэг юм яриад байх юм

Avatar

И 2023-11-22 202.21.108.15

хот болгоны такси нэг өнгөтэй байхаас гадна нэг маркийн машинууд байдаг юмшүү! Хил давах бүү хэл Улаанбаатараа мэдэхгүй юмнууд таксинд явахыг болиулмаар юм. машинууд нь өмхий үнэртэй, хэзээ ч салаад уначих бол гэмээр тачигнасан заваан төмрийн сэгнүүд…

Avatar

Гавах 2023-11-22 66.181.190.230

Тэгээл хуучин юмтайгаа зууралдаад явж байх сайхан юм биз дээ..

Avatar

Нэргүй 2023-11-22 182.16.234.31

дэлхийн бүх газар такси нэг өнгөтэй байдаг

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.161.95

zuv shde. Amanda orj irsen une helne, boxir zavaan, tamxinii nevshsen unertei, taxind yabah gej bgaa bol standard tooluurtai, adikhan ungutei blgaj heregtei.

Avatar

Zochin 2023-11-22 202.131.251.130

neg ongiin baih, tooluurtai, hatuu standart togtooh zereg yu n buruu baihav. tooluur ch baihgui, amandaa orson toogoo heldeg, arhi, tamhinii muuhai unertei iim taxind yaj ohin huuhdee suulgahav dee.

Avatar

иргэн 2023-11-22 103.26.192.43

Үнэн л ярисан байна байгаа такси эрхлэгчдээ бүртгээд ижил лого хаяг дээрээ тавиад явах хэрэгтэй олон хүн амьдралаа залгуулж байгаа, нэмэж такси оруулах шаардалгагүй – түгжрэл нэмэгдэнэ, дэлхийн олон оронд үбер сүлжээ хэрэглэж байгаа- угаасаа хүн бүр апп татаж дууддаг болбол – аюулгүй байдал нь сайжирна, хаанаас хэзээ суусан хэд төгрөг гарсан бүгд бүртэгдэнэ – /татвар аюулгүй байдал, жолоочид хэдийд сонгож явах – бүгд шийдэгдэнэ/

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.179.155

Таксиг нэг өнгө болгох нь түмэн зөв. хяналт сайжирна, танигдах амар гээд. дураараа дургихыг л уриалсан нөхөр бнаа энэ нөхөр бол.

Avatar

Нэргүй 2023-11-22 43.228.129.131

Стандарт хангачихаад олон юм хуцаасай, хувиараа зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх ёстой, нүүрсэн яндангүй буруу рультэй нэг муу прүс авч уначихаад каб-д бүртгүүлээд болчихдог юм байж таарахгүй, стандарт бол чанга байх ёстой.

Avatar

зочин 2023-11-22 139.5.217.226

666хамгиййн гол нь хувь хүний машин хүн тээвэрлэхэд" тохирох" уу??? яагаад гэхээр тэд өөрсдийн мөнгөнд тохируулж хямд машин авсан байдаг… тиймээс тэр машинаар хүн тээвэррлэх боломжгүй…г.м. асуудал гарна..ТАКСИГ нэг өнгөтөй буш бол ёстой дуртай үнээр явна биз дээн…тэд ашгийн төлөөявахаас хүнээ бодож явах нь их л ховор үзэгдэл..за тэгээд нэг гайгүй асуудал эхлэх гэхээр зайлшгүй луйварчидын гар шургаж л байдагийг эрх биш тооцох бизээ…

Avatar

Зочин 2023-11-22 202.126.88.133

Такси нэг өнгөтэй, стандарт тэмдэгтэй, тоолуур энэ тэртэй байх нь зөв, тийм байж л халтуурынхнаас ялгарна ш дээ, ер нь таксинд явж байсан машиныг борлуулна гэж байж таарахгүй, техникийн шаардлага хангахаа болихоор нь актлаад хаядаг байх нь зөв

Avatar

зочин 2023-11-22 103.57.92.114

Төрийн түмэн зөв

Avatar

Нэргүй 2023-11-22 124.158.107.35

такси дэлхий даяар өөрчлөгдөж байна Үбер сүлжээ иргэд тавьсан шаардлагад таарсан бол өөрсдийн машинаар такёи эрхэлдэг

Avatar

Нэргүй 2023-11-22 202.179.25.106

Уг нь такси нэг өнгөтэй байдаг нь иргэдэд үйлчилгээг ойртуулж хүртээлтэй болгодог. Хотын төв рүү ороход мөнгө төлдөг нь гадны орнуудын жишиг. Москва Бээжингээс эхлээд Япон Швед Швейцари г.м жишээлэхэд. Гэвч монголын нийгэм дэлхийн бусад орнуудаас гаж хөгжилтэй. Иргэд нь ч захирагддаггүй дураараа хөндлөн зүтгэдэг, төр нь ч хулгайчдаар дүүрсэн болохоор үлбэгэр сул, ард түмэндээ нэр хүндгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж