Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр /2023.11.21/ зарлал гаргалаа. Тус зарлалд, Дорноговь аймгийн Сайншанд суманд арваннэгдүгээр сарын 23-нд 14:00 цагаас Улс тунхагласны өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болохыг мэдээлжээ.
Иймд бөхчүүд болон бөх сонирхогчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мөн ирэх Ням гаригийн 13:00 цагаас Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг 24-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Үзэгчид ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой байна.
Холбоотой мэдээ