"Х.Баттулга намайг хонгилоор чирсэн"

"Х.Баттулга намайг хонгилоор чирсэн"

"Х.Баттулга намайг хонгилоор чирсэн"

Салхитын мөнгөний орд газрын хэрэгт холбогдож, хахууль өгсөн үйлдлээр гурван жилийн ял сонссон иргэн Ш.Мөнгөншагайтай ярилцлаа. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд хоёр удаа цус харваж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос гадна эрх чөлөө, нэр хүндэд маань ноцтойгоор халдаж, хамгийн өндөр ял оноосон. Монгол Улсад энэ зүйл ангиар хамгийн дээд ял авсан цор ганц хүн бол би" гэдгийг яриандаа онцолсон юм.


-Ш.Мөнгөншагай гэж хүнд юу тохиолдов. Салхитын мөнгөний орд газрыг Хятадын компанид өндөр үнээр худалдаж, шүүгч нарт авлига өгсөн гэгдэж, шүүхээс ял сонссон шүү дээ. Та өөрөө бол хонгилоор чирэгдсэн гэдэг?

-Арай л том юм таарч. Орд газар нь. Хүн лицензтэй болохоороо их юм гараасай гэж боддог бол би яах гэж ийм газартай таарчихав гэж бодож байна. Дээрээс нь манайх нэг үе хулгайч Ерөнхийлөгчтэй байлаа шүү дээ. Ганцаараа одоо юу ярих вэ. Өнгөрсөн хугацаанд маш хэцүү байлаа. Яг тэр хонгил гээчийг биеэрээ үзлээ, харлаа. Би ганцхан л юмыг хүмүүст ойлгуулах гэсэн юм.

-Юуг?

-Надаас авлига авсан шүүгч байхгүй. Авлига авсан хүн нь тогтоогдоогүй. Тэгсэн мөртлөө авлига өгсөн гэж ял оноосон. Логикийн алдаатай шүүхийн шийдвэр гаргасан байгаа биз дээ. Яахав хоёр, гурван шүүгч хамт ял авсан. Гэхдээ ямар шүүгч ял авсан гэхээр тэр хэргийг огт шийдээгүй Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүгч, хаа байсан захиргааны хэргийн шүүгч гэсэн хүмүүст ял оноосон.

Тэдний ард хамгаалалт байхгүй хүмүүсийг ялгаж байгаад явуулсан хэрэг.

Хоёрт, Монгол Улсад авлигын гэмт хэргийг авлига өгсөн, авсан хүмүүсийг цуг шийтгэдэг. Өнөөдрийн байдлаар авлига өгсөн гэдэг зүйл анги буюу 22.5.1 заалтаар хамгийн багадаа гурван сар баривчлах, зорчих эрх хязгаарлах, торгох гээд хамгийн дээд тал нь гурван жилээр хорих ял байдаг. Тэгсэн надад гурван жилийн ял өгсөн. Монгол Улсад өнөөдөр 22.5.1 зүйл ангиар ял авсан хүн ганцхан би. Өөр хүн байхгүй.

-Та хэнд авлига өгсөн юм бэ?

-Би одоо өөрөө ч мэдэхгүй сууж байна. Хэнд авлига өгсөн бэ? биш. Энэ хэрэг ямар учиртай босч ирсэн бэ? гэдэг талаас нь ярих хэрэгтэй байх. Энэ хэргийг хэн зохион байгуулав.

"Х.БАТТУЛГА НЭГ СУМААР ХОЁР ТУУЛАЙ БУУДСАН"

-Харин хэн бэ?

-Энэ хэргийг Х.Баттулга гэдэг хүн зохион байгуулсан. Тэр хүний Хөдөлмөрийн баатраар өргөмжилсөн Т.Мөнхбаяр гэдэг нөхөр мэдээлэл алдаж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хэлсэн юм шиг байна лээ. Тэр шийдвэрийг гаргахад Х.Баттулгад маш ашигтай байсан. Нэг сумаар хоёр туулай буудсан. Нэгд, Салхитын мөнгөний орд газрыг булааж авсан. Хоёрт, шүүгч нарыг мөнгөөр худалдан авч, үзүүлэн тоглолт хийсэн. Та нар хэрэг хийгээгүй байсан ч шоронд явуулж чадна шүү гэдэг эр бяраа надад харууллаа. Энэ бол авлигын хэрэг гэхээсээ илүү хулгай хийх гэсэн эрх мэдэлтнүүдийн зохион байгуулсан ажил.

-Таныг УИХ-ын сонгууль дөхөж буй энэ цаг үед улс төрийн зорилгоор гарч ирлээ гэж харах хүмүүс  их байна?

-Надад улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй. Би яагаад гарч ирсэн бэ гэхээр өнгөрсөн долоо хоногт шүүхээс Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг 27-хон сая төгрөгөөр торгох шийдвэрийг шүүх гаргасан. Түүний 1.4 тэрбум төгрөгийн авлигын хэрэг нь илрээд, баригдсан. Энэ мөнгө зөвхөн мөсөн уулын орой. Доошоо маш их мөнгөний асуудал байгаа. Намайг эрүүл мэндээр хохироож, эрх чөлөө, нэр хүндэд халдаж, хамгийн өндөр ял оноож, шоронд хорьсон. Миний ял авсан 22.5.1 гэдэг зүйл анги буудан алах юм уу 10 жилийн ялтай байсан бол одоо нас барсан эсвэл шоронд сууж байх байсан. Нэг юмыг л ойлгомоор байна.

Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан. Тэгэхэд өдөр, шөнөгүй хүн дагадаг юм билээ. Тэр хүмүүсийн цалин хөлс, бензин тосны зардал… Ард нь хоёр гурван мөрдөгч ажиллаж, 1-2 прокурор хяналт тавьж байгаа. Ингэхээр  нэг хүн дээр 7-8 хүн ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газар тусгай чиг үүргийн байгууллага учраас алба хаагчид нь харьцангуй өндөр цалинтай. Прокурор бас дутахгүй байх. Дор хаяж хоёр сая төгрөгийн цалинтай гэж бодоход найман хүн 16 сая төгрөгийн зардал сард гарна. Хоёр сард 32 сая төгрөг. Нэг жилд 100 гаруй сая төгрөгийн зардал татвар төлөгчдийн халааснаас нэг авлигачны хэргийг илрүүлэхийн тулд авч байна. Гэтэл тэр авлигачинг 27 сая төгрөгөөр торгох нь шударга шийдвэр үү. Төрийн гаргасан зардлаас бага мөнгөөр торгоно гэж байх уу. Уг нь бүх зардлыг тооцож үзээд нөхөн төлүүлж, дээр нь 27 сая төгрөгөөр торгуулсан бол надад гомдол алга. Тэр мөнгө татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа шүү дээ. Нэг авлигачныг Монгол Улс нийтээрээ тэжээж болохгүй.

-Энэ талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийхээс илүү хуулийн байгууллагад хандах ёстой юм биш үү?

-Хэн шалгахын хэн ч шалгахгүй. Өнөөдөр Т.Мөнхбаяр 27 сая төгрөгөөр торгуулж байна. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Х.Баттулга томилсон. Тэр хүн одоо ажлаа хийж байна. Юу юугүй эд нар олны нүдэн дээр хүн алдаггүй л юм бол шоронд орно гэж байхгүй. Хуулийнхан энэ хэрэг биш гэдгийг бүгдээрээ мэднэ. Монголчууд өнөөдөр авлигач шүүгч, хуулийнхан гэж дайрцгаадаг мөртлөө нэр хэлж чаддаггүй. Хэн нэгэн Батаа, Болдоо, Бурмаа гэдэг ч юм уу. Гэтэл одоо энэ авлигачид өөрсдөө гараад ирлээ. Энэ хэргийг Ж.Болдбаатар гэж шүүгч шүүлээ. Манай хэргийг И.Ганбат гэдэг шүүгч шүүсэн. Гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй.

Та нар анзаарсан бол хэзээ ч шүүгч шийдсэн шийдвэрийнхээ талаар хэвлэлийн хурал хийж байгаагүй. Гэтэл Монгол Улсад ганц удаа тийм хэвлэлийн хурал болсон нь миний хэрэг.

Бүх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг дуудаж, Ш.Мөнгөншагай нарт ял оноож, шийдвэрлэсэн тухайгаа мэдээлсэн. Тэр ажлаа хийсэн гэдгээ л дээд хүндээ тайлагнаж байхгүй юу. Тэгэхгүй бол гавьяаг нь замаас нь хэн нэг Улсын дээд шүүхийн шүүгч булаах гээд байсан юм. Тэгэхээр И.Ганбат нь сандарч, "шорон зан" гаргасан хэрэг. Манай хэргийг тухайн үед УДШ-ийн ерөнхий шүүгч “Энэ хэрэг биш. Энэ шийдэгдэхгүй. Бүх юм нь батлагдсаны дараагаар шүүхээр шийдвэрлэх ёстой. Тийм юм алга” гэхэд нь шүүгч нэр бүхий хоёр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзаж энэ хэргийг шийдвэл яах вэ гэдэг яриа болсон юм билээ. Тэгэхээр өөрийнхөө хийсэн гавьяаг нөгөө хүндээ дуулгахын тулд тийм хэвлэлийн хурал хийсэн байхгүй юу.

Анзаараад байгаарай. Монгол Улсад болж байгаагүй хоёр асуудал болсон. Дахин хэлэхэд, нэгд, шүүгч гаргасан шийдвэрээ танилцуулж, хэвлэлийн хурал хийж байгаагүй. Хоёрт, авлига өгсөн гэдэг 22.5.1 зүйл ангид гурван жилийн ял өгч байсан удаа байхгүй.

"З.ЭНХБОЛД ЯАЖ ХУЛГАЙ ХИЙХИЙГ МАШ САЙН МЭДДЭГ БОЛОХООР ГОЁ ЗОХИОН БАЙГУУЛСАН"

-Та анх Салхитын мөнгөний орд газартай хэрхэн холбогдсон юм бэ?

-Би тэр орд газрыг улсаас худалдаж аваагүй, “Монгол цамхаг” компаниас шилжүүлэн худалдаж авч байсан. Тухайн үед 2012 онд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, айхтар ажил хийж чадаагүй. Монголын уул уурхайн салбар 2010 онд сайн явж байснаа 2012 онд ойчиж, ямар ч хөрөнгө оруулалтгүй болсон шүү дээ. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн газар гэж ярьдаг юм. Гэтэл тийм биш. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол архивт бичиг баримт нь очдог. Тэнд ямар ажил хийв. Юу илрэв. Цаашид ирээдүйтэй юу гэсэн дүгнэлт орох ёстой.

Тэгсэн энэ орд газар дээр эдийн засгийн хувьд үр ашиггүй, ирээдүйгүй гэсэн хоёрхон өгүүлбэр байдаг. Та бүхэн Ашигт малтгал газрын тосны газрын архив руу орвол ийм л өгүүлбэр бий.

Би тийм газар дээр хүмүүстэй хамтран ажиллаж, сүүлд нь санхүүгийн боломжгүй болоод зарсан юм. Энэ орд газрыг өгсөндөө би буруутан болж байгаа юм. Намайг лицензийн наймаачин, эх орноо худалдсан хүн болгосон. Уг нь бизнесийн эрүүл харилцаа. Заавал газар доорх баялаг бус хайгуул хийх эрхээ өгч авалцана. Гайтай  юм шиг тэр газар доороос их юм гараад ирсэн. Ингээд л асуудал босч эхэлсэн юм.

Салхитын мөнгөний ордын хэрэгт Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүн холбогдсон. Дийлэнх нь шүүгчид байснаас зарим нь амиа хорлосон асуудал гарсан шүү дээ?

-Ерөнхийдөө энэ асуудлаас болж, хоёр шүүгч нас барсан. Яг дам утгаараа нэлээд хэдэн хүн нас барсан. Яг хэрэгт холбогдоогүй ч гэсэн хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн гэдэг ч юм уу. Нарийн тоо гарвал хүн цочирдох байх. Өнгөрсөн 2012 онд намайг шилжүүлж өгч байхад Стратегийн тухай хуулийг Г.Занданшатар батлуулж байсан. Тэр хууль нь холбоо харилцаа, банк санхүү, лиценз уул уурхайн компанийн 50-иас дээш хүртэлх хувийг шилжүүлвэл Засгийн газрын хуралдаанаар оруулна гэсэн. Тэр хуулийн өөрчлөлтөөс зугтаалгаж, эд нар гэрээнийхээ он сарыг өөрчилсөн. Тэр хууль тавдугаар сард батлагдахад гэрээгээ дөрөвдүгээр сар болгож өөрчилж, миний гарын үсэг зурахгүйгээр хуурамч гэрээ хийсэн байдаг.

Тэр нь сүүлдээ шүүхээр явж, би тухайн үед Улаанбаатарт байхгүй нь тогтоогдож, хүсэл зоригоо илэрхийлээгүй байна гэдэг үндэслэлээр гурван шатны шүүхээр явж, Улсын дээд шүүх миний талд шийдвэр гаргасан.

Ийм л юм болсон юм. Олон шатны шүүхээр явсан учраас эд нар шүүгч нарт хахууль өгч, шийдвэрээ гаргуулчихлаа гэж шалгаж эхэлсэн. Тэгсэн авлига өгсөн нь тогтоогдоогүй. Тэр шалгалтын явцад шүүгч эмэгтэй амиа хорлосон. Хэрэг шийдсэний дараахан дахин нэг шүүгч эмэгтэй хорт хавдраар нас барсан юм. Тухайн үед УИХ-ын дарга асан З.Энхболд бараг л “Мөнгөө тоолоод сууж байхад нь баривчилсан. Баримт нотолгоотой” гэж мэдээлж байсан. Тэр хүн яаж хулгай хийхийг маш сайн мэддэг болохоор гоё зохион байгуулсан. Ард түмний тархийг угааж, шүүгч нарт авлига өгч, Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авчээ гэсэн. Хариуд нь ард түмэн хамгийн түрүүнд алга таших ёстой. Тэр алга ташилт дор хулгай явж байсан нь үнэн.

-Нэг шүүгч гадаад руу зугтсан. Нэг шүүгч амиа хорлосон. Тэр хүмүүсийг шалгаагүй учраас авлига авсан хэрэг нь батлагдаагүй юм биш үү?

-Би андуураагүй бол гадаад руу зугтсан тэр шүүгч захиргааны хэргийн шүүгч. Миний холбогдсон хэргийг иргэний хэргийн шүүхээр шүүж байсан. Тэр шүүгчийн ээж нь амиа хорлож, нас барсан. Би тэр залууг зугтсан нь зөв гэж боддог юм. Тэр залуу зугтаагүй бол шоронд орсон байгаа.

Би тэр үед АТГ-аас тэр эмэгтэйтэй хамт гавлуулаад машинд сууж, 461 дүгээр ангид очсон. Хорих анги руу орохдоо хоёулаа орж, гарч ирэхдээ ганцаараа гарч ирсэн. Тэр эвгүй л юм билээ.

Талийгаачийг “Чи хэргээ хүлээхгүй бол танай хүүхдийг шоронд хийнэ шүү” гэж дарамтлахаар эх хүний зөн совингоо арга ядсандаа “Би байхгүй болчихвол миний хүүг оролдохгүй юм байна” гэдэг ч юм уу. Тэгээд л амиа хорлосон байх гэж бодож байна. Маш их дарамт шахалт байсан байх. Надад ч гэсэн дарамт ирж байсан. Шүүгч эмэгтэй амиа хорлодог өдөр миний тархинд цус харвасан юм билээ. Тэрийгээ мэдээгүй. Миний даралт 220 орчим болчихсон байсан. Хорих 461 дүгээр анги эмчид үзүүлэхэд “Ийм өндөр даралттай хүн хүлээж авахгүй” гэсэн. Тэгсэн цаанаас нь өгнө гэсээр байгаад хорьсон. Бид хоёрыг 48 цагийн хугацаатай баривчилсан. Тэгээд хорих ангиас гараад толгой сонин болоод байхаар нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт үзүүлж, зураг авхуулахад тархинд цэгэн харвалт өгсөн байсан гэсэн. Гэхдээ тийм хүчтэй биш. Арай залуу байсан тулдаа гайгүй өнгөрсөн юм шиг байна лээ. Тэнд хэвтэж, хэд хоног эмчилгээ хийлгэсэн. Сүүлд 2021 оны тавдугаар сард дахин харвалт өгсөн юм.

-Тухайн үед хэнээс ямар дарамт шахалт ирж байв?

-Эхлээд энэ орд газрыг Х.Баттулга дээрэмдээгүй. Цагдаагийн хурандаа, генерал цолтой хоёр хүн намайг шоронд хийвэл таван сая ам.доллар авахаар тохирч, агнах гэж үзсэн. Намайг хуурамч гарын үсгээр буюу найм хүртэлх жилийн ялтай зүйл ангиар яллах гэж үзсэн. Би тэр лицензийг шилжүүлэхдээ гарын үсэг зурчихаад, гарын үсэг зураагүй гэж шүүгч нарт хахууль өгч, шийдвэрийг өөр дээрээ гаргуулсан гэсэн гомдол гаргуулсан. Тэр нь нотлогддоггүй. Тэр замд нь Х.Баттулга ороод ирэхгүй юу.

Цөөвөр чоно олз олчихоод явж байсан чинь замд нь арслан олзыг нь булаачихгүй юу. Тэр олз нь би.

Та нар анзаарсан бол шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч нарын хэрэг гарсан даа. Шинжээч мөнгө авч, гарын үсгийн шинжилгээг будилуулсан гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэр чинь 2018 оны өдийд байх аа. Намайг хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нэг тийм хэрэг гарсан. Энэ бүхнийг задлаад ярихад их урт хугацааны хэрэг. Бид өнөөдөр авлигынхаа төлөөсийг төлж байна. Түгжрэл, ядуурал, утаа…Гэтэл ард түмэн нь огт энийг эсэргүүцэхгүй. Тэгсэн мөртлөө иргэд нь утаа, түгжрэл гээд хашгираад байдаг. Мань мэт нь уг үндсийг нь ярьж байна шүү дээ. Улстөрчид нь байгалийн баялаг ард түмний мэдэлд гэж попордог.

-Та мэдээлэл хийхдээ Т.Мөнхбаярыг нэг их наядын хулгай хийж, зохион байгуулсан учраас  уснаас хуурай гарч байгаа гэсэн. Яг ямар хулгайг энд яриад байна вэ?

-Хамгийн ноцтой нэг асуудал байна. Миний хэрэгт холбогдсон бол хоёрдугаар асуудал. Нүүрсний хулгайтай жишиж яригдахуйц хэрэг. Юу гэхээр. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэхэд 700 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Одоо хүртэл бондын өрөө төлж чадаагүй. Төлөх бололцоо байсан уу гэвэл байсан. Тухайн үед 2014, 2015 онд ТЭЗҮ-ээр Салхины мөнгөний орд газар 500 орчим сая ам.долларын хүдрийн нөөцтэй байна гэж тооцоолсон. Тэр үед унц мөнгө Лондонгийн хөрөнгийн бирж дээр 12 ам.доллар байсан. Сүүлд 2021, 2022 онд унц мөнгө 26 ам.доллар хүрсэн. Өнөөдөр 23 ам.доллар байна. Тэгэхээр орд газрын ТЭЗҮ-ийн үнэ нэг дахин өсч, нэг тэрбум ам.доллар болсон гэсэн үг. Нэг тэрбум ам.доллар чинь 3.6 их наяд төгрөг болно. Үүнийг 700 тэрбум төгрөгтэй харьцуулахад ямар зөрүүтэй байна вэ.

Тэгсэн мөртлөө л бондын өрөө төлж чадахгүй байна. Эндээс ямар их хулгай явсан нь харагдаж байгаа юм. Боломж байсан уу байсан. Аж ахуйн нэгж эрүүлээр хүдэр олборлож, сорчилж ухаад, баяжуулаад зах зээлийн үнээс хямд өгөхөд бондын өрөө дарах байсан.

Хоёрт, 2020 онд эд нар баяжмалаа зарна гэхэд орд газраа булаалгасан хятадууд надтай уулзаж “Бид хохирчихлоо яах вэ. Яавал хохирлоо барагдуулах вэ. Бид баяжмалаа зах зээлийн ханшаар худалдаж авъя” гэж хандсан. Би Т.Мөнхбаяртай уулзаж, тэдний саналыг нь хэлтэл “Хоёр санал ирсэн. Нэг тонн хүдрийг 104 болон 106 ам.доллараар худалдаж авах санал ирсэн. Үнэндээ нэг компанийн саналыг хоёр компани юм шиг харагдуулж байгаа хэрэг. Мэдээж 106 ам.долларын саналыг зөвшөөрч, үүн дээр нэмэх нь 80 ам.доллар авна гэсэн. Гэрээнд тусгаагүй, тэр хүний халаасанд орох мөнгө нь 80 ам.доллар гэсэн үг. Би юмаа дээрэмдүүлчихээд тэр хүнтэй наймаалцаад сууна гэдэг утгагүй. Тиймээс чадахгүй гэдгээ хэлээд гарсан.

"ХҮДЭР БОРЛУУЛСАН 500 ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ЗӨРҮҮ Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, Т.МӨНХБАЯР НАРЫН ХАЛААСАНД ОРЖ БАЙГАА"

-Одоо энэ орд газартай холбоотой гэрээ улсын нууцад хамаардаг?

-Тийм ээ. Эрх мэдэлтнүүд хулгай хийгээд л улсын нууцад оруулдаг болсон. Тэр мэдээллийг олж аваад задлавал шоронд орно. Улсын нууцад орсон учраас тодорхой мэдээлэлгүй байна. Миний авсан мэдээллээр нэг тонн хүдрийг гэрээгээр 100 гаруй ам.доллараар гаргаж, Голландын компани худалдан авч байгаа. Тэрийг цааш нь дамлан 700 ам.доллар зардаг. Зөрүү нь 500 гаруй ам.доллар Х.Баттулга, Г.Занданшатар, Т.Мөнхбаяр нарын халаасанд орж байгаа.

-Нүүрсний квот зардаг гэдэг шиг л ?

-Яг тэрэн шиг. Нүүрсний квот чинь хямдхан шүү дээ. Нэг тонн нүүрс тутамд 1-2 ам.доллар нэмдэг шүү дээ. Энэ нууц биш. Одоо тэгсэн чинь нэг тонн хүдэр тутамд 400-500 ам.долларыг хулгайлж байна. Асар их мөнгөний хулгай байгаа биз дээ. Нүүрсний хулгайгаас илүү гарна уу гэхээс дутахгүй хэрэг. Хамгийн гол нь энийг улсын нууцад оруулж, тэтгэврийн зээл тэглэсэн гэдэг гоё нэртэй. Намайг энэ тухай ярихаар зарим нь тэтгэврийн зээл тэглэснийг эсэргүүцлээ гэдэг. Тэтгэврийн зээл тэглэсэнд биш ард түмний нэр барьж, цөөн хэдэн нөхдүүд хулгай хийгээд байна шүү дээ.

Тэгээд бүр тонн тутамд 1-2 ам.доллар бус 500 ам.долларын хулгай байвал яах уу. Энийг маш сайн шалгах ёстой. Ядаж улсын нууцаас гаргах хэрэгтэй. Уг нь ядах юм байхгүй л дээ.

-Танд дахин дарамт шахалт ирэхээс айхгүй байна уу?

-Одоо надад айх зүйл алга. Хоёр удаа цус харваж, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр хүндээрээ хохирлоо. Хүнд байж болох бүгдийг эд нар хулгайлсан. Та нар санаж байгаа бол 1.5 сая ам.доллар айлаас гарч, хураасан гэж мэдээлсэн. Монгол Улсад гэртээ мөнгө хадгалж болохгүй гэсэн хууль байвал би хууль зөрчсөн болно. Гэтэл тэрийг хуулиар хориглоогүй. Хүн гудсан доороо мөнгөө хийнэ үү, жорлондоо хийгээд усаа татна уу өөрийнх нь асуудал.

Гэтэл айл руу дайрч орж, 1.5 сая ам.долларыг хурааж аваад, авлигад өгөх гэж байсан мөнгө гэсэн.

Тэр мөнгөн дээр хэрэг нээж, шалгаад прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шүүх рүү шилжүүлсэн чинь И.Ганбат шүүгч мөнгийг улсын орлого болгосон байдаг. Мөнгөний эх үүсвэр нь тодорхой, татвараа төлчихсөн байсан. Энэ чинь хулгай дээрэм биз дээ. Иргэдээ дээрэмдээд байх ёстой юм уу.

-Одоо та ялаа эдлээд дууссан. Хаана юу хийж байна?

-Тэгсэн. Хуулиараа тав хүртэлх жилийн ялыг хөнгөн ял гэж үздэг. Тэр ялын 50 хувийг биеэр эдэлж, ямар нэгэн зөрчилгүй, хохиролгүй бол магадланд оруулдаг юм байна. Миний магадланд орох хугацаа болоход гаднаас “Чи магадлангаар гарахгүй” гэдэг мэдээлэл ирсэн. Уг нь надад ямар ч хохирол, гомдол байхгүй, цагаан захтан шүү дээ. Магадлангаар гарах нь 99 хувьтай байхад уучлалт хүссэн өргөдөл бичээд өгчих гэсэн. Тэгэхэд нь би эсэргүүцсэн.

Намайг үхтэл нь дээрэмдэж, эрүүл мэндээр маань хохироочхоод ханаж цадахгүй, буруутай гэж хүлээн зөвшөөрүүлэхийг оролдсон. Сэтгэл зүйн хувьд маш их стресстэж, тархинд цус харвасан юм шиг байна лээ.

Тэгээд сүүлд эрүүл мэндийн шалтгаанаар магадлангаар гарсан. Нисэхэд байрладаг хорих ангийн эмнэлэгт хэвтэхэд эмч нар нь “Энэ хүн дахин харвабал тэсэхгүй” гэсэн. Хэн ч толгойгоо цусдахыг хүсэхгүй шүү дээ. Тэрнээс биш намайг шоронд байлгаад л байх байсан юм билээ. Тэд “идэх” юмаа ухаж дуустал би тэнд сууж байх ёстой. Гэтэл тооцооноос нь гадуур би харвалт өгчихгүй юу.

Одоо эрх баригчид авлигачдыг өршөөхгүй, магадланд оруулахгүй гэж ярьж байна. Тэгсэн мөртлөө 27-хон сая төгрөгөөр торгоод байдаг. Улс тэр мөнгөнөөс илүү зардал гаргачихаад байдаг. Энэ шударга явдал уу.

Ер нь цус харвалтад эм ууж, тариа тариад эдгэдэггүй юм байна. Дасгал хөдөлгөөн сайтар хийх шаардлагатай. Тийм болохоор хааяа нэг зүү тавиулж, дасгал хөдөлгөөн хийсэн болоод гэрээс гарч чадахгүй л сууна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-22 103.57.94.55

тэр хөдөлмөрийн баатарт оноосон 27 сая төгрөгийн торгууль нь үнэхээр энэ хэргийг илрүүэхэд төрөөс гарсан зардал дээр нь нэмэж тоцох ядаж ингэж торгоогүй нь илт хахуулийн тойрог үйлчилжээ.. баатар болохоор нь ял хөнгөлдөг бичигдээгүй хуультай улс монгол юмдаа

Avatar

Зочин 2023-11-22 124.158.126.112

Ш.Мөнгөншагай биеэрээ болон сэтгэл санаагаараа маш их хэлмэгдсэн хүн үнэн,гэхдээ бүгдийг нь ил тод одоо л хэлж шалгуулах хэрэгтэй,ЦЕГ-ын дарга байсан генерал Д.Сандаг-очир гэж улаан авлигач гол зохион байгуулсан этгээд шүү дээ! Д.Сандагочирыг одоо яаралтай шалгуулахгүйгээр ингэж ярилцлага өгөөд бүтэхгүй ээ! Амь насанд чинь улам аюултай! Д.Сандагочир гар хөлөө Цагдаа,АТГ-т илүү шургалуулсан байгаа,Женко ажлаа өгөхдөө АТГ-ын дарга Дашдаваад Гавьяат хуульч өгөөд явсныг санах хэрэгтэй! Д.Сандагочи

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.191.93

Хохь ньээ танай Хүрэл сүг чинь л чамайг буудаа биздээ.

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

46DEESH SEKSYG ERTEI80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

DYRAA TAWILTSI SEXSEER XANTLAA80955877

Avatar

Даваа 2023-11-22 66.181.191.207

энэ хүн нэр зааж их тодорхой юм ярилаа даа, хуулийн байгууллагууд үнэн худлыг нь тогтоож ажлаа хийх хэрэгтэй юм уу даа

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

GOE UILCHI MERGJLN 80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

SHAAX ERTEI XANTLAA VAWALDI80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

SEKSEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.93

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

SADARTLA SEKSEER ZYGAATSI80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

48DESH AX NART UILCHLEED MERGJLN80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.112.11

SEKSDI XALYYTSTAL80955877

Avatar

Нэргүй 2023-11-22 202.179.21.192

Unen esehiyg harahiin tuld ulsiin nuutsaas gargah heregtey. Zandanshatar …. heleh ug alga. Nogoodoh n ch <ah ve hulgaychaaraa aldartay hun. Hulgaychiig eronhiilogchoor songodog aguu ard tumen.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.182.50

Төрийн дээд эрх мэдэл ашиглаж хулгай луйвар авилга хийж хэт баяжсан хулгайч нараа шалгаж шийтгэхгүй бол бид олигтой нар үзэхгүй өнгөрөх нь

Avatar

зочин 2023-11-22 202.126.88.130

Ардчилагч гэх нөхдийн ярьж байгаа бараг бүх зүйл гүтгэлэг байдаг Тэд гүтгэлгээ туйлын үнэн ,баримттай мэт болгож хэд дахин дэвэргэдэг. Үнэнийг мэдэх боломжгүй болтол иргэдийн толгойг угаадаг. Энэ нь барууны маш сайтар бодож боловсруулсан технологи гэдэг. Одоогийн төрийн эсрэг сурталчилгаа үүний дагуу маш хүчтэй явагдаж байна. Гүтгэлгээр төрийн эрхийг булаахыг оролдож байна. Үл бүтэх хүмүүст төрийн эрх өгч байж бид амьдралаараа цөөнгүй удаа хохирсон. Хууртаж болохгүй.Анхааралтай бай.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.188.222

харин тэд нар чинь л бага ч атугаа ардчилалтай байж нэг нэгнээ илрүүлж бүр шоронд нь хүртэл явуулж нийгэмд зөв месэж өгч байдаг юм биш үү ХАРИН АРДЧИЛАЛ ШУДРАГА ЁСЫГ ҮРГЭЛЖ МУУЛЖ ҮХЭН ХАТАН ХАРААЖ ГҮТГЭЖ БАЙДАГ ӨӨР ШИГ ЧИНЬ КОММУНИСТ МАЯГИЙН ХҮМҮҮСЭЭС Л БОЛГООМЖЛОХ НЬ ЗҮЙТЭЙ юм байна гэдгийг бичсэн юмнаас тань эргэлт буцалтгүй ойлголоо . Зөв чиглэл өгсөн Танд баяраллаа

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.178.220

Энэ хүний яриа үнэн, худал нь хамаагүй, Женко бол тэртэй тэргүй маш ноцтой (Эх орноос урвах) гэмт хэрэг үйлдсэн этгээд мөн!!! Гагцхүү манай АТГ, ТЕГ, Цагдаа нар тэр бүхнмйг нь бүрэн илрүүлж нотолж чадахгүй, чадлаа ч нөлөөнд автаж дутуу шалгасан болоод өнгөрөөх байх?? Ерөнхий прокурор Жаргалсайхан өөрийг нь томилсныг үл харгалзан Женког яллаж шийтгүүлэх хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.188.71

гуя дагуулсан хүзүү гэдэг шиг юм их болсон байх оо, дээгүүрээ их цусалсан гэдэг нь ч үнэн байх,

Avatar

өөө 2023-11-22 210.148.94.144

Энэ ч төрийн зохион байгуулалтай уурхай дээрэмдсэн хэрэг болсон шүү

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.176.119

Манайхан Жэнког одоо хоривол Путин хамгаалаад л бензин шатахуунаа хаана гэж цуурдаг юм тэрэн шиг худлаа хаа ч байхгүй. Тагнуул, агентаа хамгаалдаг ёс байгаа ч Путин Жэнкотэй мантай байна

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.176.119

Манайхан зарим нь одоо Жэнког хоривол Путин өмөөрөөд л бензин шатахуунаа хаана гэж цуурдаг юм. Тэрэн шиг худлаа юм байхгүй Путин Жэнког тоохтой мантай байгаа биз дээ. Ер нь бол тагнуулынхан агентаа хамгаалдаг нь хамгаалдаг л ёстой гэхдээ одоо муу Жэнког хэн тоох вэ

Avatar

Нэргүй 2023-11-22 192.82.92.204

Женког дэлхий яаж дааж, Женко үйлийн үрээ хэзээ барагдуулах юм болдоо, түүний оролцоогүй хулгай, дээрэм гэж алга шивдээ?

Avatar

зочин 2023-11-22 202.126.88.130

Энэ ярилцлагыг ямар үнээр хэнд өгөө бол. Яагаад сонгууль ойртох үед үнэн худал нь мэдэгдэхгүй ийм зүйлүүд дэгдээд байна вэ, Үнэнийг иргэд ялгахаа байлаа. Бараг хонь, чоноо ялгахаа байж байна.Тэр мөнгөтийн ордыг улс авч үр ашгийг нь иргэддээ хүртээв гэж бүр ковидын үед л яриад байсан санагдах юм. Луйварч хулгайчууд л ардчилал, хүний эрх,эрх чөлөө гэж хамгаас хүчтэй дугарч байна Бусдыг гүтгээд байна Ийм хүмүүст итгэж байж бид амьдралаараа цөөнгүй удаа хохирсон. Давтаж алдаж болохгүй..

Avatar

Нэргүй 2023-11-22 38.42.106.107

Зсс харваас нөгөадүүлийн нэг. Сонгууль дөхөхлөар оргилдог ухаантнууд зайлаасай

Avatar

Зочин 2023-11-22 66.181.184.63

зайл нохойн гөлөгөө

Avatar

Үнэн 2023-11-22 103.57.95.141

Хаана байна шударга ёс? Үнэн бол Монгол эмгэнэлтэй, хэчнээн жил бузартах юм бэ?

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.107.40

Баттулгын эсрэг Хүк, ЛГБТдорж нар хамссан, хонгилын шүүх тэдэнд үйлчилж байгаа болохоор л нэг бууны нохойг хуцуулж байгаа л хэлбэр шд. Яагаав нөгөө С.Зоригын хэрэгт нэг бууны нохой байдаггүй юу.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.46.138

Дандаа томчуудын нэр дурьдаж байгаад л ярьсан байна ..Бууны нохой бол доогуур зиндааны жижигүүд рүүгээ л хуцхаас томчууд руу бол дайрдгүй л юм да ..

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.188.222

одоо хэн том хэн жижиг гэж ялгагдахаар байна уу халь гишигвэл л ялтан болчих гээд байна шүү дэ

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.160.52

Ёооо ёоооо ёооо Энэ БАТТУЛГИЙН холбогдохгүй хэрэг гэж алгаа …Бүх л томхон мөнгө төгрөгний хэрэгт нэр нь холбогдох юм …

Avatar

Зочин 2023-11-22 66.181.181.159

Хүнийг ингэтлээ хэлмэгдүүлнэ гэж . . .яаж чадаж байнаа муусайн хулгайч нар. МАНАН гэдэг чинь энийг л хэлнэ шүү дээ. Занданшатараа чи үхвэл таарна

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.190.163

Энүүнд тайлбар өгөөч ээ Занданшатар даргаа. Үнэн бол Та хариуцлагаа хүлээ. Худлаа бол энэ залууд хариуцлагыг нь хүлээлгэ. зэрэгцэж суугаад мэтгэлцэл дээ үнэн биш юм бол. Хэнд итгэх болж байнаа энэ ард түмэн чинь.

Avatar

Зочин 2023-11-22 66.181.160.52

Даргаа маргаа гээд юун нялуун хог вэ…. МОДОНШАТАР ПЯЗДАКАААААААА гээчээ …

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.88.145

Шүүгч гэнгүүт амиа хорлосон ч үхсэн хойно нь дэвсдэг үхэр шиг сүргийг улстөрчид бүтээсэн.Одоо хүртэл бондын өрөө төлөөгүй, хүүг нь төр буюу иргэд төлж байгаа.Засгийн бонд нь эрсдэлгүй учир өөрсдөө бараг авсан байгаа.Тооны тал дээр Женко зандкагын адил үхэр сүрэгтээ худлаа тоо хэлж гайхашруулах гэж оролджээ.Ордын нөөцийг шууд зах зээлийн үнээр үржүүлжээ.

Avatar

Иргэн 2023-11-22 202.9.40.125

тэр үед нь ЕСАЙД НЬ ХЭН БСИЙМ БЭ

Avatar

Иргэн 2023-11-22 103.212.118.127

Женко Ямаа тэдний гар хөл нар үйлийнхээ үрийг тун удахгүй эдэлнээ.

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.86.200

Үйл үйлээ дагана үнээ тугалаа дагана. Хэзээ нэгэн цагт өөрт нь эргэж ирнэ

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.88.186

Удахгүй Женко Зи гэх мэтийн нохос гайгаа үүрэлгүй дээ

Avatar

Зочин 2023-11-22 139.5.219.204

Үнэн болсон явдлыг одоо болж байгаагнь эдийн засгийн тоооотой хэлжээ.Шалгаач ээ

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.176.119

Жэнко? ноён ялаа эдэлж,нохой яраа долоодог гэж эртний үг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж