Америкийг сохроор үзэн ядагчдад зориулав

Америкийг сохроор үзэн ядагчдад зориулав

Америкийг сохроор үзэн ядагчдад зориулав

1.Сошиалд баахан хүний чарлалдахыг харахаар шийдлээ. Тэгж гарчгаа сонгож авлаа. Путин Украиныг ялчихаад, дараа нь АНУ ба «Өрнөд»-ийг ялаад, Орост СССР-ээ эргэж байгуулаад, дараа нь Монголд капитализмыг үүрд булшилна, баян ядуугийн ялгааг үүрд устгана гэж итгэгчдэд зориулсан өгүүлэл маань Танд очлоо!

2.Орос-Украины дайн; Израиль-ХАМАС-ын дайн; Европын Холбоо, НАТО-гоос ОХУ-тай харилцаагаа дээд цэгт нь тултал нь хурцатгаад байгаа; дэлхийн хүнсний ба дүрвэгсдийн хямрал; Хятад-Америкийн харилцааны зөрчил ба мөргөлдөх эрсдэл гээд томоор авч яримгүй байна.

3.Мэдлэгийн эрин зуун руу зөвхөн «Өрнөд» хошуучилна гэсэн итгэл үнэмшлээсээ би огтоос ухрахгүй ба цаашид улам нотлох болно!

4.Энэ сэдвийг хөндөхгүй байж түвдсэнгүй. «Өрнөд»-ийг яагаад заавал буруушааж, муутгаж, үзэн ядах ёстой вэ–Хариулт нь: Ердөө Таны арчаагүй атаархал чинь байж байгаа нь тэр! Бэртэгчин хөгийн амьдралдaa бачимдаад уур уцаараа «Өрнөд»-ийнхөн рүү гаргаж байгаа царай чинь тэр!

АНУ ба «Өрнөд» рүү дайсагнан харьцах нь «Өрнөд биш ертөнц»-ийн нэг ёсны феномена болсон энэ цаг үед МОНГОЛ ХҮН, МОНГОЛЧУУД заавал хэн нэгнийг буруутан болгож, хэн нэгний талд зогсох ёстой гэж үзэж байгаа бол миний энд бичсэнтэй эвлэрэх үү гэж хэргээр ам асууж байгаад толилуулъя.

Үндсэн сэдэв. XXI зуун бол хүн төрөлхтөн хөгжил дэвшилдээ ид жигдэрч яваа үе юм. Сайны хажуугаар саар гэгчээр коронавирүс дэлхий дахиныг сулрууж, хямруулсан, эцэст нь дүр төрхийг нь өөрчлөх магадлалтай болсон. Ямар ч атугай тоглоомын дүрэмд өөрчлөлт оруулсан. Залгаад геополитикийн ноцтой мөргөлдөөнүүд дэгдсэн. Одоо яг тэр цаг үе нь. Тоглоомын дүрэм дахиад өөрчлөгдөнө, тэгэхдээ «Өрнөдийнхөн»-д ашигтайгаар.

Хөгжил ба амьдралын стандартын ялгаа тив, бүс нутаг, улс орнуудаар авч яривал сүхээр цавчсан мэт хуваагдаад байна, энэ цаг үед. Улс орны дотоодод хүртэл социал ялгарал доозоо хэтрүүлсэн, ялангуяа хөгжиж буй ертөнцөд, Монгол түүний бодит тусгал нь.

Ядуу дорой явагсдын өнийн гомдол (хөгжиж буй ихэнхи улс оронд) ба ял зэмлэл нь төр–засаг, улс төр рүү гэхээсээ, төр засгийг араас нь “шордогч” барууныхан руу чиглэнэ. “Хамаг муу муухай юмны буруутан нь янкууд!”, “Янкуудаас л болж бид зовлоо!”–хөгжиж буй лалын, арабын, ираны, хойд солонгосын зовогчдын гаслан нь энэ л дээ. Жүүд нарыг, Израиль Улсыг үзэн ядагчид үнэн хэрэгтээ Израилийн хөгжил дэвшил, технологи, эрх чөлөөт ардчилсан нийгэмд нь өсөрхдөг. Өөрсдийнх нь хүрээгүй өндөрлөгт хүрчихсэн, тэр өндөрлөгөөс нь буулгаж хэзээ ч чадахгүй. Хөгжлийн өсөрхөл гэж нэрлэж болно.

Америк ба Баруун Европ гэж дээрэмдэж ханахгүй, алж талж ханахгүй аюулт дайсны тухай хий сүүдэр амь бөхтэй. Хөгжлийн өсөрхөл нь тийм шалтагтай. Монголд яг зэрэглээтэн харагдаад, ядарч яваа, бүдэрч яваа зуу зуун, мянга мянган хүний амны бай болчихсон.

Энгийн зураглал. Улаан арьстаны диваажин байсныг европын өлөн нүдтэнгүүд очоод орвонгоор нь эргүүлээд хаячихсан, Ази, Африк, Араб ертөнцийн хамаг сайн сайхныг Америк ба Баруун Европ колоничолж дээрэмдэж аваад баяжаад жаргачихсан, лалын жихад–ХАМАС нь чухам түүнийх нь төлөө шударга тэмцэлд боссон нь зөв гэсэн ойлголттой бүр монгол хүмүүс байдагт нь миний сэтгэл эмзэглэдэг.

Сэтгэл эмзэглэлээ гээд хоосон хэрүүл дэгдээх гээгүй, байгаа бодитой баримт сэлтийг эргэж сануулах нь зөв юм. Америкийг нээсэн европчууд, дэлхийд колонийн дэглэм тогтоосон европчууд чинь ямагт зэрлэг дээрэнгүй явсан юм биш ээ. Түүх бичлэг нь дэндүү сайн бичигдээд хадгалагдаад үлдчихсэн учраас л харин бид тэдэн рүү өлөн нүдлээд байгаа юм.

Европ хүн сэтгэн бодох, бүтээх туурвих их авьяастай явсан, тиймдээ ч анхдагч нь тэд байсан, иновац гэж яриад байдаг бол чухам түүний чинь эцэг нь европчууд юм. Шинжлэх ухааны тэсрэлтийг тэд л хийсэн.

Наад захын жишээ. Дунд сургуулийн физикийн хичээл үзсэн, тэгээд одоо цахилгаан эрчим хүч хэрэглэдэг, ампер, вольт, ватт гээд ярьдаг бол түүнийг чинь европын Андре Мари Ампер, Александр Вольт, Жеймс Ватт нар бүтээсэн юм аа. Өөр хар шар, өнгөт арьстан бүтээгээгүй юм. Эднээс түрүүлээд хийж хэвтэхгүй юугаа хийж суусан юм бол?

Андре Ампер нь цахилгаан соронзонг анх нээж, түүгээрээ цахилгаан динамикийг үндэслэгч хэмээн түүхэнд үлдэж, эдүгээ гүйдлийн  нэгж болох “ампер” нь түүний нэрээр нэрлэгдэн, тэр нь цахилгаан гүйдлийн хүчийг хэмждэг олон улсын нэгжийн системийн үндсэн нэгж болжээ. 1791 онд Александр Вольт хоёр өөр металл ба давсны уусмал бүхий хэлхээгээр цахилгаан гүйдэл гүйлгэж, 1799 онд “Вольтын давхраа” гэх анхны батарейг бүтээжээ. “Амьд биеийн цахилгаан”-ыг итали  Луй Гальвани 1780 онд нээж, анхны цахилгаан хөдөлгүүрийг 1821 онд Фарадей, электроныг 1897 онд физикч Жозеф Жон Томсон нээсэн, 1866 оны үед франц инженер Жорже Леланже хуурай зай зохиосон, цахилгаан соронзонг Христиан Эрстэд 1820 онд нээсний дараа европ эрдэмтэд хэлхээнд гүйдэл үүсгэх арга замыг хөгжүүлсээр цахилгаан генератор буй болгосон гээд жагсаалт гаргаж болно. Тэгвэл Александр Флеминг гэж англи хүн микробны эрлэг эм болох пенициллин бүтээж, францын  Шарль Фредерик Жерар  1853 онд аспириныг синтезийн аргаар гаргаж авсан, германы физикч Вильгельм Конрад Рентген 1895 онд электрон оптикоо нээж, хожим 1901 онд энэ нээлтээрээ физикийн салбар дахь анхны Нобелийн шагнал хүртжээ.

Рентгенд дурандуулдаггүй орчин үеийн хүн нэгээхэн ч үгүй. Тэгвэл энэ бүхнийг араб, африк, мусульман, индиан, энэтхэг, хятад, монгол, япон хүн сэдэж олоогүй ба ийм бүтээл туурвихдаа европын дээрхи эрдэмтэд дээрэм тонуул, колоничлолын ямар ч арга хэрэглээгүй юм билээ.

Америкийн империалист нэг харгис нөхөр төрийн толгойд хэсэг суужээ. Түүний нэр нь Бенжамен Франклин. Харин түүнийг тодорхойлъё гэвэл тэрээр цүнх дүүрэн мэргэжлийн үнэмлэхтэй, тэр бол шинжлэх ухааны эрдэмтэн, хэвлэгч, зохиолч, нийтлэлч, дипломатч, номын санч, шинийг санаачлагч, өглөгч, Америкийн хувьсгалын удирдагчдын нэг гээд гарч өгнө. Франклин шинжлэх ухаанд олон шинэ зүйл өвлүүлсэн төдийгүй физикт зарим нэгэн нэр томьёо тухайбал нэмэх ба хасах цэнэг, туршилтын явцад “батарей”, “цэнэг”, “багтаамж” “дамжуулагч”–ийг техникийн дэвшилд оруулсан байдаг юмсанж.

Бенжамен Франклины энэ үйлсийг тэр үеийн хар, шар, бор, өнгөт, буддист, мусульман, бөө шүтлэгт үндэстэн ястнууд булааж аваад түрүүлээд хийчихээгүй л юм. Зам нь нээлттэй байсан уу гэвэл байсан.

XIX зуунаа орхиод ХХ зуун руу ороод үз. Эхэн үеийн цахим компьютер, микрочип бол бас л нөгөө муу нэртэн барууныхны оюуны бүтээл байв. Хамгийн анхны олон талын зориулалттай цахим компьютер нь 1946 онд бүтээгдсэн ENIAC (Electronic Numerical Integrator аnd Computer) юм. Энэ компьютерыг АНУ-ын армийн хэрэгцээнд баллистик тооцоо бодохын тулд бүтээжээ. Түүний жин нь 27 тонн бөгөөд бүхэл бүтэн тасалгааг эзэлж байлаа, 1946 онд шүү дээ.

Европын эрдэмтдийн бүтээсэн эгэл бөөмийг гэрлээс илүү хурдан дамжуулах хурдасгуур хоолой гэх тодорхой том төсөл байна. Эдүгээ судалгаа шинжилгээ–туршилт–зохион бүтээх үйл ажиллагаа–үйлдвэрлэл–борлуулалт–үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээг цогцоор нь нэгтгэсэн цоо шинэ технологийг европчууд бүтээчихлээ. Түүнийгээ бүтээгчид нь метатехнологи гэж нэрлэжээ.

1979 онд метатехнологи гэх тэр нэр томъёо Шведээс цууриатаж, ийм технологиор XXI зуун урагшлан хөгжих тухай зөгнөлт бүтээл хэвлэгдэж түүнд нь шинжлэх ухаанч иргэншил (Scientific Civilization) гэх төсөөлөл анхлан түгсэн байдаг. Технологийг бүтээх технологи; технологийг хөгжүүлэх технологи; технологийг нэвтрүүлэх  технологи буюу дээд эрэмбийн тэр л технологи дэлхий дээрхи иргэншил, соёлуудыг давж гарна, шинжлэх ухаанч шал өмнөө иргэншлийг хүн төрөлхтөнд авчирна хэмээн Шведэд цугларсан эрдэмтэд шуугиж байв. Шинжлэх  ухаан–технологийн хөгжлийн их хурд нь яван явсаар технологийг өөрийг нь бүтээдэг цоо шинэ технологийн эрин үедээ очих юм байна л даа.

За ийм л байна. Хөгжлийн түлхүүрийг Таны үзэн яддаг барууныхан атгачихаж. Хойд Солонгосыг эс тооцвол хүн төрөлхтөн мэдээллийн нэг орон зайд зэрэгцэн оршиж байна. Мэдээллээс бүхнийг олж нээх бололцоотой. Харин тэрхүү мэдээллийн орон зайг бүтээгч, сэдэгч, хөгжүүлэгчид нь Баруун юм байна. Яах ч арга алга.

Хараасаар байгаад ялагдуулчихдаг бол коммунизмын 70 жил, түүний дараахи 30 жил, нийт 100 жил тэднийг хараажээ. Одоо ч харааж байна. Нөгөөдүүл нь сөнөж өгдөггүй, улам бэхжээд байдаг гачлантай. Энэхэн цаг үед ах нар маань «Өрнөд»-ийн эсрэг хараалыг оройлж байна. “АНУ байгаа учраас гай зовлон мөнхөд” гэж ярих нь ОХУ-д төрийн үзэл суртлын хэмжээнд очиж цэцэглэхийн наагуур. Иймэрхүү яриа ХАМАС-ын террор, ХАМАС-ын ялагдлын өнгөн дээр лалын ба Арабын ертөнцөд түглээ. Латин Америк, Африк, Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, ер нь явсан газар болгондоо иймэрхүү яриатай бид тааралддаг даа. Тэр сонин биш.

Харин энд нэг асуултад хариулт таалгая. Яагаад, яагаад сая сая оросууд барууны орнууд руу зугтахыг хүснэв, яагаад Оростоо эргэж ирэхгүй байнав. Баруун ба АНУ-д аж төрдөг монголчуудад ч хамаатай асуулт. Тэнд нь хэд дахин илүү сайхан амьдрал, орчин, нөхцөл байгаа болоод л тийшээ шүлэнгтээд байдаг юм биш үү? Оросын нийгмийг хэрсэн авилга, архидалт, хулгай, залилан, ер нь байхгүй муу зүйл алга. Ираны ба Хойд Солонгосын дэглэм нурахад л маргааш нь яг тийм болно.

Мунхаг харанхуй, зөрүүд гөжүүд монголчууд минь! Aрдчилал, эрх чөлөөг чинь гарт чинь атгуулчихлаа, гэтэл хатуу ширүүн хувь заяанд нэрвэгдэж хоосорсон өчүүхэн амьтад болж хувирах гэж? Амьдрал чинь бүтэхгүй дэлбэрч үхчих гээд байгаа бол эрдэм мэдлэг, оюун ухаан, шинэ технологи, нэг үгээр барууны хөгжлийн туршлага руу хуйлрагтун! Өөр зам алга!

Таны бүтэлгүй амьдралын буруутан чухамдаа «Өрнөд» биш шүү! Буруутныг хайгаад байгаа бол хамгийн том буруутан нь Та өөрөө, Таны үр хүүхэд, Та амьдралын төрх чинь. Энэ нийтлэлийг бичсэн би Таны өмнө буруутан биш.  Тэгэхдээ буруутан гэж үзэж байгаа бол зөвхөн над руу хараалаа урсгагтун!

Үргэлжлэл бий.

 Ахмад дипломатч, судлаач-профессор Дашдоржийн Баярхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

131 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.217.15

Баярхүү гуай, барууныханд атаархаж биш дээрлэхүү дарангулалд нь дургүй хүрч байгаа юм. Таныг харин овоо хүн гэж биширч явснаа дэмий зүйл гэж бодлоо. Христын ухуулагч шиг болсн та улс төрч шүү, өөрийгөө нэг анзаарчихаарай.

Avatar

зочин 2023-11-22 66.181.176.129

Д.Баярхүү бол нийслэл УБ хотын унаган иргэн, ухаалаг, соёолтой эх оронч сайхан монгол сэхээтэн монгол түмний бахархал болсон хүн юм байна Амжилт хүсье

Avatar

gai,gaviya 2 ni ih yum doo 2023-11-22 66.181.182.13

Hel ulstai hen buhend Amerikiin sain,saihan, bas muu muuhai uildeliin ali ali ni nuden deer il baigaa..End ih sohor mugaraar ni ta duudaad yanav dee. Shinjleh uhaan tehnikiin bishirmeer saihn ololt ch baina. uzeshgui muuhai dain dajin uduuj egel jiriin olon huniig tsus,nulimastai ni hutgaad zogsohgui tur zasgiig ni samarch bayalgiig ni tsulmuh geed gai ni too tomishgui ih l dee. Bayarhuu guai ta medej l baigaa gehdee helehgui baih sonirhol baidag biz . oilgoj baina oo.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.178.177

Д.Баярхүү бол илүү дутуу юмгүй зөвхөн чин үнэнийг л бичдэг шудрага сайхан хүн аж

Avatar

зочин 2023-11-22 66.181.178.177

Д.Бөярхүү та бол биднээсээ хол түрүүлсэн сэтгэгч европчуудтай нэг эгнээнд алхаж яваа ухаалаг монгол хүн байна бид тань шиг хүнээ хайрлан хамгаалах ёстой

Avatar

Нэхийт 2023-11-22 66.181.178.177

Баярхүү Таньд маш их баярлалаа Та бол талын нүүдэлчин хоцрогдсон монголд цөөхөнд тооцогдох гоц эрүүл ухаантан хүмүүсийн нэг аж, Та бол агуу монгол ухаантан аж урт насалж удаан жаргаарай одоохондоо бид маш бүдүүлэг байнаа

Avatar

Зураач Лондон 2023-11-22 90.208.245.113

Манай Мояа, Ояа мунхагууд уншиж чаддаг бол эндээс их юм ойлгоно доо…

Avatar

Нэргүй 2023-11-22 202.179.24.70

Баярхүү гуай минь дээ, ах минь дээ… Дэмий юманд цагаа битгий үрээ, тааваараа амьдар. Таны бичээд байгаа юмыг өнөөдөр, маргааш, нөгөөдөр, ер нь ирэх 30 жил монголчууд гэдэг ирваа дагзнууд ойлгохгүй. Ойлгох хүсэл ч байхгүй. Угийн архи нь тархи руугаа шимэгдээд орчихсон 3 сая хүн шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.217.15

Нэргүй та үндэс нэгтнээ муулах хэрэггүй, эсвэл монгол хүн биш юм уу, юуны шээс вэ?

Avatar

Нэргүй 2023-11-22 192.82.64.212

Дэлхийн Э засаг удирдлага Европ, АНУ, КАНАД, АВСРАЛ, гэм мэт. Орос өнөөдөр юу ч биш гэдэг нь харагдаж байна.

Avatar

u 2023-11-22 66.181.190.248

ah uurlajee teseegui bololtoi zuv zagna sain zagna

Avatar

Нэргүй 2023-11-22 146.70.101.138

гое бичжээ ккк. өгөр ояа, мояанууд даанч ойлгож авах ухаан дутнаа гэж хөөрхий.

Avatar

Dfasddf 2023-11-22 66.181.160.107

white supermacy үзэлтэй орсгой шүдтэй хүн.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.179.36

Баярхүүд талархал илэрхийье! “Хүмүүсийн зөвхөн 2% нь сэтгэн бодож чаддаг, харин 3% нь өөрийгөө сэтгэн бодох чадвартай гэж боддог бол үлдсэн 95% нь сэтгэн бодох гэж зовсноос үхсэн нь дээр үздэг” гэж Бернард Шоу хэлсэн байдаг!! Дор бичигдсэн комментуудын дийлэнх олонх нь Баярхүүгийн бичсэнийг эсэргүүцсэнд гайхах юм алга, тэд 95% нь юм чинь!!!

Avatar

Оноч 2023-11-22 66.181.160.107

аугай гайхамшигтай 2 хувьд энэ комментчин бас багтдагх бхдаа.

Avatar

өвгөн 2023-11-22 192.82.65.103

Баярлалаа, яг өнөөдөр манай монголд олшроод байгаа арчаагүй бүдүүлэг, залхуу, атаархуу оркуудад таарсан нийтлэл байна. Даанч тэд ойлгохгүй ньхарамсалтайв

Avatar

Оноч 2023-11-22 66.181.160.107

танай сохроор шүтдэггүй фэнүүдийн коммент нь. гайхмшигтай

Avatar

зочин 2023-11-22 59.153.115.139

Дипломатч,, судлаач – профессор Дашдоржийн Баярхүү Танд их ухаалаг сайн өгүүлэл бичсэнд тань маш их талархан баярлаж байна. Та бол монголчууд бидэн дотроо хол тасархай сэтгэдэг ховорхон хүний нэг байна, ажлын их амжилт хүсье

Avatar

зочин 2023-11-22 66.181.160.52

Америкчууд өнөөдрийн бидний амьдарлыг цоо шинэ түвшинд гаргаж өгсөн хүмүүс шүү..Маргах юм байхгүй . Жорлонгийн суултуур хүртэл анх Америкд л дэлгэрсэн шд ..Хөргөгч, плитэг ,хуурай сүүг хүртэл тэд л сэдсэн шд ..Сэдсэн юм болгоноо дэлхий нийтийн хүртээл болгож байна ..Гэтэл Хятадууд цаасаа хэдэн мянган жил нууцалсан шд .

Avatar

Нэргүй 2023-11-22 162.156.11.118

100%

Avatar

Оноч 2023-11-22 202.5.205.34

Өдгөө ШУ-ын арга зүй дэлхий дахинаа түгээмэл болсон. Цаашид танай цагаан арьстнууд тэргүүлэх ямар ч боломжгүй. Гагцхүү ШУ-д хэн хаана хөрөнгө оруулж байна. Тэнд ШУ хөгжинө. Хэн ШУ-д хөрөнгө оруулж чадах вэ гэхээр эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг орнууд… яг одоогоор Азийн орнууд дараахь 20 жилийн дотор дэлхийн голлох эдийн засгууд болно.

Avatar

Оноч 2023-11-22 202.5.205.34

Азиудыг залгаад Африкууд орж ирэх байх.

Avatar

зочин 2023-11-22 66.181.160.52

Үгүй дээ …Хятадууд мянган жилийн өмнө л цаас хийсэн, шаазан хийсэн, луужин зохион бүтээсэн ..Тухайн үедээ гайхамшиг байсан . Гэхдээ л цааш ер ахиагүй … Үргэлжийн шинийг эрж, хайж, бүтээж, босгож байх чинь эрх чөлөөт хүмүүний л хийдэг зүйл ..Гэтэл Азууд хэзээч эрх чөлөөт хүмүүс байгаагүй…. байж чадахчгүй ..Хятадыг 4500 жилийн өмнө нэг л хаан удирдаж байсан.. Өнөөдөр ч нэг л хаан удирдаж байна ….

Avatar

Оноч 2023-11-22 66.181.160.107

ШУ-ны арга зүй бий болоод 500 жил л болж бна. уншиж ойлго

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-11-22 66.181.182.13

Harin tiim ee 500 jil gedeg ni ANU baiguulagaad 250 jil arai hureegui geed bodohoor shinjeh uhaanii arga zui ni 2 dahin urt nastai geed boddoo.!!! Azid erh chuluugui gej amerikiig dagaj hudlaa dalchinaad yanav dee. Bid chini aziin ornuudaar chuluutai l yavj zugaalah ni zugaalj, hudal yarini yarij hulgai hiih ni hiigeed l yavadag bizdee. Unen bizdee. kkk

Avatar

yag l unendee 2023-11-22 66.181.182.13

Ta nuhdiin hol ni ch yaahav hyatad amarhaan hurchih ch hel hurdeg utga uchiriig ni uhaj oilgoh uhaan ni baival mun ih yum oldono oo. Haramsaltai ni bid chini nuudelchin ahuigaa dagaad setgehui ni hurtel niidelchin alivaa yumnii mun chanar, utga uchiriig uhaj oloh geheesee umnu belen yum haidaad end tendehiin ereever huraavar yum tuugeed davhichihdag muu zurshiltai kkk

Avatar

Оноч 2023-11-22 202.5.205.34

За яахав бид сохроор үзэн ядагч болог. Харин та РАСИСТ үзэлтэй хүн бна шүү дээ. Өөрөө шар арьстан хэдий ч Цагаан супермасист үзэлтэй байгааг харвал их багаасаа сэтгэцийн гүн гүнзгий гэмтэл авсан шинж бна. Анх ОРОС мундаг гэж итгүүлсэн байх. Яваандаа мэдээлэл хаалттай үед БИТЛЬЗ-ээр дамжуулан барууныг сохроор шүтэх үзэл их газар авсан үеийн сонгодог төлөөлөгч. Энэ үеийхэн арилшгүй ийм өвчтэй болсон байдаг юм билээ. 1 талаас нь харахаар хүний хайлан шиг сайхан (эдинй ээж аавууд хүний хайлан үеий)

Avatar

Оноч 2023-11-22 202.5.205.34

Нөгөө талаас нь харахаар амьдралд нухлагдаад өөрсдийн вульгар философито-той болсон, хүний хайлан-вульгар философи нь нийлэхээр одоогоор 50-иас дээш насныханы нийтлэг төрх ажиглагддаг юм. Ер нь бол ШУ гэдэг зүйлийг хэдийгээр хэдэн мянган жилийн угшилтай гэж ярьдаг ч орчин үеийн ШУ гэдэг утгаараа 15-р зуунд дахин сэргэлтийн дараа үүссэн юм. ШУ-ны арга зүйг эхэлж эзэмшсэн нь Европчууд байсан нь үнэн. Тэр нь цагаан арьстан л тэргүүлэх Толгойтой гэсэн үг биш гэдэг нь түүхээр, практикаар нотлогдсон.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.5.205.34

Орчин үеийн ШУ-ын арга зүй Коперникээс эхлээд Ньютоноос нилээн хойно төлөвшин тогтсон. Урлаг дахин сэргэсэн, ШУ дахин сэргэсэн он жилүүд байсан юм. Энэ их түүхэн санамсаргүй тохиолуудтай их холбоотой. Гол юм газарзүйн их нээлтүүд Далайн аялалуудаас бүгд эхэлсэн. Тэр бүхэн бас өөр учир шалтгаантай г.м. Ямар ч байсан 21-р зууны эхний хагасад дэлхийд Азиуд бүрэн ноёлоно, 2-р хагасаас Африкууд тэргүүлэх эгнээнд гарч ирэх төлөв маш тодорхой. Үүнийг баруунд ч хүлээн зөвшөөрч байгаа.

Avatar

Оноч 2023-11-22 202.5.205.34

ШУ-ын арга зүйг өдгөө дэлхий дахинаа жигд эзэмшсэн учраас цаашдийн ШУ-ны тэргүүллийг хэн их хөрөнгө оруулсан нь авч явна. Одоогоор Азийн орнууд ШУ-ын тэргүүллийг авах нь гарцаагүй асуудал. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хэмжээгээр Азийн орнууд авах нь тодорхой. Түүнийг залгаад Африкийн орнууд орж ирнэ. Эдийн засаг баян байх боломжтой орнууд нь 1) байгалын баялаг ихтэй орнууд, 2) хүн ам ихтэй орнууд байх төлөв бүрдэж эхэлсэн. Европ захын дүүрэг болох нь тодорхой болсон байгаа шүү. Би 20 жилийг..

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.217.15

Баярхүү гэж хүн өөртөө бөяр хүргэж бичүүлээд байдаг нь яаж байгаа юм бол?

Avatar

ЗОЧИН 2023-11-22 139.5.216.97

өөрийн замын өөрсдөө сонгох болсон цагт захиалгаар ийм юм бичээд явах уу

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.179.163

Энэ хүн би л ухаантай, бусад хь тэнэг гэж боддог юм бна л даа. Ёстой л бусдад үзэл бодлоо тулгадаг туршлагыг сайн судалжээ

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

Дэлхийг товхинуулах үүргийг өөртөө сайн дураар хүлээн авсан АНУ болон европын улсууд аливаа асуудлыг шийдэхдээ дэлхий нийт улс орны болон хүн төрөлхтөний эрх ашгийг хамгаалах бус зөвхөн америк болон европчуудын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж ирсэний уршигаар өнөөгийн нөхцөл байдал дайн дажин бий болсон юм. Үүнийг хүн төрөлхтөн ухаарч ойлгоод дэлхий даяараа энэ алдааг засаж залруулахаар зүтгэж байна. Баярхүү та хэт нэг талыг барьж ард түмний тархийг угаах гэж улайран,мөнгөөр биеэ үнэлдэг .

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.15

Үргэлжлэл: Баярхүү та хэт нэг талыг барьж ард түмний тархийг угаах гэж улайран,мөнгөөр биеэ үнэлж буйдаа ичих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

ЗОЧИН 2023-11-22 103.212.118.239

ҮЗЭЛ САНАА, НИЙГМИЙН ТОГТОЛЦООНЫ ЗӨРЧИЛ, ЯЛГАРАЛ, ТАЛЦАЛ, ТУЙЛШРАЛ ГААРЧ БАЙГАА ӨНӨӨ ЦАГТ БОДУУШТАЙ Л ӨНЦГИЙГ ХӨНДЖЭЭ. САЙН Ч БИЧСЭН БАЙНА. КОМЕНТ БИЧИГЧ ЗАРИМ ЭРХМҮҮД ДАЙРЧ ДАВШИЛЖ, АТААРХАХЫНХАА ОРОНД АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНДААЙСАЙ БИЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙС.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.107.129

Барууны тэжээвэрүүд юу гэж тархи угаана хамаагүй ээ чиний тархиар бид сэтгэхгүй

Avatar

Мгл 2023-11-22 103.57.95.149

х**

Avatar

Нэргүй 2023-11-22 43.242.242.59

Сохроор үззэн ядагчид гэж юу балайраад байнаа. Битгий өөр шигээ бусдыг бодоод бай. Чи л тэгдэг байх. Бусдын өмнөөс ярих эрх чамд байхгүй. Хүн заавал тэнд очиж байж бодлоо илэрхийлэх албагүй. Үйл ажиллагаа, улс орных нь амьдрал, олон улсад баримталж байгаа бодлогоос нь болоод дэлхийн олон улс АНУ-ын шүүмжилж ирсэн. Үзэн ядаад байхдаа яахав дээ. Солиорчихсон юм. Дургүй байж болохгүй юу. Монгол улсыг НҮБ-д элсэхэд гол саад болж байсан улс бол АНУ юм. Монголд туслаж байгаагүй. Харин шүүмжилж байса

Avatar

Оноч 2023-11-22 202.5.205.34

Энэ өөрөө сохроор анх шүтсэн. тэгээд тэр нь амьдралынх нь үнэн болсон.

Avatar

Нэргүй 2023-11-22 43.242.242.59

Чи битгий хуцаа. Хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг юм. Заавал чам шиг адилхан бодох ёстой юмуу. Үзэл бодлоо хүнд тулгана гэж байгаа бол "зайл н**ш минь" гэж хэлье чамд. Нэг их АНУ-д саймширч гэнэ. Өөрийгөө бусдаас ухаантай гэж боддог учраас ингэж бичсэн байна. Хүн өөрийн гэсэн бодол байдагн юм Баярхүү гуай. Та харин үеэ өнгөрөөсөн хүн гэдгээ харууллаа. Улс төрчдийн гар хөл болж ингэж хэдэн төгрөг олж амьдрах ч дээ. Арчаагүй хүний арга барил юм

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.219.46

Бас л мөөрөх юм аа. Шинжлэх ухааны ололт, үзэл суртал хоёрыг ялгахгүй..

Avatar

Нэргүй 2023-11-22 219.59.88.34

Монгол улсын хөгжил дэвшлийг Монгол хүн өөрөө бүтээх ёстой. Түүнээс биш америкийг дагаад хөгжихгүй. Бүү март тэд бол биднээс өөр улс.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.118.178

Бенжамин Франклин төр удирдаж бгаагүй, харин анхны элчин сайд болж бсан. Үндсэн хууль боловсруулагчдын нэг Үндсэн хуулийн эхний 10 нэмэлт өөрчлөлтүүдэд санал өгч бсан

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.62

зөв бичих дүрэм огт мэддэггүй байж бас бичих

Avatar

Харьцуулагч 2023-11-22 49.0.139.28

Хүн төрлөхтний түүнийг хашаан дотроо байлдах хуультай улс тогтоогоод байх нь юу л бол судлаач-профессороо.

Avatar

Иргэн 2023-11-22 66.181.188.153

Хуцаа х**.

Avatar

Зочин 2023-11-22 66.181.161.157

Уг нь таныг аливаад ул суурьтай ханддаг мундаг дипломат гэж боддог. энэ арай л 1 талыг барьсан уу. Өөгүй улс орон гэж юу байх вэ дээ. Өөдгүй муу үйлс хаа сайгүй л бдаг. Таны магтан дуулаад бгаа Америк бол бүр аймаар нь. Наад зах нь арьсны үзэл бол тэндээс л эхтэй

Avatar

Нэргүй 2023-11-22 103.57.93.92

Барууныг хэт тахин шүтэж тэдний бодлогын зориудаар өмгөөлсөн нийтлэл байна. Бүхэл бүтэн соёл иргэншил, үндэстнийг харгисаар мөхөөсөн явдлыг байх ёстой зүйл гэж байгаагаас нь харахад тэдний бэлтгэгдсэн гар хөл гэхээс юу гэх вэ. Яг одоогийн хөгжил дэвшил барууны ололт их байдаг ч гэсэн цаг хугацааны л асуудал. Европ хүн бусад улс үндэстнээс хол илүү чадвар чадавхитай гэж бодохгүй л байна

Avatar

Зочин 2023-11-22 66.181.160.26

БҮХ ЮМ ЭЕРЭГ СӨРӨГ ТАЛТАЙ

Хорвоог таньж байгаа хэмжээгээр нь хүнийг таньж болно оо, гэж. Маргалдаад яахав найзууд аа, авах гээхийн ухаанаар хандвал яасан юм.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.183.217

ЗӨВЛӨЛТ, ТЭГЭЭД ӨНӨӨДӨР ОРОСЫГ ДАГААД ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРЧИХСЭН УЛС ОРНУУДЫН ЖИШЭЭГ НЭРЛЭЖ ТУС ХҮРГЭЭЧ, ХАЙГААД ХАЙГУУД ОЛДДОГГҮЙ

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.183.217

ЗӨВЛӨЛТ, ТЭГЭЭД ӨНӨӨДӨР ОРОСУУДЫГ ДАГААД ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРЧИХСЭН УЛСУУДЫН ЖИШЭЭГ ХЭЛЖ ӨГЧ ТУСЛААЧ. ХАЙГААД ХАЙГУУД ОЛДДОГГҮЙ.

Avatar

АЛТАА 2023-11-22 66.181.191.207

Монгол маань нүүгээд явчихгүй, Баярхүү харин нүүгээд явчих байх, хэн нэгнийг өмгөөлөөд байгаа юм ч байхгүй байх, харин гагцхүү энэ 2 том хөрштэйгээ зөв сайн харилцаатай байх нь манай гадаад бодлогын хамгийн гол тулгуур чиглэл шүү дээ, энэ 2 улс ардчилсан улс байна уу, авторатар улс байна уу түүнээс үл хамаарч мөнхийн хөрш гэдгээ санаж ухаалаг байх ёстой болов уу, Энэ Баярхүү дэндүү хөнгөн гоомой хандаад байх юм

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.182.111

Агуу юм бол хэзээ ч агуу хэвээрээ. АНУ-д ганц өдөр амьдарч үзээгүй байж муу хэлдэг эргүү толгойт олон байдаг. Сохор нохой дүйвээнээр гэгч болж байгаа нь тэр. Монголын хөгжил,нийгмийн сэтгэлзүй бүтэн зуунаар хаягдсан шүү дээ. Өөд татах дараа үе, гурав дахь хүчин хэрэгтэй шүү. Ард түмэн ч номой, тэмцэлгүй болохоор ийм байхаас яахав.Гадна амьдралын хэвшилд дассан хүн бол ирээд дасах гэж үйлээ үздэг юм байна лээ.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.177.117

Америк баруун болоод бусад том ардчилсан улсуудын ачаар дэлхий Орос Хятад Хойт солонгос Муслимуудад алуулчихгүй тэсэж бн. Тэдний хөгжил дэвшлийг ярих илүүц. Тэд манайхыг 90 оны дараа Орос Хятадын сүйрүүлэх бодлогоос аварч маш их тусламж өгч босгосон. Одоо босч ирээд хуцах хэрэггүй дээ оркуудаа. Харин тэдэнтэй түншилж хөгжихөө л бод.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.160.72

Овоо тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2023-11-22 202.179.24.122

Баярхүү гэдэг хүн өөрийнхөө бодлыг бичихдээ түүхээ сайн судлаж, Капиталист, Социалист нийгмийн сайн, мууг талуудыг ялгаж бичих байлаа. Түүхээ мартсан улс мөхдөг. Оросуудыг муулаад хэрэггүй. Социалсит нийгэм яагаад нуран унасныг сайн судлах хэрэгтэй. АНУ тэргүүтэй барууныхны хэдэн зуун жилийн хүсэл 1990 онд хэрэгжиж, Оросыг ганцаардуулах, улмаар устгах төлөвлөгөөтэй байсныг өнгөрсөн түүхэнд олон баримтаар нотолсон байдаг.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.183.217

СОЦИАЛИЗМ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л МӨХӨЛД ХҮРГЭСЭН ШҮҮ ДЭЭ. УЛСЫН ӨМЧИТ СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨТ ЭДИЙН ЗАСГААР ХОЛ ЯВЦ ЧАДАЛГҮЙ ТУЙЛДАЖ, СҮЙРСЭН ШҮҮ ДЭЭ. ОДООГИЙН ОРОС ЯГ ЭНЭ ТҮҮХЭЭ ДАВТАЖ БАЙНА. ОРОС БҮХЭЛ БҮТЭН СОЦИАЛИСТ СИСТЕМИЙГ ТОЛГОЙЛЖ БАЙСАН ҮХСЭН ХАТСНЫ ЧИНЬ ГАНЦААРАХ. ДЭЛХИЙН ДАХИНД КОММУНИЗМ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙГААД Л СҮЙРСЭН ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЫН ХОЦРОГДЛЫН ГОЛ ШАЛТГААН НЬ ЗӨВЛӨЛТИЙГ ДАГАЖ 70 ЖИЛ СОЦИАЛИЗМ, КОММУНИЗМ БАЙГУУЛАХ ГЭЖ Л ЗҮТГЭСНИЙ Л ХАР ГАЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

иргэн 2023-11-22 103.57.93.130

Комментуудаас харахад дээрх өгүүлэл таалагдаагүй буюу Америкийг үзэн ядагчид хүний үзэл бодол таалагдаагүйн төлөө доромжлох, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, харааж зүхэх нь дэндүү их байна аа. Ямар шүү хүмүүс ийм үзэл бодолтой байдгаа харуулаад л байна даа. Өгүүлэл байгаа оносон юм бишүү

Avatar

Иргэн 2023-11-22 59.153.115.70

Эхлээд утаандаа хүүхдүүдээ яаж үзүүлэхгүй,ядуурлаас яаж гарахаа л ярьмаар мдаа.Том яриа бидэнд тохьгүй дээ.

Avatar

И 2023-11-22 202.21.108.15

Баярхүү согтуудаа бичив үү ? галзуурчихав уу?
иймэрхүү хэт нэг талыг барьсан, тархи угаах нийтлэлийг цацаад бж болох уу ?

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.188.153

хэзээний ийм биздээ.Эрүүл со 2 нь ижилхэн.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.108.62

Зэсээ ч хүн шиг хайлуулчихаж чадахгүй, бандаашаа ч хийж чадахгүй үхэр монголчуудад дэлхийн бодлогыг тодорхойлдог их гүрнүүдийн асуудал ямар хамаа байна?

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.92.98

АНУ, барууны орнуудад атаархаж суухаар цаг наргүй ажиллаж, сурч хөдөлмөрлөе, монголчууд аа…бид өөрсдөө л өдөр шөнөгүй, сурч, ажиллаж, хөдөлмөрлөж байж АНУ, Барууныхан, Солонгос, Япон, Израйль шиг, боловсролтой, соёлтой, өндөр хөгжилтэй улс орон болно шүү дээ…

Avatar

Зочин 2023-11-22 103.140.10.213

ёстой үнэн. хаана ухамсар байна, тэнд сайхан амьдрал, хөгжил дэвшил аяндаа ирнэ. монголчууд хөдөлмөр хийхгүйгээр сайхан амьдрах боломжтой. америк, барууныг муулагсад бол бусдыг шорон шиг социализмаар амьдруулаад, өөрөө баруун шиг амьдрах сонирхолтой хүмүүс.

Avatar

Зочин 2023-11-22 202.9.40.124

за таныг ойлголоо.ганц нэг хэлэх юм бна.барууны орнууд өндөр хөгжсөн сайхан амьдарч бгаа үнэн.харин бусдыг сайхан амьдрахыг тэд хүсэхгүй бх төдиГү хүлээн зөвшөөрч ч чадахгүй бгаа нь үнэн.жишээ нь яагаад хятад янкуудаас илүү микро чип хийж болохгүй гэж янкууд энд яагаад хориглоод боож үхэх гээд бгаам.сири гээд ядарсан улсад янкууд яагаад зөвшөөрөлгүЙ орж суугаад нефтийг нь хулгайлаад сууж бдаг юм хэн зөвшөөрөл өгсөн юм.нт танф гээд цэргийн бааз сирид нефтмйн хулгай хиДэг г.м олон юм бна.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.91

Барак Обама сүүлийхээ хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ Орос улс хүнд хэрэгтэй зүйл ер нь үйлдвэрлэсэн үү гэж асуугаад хариулахадаа газрын тос, байгалийн хий, АК-47, Уаз 469 гэж л хэлж байж билээ. Яг л үнэнийг нь хэлсэн байсан. 2916 оны ерөнхийлөгчийн сонгуулд Орос хөндлөнгөөс оролцсонтой холбогдуулж хийсэн хэвлэлийн бага хурал л даа. Путин гөлөг Ард түмнээ айдаст автуулчихаад үхсэн хатсныхаа үндэсний аюулгүй байдал гэж солиорно вэ

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.107.40

тэр хар ө***г юу мэдэх вэ? Дэлхийн ш/ухаанд Оросуудын оруулсан нээлт, хандив, мэдлэг асар их. Ш/У гүй чам шиг хар масс IP, Форд 2 ыг л мэддэг нь харамсалтай.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.160.72

Балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.161.175

эргүү тэнэг хогоо ,ОРОС технологи ,Орос тоног төхөөрөмж ,сэлбэг хэрэгсэл ,түлш бүхий Монголын бүх ДЦС-д байхгүй бол чиний наад америк интернет,утаснууд зүгээр л хог , тэнэг хогоо СУУРЬ Э/З-гаа мэдэж балайр

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.91

Чи Орост очиж амьдарвал яасан юм бэ

Avatar

Зочин 2023-11-22 202.179.25.29

Харин чи АНУ-д очиж амьдраач. Америк машиндаа америк бензинээ хийгээд л, брэндийн гоё хувцас өмсөөд л, хамгийн сүүлийн үеийн Айфоне утас бариад л, Орос Хятадыг зүхээд л, Израйль Украйнаа дэмжээд л ь технолгийн гайхамшгийг ашиглаад л … аан. Даанч чи тэнд англо- сакс, афроамерик, креол, мексикүүдийн дараа 4-р зэргийн чайнизаараа л дуусна даа.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.118.178

харин чи хонхортоо худгийн мэлхий шигээ л амьдар чамайг тоож монгол гэхгүй заа хахахахахах

Avatar

zochin 2023-11-22 202.5.202.130

Би аль нэгэн улсыг үзэн ядаагүй, гэхдээ хальт уншихад үнэхээр бүтэхгүй сэтгүүлч юм аа
Рентгенд дурандуулна гэж яаг юуу бичээд байна?
Эгэл бөөмийг гэрлээс илүү хурдан дамжуулах хурдасгуургуур гэдэг чинь Дэлхий нийтийн бүтээл болохоос биш дан европчууд бүтээгээгүй юм шүү! Америк, Орос, Европын ……. эрдэмтдийн хамтарсан бүтээл.
Африкийн Буркино-Фасо, Нигер …. зэрэг улсууд Францийн дарангуйлалаас одоо л гарч байна.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.91

Тэнэг малаа Буркина-Фасо, Нигер 60-аад оны эхээр тусгаар тогтносон. Тэгээд өөдөлсөнгүй байсаар цэргийн эргэлт болж, одоо нэг мөр сүйрлээ дээ. Францын колончлолд орж байж өдий зэрэгтэй явж байгаа юм. Тэгээгүй бол франц хэлгүй хэн ч мэдэхгүй отог омгийг хэлээр яриад сууж байх байлаа

Avatar

zochin 2023-11-22 202.5.202.130

Францийн колони байгаад мандаад ирсэн зүйл хаана байна, ЭРГҮҮ МИНЬ ЭЭ
Хамаг байгалийн баялгаа дээрэмдүүлээд, өв соел алдчихаад, хоосроод байгаа болохоор аргагүй эрхэнд цэргийн эргэлт хийж байна.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.161.175

өмхий новшоо ,0,1,2-9-тоог Арабууд зохиосон гэх мэт …Оросууд ч асар их нээлт хийсэн…ер нь бусдаас ялгараад байх үндэстэн гэж байдаггүй юм,эргүү тэнэг хогоо , обама-гэж негр гэж боолын боолын үр удам "америк хүмүүс тасархай"-гэж хэлсэн ,чи муу эргүү тэнэг хог үүнд итгээ юу , чинийхээр тэгээд Монгол "насаараа"-рио тинто ,фрийдланд болон бусад барууныханд ШУЛУУЛЖ байх ёстой юм уу ,өгөр хогоо

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.91

Оросууд асар их нээлт хийжээ. Тэгээд цэнгэлийн манлайд хүрчих нь яасан юм дээ. Юм бодитой байх нь л сайхан. Одоо оросын ард түмэн үг ч хэлж чадахгүй айлас дунд амьдарч байна шүү дээ. Буруу үг хэлчихвэл шоронд орчих гээд байна мал минь

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.180.196

энэ дагз чинь харин жинхэнэ малаас дор шувуцн тархитай гаж н**ш уу айн

Avatar

зочин 2023-11-22 202.126.88.130

Барууны туйлын зорилго бол ОХУ-ыг устгаж,дэлхийг ганцаар ноёрхох.Бусад орныг өөрийн колони мэт хараат байдалд оруулж баялагийг нь үнэгүй шахуу авч цөлмөх мөлжих.Иймээс ч баруун бүх хүчээ үүнд зориулж байна. Украиныг нацист орон болгож оросын эсрэг дайн дэгдээв. 60 аад орон бүлэглэж энэ орны эсрэг асар хүчтэй хориг тавив. Оросоос өөр орон бол үүнд тогтож үлдэх боломжгүй.Улс орон бүр барууны дарангуйллаас зугтахыг хичээж байна.Үүнийг мэдэхгүй мал энэ ертөнцөд байхгүй.

Avatar

Нэргүй 2023-11-22 103.57.92.164

ustgah bsn bol ali hediine archaad haytsan bgaa. yvjbyvj baruuniihan bish hitaduudad archuulj duusnaa oros ugaasaa. vanga shig helchii

Avatar

Зочин 2023-11-22 202.179.25.29

Америкийг сохроор даган байсагч мөрөөдлөө бичжээ. ккк

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.91

Оросыг арай дэлхийд ноёлох санаархалгүй гэж хэлэх гээд байгаа юм биш биз дээ тэнэгээ. Дэлхий дахинд коммунизм байгуулах гэж байсан шүү дээ. Хөл нүцгэн гуйлагчингүүд ажилчин тариачинтайгаа хамт шүү

Avatar

болд 2023-11-22 202.126.90.47

америк з****г үйлдвэрлэгч орон тэхээр зэвсэгээ хаашна зарах вэ тэхийн тулд энд тэнд дайн ыайлдан өдөөн хатгалаг хийж зэр зэвсэгээ зарж ашиг олно ийм юм ойлгохгүй байх гэж шүүтээд байгаа америк чинь бүх улсруу занал хийлж байна өдөөн хөтгаж бна

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.91

АК47 БАЙХГҮЙ УЛС ДЭЛХИЙД АЛГА АЛАН ХЯДАГЧИД БҮГД АК47

Avatar

Балдан 2023-11-22 202.126.89.100

90 оноос хойш манай монголчууд боолын сэтгэхүйтэй болчихож. Америкт ч юмуу Солонгост очиж боолын ажил хийж байгаа даа.баярлаж явдаг болж.ЗХУтай бүх талаар холбоотой байх бидэнд тийм боолын сэтгэлгээ байхгүй байсан шүү. ЗХУ-ын мэргэжилтэнгүүдтэй эн зэрэгцээд ажиллаж явсан даа.

Avatar

Нэргүй 2023-11-22 203.17.23.177

АХАХА. МЭДРЭЛТ ИЙМЭРХҮҮ ГАРУУД БАЙГААД БАЙХААР ЯАЖ МОНГОЛ ХӨГЖИХ ВЭ. ЗХУ-ЫН БООЛ БАЙСНАА МАРТЧИХАЖ. ӨӨДӨӨС СӨРЖ Ч ЧАДАХГҮЙ, ГӨЛӨГ БАЙСАН НЬ ТИЙМ ГОЁ Л БАЙЖ Л ДЭЭ. ОДОО ӨӨРИЙНХӨӨ ХҮҮХДҮҮДИЙГ СОЛОНГОС АМЕРИК РУУ ЯВУУЛЧИХ САНААТАЙ ХӨӨЦӨЛДӨӨД ЯВЖ БАЙГАА ДАА ЭНЭ ООРК

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.89.100

Малаа хэдэн үр хүүхдээ боолын хөдөлмөр хийлгээд монгол улс хөгжих үү.муу илжиг

Avatar

Нэргүй 2023-11-22 103.212.119.105

Баярхүү чи тэр Америктаа яв.Чиний Америк сайн байгаад ч хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-11-22 124.158.67.193

энэ орсгой шүдэт баярхүү яг 2 үзүүртэй зүү.

Avatar

Хотын унаган залуу 2023-11-22 59.153.114.221

Сайхан бичжээ Энэ оркуудын бичээд байгаа ухаалаг утас интернет ыг АНу бутээсэн архичин оросыг дэмжигч оркуудаа

Avatar

Нэргүй 2023-11-22 124.158.67.193

шаабар уу чи

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.186.186

Vнэнийг бичжээ

Avatar

Нэргүй 2023-11-22 124.158.67.193

худлаа шаажээ

Avatar

ЛГБТ 2023-11-22 202.131.251.130

Хүн хүйсээ дуртай сойлж болно. Ер нь хүний хүйс гэдэг чинь бурханы алдаа гэж бас Америк тэргүүтэнүүд хэлж байгаа …\г***, лесби, бисексуал, трансжендер\

Avatar

Нэргүй 2023-11-22 203.17.23.177

ЧИНИЙ ШҮТДЭГ ОРОСТ НААД АСУУДАЛ ЧИНЬ ТАРТАГТАА ТУЛЧИХСАН ТЭХҮҮ? НЭГ САЯ ГАРУЙ ДОХТОЙ ХҮН БАЙНА МАЛ АА. АФРИКААС Ч ИЛҮҮ ГАМШИГ БОЛЧИХСОН БАЙГАА. ОРОС РУУГАА ЗАЙЛААЧ ХҮҮРЭЭ.

Avatar

Нэргүй 2023-11-22 124.158.67.193

үгүй нэг ч аахгүй. чи гомошд

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.89.176

ОРОСЫГ ШҮТЭГЧДИЙН НИЙТЛЭГ ХАНДЛАГА: ӨНӨРӨӨ, ЦООХОР ДЭЭЛТ, Н.ЭНХБАЯРЫГ ШҮТДЭГ ЭСВЭЛ СОШЛ-ООР ДАГАДАГ. МОНГОЛ КОМЭНТ ҮЗЭЖ, ЗАРИГИЙН МЭДЭЭНД ИТГЭДЭГ, МОГОЙН ЗУРАГ ШЭЙРЛЭЖ, ТҮРҮЙВЧЭЭ ДАЛЛАВАЛ БАЯЖИНА ГЭДЭГТ БАТ ҮНЭМШДЭГ, ХОЙД СОЛОНГОС ОРОС УЛСЫГ ДЭЛХИЙН ГҮРЭН ГЭДЭГТ ИТГЭДЭГ МӨРТЛӨӨ ТИЙШЭЭ ЯВАХЫГ ХҮСДЭГГҮЙ, АМЕРИК СОЛОНГОСЫН ВИЗЭНД ООЧЕРЛОДОГ, АЛИВАА МЭДЭЭГ ШҮҮН ТУНГААХ ЧАДВАРГҮЙ НЭГ ИЙМЭРХҮҮ ӨЛӨН ГАРУУД Л БАЙДАГ. НЭГ ЁСОНДОО НИЙГМИЙН ХАР МАСУУД БУЮУ ООРКУУД. ЭД НАРААС БОЛЖ МУ УЛ ШИГ БАЙГААД БНА.

Avatar

Хотын унаган залуу 2023-11-22 59.153.114.221

гоё бичжээ

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.161.175

хотын унгас залхуу

Avatar

Зочин 2023-11-22 202.55.188.115

Байн байсаар бүх дэлхийн ОКТЯБРЬ болж … Зөвхөн нарыг хэвээр үлдээх ОКТЯБРЬ .

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.216.193

Оросруу цагаачлах Монгол байна уу? Эсрэгээрээ энэ дэлхийн бүх ард түмэн Америкруу цагаачлах хүсэлтэй нөгөөх Солонгосын ард иргэд хүртэл Америк цагаачлалын визийн мөрөөдөл ялгаа энэ

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.89.100

Байлгүй дээ. Одоохондоо дайнтай бна.Орост очоод бусад улсад очиж боолын ажил хийдэггүй. Дан өөрийн бизнесийг явуулдаг

Avatar

Би 2023-11-22 59.153.85.151

Мал нь Америк чинь бусад улс орны хөрөнгө ард түмний цусаар хүмүүсээ сайхан амьдруулж байгаа

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.62

чи тэр америктаа очоод үз. нохой нь ч чамайг тоохгүй!!!

Avatar

Нэргүй 2023-11-22 172.59.189.141

dollars heblen busadiin ed hurungiig hooson tsaasaar solij abdag sanhuugiin luibar unnuuduriin buh America iig 3 dain heblen delhii dayr kolonchlold baylagiig unegui abch 2 dainaas hoist 60 dainiig angle America gardan hiisen

Avatar

t 2023-11-22 66.181.188.22

Mash zov sedeveer uhaaral ogohoor bichjee. bayarlalaa

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.161.181

ЖОРЖ СОРОС ААЛЬ 90-НД ХЭЛЧИХСЭН БАЙДАГ.КОМУНИСТ НИЙГЭМД ӨСӨЖ ,БОЛОВСРОЛ, ОЛЖ АВСАН ХЭН Ч БИДЭНД ХЭРЭГГҮЙ ГЭЭД.. ОДОО ТЭР НЬ ЭНЭ УКРАЙНД ЯС ХЭРЭГЖИЖ БГАА АМЕРИК ЦЭРГЭЭ ОРУУЛАХ НЬ ЯАСИЙН ҮГҮЙ Л ЁАЙХГҮЙ ЮУ. Д.БАЯРХҮҮД ХЭЛЭХЭД ОРОСТ ЭЛЭГТЭЙ ЯВЛАА ГЭЭД МОНГОЛД ЯДУУ АМЬДРАХ ХУУЛЬ БАЙХГҮЙ ЧИНИЙ АМАНДАА ХИЙЖ БГАА АРАЙ ЧАНАРТАЙ [ ӨАРУУНЫ Ч БАЙЖ БОЛНО] БҮХ ХҮНС ОРОСООС Л ИРЖ БГАА ЧАДАЛ ЧИНЬ БАЙГААД САЧИЙ ЧИНЬ ХҮРВЭЛ ОРОСЫН ГАР ДАМЖСАН ХҮНС ИДЭХГҮЙ ГЭЭД ТЭР БАРУУНДАА ОЧИЖ АМЬДАР Л ДАА

Avatar

USA VIZ KOREA VIZ HUSEHEE BOLISON DEER SHU ENE SO SO BICHEED BGA ULS 2023-11-22 202.179.21.194

s*** l*****a ene bichsen hun USA viz esvel KOREA viz huseed yavj bsan bhda

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.216.193

Элэг нэгт халимагууд чинь Америк гарч амьд үлдсэн оросд байсан бол нөгөө ертөнцөд очих байсан даа

Avatar

Хотын унаган залуу 2023-11-22 59.153.114.221

эргуу жорлон царайт

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.160.27

Дорсойсон н**ш юугаа хуцаад байнаа өөрсдийн зөв гэсэн замаар л явна бусдыг тийм ийм гоё гээд дагаж далдганаад юу ч олохгүй гэдгийг харсан хүмүүс үзэл бодлоо бичээ биз өөрөө ёстой сохроор шүтсэн гаруу хаана ч ухаантангууд байдаг

Avatar

ZOCHIN 2023-11-22 43.228.130.38

ОРОСУУДЫН ХАМГИЙН ИХ 2 МӨРӨӨДӨЛ ГЭСЭН ЧИНЬ 1 ДЭХ НЬ АМЕРИКИЙГ БУДАА БОЛГОХ 2 ДОХ НЬ АМЕРИКД АМЬДРАХ НОГООН КАРТ ХОЖИХ ГЭНЭ КККККККККККК

Avatar

Бадарч тахар 2023-11-22 66.181.180.131

Барууныхан бол монголчуудад сайн ! харин тэр хятадууд малайзууд муслимууд арабуудыг ёстой үздэггүй дэ ! Амёрик чинь бол баруун биш бөгөөд олон үндэстэн ястан холилдсон зүгээр л дэлхийн улс юм ! Орос укрианы дайнд манайх дундажийг бариад л байхад болно ! тэр Хамас Израил хрёрын дайн маньд огт хамаагүй бөгөөд бас дундажийг бариад байхад болно ! Тэгэхгүй энэ жүүд царайтай сингапур Баярхүүг дагаад нэг талыг барих юм бол нохойн замаар орно !

Avatar

Нэргүй 2023-11-22 103.57.92.114

гое бичжээ

Avatar

JIRIIN IRGEN 2023-11-22 43.228.130.38

OROSIIG DEMJEED BARUUNIIXNIIG UZEN YADAAD BAIDAG XUMUUSEES XUUXDEE XAANA SURGAX BE GEJ ASUUXAD NEG CH OROST GEJ XARIULAXGUI AMERIKT BARUUND GEJ XARIULJ B.NA…YAGAAD BE GEXEER TER UZEN YADAAD BAIGAA AMERIK BARUUND CHIN L XUND XANGALTTAI TSALIN UGCH B.NA BAS XUNII TULUU GESEN NIIGEM B.NA BAS TEND SHUDARGA ES B.NA…… INGEXEER MASH ZUB SEDBEER BICHSEN B.NAA

Avatar

Зочин 2023-11-22 58.78.177.197

Ижил хүйстнийг бүхнээс дээш тавьж бужигнууллаа. Өөх тос хортой, сахар хоргүй гэж хулхи номлон дэлхий нийтээр нь сүлжээ хоолоор таргалууллаа. Даярчлал гэж улс орнуудын өвөрмөгц өнгө төрх, соёлыг самарлаа. Энд тэнд өнгөт хувьсгал ихээр хийж улс орнуудыг устгалаа. АНУ-ийн эрх ашиг гэж энд тэнд хийсэн дайнаасаа ашиг олж, жижиг улсуудыг тоносноо эх орноо хөгжүүлж байна гэж их шоудлаа.Одоо дэлхий Оросуудын буянаар эргэчихлээ. Дээрэмдэж тоноход хэцүү боллоо . Улсад нь хямрал нүүрлэлээ. Одоо яах вэ?

Avatar

Хануул 2023-11-22 66.181.161.81

ХАМГИЙН СОНИН НЬ АМЕРИКИЙН ВИЗА АВАХУУ ? ОРОСЫН ВИЗА АВАХУУ? Гэхэд ОРОСЫГ ДЭМЖИГЧИДИЙН ДИЙЛЭНХ НЬ АМЕРИКИЙН ВИЗА АВЬЯ ГЭЖ ХЭЛНЭ.
Тэгэхлээр ҮНЭНИЙГ МЭДДЭГ Ч ТҮҮНТЭЙ ЭВЛЭРЭХИЙГ ХҮССДЭГГҮЙ МАШ ОЛОН ОРОСОД ХАЙРТАЙ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ.

Avatar

Зочин 2023-11-22 58.78.177.197

Энэ Баярхүү уул нь ийм эргүү нөхөр биш юмсан . Баабарын араас ороод зөнөв үү, овоо хэдэн бор юм авав уу. Барууны нийгэм чинь дэлгүүрийн лангууны реклам тайван сайхан юм шиг мөртлөө ямар ч амьгүй , хүний сэтгэлийн харилцаагүй , удаан амьдрахад давсгүй хоол шиг л санагддаг. Орос, монгол хоёр чинь шал өөр , газар тэнгэр гэсэн үг. Тэр дурлаад байгаа газраа очихгүй яагаад энд шигдээд байна. Нохой нь тоохгүй учраас тэр.Орос визгүй юм чин

Avatar

БОЛОВСРОЛ ГЭДГИЙН МЭРГЭЖИЛТЭЙГЭЭ АНДУУРМААРГҮЙ БАЙНА ШҮҮ 2023-11-22 202.179.21.194

s*** l*****a ENE INTERNET CHINII BARIJ BGA UTAS CHINII HEREGLEJ BGA PROMMAGG BUGD BARUUN GD BGA USA CHIN ZOHION BUTEESEN YM MALAA 3 SAY MAL BGA ULDSEN 300 MYNGA NI ARAI DUNGUUR GJ HELSEN BDAGIIN MONGOLCHUUDIIG YAG UNE SHU HUTSAA L BHIIN OROND AJILAA HII MONGOLOO HUGJUUL YADAJ NUURES TULEHGUI TOGOOR GEREE DULAATSUUL ZA ENE БАЯРХҮҮ ЧИНЬ ЧАМАЙГ БОДВОЛ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ СУДЛААЧ ХҮН ҮЕ ҮЕИЙН ЭРХ БАРИГЧ НАР ЗӨВЛӨХӨӨРӨӨ АВДАГ

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.161.175

эргүү тэнэг хогоо ,ОРОС технологи ,Орос тоног төхөөрөмж ,сэлбэг хэрэгсэл ,түлш бүхий Монголын бүх ДЦС-д байхгүй бол чиний наад америк интернет,утаснууд зүгээр л хог , тэнэг хогоо СУУРЬ Э/З-гаа мэдэж х**

Avatar

Нэргүй 2023-11-22 58.78.177.197

Орос визгүй юм чинь.

Avatar

Хотын унаган залуу 2023-11-22 59.153.114.221

гоё бичжээ

Avatar

Tumur 2023-11-22 66.181.161.175

хотын унгас залхуу

Avatar

УНШИГЧ 2023-11-22 43.242.242.140

НААДАХ ЧИНЬ АРЬС ӨНГӨНИЙ ҮЗЭЛ БАЙНА. ТЭГЭЭД Ч ЮМАНД БИТГИЙ ИНГЭЖ ХЭТ ЯВЦУУР. АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНДАХ ГЭЖ САЙХАН МОНГОЛ ҮГ БАЙНА Ш ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.188.189

Нэг тийшээ ингэж туйлширч болохгүй. Америкийг үзэн ядсан ч юм биш. Хэт сохроор Америкийг дагаад Оросыг хэт сохроор үзэн ядаад байхаар нь тэнцвэржүүлэх гэж Америкийг жаахан муулсан ухаантай. Америкийг муулахаар л соц коммунизм тогтооё гэсэн үг биш ш дээ. Арай дэндүү хоёр тийшээ савласан байна.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.107.40

Шүд Баярхүү галзуурахад ганц хуруу дутсан нь илт. Яагаачгүй зөнөөд Америкыг сохроор биширдэг болчихсон юм чааваас, уг нь Байденыг бодвол хамаагүй залуу ч орон гаран, хий юм хардаг, үздэг, ярьдаг өвчтэй юм.

Avatar

Нэргүй 2023-11-22 223.140.178.134

olon ym bichdeg l***r ve

Avatar

иргэн 2023-11-22 66.181.190.80

Хэнийг дэмжиж , Хэнийг үзэн ядахаа чамаар заалгахгүй,,,,,,,,,

Avatar

Зочин 2023-11-22 202.21.127.164

Чи орос ахаараа заалгана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж